Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 10(1)(29)
Чихрийн шижин хэв шинж I оноштой хүмүүсийн судасны уян хатан чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлсийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Э.Сарантуяа , С.Сайнбилэг , Ш.Үүртуяа 

Эрүүл ба Эмгэг физиологийн тэнхим, Био-Анагаахын Сургууль, ЭМШУИС
Дотоод шүүрлийн тэнхим, Анагаахын Сургууль, ЭМШУИС
 
Абстракт
Чихрийн шижин хэв шинж I (ЧШХШ I) оноштой хүмүүсийн судасны уян хатан чанар болон глюкозжсон гемоглобин хоорондын хамаарлыг судлах нь бидний судалгааны
зорилго оршино. Судалгааг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, эрүүл ба эмгэг физиологийн тэнхим, Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүргийн эмнэлэг болон “Эндомед” дотоод шүүрлийн клиникийн түшиглэн эмнэлэгт суурилсан, нэг агшингийн судалгааны аргаар ДЭМБ-ын оношийн шалгуурын дагуу ЧШХШ I өвчний онош батлагдсан, дотоод шүүрлийн эмчийн тогтмол хяналтанд байдаг 18-49 насны (дундаж нас 30.11 ± 7.59) нийт 27 хүн хамрагдсанаас 63% (n=17) нь эрэгтэй, 37% (n=10) нь эмэгтэй байлаа. Судалгаанд хамрагдагсдын чихрийн шижин өвчний үргэлжилсэн хугацаа дунджаар 8.93 жил, цусанд агуулагдах глюкозжсон гемоглобины хэмжээ дунджаар 9.77% байсан. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 92,6% нь глюкозжсон гемоглобины хэмжээ 7,5%-ээс дээш байлаа. Мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр нийт хүмүүсийн 67% (n=18) нь улаан эсийн тоо лавламж хэмжээнээс (4-5*1012/л) их байсан. Олон хүчин зүйлийн хамаарлын анализын аргаар боловсруулалт хийхэд зүрх-шагайн судасны индекс глюкозжсон гемоглобин (p=0.003) болон гемоглобинтэй (p=0.03) тус тус шууд хамааралтай байлаа. ЧШХШ I-тэй хүмүүсийн судасны уян хатан чанар нь цусанд агуулагдах глюкозын хэмжээнээс хамаарах бөгөөд судасны хатуурал үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлийг нэг юм.
Objective: The aim of the study was to evaluate the correlation of vascular distensibility and glycosylated hemoglobinamong type 1 diabetic patient. Methods: We used hospital-based one time cross-sectional study based on a Health SciencesUniversity of Mongolia, Department of physiology and pathophysiology and endocrinologic clinic of Bayanzurkh,
Khan-Uul district and “Endomed” clinic in Ulaanbaatar. We used WHO diagnostic criteria for diabetes type I confirmed the diagnosis of diseases and endocrine doctor regularly controlled aged 18-49, 27 (male, n = 17, 63%) who were involved.Results: Aged 18-49 years (mean age 30.11 ± 7.59) participated in a total of 27 men, 63% (n = 17) and 37% female(n = 10). The average duration of diabetes was 8.93 years. Glycosylated hemoglobin level in the blood was 9.77% onaverage. 92.6% of people surveyed Glycosylated hemoglobin was more than 7.5%. And detailed analysis of the blood, 67% of people (n = 18) was higher than the reference number of red blood cells (4-5 * 1012 / l). Using multi-factor correlation analysis processing CAVI was strong dependence on Glycosylated hemoglobin (p = 0.003) and hemoglobin (p = 0.03), respectively. Conclusion: Glycosylated hemoglobin elevation is a risk of vascular distensibility and CAVI is the novel factor of early detection of arterial stiffness.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1011
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК