Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Амьсгалын замын зарим эрхтэний бүтцийг судалж ирсэн түүхэн баримтуудыг мөшгисөн тойм
( Судалгааны өгүүлэл )

В. Ганбат, С.Түндэврэнцэн, Б.Дагданбазар С.Мөнхбурам

ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургууль

 
Абстракт
Цагаан мөгөөрсөн хоолой болон амьсгалын гуурсан хоолойн салаануудын бүтэц хэмжээ нь орчин үед тодорхой болсон бөгөөд өндөр хөгжилтэй улс орон бүрт энэ
чиглэлээр судалгаа хийгдэж ирсэн байна. Чухам агаар дамжуулах замын бүтэц, хэмжээ хэзээнээс хэрхэн судлагдаж ирсэн талаархи баримт мэдээлэл судлаач бидний
анхаарлыг татсан юм. Анх Хятадын Гванг-Ти хааны үеийн /МЭӨ 2698 он/ “Неи- Кинг” хэмээх анагаах ухааны сударт цагаан мөгөөрсөн хоолойг цээжний хөндийд
ороод 7 салангид сувагт хуваагдаж байгаа юм шиг нилээд хийсвэр шинжтэй дүрсэлж байсан бол МЭӨ VIII-р зуун, эртний Энэтхэгчүүдийн үеэс анатомийн шинжлэх ухаан онолын үндэслэлтэй хөгжиж эхэлжээ. МЭӨ V-р зууны үед эртний Грекчүүд анатомийн шинжлэх ухаанд материалист байдлаар хандаж эхэлсэн юм. Харин монголын эрт үеийн эмч, зодоч нар эрт үеээс амьсгалын эрхтэн тогтолцооны анатоми бүтэц төдийгүй физиологийг мэддэг байсныг 1679 онд бүтээгдсэн “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх монголын анагаах ухааны сударт тэмдэглэгдэн үлдсэн баримт гэрчилж байна. Гэхдээ XVIII зууны сүүл үеэс л амьсгалын замын нарийн, жижиг бүтцийн судалгаа хөгжиж эхэлжээ. 1889 онд Английн эрдэмтэн V.Ewart амьсгалын тогтолцоог судалж анхны таамаглалыг дэвшүүлжээ. W.S. Miller (1937) цагаан мөгөөрсөн хоолойн бифуркациас эхлэн гуурсан хоолой нь өнцөг үүсгэн салаалах ба тэдгээр нь хэмжээний хувьд зөрүүтэй байна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн бол A.C. Hilding (1949) амьсгалын гуурсан хоолой нь яг модны мөчир шиг маш олон салаалж цэцэгт байцаа шиг болтлоо хуваагдана гэсэн ерөнхий ойлголтыг тухайн үед өгч байв. Tompsett (1952) насанд хүрсэн хүний амьсгалын гуурсан хоолойнуудын загварыг резинээр цутган хийж бодитоор харуулсан ба энэ загварыг ашиглан C.H. Barnett (1957) амьсгалын гуурсан хоолойн салаануудад хэмжилт хийснээр амьсгалын гуурсан хоолойн хэлбэр, хэмжээ анхны байдлаар тодорхой болжээ. Амьсгалын замын агаар дамжуулах бүтцийн хэмжээг Г.Ф.Иваковын (1949, Орос), Р. Д. Синельниковын (1966, Орос) , Roger Warwick, Peter Williams (1973, Лондон), Б.Дагданбазар (1978, Монгол),
А.В.Краевын (1978, Орос), Philippe Olivier, MD; David Hayon-Sonsino (2006), Robert A. Ochs, Hyun J. Kim (2008, Лос-Анжелос) зэрэг олон эрдэмтэд судалж ирсэн бөгөөд эдгээрийн судалгааны үр дүн хоорондоо зөрүүтэй байгаа нь судалгааг хийсэн материал, аргачилал, тухайн орны хүний биеийн анатомийн онцлог зэрэгтэй холбоотой байж болох талтай. Иймд бид монголын эрт үеийн олон эмч, эрдэмтэн судлаачдын судалсаар ирсэн ажлыг үргэлжлүүлэн баяжуулах зорилго тавинажиллаж байна.
Structure, size of trachea and bronchial tree are well known in modern time. There are hundreds of research about respiratory anatomy have been done in developed countries. Our team interested that when and howairway structure to become investigated. In Shinong king’s period (2838 – 2699 BCE) human anatomical feature was described rough and ready and note down in books and other treatises. In Guang – Tae king’s period ( 2698 BCE), the trachea divided into 7 pieces in the thorax cavity described in medical treatise named “Nei King” .Since 8th century BCE when autopsy introduced in India, the morphology started in science as evidence based science. All the theories at the time based on research findings represent that medical science has been developed as a evidence based science since 16th century in Mongolia. The late 18 century, period of renaissance technology and science, structures of the respiratory system start investigated in detail. 1889 V.Ewart , UK scientist, investigated and hypothesized about respiratory system especially bronchial tree anatomy . In 1937 W.S Miller state a hypotheses that the angle at which daughter bronchi diverge after bifurcation and cross sectional area of the bronchial tree is different levels. Therefore, A.C Hilding (1949) believes that bronchi derive over and over again until looks like cauliflower. Tompsett (1952) using resin casts of normal adult bronchial tree to confirm the observation of Hilding and Ewart. C.H Barnett (1957) measured cross sectional area of bronchial tree using one of that resin casts. There are many scientists including G.PhIvakov (1949, Russia), R.D Sinelnikov (1966, Russia), Roger Warwick, Peter Williams (1973, London), B.Dagdanbazar(1978, Mongolia), A.V Kariev(1978, Russia), Philippe Olivier, MD; David Hayon-Sonsino(2006), Robert A. Ochs, Hyun J. Kim(2008, Los Angelos) attempt to measure size of airway structures, unfortunately the results were quite different that may due to material, method and anatomical feature differences. Thus, future intensive research is needed in order to prosecute out previous docotr’s and scientists studies.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 552
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК