Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 11(2)(30)
Улаанбаатар хотын амбулаторийн артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн бай эрхтний гэмтлийн байдал
( )

Т.Туулсайхан, Д.Зулгэрэл , Г.Даваа

Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн Эмнэлэг, ЭМШУИС

 
Абстракт
Зорилго: Улаанбаатар хотын дүүргийн эмнэлгээр үйлчлүүлж буй артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн дунд гипертензийн бай эрхтний гэмтлийг судлах. Материал, аргазүй: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн загвараар хийсэн. УБ хотын санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 3 дүүргийн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж буй 40-өөс дээш насны АГ-тэй нийт 150 хүн судалгаанд авсан. Асуумжаар оролцогчдын хүн амзүйн үзүүлэлт, гипертензийн үргэлжилсэн хугацаа, эмийн эмчилгээний байдал, хавсарсан өвчний түүхийн талаар мэдээллийг цуглуулсан. Үйлчлүүлэгч бүрт стандарт аргаар цусны даралт хэмжиж түвшинг тогтоосон. Бай эрхтний гэмтэл болох бөөр, нүд, зүрхний гэмтлийг шээсний ерөнхий шинжилгээ (уураг ялгарал), нүдний уг (Гунна-Салюсийн шинж), зүрхний цахилгаан бичлэг (зүүн ховдлын томрол) зэрэг шинжилгээгээр илрүүлсэн.Тархины БЭГ-ийг харвалтын өгүүлэмжээр үнэлсэн. Зүрхний БЭГ-д ЗЦБ-ЗХТ илрэх, зүрхний бах, зүрхний шигдээс, гипертензийн кардиомиопати, тосгуурын фибриляци зэргийг хамааруулсан.
Үр дүн: Судалгаанд 150 хүн хамруулсны 64 (42.7%) нь эрэгтэй, 86 (57.3%) нь эмэгтэй, дундаж нас 56.7 (SD 7.65) байв. Оролцогсдын 117 (78.0%) нь дор хаяж нэг бай эрхтний гэмтэлтэй байсан (бөөр, зүрх, нүдний гэмтэл). Бай эрхтний гэмтлээс нүдний ретинопати 109 (72.7%), ЗЦБ-т ЗХТ 29 (19.3%), протеинури 17 (11.3%), харвалтын өгүүлэмж 20 (13.3%), тус тус эзэлж байв. Оролцогчдын 108 (72%) нь хяналтгүй даралттай, 42 (28%) нь хяналттай даралттай байлаа.
Дүгнэлт: Энэ судалгаагаар амбулаториор үйлчлүүлж буй АГ-тэй хүмүүсийн дунд бай эрхтний тархалтын давтамж өндөр байна. Энэ нь амбулаторын тусламж үйлчилгээний хүрээнд хяналтгүй даралтын хувь өндөр байгааг харуулж байна.
Goal: The aim of this study to determine frequency of target organ damage and among hypertensive outpatients at district hospitals in Ulaanbaatar. Materials and Method: This was a cross-sectional hospital based study. Total 150 hypertensive outpatients aged over 40 years were consecutively recruited into the study at district hospitals in Ulaanbaatar. Standardized questionnaires were used to collect socio-demographic characteristics and data about disease history that shows hypertensive complication (stroke, myocardial infarction, hypertensive cardiomyopathy). Hypertensive target organ damage was defined as the detection of any of the following: left ventricular hypertrophy diagnosed by electrocardiogram, presence excess protein in urine, the presence of hypertensive retinopathy or a history of a stroke.
Results: Total 150 study sample consisted of 64 (42.7%) male, and 86 (57.3%) female. Among study participants, 117 (78.0%) patients had at least one of the three hypertensive target organ damage (kidney, heart, retina) studied. The most affected organ was the eye presenting as retinopathy observed in 109 (72.7%), followed by left ventricular hypertrophy
29 (19.3%), stroke 20 (13.3%), and proteinuria in 17 (11.3%) patients.
Conclusion: This study showed a high frequency of target organ damage among hypertensive patients attending medical outpatient clinic. These findings illustrate the burden of uncontrolled hypertension in our setting.
Key words: Hypertension, Outpatient, Target Organ Damage, Blood Pressure
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 363
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК