Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Улаанбаатар хотын мэс заслын эмч, сувилагч нарын дунд hbv, hdv-ийн хам халдварыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )
Н.Лхаасүрэн, Б.Саяболд1,Б.Бумангэрэл, Б.Отгончимэг, Б.Түмэнбаяр, Т.Гүнсмаа, О.Баатархүү, Б.Цацралт-Од, Ж.Амарсанаа, Ц.Цогтхишиг

Анагаах Ухааны Хүрээлэн,

ЭМШУИС, 

Хаппи Веритас Лаборатори

 
Абстракт
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсоноор дэлхий дахинд 35 сая гаруй эрүүл мэндийн ажиллагсад (ЭМА)-д эмнэлэгийн бохирлогдсон багажаар хатгуулан, цусаар дамжих халдварт өртөх эрсдэлтэй хэвээр байна. Дэлхий дахинд ЭМА-ын дунд 14.4% нь HBV, 1.4% нь HCV-ийн халдвартай нь тогтоогдсон бөгөөд мэс заслын эмч нарын хувьд 13-17% нь HBV, 0.8-0.9% нь HCV-ийн халдвартай байна.4, 5 HBV болон HCV халдварын тархалт өндөр Монгол улсын хувьд Улаанбаатар хотын нэгдсэн болон дүүргийн эмнэлэгийн дунд хийсэн судалгаагаар ЭМА-дын дунд HBsAg 28.3%, anti-HCV 18.3% тус тус тодорхойлогдсон (Б.Ганбаатар нар, 2004). ЭМА-дын дунд гепатитийн вирусын халдварыг илрүүлэх судалгаагаар HBsAg 8.2%, anti-HCV 10.7% (Ж.Даваалхам нар, 2004) тус тус илрүүлсэн. Манай оронд цусаар дамжих халдвар болох HBV, HCV, HDV-ийн халдварын тархалтыг ЭМА-дын дунд тодорхойлсон судалгаа байдаг боловч өртөх өндөр эрсдэлтэй мэс заслын эмч болон сувилагч нарын дунд HBV, HDV-ийн хам халдварын тархалтыг тодорхойлсон, HBV болон HDV-ийн хам халдварын ачаалалыг тодорхойлсон, мэс заслын эмч болон сувилагч нарын дундах HBV-ийн вакцинжуулалтын үр дүнг хянасан судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Уг судалгааг 2012 оны 12 сараас 2014 оны 3 сар хүртэлх хугацаанд УКТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ- ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч сувилагч нараас зорилтот санамсаргүй түүврийн аргаар 40 эмч, сувилагч нарыг сонгон судалгаанд хамруулсан. Судалгаанд нийт 20-55 насны 40 мэс заслын эмч, сувилагч нар хамрагдсанаас 40% (n=16) нь эрэгтэй, 60% (n=24) нь эмэгтэй байсан ба дундаж нас нь 38,810,6 байв. Гепатитын В, С, Д вирусын антиген, эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр судалгаанд хамрагдсан нийт хамрагдагсадын 5%-д (n=2) HBsAg эерэг, 70%-д (n=28) HBsAb эерэг, 15%-д (n=6) anti-HCV эерэг илэрсэн. HBsAg эерэг илэрсэн бүлгийн 100%-д нь (2/2) HDVAg илэрсэн. HBsAg илэрсэн хүмүүст HBV-ийн ачаалалыг буюу HBV-ДНХ, HBsAg болон HDV-Ag хам илэрсэн хүмүүст HDV-ийн ачаалал буюу HDV-РНХ-г тус тус тодорхойлж үр дүнг тооцов. HBV-ДНХ-ийн ачаалалыг 10 суурьт логарифмийн
зэргээр бүлэглэн үзэхэд HBsAg эерэг илэрсэн бүлгийн 50% нь 103 IU/mL-ээс бага буюу идэвхжилгүй, 50% нь 103-104 IU/mL байв. HBsAg эерэг илэрсэн бүлэгт HDV-
РНХ-ийн ачаалалыг 10 суурьт логарифмийн зэргээр бүлэглэн үзэхэд 100% нь 103 IU/mL-ээс бага буюу идэвхжилгүй байв.
Background Surgeons and nurses have high risk of taking blood borne infections as infections of Hepatitis B, D and C viruses who are depending on their qualifications. There is few numbers of studies of prevalence of HBV and HDV coinfections with health care workers as surgeons and nurses. Therefore we have a prerequisite of study of it.
Objectives: To
determine infections of hepatitis B and D co-infections and C viruses among surgeons and nurses and to control results of vaccination with them. Materials and methods Total of 40 surgeons and nurses were assessed for five HBV seromarkers HBsAg, HBeAb, HBsAb, and HBeAb, HBcAb, anti-HCV and HDV-Ag and HBV-DNA and HDV-RNA during December 2013 and February 2014. HBV combo test and HCV rapid test was purchased from ACON Laboratories, Inc,
USA. Statistical analysis was performed SPSS 17 software. Out of 40 participants of study 2 were positive for HBsAg.
Result:In this study participated males represented 40% (n=16) of the total, with females representing 60% (n=24). Blood samples of 40 surgeons and nurses, aged between 20-55 years were analyzed for HBV’s assessments, anti-HCV antibodies and HDV-Ag. All relevant information was obtained from the surgeons and nurses with the help of a questionnaire. The overall HBsAg, HBsAb, anti-HCV and HDV-Ag prevalence was 5% (2/40), 75% (30/40), 15% (6/40) and 5% (2/40) respectively. 70% of surgeons and nurses were vaccinated against HBV. Conclusion: HBsAg and HDV-Ag positivity rate were very low 5%, which is much lower than of other health care workers.
Key words: HBsAg, anti-HCV, HDV-Ag, HBV-DNA, HDV-RNA
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 293
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК