Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
БҮСЭЛХИЙ НУРУУНЫ НУГАЛАМ ХООРОНДЫН ЖИЙРГЭВЧИЙН ИВЭРХИЙ ӨВЧИНГ САМ СОРУУЛ ЗАСЛААР ЭМЧЛЭХ
( Судалгааны өгүүлэл )

Р.Мөнхжаргал1, Л.Баттөр 2

1 УНТЭмнэлэг, УЗЭТасаг

2 “Ач” АУДСургууль

 
Абстракт

Бид судалгаагаа асуумж , шинжлэх арга, багажийн шинжилгээ буюу сам соруул заслын дараа 10 хоногт эмнэл зүйн  Japanese Orthopaedic Association (JOA)-гийн аргаар үр дүнгээ боловсруулж гаргасан бөгөөд нийт судалгаанд оролцогчидын 25 буюу 47% нь эрэгтэйчүүд, 28 буюу 53% нь эмэгтэйчүүд байсан ба хамрагдсан хүмүүсийн дундаж наслалт 41.0 буюу идэр залуу хөдөлмөрийн насны хүмүүс байлаа. Мөн биеийн жингийн индексийг судалж  үзэхэд нуруу нугаламын өвчнөөр өвчлөгсөдийн 71,7% нь жингийн илүүдэлтэй бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдтай харьцуулахад харьцангуй илүүдэл жинтэй байдаг нь тогтоогдсон. Судалгаанд оролцогчдийн нугалмын байрлалыг судалж үзэхэд хамгийн их 57% нь L4-L5, L5-S1 нугалам хоорондын зай өөрчлөлт болон ивэрхийн өөрчлөлтүүд эзэлж байсан. Өвдөлтийн хэлбэрээр дамжиж өвдөх нь элбэг байдаг учраас тус тусд нь хувилахад  хоёр түнхрүү дамжиж өвдөх хэлбэр 30%, зүүн түнхрүү дамжих хэлбэр 21% , баруун түнхрүү дамжих хэлбэр 36% , дамжиж өвдөхгүй 13% байсан. Эмчилгээний дараа  52% нь дамжиж өвдөх  намдсан, 32% өвдөлт арилсан бол 16% нь өөрчлөтгүй гараагүй гэсэн үр дүн гарсан. Эмчилгээ заслын дараах 10 хоногт халуун чанартай буюу хурц өвчний хэлбэр нь эмчилгээний үр дүн сайтай байж, харьцангуйгаар  архаг чанартайгаасаа илүү хурдан хугацаанд сайжиралт гарч байна гэсэн үр дүнд хүрсэн. Мөн биеийн ерөнхий байдлыг сайжирсан, мэдэгдэм сайжирсан, эдгэрсэн болон хэвэндээ гэсэн таван шатаар JOA-гийн аргаар бодож гаргахад 62.5% нь сайжирсан, 31.7% нь мэдэгдэм сайжирсан, 00% нь эдгэрсэн болон  6.8% эмчилгээний үр дүн бага буюу хэвэндээ гэсэн үр дүн гарсан.

Удиртгал:

“Анагаах ухааны дөрвөн үндэс” [1] зохиолд ханах засалд тохирох өвчин нь доргисон ба хямарсан, хижиг, хавдар, яр, тулай, сүрьеэ, гал намс, шар ус, хулгана яр тэргүүтэй халуун ба цус шараас болсон өвчин бүхнийг хэмээсэн байда.

Мөн “Монгол судлалын нэвтэрхий толь, анагаах ухаан” [2] зохиолд сам соруулын засал нь Уламжлалт анагаах ухааны (УАУ) өвөрмөц заслууд болох соруулдах, ханах заслыг уялдуулсан эмчилгээний засал бөгөөд халуун хүйтэн чанартай муу цус, шар усаар шалтгаалсан үе гишүүний өвчин бүхнийг засах засал болно хэмээжээ.

   Wangfeiyong [3] судлаач Бүсэлхий нугалмын жийргийн ивэрхий гэж оношлогдсон 45 тохиолдолд бариа засал хийж эмчилэхэд,  эмчилгээний нэг сарын дараа эдгэрсэн нь 21,  тусалсан 21,  эс тусалсан 3 тохиодол байна.

1980 онд Умард Америкийн судлаач McCullh [4] хийсэн судалгаагаар 17, 000 мэс засал хийсэн  тохиолдолд хагалгааны дараа ,  хүндрэл гарсан эсэхийг судалжээ. Эдгээр хагалгаа хийлгэсэн өвчтний 3, 2% дахилт өгч хүндэрсэн байна. Хагалгаа хийлгэх эмчилгээний зардал өндөр,  дахилт ихтэй мэдрэл гэмтэх аюултай тул уламжлалт болон Хятадын эмчилгээний арга нь үр дүнтэй байна (McCulloch JA:,  Chemonueleolysis: Experience with 2000 cases.clin,  Orthop,  1980.146:28) гэжээ.

Эдгээрээс харахад бүсэлхий нурууны ёзоор дарагдах хам шинжийг мэс заслын бус аргаар эмчлэх, тэр тусмаа уламжлалт заслын аргааг эмчилж болохыг харуулах гэж зорилоо.

Зорилго:

Сам соруул заслын дараа 10 хоногт үзүүлэх эмнэл зүйг нотолгоонд суурилан тогтоож, уламжлалт анаагхын заслын нэг төрөл сам соруул заслыг клиникт өргөн хэрэглэж хэвшүүлэхийг зорилогоо болгон дараах зорилтуудыг дэвшүүллээ.

  1. Сам соруул заслын дараа 10 хоногт эмчилгээний үр дүнг тооцох
  2. Бүсэлхий нурууны ёзоорын ивэрхий өвчинг уламжлалт заслын аргаар эмчлэх боломжтойг таниулах

 

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:

          Судалгааг асуумж судалгаа, шинжлэх арга, багажийн шинжилгээний дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уламжлалт зүү эмчилгээний тасагт  гүйцэтгэв. Бид судалгаагаа явуулахдаа “Ач” АУДС-ийн Биоанагаахын ёс зүйн хорооны зөвшөөрөлийг авч судалгаандаа бүсэлхий нурууны ёзоор дарагдах хам шинжтэй 53 өвчтөнийг багажийн болон эмнэл зүйн асуумжийн дагуу сонгон авч судалгаагаа явуулсан. Сам соруул заслын дараа 10 хоногт эмнэл зүйн үр дүнг,  эмнэл зүйн удирдамж болсон JOA-гийн аргаар судлан давтан үзлэгийн картыг хөтлөн  боловсруулсан болно.

Сам соруулдах арга, техник:

  • Өвчтөнийг эвтэй байрлалд суулгах буюу хэвтүүлнэ.
  • Шинжлэх аргаар бумба тавих бэлчирээ сонгоно. Сонгосон бэлчирт олон улсын МNS 4621:2008 стандартын дагуу эмнэлгийн зориулалтын  спиртэн дэнг ашиглан ариутгасан цэвэр шилэн бумбан дотроо гал улалзуулан оруулж аваад тавина. Бумба тавьсны дараа эмчлүүлэгчээ дулаан хучна. 10-15 минутын дараа бумбаны амсрын орчимд дарж бумбанд агаар оруулан суллаж авна[5].  
  • Соруулдсан ором дээр нэг удаагийн ланцетний зүүг ашиглан арьсыг нэвтэртэл шивээд дээр нь дахин спиртэн дэнгээр ариутгасан цэвэр, 0.5 мл цитратын найрлага агуулсан бумбаа тавина. Тавихдаа цитратаа асгахгүй байхын тулд доороос дээш хагас хазайлтаар ажлаа гүйцэтгэж дуусгана.
  • Шивэх тоо болон гүн гүехэний байдал нь өвчтөний биеийн байдалтай уялдуулан 1-5 удаа, 3 мм хэртээ гүн байна[6].

Энмнэл Зүйг судлах Japanese Orthopaedic Association гийн арга:

  • Японы мэс заслын нийгэмлэгээс 1984 онд бүслүүр нурууны өвдөлтийг анагаах баримжааг тогтоох судалгааны аргыг боловсруулж эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн. Уг үр дүнг тооцдог арга нь  тохиолдолд илрэх шинж тэмдэг,  эмчилгээний үеийн асуумж,  өдөр тутам илэрдэг эмнэлзүйн хувиралтыг багтаасан байдаг. Мөн ажиллах чадвар, ажлын чадвар алдалтыг тогтоодог онцлогтой арга.
  • Эрүүл хүнд хамгийн өндөр нь 29 оноо авах боломжтой судалгааны арга юм.
  • Эмчилгээний өмнө илэрсэн асуумж, шинж тэмдгийг эмчилгээ хийсний дараах үеийн асуумж,  шинж тэмдэгтэй харьцуулан тодорхой тоон  утгаар илэрхийлж хувиар бодож гаргана.
  • Тоон утгыг зохих хувиар илэрхийлж нийт 15 үзүүлэлтийг 3 хүртэл оноогоор үнэлдэг бөгөөд эмчилгээний үр дүн 100% бол эдгэрсэн,  60%-с дээш бол мэдэгдэм сайжирсан,  25-60% бол сайжирсан,  25%-с бага бол хэвэндээ гэж үздэг.

Эмчилгээний үр дүн =

Заслын дараах үзүүлэлт – Заслын өмнөх үзүүлэлт

x100%

Эрүүл хүний үзүүлэлт – Заслын өмнөх хувь

 

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж:

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 25 буюу 47% нь эрэгтэйчүүд, 28 буюу 53% нь эмэгтэйчүүд байсан ба хамрагдсан хүмүүсийн дундаж наслалт 41.0 буюу идэр залуу хөдөлмөрийн насны хүмүүс байлаа(хүснэгт1).

Нас, хүйс, хөдөлмөр эрхлэлтийн байдал

Багана нуруу нь хүний биеийн тулгуур эрхтэний үүргийг гүйцэтгэж байдаг учраас багана нурууны өвдөлтөнд мөн биеийн жин шууд хамааралт харьцаанд орших учир судалгаанд оролцогчидыг биеийн жингийн индексээр харьцуулан судалж үзсэнээс 71,7% нь жингийн илүүдэлтэй бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдтай харьцуулахад харьцангуй илүүдэл жинтэй байдаг нь тогтоогдсон (Зураг1).

                                                                                      

Зураг1: Биеийн жингийн индексээр харьцуулсан нь

Хятадын судлаачдын [7] тогтоосноор бүсэлхийн нугалмын эмгэг нь бүсэлхийн 4,  5-р нугалам (L4-L5) болон бүсэлхий ууцны нугалмын хооронд 90-96%-ийг,  сээрний нугалмын хооронд 5-22%-ийг үүсдэгийг тогтоожээ. Мөн бидний судалгааны дүнд хамгийн их 57% нь L4-L5, L5-S1 нугалам хоорондын зай өөрчлөлт болон ивэрхийн өөрчлөлтүүд эзэлж байсан(Зураг2).

                                                                                          

Зураг2: Багажийн шинжилгээний дүнд гарсан нугалмын жийргийн ивэрхийн түвшин, давхарвсан утгаар

 

Өвдөлтийн хэлбэрээр дамжиж өвдөх нь элбэг байдаг учраас тус тусд нь хувилахад  хоёр түнхрүү дамжиж өвдөх хэлбэр 30%, зүүн түнхрүү дамжих хэлбэр 21% , баруун түнхрүү дамжих хэлбэр 36% , дамжиж өвдөхгүй 13% байсан. Эмчилгээний дараа  52% нь дамжиж өвдөх  намдсан, 32% өвдөлт арилсан бол 16% нь өөрчлөтгүй гараагүй гэсэн үр дүн гарсан(Зураг3).

                                                                                         

Зураг3: Өвдөлтийн хэлбэр эмчилгээний дараах үр дүн

Эмчилгээ заслын дараах 10 хоногт халуун чанартай буюу хурц өвчний хэлбэр нь эмчилгээний үр дүн сайтай байж, харьцангуйгаар  архаг чанартайгаасаа илүү хурдан хугацаанд сайжиралт гарч байна гэсэн үр дүнд хүрсэн. Мөн биеийн ерөнхий байдлыг  62.5% нь сайжирсан, 31.7% нь мэдэгдэм сайжирсан, 00% нь эдгэрсэн болон  6.8% эмчилгээний үр дүн бага буюу хэвэндээ гэсэн үр дүн гарсан(Зураг4). Бидний судалгааны үр дүн нь хятадын судлаач Зоригт,  Гэн Юү [8] нар 280 тохиолдолд бүслүүр нурууны нугалам хоорондох жийргэвчийн ивэрхийг сам соруул засал,  халуун зүү засал,  сам соруул хийгээд халуун зүү заслыг хавсруулсан 3 бүлэг болгон эмчилэхэд сам соруул заслын бүлгийн ерөнхий үр дүн 92%,  халуун зүү заслын бүлгийн ерөнхий үр дүн 94%, сам соруул хийгээд халуун зүү заслын хавсран хэрэглэсэн бүлгийн эмчилгээний үр дүн 97.2% хүрсэнтэй дүйж байна.

                                                                                              

Зураг4: Эмнэл зүйн үр дүн

Дүгнэлт:

  1. Судас, бичил эргэлтийн хямралын улмаас өвдөлт үүсэж, мэдрэлийн ширхэгийг цочроон жирэлзэх, хөл дагаж бадайрах,  халуун оргих болон чинэрэх зэрэг өвдөлтийг үүсэж байхад сам соруул заслаар цус гаргаж эмгэг жамын гинжин холбоог эрт тасласан нь эмчилгээний үр дүн сайн байгааг  харуулж байна.
  2. Мэс заслын бус эмчилгээний аргад Хятадын зүү засал,  сам соруул засал,  бумба засал,  барих засал,  арьсны мэдрэлийг сэргээх арга,  физик эмчилгээ,  хөдөлгөөн засал,  эмт бодисын арга,  татлага зэрэг олон төрлийн эмчилгээний аргуудыг (Nonoperative treatment for Lumbar Disc hernation) хэрэглэж бүсэлхий нурууны эмгэгийг эмчилж байгаагаас сам соруул заслын үр дүнг нотолгоонд тулгуурлан тогтоолоо.

 

Ном зүй

Төвд, М.х., Ханах засалд тохирох өвчин. Уламжлалт Анагаах Ухааны Дөрвөн Үндэс, 1997. доод дэвтэр: p. 504-506.
2. хороо, Ү.х., Сам соруул заслын тухай ойлголт. Монгол судлалын нэвтэрхий толь, анагаах ухаан 2010: p. 595.
3. Wangfeiyong, бүсэлхий нугалмын жийргийн ивэрхийг барий заслаар эмчлэх. магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. 2008
4. McCulloch JA:, Chemonueleolysis: Experience with 2000 cases.clin, Orthop, 1980.146:28
5. УНТЭмнэлэг, Соруулдах засал УНТЭ-ийн Уламжлалт зүү төөнө эмчилгээнд мөрдөх стандарт, 2008
6. Уул.Б, Сам соруул заслын үндсэн зарчим. Монгол эмнэлгийн уламжлалт заслын болор эрх, 2000 p. 43-46
7. Tu, B.B., Patients of Cervical Vertebra Disease Cured and Clinical Practice Observation by Combining Mongolian Medical Letting out Blood Cupping and Traditional Therapy. Докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, 2004 p. 23.
8. Зоригт, Г.Ю., Судалгааны ажлын үр дүн. Бүслүүр нурууны жийргийн ивэрхийг уламжлалт аргаар эмчлэх асуудал, 2011: p. 99.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1828
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК