Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Ахмад настаны өлөн үеийн цусны глюкозын түвшинг бүс нутаг болон бие бялдрын үзүүлэлттэй харьцуулан судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

З.Ариунжаргал, О.Зэсэмдорж, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, Э.Одхүү, Ж.Мөнхцэцэг, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн, Л.Мөнхтулга

ЭМШУИС, Био-АС, ЭМШУИС, СС

 
Абстракт
Нажилттай холбоотойгоор ахмад настны бие бялдар болон бодисын солилцооны талаас олон өөрчлөлт гардаг. Манай оронд ахмад настны цусны глюкозын хэмжээг судалсан судалгаа харьцангуй хомс учраас бид харьцангуй эрүүл, ахмад настанд цусны глюкозын түвшинг бүс нутаг болон бие бялдрын зарим үзүүлэлттэй хамааран үүсэх өөрчлөлтүүдийг судлах зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэв. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, харьцангуй эрүүл ахмад настангуудад өлөн үеийн цусны глюкозыг оношлуурын цомог ашиглан, биохимийн бүрэн автомат анализатор ашиглан тодорхойлов. Судалгааны дүнгээс харахад өлөн үеийн цусан дах глюкозын дундаж хэмжээ 4.94±2.28 ммоль/л байна. Нас болон глюкозын хэмжээ хоорондын хамаарал (r=0.67, p=0.018) байв. Хүйсээр ялган үзэхэд эрэгтэйд 4.76±1.86 ммоль/л, эмэгтэйд 5.02±2.45 ммоль/л буюу хүйстэй сул хамааралтай (r=0.054, p=0.01) байлаа. Глюкозын дундаж хэмжээ бүс нутгуудад өөр байсан. Хангайн (Орхон, Булган аймаг) бүс (6.44±3.13 ммоль/л) болон Улаанбаатарт (6.05±2.6 ммоль/л) хамгийн өндөр нь байгаа бөгөөд Баруун (Ховд аймаг) бүс (4.24±0.94 ммоль/л), Төв (Төв, Дорноговь аймаг) бүс (4.1±1.0 ммоль/ л),харин Зүүн (Хэнтий аймаг) бүсэд (3.82±1.0 ммоль/л) бага байгаа ба статитистик ач холбогдол бүхий шууд (r=-0.424, p=0.0001) хамааралтай байна.
Population is growing up and also noninfectious disease is increasing. Relating to human age, body indications and metabolism is changing. However, living regions are seems to be important in the relationship between body’s indication and glucose levels. This study aims to define the relationship between these variables in Mongolian older people. This
cross – sectional study was conducted among relatively healthy elderly people’s to determine fasting plasma glucose by using detection kit with fully automatic biochemistry analyzer. Mean blood glucose level was 4.94±2.28 mmol/L. There was significant association of blood glucose levels and aging (r=0.67, p=0.018). Blood glucose level of female were higher than male blood glucose level(r=0.054, p=0.01). Blood glucose levels were different by regions. Khangai region (6.44±3.13mmol/L) and Ulaanbaatar city’s (6.05±2.6 mmol/L) mean blood glucose levels were higher than other areas.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 280
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК