Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 4(41)
Монгол улсад ялгасан томуугийн цартахлын A(H1N1) вирүсийн эмэнд тэсвэржилтийн судалгааны дүн
( Илтгэлийн хураангуй )

Ц.Наранзул1, Б.Дармаа1, Д.Энхсайхан1, Ч.Майцэцэг1, Г.Нямаа1, Н.Баясгалан1, П.Нямдаваа12

1Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
2Монголын Анагаах Ухааны Академи

 
Абстракт

The antiviral resistance surveillance of influenza vi­ruses is significant impact on control, prophylaxis and therapy of the disease.

In this study, we analyzed 292 pandemic influenza A(H1N1) viruses for neuraminidase inhibitor (NAI) resis­tance detection and 7 strains for amantadine resistance detection of the M2 gene which were isolated in 2009-2011 years.

The NA inhibitor susceptibility of influenza virus was determined by chemiluminescent NA inhibition assay using NA-Star (Applied Biosystems, Foster City, CA) kit performed with Veritas Microplate Luminometer Reader according to the manufacturer's protocol. The oseltamivir carboxylate was provided by F.Hoffman-La Roche Ltd. NA inhibition assay data were analyzed using Robosage software comparing test data with the data produced NA inhibitor sensitive and resistance strains which provided by WHO Influenza Collaboration Center, Melbourne, Australia. The rt RT-PCR analysis was performed for presence/absence resistance NA gene mutation H274Y of the strains.

The NA and M2 gene sequencing was performed by the standard methods with Applied Biosystems 3130xl Genetic Analyzer using primers supplied by WHO Col­laboration Centers and sequencing data were analyzed by using MEGA 5.01 software.

All viruses tested (n=292) were sensitive to oseltami­vir with one exceptions of A/Dundgovi/381/2010(H1N1)v with 65.6 nM IC50 values and containing H274Y) mu­tation by rt RT PCR and sequencing analysis on NA gene (ProteinBank accession number: ADM33443).

The strain had an amino acid changes on 106, 248, 274 positions also. The virus strains were resistance to amantadine which analysed in this study. The six strains were contained a change at amino acid 31 (serine to asparagine [S31N]) and one strain had a S31D mutation in M2 gene (GeneBank accession numbers: CY053364, CY053365, CY054547, CY054549, CY055171, CY065990, CY 065998 and CY080592 ) by gene se­quencing.

Томуугийн вирүсийн хими заслын бэлдмэлд тэсвэржилтийг судлах нь уг халдварыг хянах, сэргийлэх, эмчилэхэд шийдвэрлэх нөлөөтэй юм. Бид Монгол улсад идэвхитэй эргэлтэнд байгаа томуугийн цартахлын вирүсийн эмийн бодист тэсвэржилтийг тандан судлах зорилгоор 2009-2011 онд ялгасан цартахлын A(H1N1) вирүсийн 292 омгийн нейраминидазын саатуулуур (НАС) (оселтамивир)-т, 7 омгийн М2 уургийн саатуулуур (амантадин) –т тэсвэржилтийг судаллаа

НАС-д тэсвэржилтийн тоон үзүүлэлтийг NA-Star (Applied Biosystems, Foster City, CA) цомог, Hoffman-La Roche Ltd компаниас авсан оселтамивир карбоксилат, ДЭМБ-ын Томуугийн Хамтын Ажиллагааны Төв (ТХАТ)өөс ирүүлсэн НАС-д мэдрэг болон тэсвэржсэн хяналтын омгуудыг ашиглан Veritas Microplate Luminometer уншигч машинаар, НАС-д тэсвэржсэн H274Y мутац илрүүлэх шинжилгээг нэг шатлалт бх-УТ-ПГУ-аар хийв. Нейраминидаз(NA) болон М2 генийн нүклеотидын дараалал тогтоох шинжилгээг Applied Bio system Big­Dye TerminatorV3.1 cycle Sequincing цомог, ДЭМБ-ын ТХАТ-ийн праймеруудыг ашиглан ABI 3130 x1 Genetic analyzer-аар хийж, үр дүнгийн боловсруулалтыг MEGA 5.01 программаар гүйцэтгэлээ.

НАС-т тэсвэржилтийг тодорхойлсон 292 омгоос нэг омог ( A/Dundgovi/381/2010(H1N1)v)-т вирүсийн NA-ын идэвхийг 50% (IC50) саатуулах эмийн төвшрүүлэг 65.6 nM (мэдрэг хяналт 31.6 nM байхад ) илэрч, энэ омогт бх-УТ-ПГУ болон NA генийн нүклеотидын дараалал тогтоох шинжилгээгээр NA генийн 274 дүгээр байрлалд гистадин тирозинаар (H274Y) солигдсон мутаци тодорхойлогдсон нь оселтамивирт тэсвэржсэн болохыг баталж байна (ген банкны дугаар: ADM33443). Энэ омгийн NA генийн 106, 248, 274 дугаар амин хүчлийн байрлалд мөн мутаци тодорхойлогдсон болно.

М2 генийн нүклеотидын дараалал тогтоох шинжилгээ хийсэн 7 омогийн (Ген банкны дугаар: CY053364, CY053365, CY054547, CY054549, CY055171, CY065990, CY065998) 6-д нь 31 дүгээр амин хүчил серин аспаргинаар солигдсон [S31N]) мутаци , харин нэг омогт 31 дүгээр амин хүчил серин аспартатаар солигдсон [S31D]) мутаци илэрч бүгд амантадинд тэсвэржсэн байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 502
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК