Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 11(2)(30)
Дэва-5 тан болон түүний найрлагуудын вирүсын эсрэг үзүүлэх шууд нөлөөг шувууны Томуугийн А хүрээний H3N8 вирүст судлах нь
( Судалгааны өгүүлэл )

Н. Оюунцэцэг, М.Хаснатинов, Ж.Оюунбилэг, П.Молор-Эрдэнэ, Ч.Чимэдрагчаа

Уламжлалт Анагаахын Сургууль, ЭМШУИС
ОАШУА-ийн “Гэр бүлийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төв”
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпораци
 
Абстракт
Томуугийн А вирүс хүн болон амьтанд хурц өвчлөлийг үүсгэдэг эмгэг төрөгч юм. Монгол улсад зөвхөн 2010/2011 оны томуугийн улиралд 10000 хүнд 1232 томуу төст өвчин бүртгэгдсэн бөгөөд амбулаторийн нийт үзлэгийн 5.8%-ийг эзэлсэн байна. Уламжлалт анагаах ухаанд нянгийн шалтгаант цочмог өвчний эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн гол жор найрлага нь хижгийн дэлгэрсэн халууныг нядлах үйлдэлтэй Дэва-5 тан юм. Бид энэхүү судалгаагаар Дэва-5 тан болон түүний найрлагуудын вирүсын эсрэг үзүүлэх шууд нөлөөг шувууны Томуугийн А хүрээний H3N8 вирүсын in vitro орчинд судлах зорилго тавьсан. Вирүсын эсрэг үйлдлийг судлахдаа Дэва-5 тан болон түүний найрлагуудын идээшмэлийг бэлтгэн Шувууны томуугийн H3N8 вирүс дээр хийж халдварласан вирүсийн концентрацийг толбо титрлэх, саармагжуулах индекс болон толбо
бууруулах концентрацийг тодорхойлсон. Цэх галуун таваг, хэвтээ дэгд, мэхээр, Дэва- 5 тангийн идээшмэл 2% хүртэлх концентрацид илэрхий хортой нөлөө үзүүлээгүй
бол ар үр, алтан цэцгийн үрийн 1% хүртэлх концентрацид нохойн бөөрний эсийн (Madin-Darby kidney cells) амьдрах чадвар сайн байсан. Цэх галуун таваг, алтан цэцгийн үр, ар үр зэргийн идээшмэл H3N8 вирүсын титрийг 0.7-0.9 lg10 PFU\ ml-ээр бууруулж байсан (p≤0.05) нь вирүсийн халдварлалт 4-6 дахин багассаныг харуулж байна. Толбо бууруулах саармагжуулах тест хийхэд ямар ч идээшмэл толбыг 90% дарангуйлаагүй. Гэвч хэвтээ дэгд, ар үр, алтан цэцгийн үр зэрэг нь 1:3 ба 1:4 шингэрүүлэлтэнд толбыг 50-аас дээш хувиар бууруулсан ба сүүлийн 2 ургамлын энэ үйлдэл нь тунгийн хамааралтай байв. Дэва-5 тангийн найрлага дахь цэх галуун таваг болон ар үрийн үзүүлэх шувууны томуугийн вирүсийн эсрэг шууд үйлдлийг анх удаа тогтоолоо. Эдгээр ургамлууд томуугийн А (H3N8) вирүсийн халдварлалтыг in vitro-д харьцангуй өндөр концентрацид (0.5-1%) статистикийн үнэн магадлалтайгаар бууруулж байна. Дээрх 2 ургамал нь вирүсийн эсрэг хүчтэй нөлөөтэй бодисуудыг агуулж байгаа бөгөөд вирүсийн эсрэг шинэ эмийн найдвартай эх үүсвэр байж болох юм.
Deva-5 compound is used in traditional medicine to treat acute infectious diseases. Deva-5 is composed of five herbs: Gentiana decumbens L., Momordica cochinchinensis L., Chiazospermum erectum Bernh., Polygonum bistorta L., and Terminalia chebula Retz. Deva-5 and its five components were investigated for in vitro antiviral activity against avian
influenza A virus subtype H3N8. The water extracts of the herbal parts of G.decumbens, Ch.erectum and P.bistorta, seeds of T.Chebula and M.cochinchinensis and Deva-5 were prepared by boiling and clarified by low-speed centrifugation and filtration. Subsequently the concentration of infectious virus in each sample was determined by plaque assays. Neutralization indexes and 90% plaque reduction concentrations were estimated for each extract, and the significance of data obtained was evaluated using convenient statistical methods. The extracts of G.decumbens, Ch.erectum, P.bistorta and Deva-5 express no significant toxicity at concentrations up to 2%, whereas extracts of T.chebula and M.cochinchinensis arewell tolerated by MDCK cells at concentrations up to 1%. The extracts of Ch.erectum, M.cochinchinensis and T.chebula reduced the titer of H3N8 by approximately 5 times (p≤0.05). The other three extracts did not significantly reduce the infectivity of the virus. The plaque reduction neutralization tests revealed that none of the extracts tested were able to inhibit 90% of plaques. However, three extracts, Ch.erectum, T.chebula and M. cochinchinensis, were able to inhibit more than 50% of plaques at low dilutions from 1:3 to 1:14, and the T.chebula extract had a concentration-dependent inhibitory effect. For the first time the consistent direct antiviral action of the extracts of Ch.erectum, T.chebula and M.cochinchinensis was detected. These extracts significantly reduced the infectiveness of influenza A virus H3N8 in-vitro when used in high concentrations (0.5–1%). However, the Deva-5 itself and the remainder of its components did not exhibit significant antiviral action. The results suggest that Ch.erectum, T.chebula and M.cochinchinensis plants contain substances with direct antiviral activity and could be promising sources of new antiviral drugs.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 323
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК