Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Ургийн хөгжлийн үе дэх нүдний алимны микроморфометрийн үзүүлэлтүүд
( Судалгааны өгүүлэл )

Г.Баттуяа, Д.Уранчимэг, Д.Амгаланбаатар

ЭМШУИС-ийн Био-АС-ийн Эрүүл анатомийн тэнхим

 
Абстракт
Ураг үеийн эрхтэн тогтолцооны бүрдэл, хөгжлийг судлаж тогтоох нь тухайн улс орны анагаах ухааны онолын салбарт бодитой мэдээлэл болохоос гадна оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх практик ач холбогдолтой юм. Ургийг эхийн хэвлийд байх үед шинжлэх орчин үеийн дэвшилтэт аргууд манай улсад нэвтэрснээр пренаталь үеийн эрхтний хөгжил, бүрдэл, ялгарлын талаархи бодитой мэдээлэл цуглуулах боломж бүрдэж байна. Одоогоор Монгол хүний нүдний алимны бүрхүүлүүдийн ураг үеийн хөгжил, байршил зүй, бүтцийн талаар судалгааны ажил хийгдээгүй байгаа учир бид эр, эм хүйсийн 14.9-38.0 долоо хоногтой нийт 33 ургийн цогцосноос авсан материал дээр
бүтцийн судалгаа хийж байгаа билээ. Судалгааны дүнгээс харахад ургийн зулай – өсгийн хэмжээгээр эхийн хэвлийд амьдарсан насыг тодорхойлоход судалгаанд авсан материал нь 14.9-38.0 долоо хоногтой ургууд байлаа. Үүний бичил бүтцийн судалгааны дүнг дүгнэхэд ургийн нүдний алимны бүрхүүлүүд ургийн эрт үеэс хожуу үе хүртлээ жигд өсөн томорч байгаа бөгөөд эдийн ялгарал ялангуяа холбогч эд, судасжилтын эрчимтэй хөгжилтэй холбоотойгоор судаслаг бүрхүүл, торлог бүрхүүл нь нүдний алимны хэсгүүдэд жигд биш зузаантай болон хэлбэржиж байна.
Studying formation and development of fetal organ system, it has reliable information in medical theory as well as practical importance for the medical diagnosis, treatment and prevention in certain country. Introducing the modern advanced methods of fetal study in our country, it will be possible to get the necessary information of prenatal organ development, formation and differentiation. Currently, the research works of eyeball development, topography, structures have not been accomplished yet in the Mongolian human fetuses. Therefore, the aim of this work was to make an evaluation of the development of the human eye during the fetal life. In our study, the 66 eyeballs of 33 human fetuses were examined. We have determined that the fetal ages ranged from 14.9 to 38.0 weeks correlating with the fetal crown-heel length. In the histological observation, the thickness of eyeball layers was increased regularly from the early fetal period until the late fetal period. The choroid and retina of fetal eyeball were thickened irregularly. It might be related with the progressive development of tissue differentiation, particularly in the connective tissue and vascularization.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 283
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК