Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 2(168)
Насанд хүрсэн хүний тархины ховдлын судсан биеийн үлэмж болон бичил бүтцийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Цэрэннадмид1, Б.Одмаа1, А.Авирмэд2, Д.Амгаланбаатар2

1АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль анатоми-физиологийн тэнхим, 2АШУҮИС-ийн Био-анагаахын сургууль анатомийн тэнхим

 
Абстракт
Introduction
In Mongolia, The anatomists researched morphometric measurements and blood supply of heart in adult’s liver pancreas, spleen, Ren and spinal cord and etc... The study of  morphometric measurements of the choroid plexus is not being taught in Mongolia.
Goal
To determine the structure of the choroid plexus of adult brain ventricle. 
Materials and Methods
This study obtained choroid plexus size in 84 dead bodies, which is between the adult and children from cadavers. To determine the choroid plexus morphometric measurements, the total 336 specimens were evaluated. The standards deviation of choroid plexus length and thickness were computed in different ages.
Result
In present study, the maximum length and thickness were determined in ages from 22-60. In present study, the minimum length and thickness were determined in ages 0-10day. In adult, the mean choroid plexus length was 8.61±0.15 cm of the lateral ventricles and 4.47±0.02 cm of the fourth ventricles and 0.56±0.140 cm of the third ventricle and the choroid plexus thickness was 0.5±0.03 cm of the lateral ventricles and 0.29±0.01 cm of the fourth ventricles and 0.28±0.01 cm of the third ventricle.
Conclusions:
In adult, the mean choroid plexus length was 8.61±0.15 cm of the lateral ventricles and 4.47±0.02 cm of the fourth ventricles and 0.56±0.140 cm of the third ventricle and the choroid plexus thickness was 0.5±0.03 cm of the lateral ventricles and 0.29±0.01 cm of the fourth ventricles and 0.28±0.01 cm of the third ventricle.
The choroid plexus weight was 0.51±0.01 gm in the lateral ventricles and 0.42±0.014 gm in the fourth ventricle.
Key words: Choroid plexus, adult, children, brain ventricle, size
Pp. 9-11, Tables 2, Figure 1, References 10

Үндэслэл

Дэлхийн ихэнх улс орнууд өөрийн үндэстэний бие эрхтэний бүтэц, хэмжээ, цусан хангамжийн хэлбэрийг газар зүй үндэстэний онцлогтой нь уялдуулан судалсан байдаг. Насанд хүрсэн Монгол хүний зүрх, уушги, элэг, бөөр, нойр булчирхай, дэлүү, нугас гэх мэт эрхтэнүүдийн үлэмж болон бичил бүтэц, цусан хангамжийн байдлыг судлан тогтоосон [1].

Тархи, мэдрэлийн өвчин, эмгэгүүд ихсэж байгаа өнөө үед тархины ховдлын судсан биеийн харьцангуй эрүүл үеийн хэмжээсүүдийг, түүний цусан хангамжийн онцлогийг  судлах замаар тогтоох нь манай орны нөхцөлд цаашид тархи, мэдрэлийн эмгэгийг оношлох, эмчлэх, тархины судасны рентген оношлогоо, мэс ажилбар хийхэд суурь судалгаа болох чухал ач холбогдолтой юм.

Зорилго

Насанд хүрсэн хүний тархины ховдлын судсан биеийн харьцангуй эрүүл үеийн үлэмж болон бичил бүтцийг судлах

Материал, арга зүй

Бид судалгааны ажлыг АШУҮИС-ийн Анагаах  ухааны ёс зүйн хяналтын салбар хорооны 2010 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 76/4 тоот хурлаар зөвшөөрсөний дагуу 2010 оны 3 дугаар сараас 2014 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Анатомийн тэнхимийн сургалтын материаллаг баазыг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд морфологийн насны ангиллаар 18- 74 насны нийт 54 насанд хүрсэн хүний цогцосны тархины ховдлын судсан биеийг судалгааны материал болгон авч морфометрийн судалгааг Г.Г.Автандилов (1990) нарын хэмжил зүйн арга, эд судлалын аргыг ашиглан хийсэн. Судалгаанд авсан дээж материалуудыг бүрдүүлэхдээ зориудын биш түүвэрлэлтийн аргаар, агшингийн судалгаа хийж статистик боловсруулалтыг SPSS 21.0 программ ашиглан гүйцэтгэсэн.

Үр дүн: Насанд хүрсэн хүний судсан биеийн урт болон зузааны хэмжээг насны бүлэг тус бүрээр харьцуулж үзэхэд насны бүлэг тус бүрт урт болон зузааны хэмжээ хоорондоо ялгаатай байгаа нь статистикийн үнэн магадтай (P< 0.05)  байна. Насанд хүрсэн хүний судсан биеийн урт болон зузааны хэмжээг ховдол тус бүрээр тодорхойлж үзэхэд идэр насны бүлэг буюу 22- 60 насанд хамгийн урт бөгөөд зузаан байна. Тархины хажуугийн ховдлын судсан биеийн жин 0.51±0.01 грамм, дөрөвдүгээр ховдлын судсан биеийн жин 0.42±0.014 грамм байна.

Table 1. Size of the choroid plexus of the adult and children (M±Std.D)

Тархины ховдлын судсан бүрхүүлийн ханын хучуур эдэн давхрага нэг дан шоо дөрвөлжин хучуур эсээс бүтсэн, эс хажуу гадаргуугаараа зэргэлдээх эстэйгээ салаавчлан зөрсөн холбоогоор холбогдсон байлаа. Харин эсийн суурь хэсгийн бүрхүүл нь дотогшоо түрсэн олон хуниас төст байгаа нь ажиглагдлаа (Зураг1).

Figure 1. А. Choroid plexus of the third ventricle, B. Choroid plexus of the fourth ventricle, C. Choroid plexus of the lateral ventricle hematoxylin-eosin 40х10

Хэлцэмж: Судлаач Мотти нарын насанд  хүрэгсдийн судсан биеийг идүүлэх аргаар судалсан судалгааны үр дүн нь биднийхтэй таарч байгаа ч зарим нэг зөрөлдөх зүйлүүд байсан. Навч төст хэлбэртэй, түүдгэнцэрийн бүтэцтэй хялгасан судаснууд цэлмэнт хүрээнд байж бичил түүдгэнцэрүүд болон том диаметртэй бүтцүүд аль аль судалгаанд ижил байсан. Мөн Мотти нар нь судсан торын морфологийн бүтцийн хувьд хоёр өөр бүсийг тодорхойлсон. Нэгдүгээрт төв нь тэгш, цэлмэн бүхий чөлөөт ирмэгтэй захын хэсэг. Хоёрдугаарт нарийн хялгасан судсууд нь томоохон судсуудыг ороож байрласан байдаг нь бидний судалгаатай дүйж байна [3-5].

Насанд хүрэгсдийн судсан торыг идүүлэх болон цутгах аргаар судлахад артери венийн шунт цэлмэнт хялгасан судсанд байсан ба цэлмэнгийн цусны урсгалыг зохицуулах үүрэгтэй байдаг байна [2].

Гломуст байрладаг харьцангуй том, судасжилтгүй бүс нь насанд хүрэгчдэд байдаггүй. Гломус нь холбогч эдийн хуримтлалын талбайтай байдаг нь тухайн хэсэгт цусны урсгал саатдагтай холбоотой гэж зарим судлаачид тэмдэглэжээ [7].

Zagorska-Swiezy K, Litwin JA, Gorczyca J, Pitynski K, Miodonski AJ нарын судалгаагаар 20 долоо хоногтой ургийн судсан торын бүтэц нь хоёрдогч жинхэнэ цэлмэнг эс тооцвол нас бие гүйцсэн хүний судсан торын бүтэцтэй ижил байдгийг харуулсан байлаа [10].

Table 2. Thickness of the choroid plexus of brain ventricles

Судалгааны үр дүнгээс тархины хажуугийн ховдол болон дөрөвдүгээр ховдлын судсан биеийн зузааныг бусад судлаачдынхтай харьцуулж үзэхэд судлаач Madhukar M, Choudhary AK нарынхтай ойролцоо байна [6].

Дүгнэлт:

Насанд хүрсэн хүний тархины хажуугийн ховдлын судсан биеийн урт 9.41±0.14, дөрөвдүгээр ховдлын судсан биеийн урт 4.47±0.02, гуравдугаар ховдлын судсан биеийн урт 0.56±0.140 байна. Насанд хүрсэн хүний тархины хажуугийн ховдлын судсан биеийн зузаан 0.5±0.03, дөрөвдүгээр ховдлын судсан биеийн зузаан 0.29±0.01, гуравдугаар ховдлын судсан биеийн зузаан 0.28±0.01 байна. Тархины хажуугийн ховдлын судсан биеийн жин 0.51±0.01 грамм, дөрөвдүгээр ховдлын судсан биеийн жин 0.42±0.014 грамм байна. 

Насанд хүрсэн хүний тархины ховдлын судсан сүлжээний ханын хучуур эдэн давхрага нь дан шоо дөрвөлжин хучуур эдээс тогтсон, суурийн хэсэг нь олон нугалаа хуниас төст бүтэц үүсгэсэн байна.

Ном зүй

1. Бямбасүрэн Г, Түмэнжин Э, Уранчимэг Д, Түндэврэнцэн С, Амгаланбаатар Д. Насанд хүрсэн хүний нугасны морфометрийн үзүүлэлтүүд, “Онош сэтүүл”, 2013, №2, х.58-64
2. Babik TM. Morphometric characteristics of epitheliocytes in the choroid plexus of the cerebral ventricles in humans during aging, “Neurosci Behav Physiol”, 2007, vol 37(2), p.107-9
3. Lametschwandtner A, Lametschwandtner U, Weiger T. Scanning electron microscopy of vascular corrosion casts – techniques and applications: updated review, “Scanning Microsc”, 1990, vol 4, p.889–941
4. Miodonski A, Poborowska J, Friedhuber de Grubenthal A. SEM study of the choroid plexus of the lateral ventricle in the cat. “Anat Embryol”, 1979, Vol 155, p.407–416
5. Motti EDF, Imhof HG, Janzer RC, Marquardt K, Yasargil GM. The capillary bed in the choroid plexus of the lateral ventricles: a study of luminal casts, “Scanning Electron Microsc”, 1986, vol IV, p.1501–1513
6. Madhukar M, Choudhary AK, Boal DK, Dias MS, Iantosca MR. Choroid plexus: normal size criteria on neuroimaging, “Surg Radiol Anat”, 2012, vol 34(10), p.887-95
7. Pedget DH. The development of the central arteries in the human embryo. “Contrib Embryol”, 1948, vol 32, p.205–262
8. Sharifi M, Ciolkowski M, Krajewski P, Ciszek B. The choroid plexus of the fourth ventricle and its arteries, “Folia Morphol”, 2005, vol 64(3), p.194-8
9. Weiger T, Lametchwandtner A, Hodde CK, Adam H. The angioarchitecture of the choroid plexus of the lateral ventricle of the rabbit. A scanning electron microscopic study of vascular corrosion casts, “Brain Res”, 1986, vol 378, p.285–296
10. Zagorska-Swiezy K, Litwin JA, Gorczyca J, Pitynski K and Miodonski AJ. The microvascular architecture of the choroid plexus in fetal human brain lateral ventricle: a scanning electron microscopy study of corrosion casts, “J. Anat”, 2008, 213, p.259–265
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагвацэрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 365
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК