Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(2)(24)
Гэмтлийн шокийн үед дотор эрхтний бичил бүтцийн онцлогыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Н.Батзаяа1, Х. Батбаяр2 , Э. Баярмаа3

1ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс 

          2ЭМШУИС,АУС, ЭСШЭТэнхим

    3ЭМШУИС, Био-АС, Биологи-Гистологийн тэнхим

 
Абстракт

Манай улсын шүүх эмнэлгийн практикт нас барсан шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож хуулийн байгууллагын үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэсээр байгаа хэдий ч гэмтлийн шокийн улмаас үхэлд хүргэсэн эсэх, эд эрхтэнд гарах эмгэг бүтцийн өөрчлөлтийг нарийвчлан тогтоох асуудал тулгамдаж байна. Бид 2011онд шүүх эмнэлгийн практикт гэмтлийн шокоор нас барсан тохиолдлын зарим цуллаг эрхтэнд гарах гистологийн онцлогийг судлах зорилгоор “шокийн эмгэг бүтцийн”  үндсэн 5 шалгуурыг ашиглан 20 тохиолдлыг ретроскептив аргаар судалсан. Бидний судалгаанд хамрагдсан 20 тохиолдлын  2/3 нь буюу 75%-ийг  40-49 насны,  хүнд зэргийн согтолттой эрэгтэйчүүд эзэлж, зам тээврийн осол, ир үзүүртэй зүйлийн үйлчлэл, өндрөөс уналтын улмаас үүссэн цээж, хэвлий, хүзүү, мөчдийн хавсарсан гэмтэл зонхилж байна. Гэмтлийн шокын үед цуллаг эрхтнүүдэд илэрч буй гистологийн өөрчлөлтөөс  цус эргэлтийн секвестраци /тархины хаван-100%, уушигны хаван-60%, зүрхний завсрын хаван-45%/, хүчил төрөгч дутагдал /бөөрний сувганцрын хучуур эсийн сөнөрөл - 60%, үхжил - 25%/, элэгний эсийн сөнөрөл -65%, үхжил-5%/, судсан дотор цус түгмэл бүлэгнэх хам шинж / тархины судасны тромб- 55%, уушигны судасны тромб-35%/ тус тус давамгай илрэв. 

Background: There are no studies done about traumatic shock in Mongolia. This research work will help our country’s forensic medicine field to take one step forward and bring us to the new level.

Purpose of research work: To study the histologic changes of case mortality due to traumatic shock.

Objective of research work:

-To study the cause of case mortality traumatic shock.

-To study the diagnosing of shock case mortality by histologic method

Material and methodology:

We did the research in archieve material of 20 case mortality by traumatic shock in Research Department of Forensic medicine by retrospective method and defined intensive and extensive index.

Conclusion :

1.       Leading cause of case mortality by traumatic shock were 40-49 aged men car accident occupies, knife injury, fall from high. In our research blunt combined trauma of thorasic abdominal cavity, limbs and neck  was the highest and it was diagnosed in 30%

2.       Leading histologic change of traumatic shock were sequestration of blood in the vessels of the microvasculature /brain oedema-100%, lung oedema-60%/, circulatory hypoxic organ damage /renal tubule epithelial cell necrosis -25%, tubule epithelial cell degeneration-65%, hepatic cell degeneration-65%, hepatic cell necrosis-5%/, disseminated intravascular coagulation /brain vessel thrombo -55%, lung vessel thrombo- 35%/.

 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 311
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК