Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Бамбайн зарим ауто-эсрэг биеийг харьцангуй эрүүл хүмүүст тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Цэндсүрэн, Н.Наранбаатар, С.Цогтсайхан, Г.Батбаатар

ЭМШУИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим

 
Абстракт
Харьцангуй эрүүл хүний ийлдсэнд илрэх бамбайн антигений эсрэг Tg-Ab, TPOAb ауто-эсрэгбиеийн агууламжийг тодорхойллоо. Бид судалгаандаа ЭМШУИС-ийн Нэгдсэн эмнэлгийн “Эрхэс” поликлиникт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, мэргэжлийн эмчийн бодит үзлэг, багажийн болон лабораторийн шинжилгээгээр
аутоиммун эмгэг өөрчлөлт илрээгүй 18-68 насны эрэгтэй 196, эмэгтэй 213 харьцангуй эрүүл нийт 409 хүнийг хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 36.47±14.68 байсан ба TPO-Ab, ауто-эсрэгбиеийн дундаж агууламж 3.0±1.2 (2.8-3.2) IU/mL, Tg-Ab ауто-эсрэгбиеийн дундаж агууламж 10.3±2.8 (9.9-10.7) IU/mL болох нь тогтоогдлоо. Ауто-эсрэгбиеийн агууламж нас, хүйснээс хамаарах ямар нэг зүй тогтол илэрсэнгүй.
Abstract. There were determined titer of anti-thyreoglobulin (Tg-Ab) and anti-thyreoperoxidase (TPO-Ab) antibodies in serum of healthy subjects. Total 409 subjects, 196 males and 213 females aged 16-68 years were attended. All attendants were selected after prophylactic physical, instrumental examination and laboratory testing and was excluded autoimmune pathology in “Erkhes” department of HSUM. Mean age of participants was 36.47±14.68 year. Mean titer of Tg-Ab was 3.0±1.2 (CI95% 2.8-3.2) IU/mL and mean titer of TPO-Ab was 10.3±2.8 (9.9-10.7) IU/mL. No correlation was found between titer of autoantibodies and age and sex of participants.
Key words: Autoantibody, аnti-TPO, аnti-Tg, healthy subjects
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 179
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК