Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(3)(25)
Харьцангуй эрүүл ахмад настанд өнчин тархи-бамбай булчирхайн дааврын түвшинг үндсэн солилцооны эрчимтэй холбон судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Одсүрэн 1, Н.Бат-Эрдэнэ 1, Н.Эрдэнэбат 1, Э.Одхүү 4, О.Зэсэмдорж 4, Ж.Мөнхцэцэг 2, Л.Мөнхтулга 3, М.Мөнхзол 4

1 Эрүүл ба Эмгэг Физиологийн тэнхим магистрант,
2 ЭМШУИС, Биохими-лабораторийн тэнхим,
3ЭМТС, Сургалт судалгааны төв
4ЭМШУИС, Эрүүл ба Эмгэг Физиологийн тэнхим
 
Абстракт

Зорилго: Харьцангуй эрүүл ахмад настны өнчин тархи-бамбай булчирхайн дааврын түвшин ба үндсэн солилцооны эрчмийг уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар ашиглан харьцангуй эрүүл 314 ахмад настны ийлдсийн тиреотропин (ТТД), нийт трийодтиронин (Т3), тироксин (Т4) даавруудыг оношлуурын цомог (Eucardio. Lab, USA) ашиглан фермент холбох урвалаар үндсэн солилцооны эрчмийг Харрис – Бенедиктийн томъёо ашиглан тодорхойлов. Дүн шинжилгээ, тоон үзүүлэлтийг SPSS 1 19.0 , MS Excel 2 2007 программ ашиглан дундаж утга, хосын корреляци, үл хамааралт Т тест, One-way ANOVA тестийг ашиглан боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 314 ахмад настан хамрагдсанаас эрэгтэй 29.4% (n=92), эмэгтэй 70.6% (n=222) ба дундаж нас 69.8 ± 9.2 байлаа. Нас ахих тусам ийлдсийн Т3 (r=-0.164, p<0.01) болон Т4-н түвшин буурч (r= -0.211 211, p<0.01), ТТД-н хэмжээ нэмэгдэж байв (r= 0.157, p<0.01). Мөн дааврын дээрх өөрчлөлттэй уялдан үндсэн солилцооны эрчим ч нас ахихын хэрээр багасаж (r=-0.315, p<0.01) байлаа. Т4-н агууламж болон үндсэн солилцооны эрчим эрэгтэйчүүдэд илүүтэй буурч байна(p<0.01). Дүгнэлт: Нас ахихад өнчин тархи-бамбай булчирхайн үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөр үндсэн солилцооны эрчим буурч байлаа. Энэхүү өөрчлөлт нь эрэгтэйчүүдэд илүүтэй илэрч байна.

Зохиогчийн оруулсан түлхүүр үгс

Нийтлэлийн нээгдсэн тоо: 429
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК