Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 5(42)
Хачигт энцефалит өвчний тархвар зүйн судалгааны дүнгээс (2005-2009)
( Судалгааны өгүүлэл )

A.Долгорханд1, С.Амарзаяа1, Б.Сувд1, Б.Оюунбилэг2, Н.Эрдэнэбат3

1Монголын “Талбарын Тархвар Судлал” сургалтын хөтөлбөр
2ХӨСҮТөв
3Сэлэнгэ аймгийн БГХӨСТөв

 
Абстракт

In 2004-2009, totally 72 human cases of TBE were registered in Mongolia and the highest incidence was in 2007. The cases were registered in all age groups, most of cases registered among population 15-24 of age. The median age was 29.4 ±11.8 with range 4-60. Most of patients visited to the endemic forest areas for work such as wood processing, collection of medical herb and etc.

We found that 25(54.3%) individuals had a different type of neurological sequelae after recovering.

During 2004-2009, seventy two TBE cases were reg­istered in 19 sub-provinces of 5 provinces in Mongolia.

Disease Research, 2011, ¹ 5(42):2-4; 2Table, 9 Figure and 4 References;

Хачигт энцефалит өвчин нь байгалийн голомтот халдварт өвчин бөгөөд дэлхий дахинд ялангуяа Европын орнууд, ОХУ, Ази тивийн зарим орнуудад өргөн тархсан байдаг [1].

18-р зуунд Скандинавын орнуудад хачигт энцефалит өвчний анхны тохиолдлыг бүртгэсэн. 1931 онд Австри улсад хачигт энцефалит өвчний эмнэлзүйн шинж тэмдгийг тодорхойлж, 1937 онд ОХУ-ын (хуучин нэрээр ЗХУ) зүүн бүсийн нутаг болох Хабаровск ба Приморийн хязгаарт үүсгэгчийг (TBEV) анх ялгасан байна .

Хачигт энцефалит өвчин нь Flaviviridae овгийн Fla­vivirus-ийн төрлийн вирүсээр үүсгэгддэг, байгалийн голомтот халдварт өвчин. Хачигт энцефалитаар өвчилсөн өвчтнүүдийн 10-20%-д мэдрэлийн тогтолцооны хүндрэл гардаг бөгөөд Алс Дорнодын дэд хэв шинжийн вирүсээр үүсгэгдсэн халдвар нь илүү хүндрэх хандлагатай, нас баралтын түвшин 5-20%-тай байна [2].

Монгол орны хувьд хачигт энцефалит өвчний вирүсийг дамжуулагч хачгийн судалгааг 1980-аад оны дунд үеэс эхлэн ОХУ, Монгол Улсын мэргэжилтнүүд хамтран судалж эхэлсэн [2]. Монгол Улсад 2004 оноос хүний өвчний тохиолдлыг бүртгэж эхэлсэн бөгөөд өвчлөлийн тохиолдол жил бүр тасралтгүй бүртгэгдсээр байна.

Зорилго

Монгол Улсад бүртгэгдсэн хачигт энцефалит өвчний тархвар судлалын онцлогийг тогтоох зорилготой.

Материал, арга зүй

Монгол Улсад 2005-2009 онд бүртгэгдсэн хачигт энцефалит өвчний оноштой мэдээлэгдсэн 85 хүнээс 72 тохиолдлыг судалгаанд хамруулж, тархвар зүйн бичиглэл судалгааг хийлээ. Хачигт энцефалитаар өвчлөгсдөд зориулсан тохиолдлын тодорхойлолт, асуумж судалгааг боловсруулан өвчтнүүдийн өвчний түүхээс мэдээллийг цуглуулсан. Өвчний дараах хүндрэлийг тогтоохдоо өвчтнүүдээс нүүр тулсан ярилцлагаар асуумж судалгаа авч, мэдрэлийн эмч эмнэлзүйн үзлэг хийсэн. ХӨСҮТөв, БГХӨСҮТөв, аймаг, орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагаас өвчний түүхийг цуглуулсан.

Газарзүйн мэдээллийн Arc View GIS 3.2 программыг ашиглан хүний өвчлөл бүртгэгдсэн аймаг, сумдын байршлын зураглалыг гаргасан. Хачигт энцефалит өвчний тархвар судлалын зарим үзүүлэлт, ийлдэс эмчилгээний үр дүнг тооцох статистик дүн шинжилгээг Epi Info 3.5, OpenEpi программыг ашиглан гүйцэтгэлээ.

Судалгааны үр дүн

2005-2009 онд хүний өвчний 72 тохиолдол тэмдэглэгдсэнээс 2007 онд хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна [Зураг 1].

Зураг 1. Хачигт энцефалитын хүний өвчлөлийн үзүүлэлт, 100.000 хүн амд

Хачигт энцефалитын хүний өвчлөлийн улиралчлалыг харахад жил бүр хавар, зун, намрын улиралд бүртгэгдэж, өвчний оргил үе нь хавар, зуны улирал байна [Зураг 2].

Зураг 2. Хачигт энцефалитын өвчлөлийн улиралчлал

2005-2009 онд хачигт энцефалитаар өвчилсөн өвчтнүүд Сэлэнгэ, Булган, Архангай, Дархан-Уул, Төв зэрэг 5 аймгийн 19 сумын нутгаас халдвар авсан байна (Зураг 3).

Зураг 3. Хачигт энцефалитын хүний өвчлөл, сумаар

Хачигт энцефалит өвчнөөр бүх насныхан өвчилснөөс 15-29 насны, эрэгтэйчүүд зонхилон өвчилж, хамгийн бага нь 4, хамгийн их нь 60, дундаж нь 29.4±11.8 настай байлаа [Зураг 4].

Зураг 4. Өвчлөгсдийн нас, хүйсний бүтэц

Нийт өвчлөгсдийн ихэнх нь хачигт халдварын голомтот нутагт албан томилолтоор ажиллах (23.6%;95%СI 14.4-35.1) мод бэлтгэх (20.8%;95%СI (12.2-32.0), бугын эвэр, эмийн ургамал түүх (16.7%; 95%СI (8.9-27.3) үедээ халдвар авч өвчилсөн байна (Зураг 5).

Зураг 5. Халдвар авсан байдал, хувиар

Нууц үеийн дундаж хугацаа 9±8.0 хоног, өвчин эхэлснээс хойш эмчид хандсан хугацаа 12.4±9.4 хоног байсан. Өвчтнүүдээс зөвхөн 1 хүн хачигт энцефалитын дархлаажуулалтад хамрагдсан байна [Хүснэгт 1].

Хүснэгт 1. Нууц хугацаа, эмнэлэгт хандсан хугацаа, хоногоор

 

Дундаж

Ст. хазайлт

Хамгийн бага

Хамгийн их

Нууц хугацаа

9

8

1

30

Эмнэлэгт хандсан хугацаа

12.4

9.5

5

40

Нийт судалгаанд хамрагдсан 72 тохиолдлын 46 (64%) нь мэдрэлийн эмчийн эмнэлзүйн үзлэгт хамрагдсан [Хүснэгт 2].

Хүснэгт 2. Судалгаанд хамрагдсан байдал

Судалгаанд хамрагдсан

Эмнэлзүйн үзлэгт

Нас барсан

Гадаадад амьдарч байгаа

Хаяг тодорхойгүй

72 (100%)

46 (64%)

3 (4.1%)

4 (5.5)

19 (26.3)

Эмнэлзүйч эмчийн үзлэгээр 46 хүний 25 (54.3%) хүнд ямар нэг үлдэц шинж тэмдэг илэрсэн бөгөөд бүх онуудад өвчилсөн хүмүүс байна.

Нийт үлдэц шинж тэмдэг илэрсэн өвчтнүүдийн 72%-ийг эрэгтэйчүүд эзэлж, 24%-ийг 20-24 болон 35-39 насныхан тус тус эзэлж байна [Зураг [6,7].

Зураг 6. Үлдэц шинж тэмдэгтэй өвчтнүүдийн хүйс

Зураг 7. Үлдэц шинж тэмдэгтэй өвчтнүүдийн нас

46 тохиолдлын 15 (32.6%) нь дунджаар 4±3 өдрийн дараа иммуноглобулин эмчилгээнд хамрагдсан байна.

Нийт эмнэлзүйн үзлэгт хамрагдсан 46 хүний 71.7% нь эмнэлэгт хэвтэх үедээ хүнд зэргийн эмнэлзүйн явцтай байсан [Зураг 7].

Зураг 8. Эмнэлзүйн явц

Үлдэц шинж тэмдэг илэрсэн өвчтнүүдийн 52% (13) хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн байна (Зураг 8).

Зураг 9. Үлдэц шинж тэмдэг

Дүгнэлт

1. 2005-2009 онд 5 аймгийн 19 сумаас нийт 72 хүн халдвар авч, 15-29 насны эрэгтэйчүүд зонхилон өвчилсөн байна. Өвчтнүүдийн зонхилох хувь нь хачигт халдварын голомтот нутагт албан томилолтоор ажиллах, мод бэлтгэх, бугын эвэр, эмийн ургамал түүх явцдаа халдвар авч өвчилсөн байна.

2. Эргэмж судалгаанд хамрагдсан 46 хүний 25 (54.3%)-д ямар нэг үлдэц шинж тэмдэг илэрсэн байна. 

Ном зүй

1. David L, et.all, Control of Communicable Dis¬eases Manual, 19th Edition, (2008). Washington, pp. 41-43
2. Ж. Батаа, Д. Абмэд, Хачигт халдвар, (2007) он
3. В. А. Борисов, И.В. Малов, Н.Д. Ющук, Хачигт энцефалит, (2002), хуудас 125-144
4. Зиновьев А.С.., Конев В.П., Кветкова Э.А., Костерина Л.Д., Воспаление и иммунетит в морфогенез экспериментального клещевого энцефалита при пассивной иммунизаций /Природно-очаговые инфекций в районах народно хозяйственного освоение Сибири и Дальнего Востока: Cб. Наук. Работ – Омск, (1983).- С.60-64.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор З.Адъяасүрэн


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1921
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК