Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 5(42)
Монголд илрүүлсэн Bacillus anthracis-ын антибиотикт тэсвэржилтийг зээрэнцэг нэвчилтийн сорилоор судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Хоролмаа1, Ж.Мягмар

1БГХӨСТөв, Өвөрхангай аймаг
2БГХӨСҮТөв, Улаанбаатар

 
Абстракт

Sixty isolates of Bacillus anthracis recovered from pa­tients, soil and other sources in Mongolia between 1968 and 2009 were tested for their susceptibilities to 9 anti­biotics. In this study we use disc diffusion method and WHONET program for analyze results. All strains were susceptible to gentomicin, doxycyclin and chloram­phenicol, more than 80 percent of them to cefazolin, ce­fotaxime, amoxicillin, penicillin G, and spectinomycin.

Among the 60 isolates tested in this protocol, 17 (28,3%) were categorized as resistant to penicillin G, amoxicillin, cefazolin, cefotaxime and spectinomycin. Resistant to 3-4 antibiotics was found in seven strains, isolated from patients. This situation needed to start the use dilution method, E test and Я-lactamase detection of B.anthracis suscebtibility and to optimize surveillance system of antimicrobial resistance at the all levels.

We use WHONET, which currently used in over 90 countries, managing data from over 1300 laboratories and this software is simplicity, graphic capabilities, and ability to store and analyze large volumes of data.

Mongolian Journal of Infectious Disease Research, 2011, ¹ 5(42):8-10; 1 Table, 3 Figure and 5 References;

Боомын нянгийн антибиотикт мэдрэг чанарын зээрэнцэг нэвчилтийн дүнг ДЭМБ-аас зөвлөмж болгодог WHONET- 5.5 программаар боловсруулж үр дүнг тооцоход 1968-2009 онд өвчтөн, хөрс бууц болон бусад материалаас ялгаж авсан B. anthracis-ийн 60 өсгөвөр гентомицин, доксициклин, хлорамфениколд 100%, цефазолин, пенициллин G, амоксициллин, спектиномицинд ≥80%, цефатоксимд 60%-нь мэдрэг байна.

Харин 17 омог спектиномицин, цефотаксим, цефазолин, амоксициллин, пенициллин G-д тэсвэртэй, эдгээрээс өвчтөний 7 омог 3-4 антибиотикт тэсвэртэй байгаа нь анхаарал татаж байна. Иймд B.anthracis-ын антибиотикт мэдрэг чанарыг цуваа шингэрүүлэлт, Е сорил, β-лактамазыг илрүүлэх зэргээр нарийвчлан судлах, тэсвэртэй омгуудын тархалтыг хянаж, тандах, эмчилгээний тактикийг тодорхойлох шаардлагатай байна.

Дэлхийн 90 орны 1300 орчим лабораториудад хүлээн зөвшөөрөгдсөн, нянгийн антибиотикт мэдрэг чанарын дүнг олон хэлбэрээр дүн шинжилгээ хийх, хэрэгцээтэй дүрслэлээр илэрхийлэх, мэдээллийг цэгцлэх боломжтой, хэрэглэхэд хялбар WHONET 5.5 программыг бид судалгаандаа ашиглаж нэвтрүүллээ.

Боом өвчний үүсгэгч B.anthracis нь Bacillaceae овгийн Bacillus төрөлд багтдаг, бүрээс үршил үүсгэдэг, гадаад орчинд маш тэсвэртэй, Грам эерэг, том савханцар юм. Биологийн зэвсэг болгож ашигладаг эмгэгтөрөгч бичил биетний жагсаалтад энэ зүйлийн үүсгэгч А бүлэгт багтдаг бөгөөд 2001 онд АНУ-д боомын нянг биотеррорын халдлагад ашигласан үйл явдал үүний тод жишээ болсон. Ялангуяа энэ үйл явдлаас хойш дэлхийн олон орны эрдэмтэд, судлаачид B.anthracis-ыг олон талаас нь түүний дотор антибиотикт мэдрэг чанарыг эрчимтэй судалсаар байна. Харин манай улсын хувьд боомын үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанарын судалгаа, мэдээлэл хомс (Мягмар нар, 2006; Цэрэндорж нар, 2006) байна.

Сүүлийн үед эрчимтэй нэмэгдсээр байгаа эмэнд тэсвэртэй үүсгэгчид нь халдварт өвчний явцыг удаашруулах, нас баралтыг нэмэгдүүлэх, халдварт өвчний тархалтад нөлөө үзүүлсээр байгааг ДЭМБ-аас онцлон тэмдэглээд, нянгийн тэсвэржилтийг орон нутгийн, үндэсний болон олон улсын түвшинд хянаж, тандахад чухал ач холбогдол өгч байна. Энэхүү үйл ажиллагаанд тандалтын стандарт (WHO/CDS/CSR/ISR/99.2; WHO/CDS/CSR/DRS/2001.5)- аас гадна үр дүнгийн боловсруулалтад WHONET программыг ашиглахыг зөвлөмж болгосоор байна.

WHONET программ нь янз бүрийн зүйлийн нянгийн антибиотикт мэдрэг чанарын үзүүлэлтийг системтэй нэгтгэх, тэсвэржилтийг хянах, дүн шинжилгээ хийх зориулалттай, Windows орчинд суурилсан бөгөөд 1996 онд 100-аад лаборатори оролцсон сүлжээг үүсгэсэн байна (James W. LeDuc, 1996).

Зорилго

Монгол улсад илрүүлсэн боомын нянгийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлж, WHONET программ ашиглан боловсруулалт хийхэд оршино.

Судалгааны материал, арга зүй

Энэхүү судалгааны үндсэн материал нь Монгол улсад 1968-2009 онд илрүүлэн, БГХӨСҮ Төвийн амьд өсгөврийн санд хадгалагдаж буй B.anthracis-ын 60 омгийг (өвчтний 33, хөрс, бууцны 2, бусад5) сонгож, зээрэнцэг нэвчилтийн сорил тавигдаагүй өсгөврүүдэд HiMedia (India) фермд үйлдвэрлэcэн 9 нэр төрлийн зээрэнцгийг ашигласан.

Антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлохдоо стандарт (CLSI) аргын дагуу мах пептонтой агарт 24 цаг өсгөвөрлөсөн нянгууд болон шалгуурт авсан Staphyllococcus aureus ATCC 25923 стандарт омгийн ургацаас Мак-Фарландын 0.5 нэгж (1.5x108 колони үүсгэх нэгж/мл)-тэй тэнцэх булинга бэлтгэн, ариун бамбараар Мюллер-Хинтоны агарын гадаргууд зайгүй хөндлөн зурааслаж тарив. Aгарын гадаргууг хатаасны дараа антибиотикийн 3 зээрэнцгийг наагаад 370С-д 18-24 цаг өсгөвөрлөн, ургалт саатсан бүсийн голчийг хэмжиж, дүнг WHONET-5.5 программаар боловсруулж үр дүнг тооцсон.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Бидний хэрэглэсэн антибиотикуудаас клоксациллинаас бусад антибиотикт боомын үүсгэгчийн мэдрэг, дунд мэдрэг, тэсвэртэйг дүгнэх үзүүлэлтүүд WHONET программын санд байсан нь судалгааны дүнг тооцох ажлыг хялбарчилж өгсөн.

Нянгийн уургийн нийлэгжилтийг саатуулах үйлчилгээтэй гентомицин, доксициклин, хлорамфениколд B.anthracis-ийн бүх омгууд, харин нянгийн эсийн ханын бүрдлүүдийн нийлэгжилтийг дарангуйлах нөлөөтэй пенициллины болон цефалоспорины бүлгийн антиботикуудад ≥60%- нь тус тус мэдрэг байна (Зураг 1, Хүснэгт 1).

Зураг 1. Зээрэнцэг нэвчилтийн аргаар B.anthracis-ын антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлсон байдал

Хүснэгт 1. Зээрэнцэг нэвчилтийн дүнг WHONET 5.5 программаар боловсруулсан дүн

 Antibiotic name

 Break-points

 Number

 %R*

 %I*

 %S*

 %?

 %R 95% C.I*

 1

 Amoxicillin

 S >= 20

  60

 15

 0

 85

 

 7.5-27.1

 2

 Penicillin G

 S >= 29

 60

 18.3

 0

 81.7

 

 9.9-30.8

 3

 Cloxacillin

   

 60

 0

 0

 0

 100

 0.0-7.5

 4

 Cefotaxime

 15 - 22

 60

 8.3

 31.7

 60

 

 3.1-19.1

 5

 Cefazolin

 15 - 17

 60

 15

 5

 80

 

 7.5-27.1

 6

 Gentamicin

 13 - 14

 60

 0

 0

 100

 

 0.0-7.5

 7

 Spectino-mycin

 15 - 17

 60

 6.7

 8.3

 85

 

 2.2-17.0

 8

 Chloram-phenicol

 13 - 17

 60

 0

 0

 100

 

 0.0-7.5

 9

 Doxycy-cline

 11 - 13

 60

 0

 0

 100

 

 0.0-7.5

* S-мэдрэг, I-дунд мэдрэг, R-тэсвэртэй, 95% C.I-итгэлцлийн хязгаар

Судалгааны дүнд 17 омог спектиномицин, цефотаксим, цефазолин, амоксициллин, пенициллин G-д тэсвэртэй байсныг тодорхойлсон болно. Эдгээрээс 11 өсгөвөр нь Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Төв, Увс, Ховд, Булган аймаг болон Улаанбаатар хотод өвчтөнөөс илэрсэн 6 омгийг хөрс бууц зэрэг сорьцоос ялгасан байна (Зураг 2). Ер нь 3 болон түүнээс дээш өөр өөр ангиллын антибиотикт тэсвэртэй болохыг фенотипийн сорилоор баталсан тохиолдолд тухайн үүсгэгчийг олон эмэнд дасалтай гэж тооцдог бөгөөд тэдгээрийн тархалт, гарал үүслийг нарийвчлан судлахын зэрэгцээ эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг онцгойлон анхаардаг (Ste­fan Schwarz, 2010). Бидний судалгаагаар өвчтөний 7 омог 3-4 антибиотикт тэсвэртэй байгааг олон эмэнд дасалтай гэж үзэхгүй боловч анхаарал татаж байна. Тодруулбал: 1978 онд Улаанбаатар хотод боомоор өвчилсөн хүнээс илрүүлсэн омог цефотаксим, цефазолин, амоксициллин, пенициллин G-д, 2004 онд Увс аймагт өвчтөнөөс ялгасан өсгөвөр цефотаксим, цефазолин, амоксициллин, спектиномицинд, харин 1981, 1988, 1990, 2008 онд илрүүлсэн B.anthracis омгууд 3 антибиотикт тус тус тэсвэржсэн байлаа.

Зураг 2. Aнтибиотикт тэсвэртэй B.anthracis-ын омгууд (WHONET-5.5)

Антибиотикт тэсвэртэй B.anthracis ихэнх аймаг, бүх төрлийн сорьцуудаас янз бүрийн хугацаанд илэрч байгааг харгалзан энэ шинж нь нилээд түгээмэл тохиолддог гэж үзэх үндэстэй байна. Нөгөө талаас боом өвчний эмчилгээ, мөн хэсэг газрын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд цефотаксим, амоксициллин, пенициллин G-г хэрэглэхийн өмнө үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанарыг тогтоох шаардлагатай.

Дэлхийн 90 орны 1300 орчим лабораториудад хүлээн зөвшөөрөгдсөн, нянгийн антибиотикт мэдрэг чанарын дүнг олон хэлбэрээр дүн шинжилгээ хийх, хэрэгцээтэй дүрслэлээр илэрхийлэх, мэдээллийг цэгцлэх боломжтой, хэрэглэхэд хялбар WHONET 5.5 программыг бид судалгаандаа ашиглаж нэвтрүүлж байна. 3-р зурагт пеницеллины бүлгийн 2 антибиотикт B.anthracis-ын мэдрэг чанарыг үзүүлэлтээр нь харьцуулан гаргасан.

 

“Ү” тэнхлэгт: амоксициллины зээрэнцгийн ургалт саатуулсан бүсийн голч 20 мм бол мэдрэг, 20 мм бол тэсвэртэй, “X” тэнхлэгт: пенициллин G-д 29 мм үед мэдрэг, 29 мм бол тэсвэртэйг илэрхийлж байгаа.

Зураг 3. WHONET-5.5 программын Scatter­plot командаар пенициллины бүлгийн антибиотикт мэдрэг шинжийг харьцуулсан байдал

Дүгнэлт:

1. Боомын нянгийн антибиотикт мэдрэг чанарын зээрэнцэг нэвчилтийн дүнг ДЭМБ-аас зөвлөмж болгодог WHONET- 5.5 программаар боловсруулж үр дүнг тооцоход 1968-2009 оны хооронд өвчтөн, хөрс бууц болон бусад материалаас ялгаж авсан B. anthracis-ийн 60 өсгөвөр гентомицин, доксициклин, хлорамфениколд 100%, цефазолин, пенициллин G, амоксициллин, спектиномицинд ≥80%, цефатоксимд 60%-нь мэдрэг байна.

2. 17 омог спектиномицин, цефотаксим, цефазолин, амоксициллин, пенициллин G-д тэсвэртэй, эдгээрээс өвчтөний 7 омог 3-4 антибиотикт буюу олон антибиотикт тэсвэртэй байгаа нь анхаарал татаж байна. Иймд B.anthracis-ын антибиотикт мэдрэг чанарыг цуваа шингэрүүлэлт, Е сорилын арга, β-лактамазыг илрүүлэх зэргээр нарийвчлан судлах, тэсвэртэй омгуудын тархалтыг хянаж, тандах, эмчилгээний тактикийг тодорхойлох шаардлагатай байна.

3. Дэлхийн 90 орны 1300 орчим лабораториудад хүлээн зөвшөөрөгдсөн, нянгийн антибиотикт мэдрэг чанарын дүнг олон хэлбэрээр дүн шинжилгээ хийх, хэрэгцээтэй дүрслэлээр илэрхийлэх, мэдээллийг цэгцлэх боломжтой, хэрэглэхэд хялбар WHONET 5.5 программыг бид судалгаандаа ашиглаж нэвтрүүллээ.

 

Ном зүй

1. Ш. Цэрэндорж, А. Ёндондорж. (2006), B.anthracis-ын нутгийн өсгөврүүдийн антибиотикт мэдрэг чанар, БГХӨЭСТөв, эрдэм шинжилгээний бүтээл ¹14, УБ, 166-175
2. Ц.Өлзийбуян 2004, Эпизоотология инфекционных болезней и биологическая характеристика патогенных микробов в Монголии. Автореферат диссертации на соискание ученой степени кандидата ветеринарных наук, Благовещенск
3. Н.П Буравцева, В.А Проскурина, E.И Eременко, О.И Коготкова, E.В Лысогорова, (1999) Эффективные антибиотики для лечения и профилактики сибирской язвы, БГХӨЭСТөв, эрдэм шинжилгээний бүтээл дугаар 7, УБ, х193–195
4. James W. LeDuc. (1996), Laboratory needs for emerg¬ing infectious, Eastern Mediterranean Health Journal, volume 2, Issue 1, pрg 145-150
5. Stefan Schwarz, Peter Silley, Shabbir Simjee, Neil Woodford, Engelinevan Duijkeren, Alan P.Johnson and Wim Gaastra, 2010, Editorial: Assessing the antimicrobial suscebt¬ibility of bacteria obtained from animalst. J. Antimicrob. Chemother, p.1-4
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Б.Дармаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1174
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК