Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Адренокортикотропин дааварын нөлөөгөөр туршилтийн амьтаны өндгөвчний үйл ажиллагааг судласан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

С.Оюунгэрэл, Ц.Нямсүрэндэжид, Б,Далай , Г.Түмэнбаяр, Д.Цолмон 

ЭМШИУС-ийн Био-Анагаахын Сургууль, Биологи-Гистологийн тэнхим

 
Абстракт
Гиперкортицизмаар илэрдэг эмгэг болох Иценко-Кушингийн хам шинж өвчин болон стрессийн үед нөхөн үржихүйн тогтолцоог ноцтой өөрчлөлтөнд хүргэдэг бөгөөд түүний эмгэг жамын анхдагч гинж нь өнчин тархины Адренокортокотропин дааврын хэт шүүрэл юм. Мөн хоёрдогч биеийн юмгүйдэл, үргүйдлийн шалтгаанд Гипоталамусын дисфункц 35%, Өнчин тархины эмгэг 14% эзлэдэг. DSH-н 2009 оны тоо баримтаар хөгжиж буй орны эмэгтэйчүүдэд хоёрдогч үргүйдэл 20-24 насныханд 5% , 45-49 нансныханд 62% байна гэсэн мэдээ байна. Судалгаандаа 20 ширхэг гөлчгийг туршилтанд оруулж туршилт бүлэгт 4нэгж/100г нийлэг даавар Адренокортикотропин даавар болох Синактен-Депо тариж биеийн жин, үтрээний нээлт, эстрал мөчлөгийн хөдлөл зүйг судлахад 15,30,60 хоногтойд 1,74; 3,72; 8,23гр- н илүүдэлтэй , үтрээний нээлт туршилтын бүлэг хяналт бүлгээс 6±0,1 хоногоор хоцорч, эстрал мөчлөгийн хөдлөл зүйн шинж байдалыг тодорхойлход 56,47 цаг болж уртсаж байв.
It is well established that hypercortisolism and stress have a negative impact on reproductive processes. Although the mechanisms are far from clear, the effects of Cushing syndrome and stress are thought to be due to interactions of the hypothalamic-pituitary-adrenal (HPA) axis with the HP-gonadal (HPG) axis. The major causes of secondary amenorrhea and infertility are hypothalamic dysfunction 35% and Pituitary disease 14%. In DHS comparative reports 9, secondary infertility increases sharply with age from 5 percent at age 20 to 24 to 62 percent at age 45 to 49 years in developing country. At birth, 20 female mice were selected and injected subcutaneously with either 4IU ACTH (Synacthen-Depot®)/0.05ml saline and 0.05ml saline alone on postpartum days 1 through 3. ACTH significantly lengthened the estrus cycle in 56.47 hours, gained weight by 1.74g, 3.72g, 8.23g from control group and delayed vaginal opening day by 6±0.1 day.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 265
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК