Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Цөс зогсонгишлын үеийн элэгний патогистологийн өөрчлөлтийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )
Т.Өлзийсайхан, А.Авирмэд, Д.Даваадорж, Г.Даваа, Б.Туул, С.Энэбиш, Д.Амгаланбаатар
 БХХСАХНЭ, ЭМШУИС БАС,
ЭМШУИС, ЭМШУИС НЭМС
 
Абстракт
1981 онд R.J. Knodellанхэлэгнийэдийнүхжил, холбогчэдийнургалтадонооныүзүүл элтээр идэвхжлийг тодорхойлох болсон. Энэ арга боловсронгуй болсоор 1994 онд
Дэлхийн Хоол Боловсруулах Эрхтэн судлалын их хурлаар элэгний эдийн үхжилт үрэвсэл, холбогч эдийн ургалт, өөхөн эдийн хуримтлал, бусад бодисын солилцооны
хуримтлалд онооны үзүүлэлтээр идэвхжлийг тодорхойлж дүгнэлт өгөх болсон. 2013 оноос цөс зогсонгишлын шалтгаант элэгний эмгэгийн үед Nakanuma-ийн сайжруулсан ангиллыг хэрэглэх болсонбөгөөд элэгний эмгэгийн ялган оношилгоо болон элэг шилжүүлэн суулгах явдал ихсэж байгаа өнөө үед цөс зогсонгишлын үед элэгний эд ба цөсний цоргоны гэмтлийн зэрэг, үе шат, шилжилтүүдийн үе дэх эдийн хэрхэн өөрчлөгдөж байгаа болон тэдгээрийн хоорондын хамаарлыг судлах нь зүйтэй гэж үзэн цөсний чулуутай ба цөс чулуужих өвчний улмаас цөсний хүүдийгээ авахуулсан 22 цогцосноос элэгний эдийн шинжилгээг авч эдийн патогистологийн дүгнэлтийг хийлээ.Эдийн сорьцын шинжилгээний дүнгээс үзвэл элэгний эдийн үхжил grade 1үед 7,2%, grade 2 үед 42.5%, grade 3 үед 31.8%, grade 4 үед 18.5%, цөсний сувгийн үхжил stage 1 үед 9.1%, stage 2 үед 23.9%, stage 3 үед 45.8 %, stage 4 үед 21.2%,элэгний холбогч эдэн ургалт ба цөсний цоргоны эвдрэлийн оноогоор
stage 1 үед 3.5%, stage 2үед 52.3%, stage 3 үед 31.2%, stage 4үед 13% байлаа.
Cholestasis is an urbanization disease and it is increased from year to year. The issues connected with diagnosis and treatment of this disease and complication matters become one of the main issues in health care sector. The Knodell score or histologic activity index is also commonly used to assess or “stage” liver disease. Nakanuma et al proposed a new histological staging and grading system of chronic cholestatic liver diseases. Three items (fibrosis, bile duct loss and deposition of orcein-positive granules) were used for staging. Grading of necroinflammatory is two essential and representative necroinflammatory and immune-mediated lesions of chronic cholestatic liver diseases. It was categorized into four grades according to the degree. Key words: chronic cholestatic liver disease, fibrosis, staging and grading
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 381
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК