Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 3(40)
Монгол улсад 2010-2011 онд бүртгэгдсэн томуугийн өвчлөлийн байдал, тандалт судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Дармаа1, А.Бурмаа1, Ц.Наранзул1, Н.Баясгалан1, Д.Энхсайхан1, Ч.Maйцэцэг1, Г.Нямаа1, Б.Цэрэндулам1, Л.Энхбаатар1, Б.Ганцоож1, Ч.Уртнасан1, П.Нямдаваа1 2

1Халдварт өвчин судлалын үндэсний төв,
2Moнголын анагаах ухааны академи

 
Абстракт

During 2010/2011 influenza season there has been registered in average 1232.0 ILI per 10,000 which is 5.8 % of all the registered outpatient visits it is 3.0% lower in comparison to the 2009/2010 season. 

The proportion of hospitalization and deaths due to pneumonia were less than in the 2009/2010 season. 

We were tested 3, 972 naso-pharyngeal samples from ILI patients by rt-RT-PCR for detection of influenza vi­ruses and it has been detected 460(11.5%) positive sam­ples, among them 349(75.9%) A(H3N2), 103(22.4%) A(H1N1)pdm and 8(1.7%) influenza B strains.

The A(H3N2) and B viruses were detected from Oc­tober to December 2010, the A(H3N2)(61%); A(H1N1) pdm (38.2%) and B(0.8%) viruses co-circulated in Janu­ary 2011 or peak point of ILI morbidity. While late of February – March predominated A(H1N1) pdm virus and small numbers of influenza type B viruses were de­tected.

All 8 genes were sequenced of À/Óëààíáààòàð/190/2011(H1N1)pdm and deposited in GeneBank(accession numbers are: CY080571, CY080572, CY081057, CY080420, CY080573, CY080574, CY080592, CY080593 ). There found amino-acid changes on S188T; X208Q positions of HA gene compared with original pandemic strain A/California/072009(H1N1). The HA sequence of À/Óëààíáààòàð/190/2011(H1N1)pdm is closely related to the sequence from Iran, A/Karaj/5327/2010, which is new sub-clade of pandemic stains starting circulated countries USA and Europe since October, 2010.

All viruses tested for NAI susceptibility were sensitive to oseltamivir.

Mongolian Journal of Infectious Disease Research Disease Research, 2011, ¹ 3(40):2-64 Tables, 1 Figure and 11 References;

Томуугийн A(H1N1) 2009 вирүсээр сэдээгдсэн цартахал манай улсад харьцангуй хожуу буюу 2009 оны 10 дугаар сараас тархаж, богино хугацаанд оргилдоо хүрээд 2010 оны 2 дугаар сараас эргэлтээс бүрэн гарч томуугийн В вирүсээр солигдсон тухай ажиглалтаа бид өмнө нь нийтлүүлсэн билээ [1]. Бид энэ өгүүлэлдээ Монгол улсын хэмжээнд 2010/2011 оны хүйтний улиралд томуугийн вирүсийн тархалт, өвчлөлийн байдлыг тандан судалсан дүнг нэгтгэн мэдээлж байна.

Материал:

Эпидемиологийн тандалтын материал: ХӨСҮТ, ТҮТ-ийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүд(21 аймгийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын 9 дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, дүүргийн нэгдсэн эмнэлэг, клиникийн I, III эмнэлэг, ЭНЭШТ, 126 өрхийн эмнэлэг)-эд 2010/2011 оны томуугийн улиралд бүртгэгдсэн ТТӨ-ий тохиолдлын тоо, эпидемиологийн мэдээлэл;

Вирүс судлалын шинжлэгдэхүүн: 2010 оны 10 дугаар сараас 2011 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд Томуугийн харуулдан тандалтын нэгж(ТХТН)-үүдэд томуу, томуу төст өвчин (ТТӨ)-тэй гэж оношлогдсон 3972 хүнээс цуглуулсан хамар залгиурын арчдас сорьц;

Аргазүй:

ТТӨ-ий өвчлөлийн толерант босго-ыг 2000/01 оны томуугийн улирлаас хойш улс, Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдсэн ТТӨ-ий мэдээнд тулгуурлан И.Г.Мариничийн хувилбар аргаар бидний өмнө нь бичсэн [2]-ээр тооцоолов.

Томуугийн вирүс илрүүлэх, дүйн тодорхойлох шинжилгээ-г хамар-залгиурын арчдаснаас томуугийн вирүсийн РНХ-г ялгаж, бодит хугацааны (бх) урвуу-транскриптазын полимеразын гинжин урвал( бх-УТ-ПГУ)-аар ДЭМБ-ын Томуугийн лавлагаа төвүүдээс хангасан праймеруудыг ашиглан бидний өмнө нь бичиглэсэн арга [3]-аар хийв.

Томуугийн вирүс өсгөвөрлөх шинжилгээ-г бх-УТ-ПГУ-аар томуугийн вирүс эерэг гарсан сорьцыг

MDCK эсийн өсгөвөрт бидний өмнө нь бичиглэсэн арга [3]-аар халдварлуулж гүйцэтгэв.

Амьсгалын замын бусад вирүс илрүүлэх шинжилгээ-г долоо хоног тутамд 16 сорьцыг санамсаргүй түүвэрээр сонгон нийт 661 сорьцыг R-Mix(DHI, Inc.,USA) хибрид эсийн өсгөвөрт халдааж, вирүсийн эсрэгтөрөгчийг иммун-флюоресцент микроскопын шууд аргаар бидний өмнө нь бичиглэсэн [4] дагуу болон, сорьцноос РНХ-г ялгаж, мультиплекс бх-УТ-ПГУ-аар Люксембургийн FastTrack Diagnostics(FTD) компаний цомгоор бидний өмнө нь бичиглэсэн [5] аргаар;

Томуугийн вирүсийн нейраминидазын саатуулуурт тэсвэржилтийн шинжилгээ-г эсийн өсгөвөрт ялгасан томуугийн A(H1N1) 2009 цартахлын вирүсийн 28, A(H3N2) вирүсийн 2 омогт NA-Star® (ABI, USA) цомог ашиглан хемолюминесценцэт энзим саармагжуулах шинжилгээний бидний өмнө нь бичиглэсэн [6] аргаар, томуугийн вирүсийн NA генийн оселтамивирт тэсвэржсэн H274Y мутац илрүүлэх шинжилгээг нэг шатлалт бх-УТ-ПГУ-ын аргаар [7],

Томуугийн вирүсийн генүүдийн нүклеотидын дараалал-ыг ABI Big Dye terminator v.3.1. Cycle Se­qurncing ашиглан ABI 3130 xl Genetic Analyser-аар бидний өмнө нь бичиглэсэн [8] аргаар тус тус хийлээ.

Үр дүн, хэлцэмж:

2010 оны 10 дугаар сарын 1-нээс 2011 оны 7 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд ТТӨ-ий өвчлөл амбулаториор үйлчлүүлэгсдийн 5.8%, 10,000 хүн амд дунджаар 1232.0 тохиолдол бүртгэгдсэн нь 2009/10 оны мөн үетэй харьцуулахад 3.0%-иар, 10,000 хүн амд 814.5 тохиолдлоор бага байна. Улсын хэмжээнд ТТӨ-ий өвчлөл эпидемиологийн 40 дүгээр долоо хоног буюу 10 дугаар сараас эхлэн толерант дээд хязгаараас дунджаар 10,000 хүн амд 5,7 тохиолдлоор илүү байж, 2011 оны 1 дүгээр долоо хоногт 10,000 хүн амд 55.8 тохиолдол бүртгэгдэж, оргил үедээ хүрсэн нь 2009/10 оны томуугийн цартахал, томуугийн В вирүсийн шалтгаантай дэгдэлтийн үетэй харьцуулахад даруй

2 дахин бага үзүүлэлттэй байна. 2010 оны 45 дугаар 7 долоо хоног буюу 11 дүгээр сарын эхний 7 хоногоос эхлэн харуулдан тандалтын цэгүүдээс цуглуулсан сорьцонд томуугийн A(H3N2) вирүс илэрч, томуугийн дэгдэлтийн шалтгаан болж, 50 дахь долоо хоногт вирүс илрэлт оргилдоо хүрч, аажмаар буурсан боловч 2011 оны 1 дүгээр долоо хоногоос томуугийн A(H1N1) 2009 цартахлын вирүс зэрэгцэн эргэлтэнд орсон байна (Зураг 1).

Зураг 1. Улсын хэмжээнд 2010/11 оны томуугийн улиралд бүртгэгдсэн ТТӨ-ий өвчлөл, илрүүлсэн вирүсийн бүрдлийн хөдлөлзүй (долоо хоногоор)

Дээрхи хугацаанд эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын 38 нэгжид уушгины үрэвслийн 19,096 тохиолдол, 45 (0.2%) нас баралт бүртгэгдсэн байна. Нас баралтын 39(86.7%) нь 4 хүртэлх насныханд

бүртгэгдэж, бага насны хүүхдийн дунд уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт зонхилох хувийг эзэлдэг зүйтогтол хэвээр ажиглагдаж байна. Дэлхийн нийт орнуудад 2010/2011 онд ТТӨ-ий өвчлөлийн үзүүлэлт 2009/2010 онтой харьцуулахад бага, уушигны хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэлт, нас баралтын тоо цөөн байна[9].

Нийт 3972 сорьц шинжилснээс 460(11.5%)-д нь томуугийн вирүс илэрснийг дэд хэвшинжээр дүйн тодорхойлоход 349(75.9%) нь A(H3N2), 103(22.4%) нь A(H1N1)pdm, 8(1.7%) нь В хэвшинжийн вирүс байлаа.

Бусад оронд хийсэн судалгаагаар ТТӨ-ий шалтгааны 10%–19% томуу байсан [10;11] нь манай судалгааны дүнтэй ойролцоо байгаа юм.

Томуугийн вирүсийн хэвшинжүүдийн илрэлтийг сараар авч үзэхэд (Хүснэгт 1) 2010 оны 10 сараас 12 дугаар сарыг дуустал A(H3N2) ба В, 2011 оны 1 дүгээр сар буюу ТТӨ-ий оргил үед A(H3N2)(61%); A(H1N1) pdm (38.2%); B(0.8%) хэвшинжийн вирүсүүд зэрэгцэн өвчлөл үүсгэж харин хүйтний улирлын төгсгөл 2-3 дугаар сард A(H1N1) pdm; B вирүсүүд эргэлтэнд байсан байна (Хүснэгт 1). Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрладаг Азийн орнуудад 2010 оны 10 дугаар сарын сүүлч 11 дүгээр сарын эхээр, Европ, Хойд Америкийн орнуудад үүнээс нэг сарын дараа томуугийн дэгдэлт эхэлж 2011 оны 4 дүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилсэн байна.

Хүснэгт 1. 2010/2011 оны томуугийн улиралд хийсэн томуугийн вирүс илрүүлэх шинжилгээний дүн (сараар)

Сарууд

Цуг-луулсан сорьц

бх УT-ПГУ

шинжилсэн

эерэг

үүнээс

тоо

%

тоо

%

A(H3N2)

A(H1N1) pdm

B

тоо

%

тоо

%

тоо

%

2010.X

309

309

100

2

0.64

1

50

0

0

1

50

2010.XI

426

426

100

33

7.7

33

100

0

0

0

0

2010.XII

702

702

100

242

34.4

241

99.5

0

0

1

0.5

2011.I

748

748

100

118

15.7

72

61

45

38,2

1

0,8

2011.II

540

540

100

43

7.9

2

4.6

41

95.4

0

0

2011.III

622

622

100

21

3.3

0

0

16

76,2

5

23.8

2011.IV

357

357

100

0

0

0

0

0

0

0

0

2011.V

156

156

100

1

0.64

0

0

1

100

0

0

2011.VI

73

73

100

0

0

0

0

0

0

0

0

2011.VII

39

39

100

0

0

0

0

0

0

0

0

Нийт

3972

3972

100

460

11.5

349

75.9

103

22.4

8

1.7

 

Томуугийн тархалт Хятадын хойд бүс нутаг, Өмнөд Солонгос, Монгол улсад A(H3N2) вирүсээр үүсгэгдэн эхэлж, 2011 оны 1 дүгээр сард A(H1N1)pdm вирүс зонхилсон илэрсэн, харин Япон улсад A(H3N2) ба A(H1N1)pdm вирүс зэрэгцэн тархаж, 1 дүгээр сарын сүүлчээс A(H1N1)pdm вирүс давамгайлан илэрчээ [9]. Азийн орнуудад 2010/2011 оны томуугийн улиралд томуугийн В вирүсийн илрэлтийн хувь бага, харин Хойд Америкд A(H3N2), В, Европын орнуудад A(H1N1) 2009, В хэвшинжийн вирүсүүд холимог эргэлтэнд байж, Англид A(H1N1) 2009pdm вирүсийн тархалт эрчимтэй илэрч, халдварын хүнд хэлбэрүүд бүртгэгдсэнийг ДЭМБ мэдээлсэн байна.

Амбулаториос цуглуулсан 2310 сорьцын 305(13.2%)-д, стационараас цуглуулсан 1662 сорьцын 155(9.3%)-д нь томуугийн вирүс илэрч, стационараас вирүс илрэлт бага байгаа нь ТТӨ-ий хожуу буюу хүндрэлийн үедээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол илүү байгаагаас шалтгаалсан байх талтай (Хүснэгт 2).

Нэгдсэн эмнэлгийн сорьцны 105(67.7%)-д нь A(H3N2), 44(28.4%)-д нь A(H1N1)pdm илэрсэн нь улирлын томуугийн A(H3N2) хэвшинжийн вирүс нь илүү хүндрэл дагуулсан байх магадлалтай байна. Томуугийн A(H3N2) вирүс нь улирлын A(H1N1), В вирүсийн халдвартай харьцуулахад эмнэлзүйн хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх магадлалыг илүү үүсгэдэг болохыг судлаачид бичсэн байна[10;11].

Хүснэгт 2. Амбулатори ба нэгдсэн эмнэлгээс ирсэн сорьцонд томуугийн вирүс илрэлт

Сорьц цуглуулсан нэгжийн байршил

Нийт ирсэн сорьц

Эерэг

Үүнээс

A(H1N1)pdm

A(H3N2)

B

Амбулатори

2310

305(13.2%)

59(19.3%)

244(80%)

2(0.6%)

Нэгдсэн эмнэлэг

1662

155(9.3%)

44(28.4%)

105(67.7%)

6(3.8%)

             

Эргэлтээс бүрэн гарсанд тооцож байсан томуугийн A(H1N1) 2009 цартахлын вирүс 2011 оны эхнээс дахин ялгарч эхлэсэн явдал уг омог дахин эрчимтэй тархалт үүсгэж чадах эсэхийг судлан тогтоох шаардлага бий болгосон юм. Тиймээс бид дахин ялгарч эхлэсэн цартахлын вирүсийн төлөөлөл болох А/Улаанбаатар/190/2011 омгийн бүх 8 сегментийн нүклеотидын дарааллыг тогтоож, GenBank-д байршуулан [GenBank accession numbers: CY080571, CY080572, CY081057, CY080420, CY080573, CY080574, CY080592, CY080593] цартахлын вирүсийн GenBank-д байрлуулсан омгуудын генийн нүклеотидын дараалалтай жишиж үзэхэд А/Улаанбаатар/190/2011 омгийн гемагглютининий ген нь цартахлын эх омог болох A/California/07/2009 омгийнхоос 2 байрлалд мутац [S188T; X208Q] үүсгэсэн нь 2010 оны 10 дугаар сараас АНУ, Европийн орнуудад тархаж эхлэсэн цартахлын вирүсийн шинэ субклейд болох A/Karaj/5327/2010(H1N1) омгийнхтой ижил байснаас бусад өөрчлөлт илрээгүй юм. Европийн зарим орон, ялангуяа ОХУ-ын зарим мужуудад эрчтэй тархаж байсан энэ омог манай оронд ноцтой дэгдэлт үүсгээгүй нь манай улсад цартахлын вирүсийн омгоор боловсруулсан вакциныг харьцангуй өргөн хэрэглэж чадсантай холбоотой байж болох юм гэж бид үзэж байна.

Эсийн өсгөвөрт ялгасан томуугийн вирүсийн төлөөлөлийг Япон улсын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэн дэхь ДЭМБ-ын Томуугийн лавлагаа төвд илгээж эсрэгтөрөгчийн хэвшинжийг тодорхойлсон дүнгээр (Хүснэгт 3; 4) манай улсад ялгасан A(H3N2) омгууд нь 2010/2011; 2011/2012 оны томуугийн улиралд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын орнуудад хэрэглэхээр зөвлөмж болгосон A/Perth/16/2009(H3N2) омогтой, A(H1N1) 2009 pdm омгууд нь мөн вакцины омгоор зөвлөмж болгосон 2009 оны цартахлын эх омог A/California/07/2009 (H1N1)pdm вирүстэй төстэй дүйгдсэн байна.

Хүснэгт 3. Монголд ялгасан зарим A(H3N2 )омгийн эсрэг төрөгчийн шинжийн цус наалдахыг саатуулах урвалаар тодорхойлсон дүн

¹

Омгууд

Сорьц цуглуулсан он, сар, өдөр

Лавлагаа дархан ийлдэсүүд

A/Uruguay/716/07 (H3N2)

A/Perth/16/09 (H3N2)

A/Niigata/403/09(H3N2)

Лавлагаа эсрэг төрөгчид

1

A/Uruguay/716/2007

2007/06/21

1280

40

40

2

A/Perth/16/2009

10

320

320

3

A/NIIGATA/403/2009

2009/03/12

40

320

320

Монгол омгууд

1

A/Dornogobi/3875/2010

2010/12/06

80

640

40

2

A/Uvurkhagai/3970/2010

2010/12/09

40

640

320

3

A/Ulaanbaatar/3920/2010

2010/12/10

40

320

320

4

A/Ulaanbaatar/3887/2010

2010/12/09

80

640

640

5

A/Dornogobi/4064/2010

2010/12/15

40

320

320

6

A/Dornogobi/4067/2010

2010/12/13

40

320

320

7

A/Ulaanbaatar/3893/2010

2010/12/08

40

160

320

8

A/Ulaanbaatar/3805/2010

2010/12/02

20

160

160

Хүснэгт 4. Монголд ялгасан зарим A(H1N1)pdm 2009 омгийн эсрэг төрөгчийн шинжийн цус наалдахыг саатуулах урвалаар тодорхойлсон дүн

¹

Омгууд

Сорьц цуглуулсан огноо

Лавлагаа дархан ийлдсүүд

Brisbane/59/2007 (H1N1)

California/07/2009 (H1N1)pdm

Narita/1/2009 (H1N1)pdm

Лавлагаа эсрэг төрөгч

1

A/Brisbane/59/2007

7/1/2007

640

<10

<10

2

A/California/07/2009

4/9/2009

<10

1280

2560

3

A/Narita/1/2009

5/8/2009

<10

2560

5120

Монгол омгууд

1

A/Ulaanbaatar/322/2011(H1N1)v

2011/1/14

<10

2560

5120

2

A/Ulaanbaatar/909/2011(H1N1)v

2011/2/09

<10

2560

5120

3

A/Orkhon/1007/2011(H1N1)v

2011/ 2/11

<10

2560

1280

4

A/Orkhon/1019/2011(H1N1)v

2011/2/16

<10

1280

1280

5

A/Ulaanbaatar/1118/2011(H1N1)v

2011/2/14

<10

1280

1280

6

A/Ulaanbaatar/1132/2011(H1N1)v

2011/2/15

<10

640

2560

               

2010/2011 онд эсийн өсгөвөрт ялгасан А хэвшинжийн вирүсийн 30 омгийг төлөөлөл болгож оселтамивирт мэдрэг байдлын тоон үзүүлэлт буюу омгуудын нейраминидаз(NA)ийн идэвхийг 50% саатуулах эмийн төвшрүүлэгийг лавлагаа мэдрэг хяналт омгуудын тоон үзүүлэлттэй харьцуулж дүгнэхэд манай омгууд бүгд оселтамивирт мэдрэг тодорхойлогдлоо.

Бх-УТ-ПГУ болон секвенсинг шинжилгээгээр NA генийн оселтамивирт тэсвэржсэн H274Y мутац илэрсэнгүй. Дэлхий нийтийн томуугийн тандалтын сүлжээ лабораториудад вирүсийн эсрэг эмийн бодист мэдрэг чанарыг шинжилсэн A(H1N1)pdm вирүсийн 9,300 омогийн 98% нь оселтамивирт мэдрэг тодорхойлогдсон бөгөөд H275Y мутаци бүхий тэсвэржсэн омгууд Европ тивийн орнуудад илүү тархалттай байжээ. A(H3N2); B вирүсийн хувьд оселтамивирт илүү мэдрэг, харин 2011 оны 4 дүгээр сард АНУ-д оселтамивирт тэсвэржсэн A(H3N2) вирүсийн нэг омог илэрсэнийг ДЭМБ мэдээлсэн байна[9].

 

Ном зүй

1. Бурмаа, А., Нямдаваа, П., Дармаа, Б. ба бусад (2010): Монгол улсад бүртгэгдсэн томуугийн A(H1N1) 2009 цартахлын эпидемиологийн төрх, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл , 5(30):23-24;
2. Бурмаа, А., Дармаа, Б., Нямдаваа, П. (2009): Монгол улсад томуугийн сүүлийн гурван улиралд бүртгэгдсэн томуу, томуу-төст өвчний эпидемиологи, үүсгэгчийн бүрдэл, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл , 5(30):23-24;
3. Darmaa, B., Tsatsral, S., Naranzul, T. et al. (2009): Influenza virus strains circulating in Mongolia in 2003-2007, Mongolian Journal of Health Sciences, 6(1):8-19;
4. Цацрал, С. (2008): Хибрид эсийн өсгөвөр болон полимеразын гинжин урвалын аргыг ашиглан амьсгалын замын зарим вирүсийг эмнэлзүйн сорьцонд илрүүлэх харьцуулсан судалгаа, Магистрын зэрэг горилсон нэгэн сэдэвт бүтээл, Улаанбаатар, 60 х.;
5. Цацрал, С., Майцэцэг, Ч., Дармаа, Б., Нямдаваа, П. (2011): Монгол улсад 2008-2009 онд орчилд байсан амьсгалын замын өвчин үүсгэгч вирүсүүдийн хөдлөлзүйг судласан дүн, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл , 1(38):8-11;
6. Дармаа, Б., Губарева, Л.В., Наранзул, Ц. ба бусал (2008): Монголд ялгасан томуугийн вирүсийн омгуудын зарим эмийн бодист дасал үүсгэсэн байдлыг судалсан дүн, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүл , ¹9: 49-53;
7. Nakauchi, M., Yasui, Y., Miyoshi, T., et al. (2010): One-step reverse transcription-PCR assays for detecting and subtyping pandemic influenza A/H1N1 2009, seasonal influ¬enza A/H1N1, and seasonal influenza A/H3N2 viruses, Journal of Virological Methods, V-11373;
8. Нямдаваа, П., Энхсайхан, Д., Ч.Майцэцэг ба бусад (2010): Монгол улсад ялгасан томуугийн A(H1N1) 2009 цартахлын вирүсийн молекул генетикийн төрх, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, 5(36):7-12;
9. WHO (2011): Summary review of the 2010-2011 northern hemisphere winter influenza season, Weekly Epi¬demiological Record (WER), Vol. 86 (pp 221-232): Avail¬able from: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/2010_2011_GIP_surveillance_seasonal_review/en/index.html; vol. 86 (pp 221-232).
10. Sek Mardy , Sovann Ly , Seng Heng, et al.(2009): Influenza activity in Cambodia during 2006–2008, BMC In¬fectious Diseases, 9:168. doi:10.1186/1471-2334-9-168. pmid:19828051
11. Hien T, Nguyena Nila J. Dharanb, Mai T, et al.(2009): Vietnam National Influenza Surveillance and Evaluation Team. National influenza surveillance in Vietnam, 2006–2007. Vac¬cine, 28:398–402.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Р.Туул


Нийтлэлийн нээгдсэн тоо: 701
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК