Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
СОРООЛ-4 ТАНГИЙН ХАНИАЛГЫН ЭСРЭГ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
( Судалгааны өгүүлэл )

О.Баярсайхан1 Л.Баттөр2 Д.Цэрэндагва1 Ба.Батдэлгэр3 Б.Солонго4

1. ЭМШУИС-ийн ЭМТС  2. Ач АУДС  3. ӨМҮИС-ийн судалгааны төв 4. ЭМШУИС-ийн АУС

 
Абстракт

“Анагаах Ухааны Дөрвөн Үндэс” д уушгины өвчнийг үүсгэдэг шалтгааныг хий, шар, бадгана, илжирч иссэн өнгөрийн тос, давс, утаа, томуу өвчин, гэмтсэн ба хүч их гаргаснаас үүснэ гэж  тодорхойлсон.

Уушгины өвчинд дагшиж ханиах, цайвар хаван, уушгины халуун (халуун бүрхэх, халуунаар хатгуулах), ус алдах, огширч ханиах, уушгины архаг, уушги дэлгэрэх, зөгийн үүр шиг өгөрлөх зэрэг 8 өвчний талаар уламжлалт анагаах ухааны ном сударт бичжээ.

Монгол улсын хэмжээгээр 2011 оны байдлаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтааны 1-р байранд Амьсгалын тогтолцооны өвчлөл орж байгаа бөгөөд 10000 хүн амд 1027.73 өвчлөл байна. Энэ нь 2000 онтой харьцуулахад 1.5-2 дахин нэмэгдсэн төдийгүй сүүлийн 10 жилд эдгээр өвчлөлийн түвшин буураагүй,  тогтвортой нэмэгдсэн.

Зорилго

Сороол-4 тангийн ханиалгын эсрэг үзүүлэх нөлөөг судлах.  

Судалгааны хэрэглэгдхүүн ба арга зүй

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунгляао хотын Өвөр Монголын Үндэсний Их Сургуулийн хараат эмнэлгийн хорооны Фармокологи, клиник, тестийн лаборатори болон  Монгол улсын ЭМШУИС-ийн ЭМТС-ийн Сургалт судалгааны төвийн молекул биологийн лабораторид хийж гүйцэтгэв.

Судалгаанд нийт 20-25 грамм жинтэй 40 толгой  цагаан хулгана  судалгаанд ашиглалсан.

80 цагаан хулгана электрон жингээр биеийн жинг хэмжиж, ханиалгийн эмгэг загвар үүсгэхдээ дараах бүлэгт хуваасан. Үүнд хяналтын бүлэг(n10), эмгэг загвар үүсгэсэн бүлэг(n10), сороол-4 бүлэг(n10), болон лебиксин(n10) гэж ангилсан. Туршилтын хулганад эмгэг загвар үүсгэхдээ (Ханиалгах) Аммонийн гидрохлоридийн 0.25% уусмалыг хулгана тус бүрт 10 секундын хугацаанд амьсгалуулсан.  Гурван өдөр дараалан аммонийн гидрохлоридийн 0.25% уусмалыг хулгана тус бүрт 10 секундын хугацаанд амьсгалуулсны дараа, 30 минутын турш  хэдэн удаа ханиалгахыг YLS-8A Аппаратаар (ZH-YLS-8A China) тооллож ханиалгын эмгэг загвар үүссэн болохыг нотлов.Ханиалгын эмгэг загвар үүсгэдэг энэхүү арга нь хятад улсын эрдэмтэд болох Kefang Lai, Wei Luo, Guangqiao Zeng  болон Nanshan Zhong нарын 2001онд хийсэн аргын дагуу хийсэн.

 

Судалгааны ажлын үр дүн

Ханиалгын эмгэг загвар үүссэнийг YLS-8A аппаратаар ханиалгалтын тоог тоолон эмгэг загвар үүссэн гэдгийг нотолсоны дараагаар хяналтын бүлэг болон эмгэг загвар үүсгэсэн бүлгээс  бусад бүлгүүдэд эм өгж эхэлсэн.

Зураг1

Ханиалгалтын тоо

Ханиалгалтын эмгэг загвар үүсгэсэн бүлэгт эмчилгээний өмнө ханиалгалтын тоо 24,4±3,1 байсан бол эмчилгээний эхний өдөр 22,6±2,8, эмчилгээний 2 дахь өдөр 19,16±1,6, эмчилгээний 3 дахь өдөр 15,7±1,3 болсон байна. Сороол-4 бүлэгт эмчилгээний өмнө ханиалгалтын тоо 24,6±3,8 байсан бол эмчилгээний эхний өдөр 20,1±2,6, эмчилгээний 2 дахь өдөр 10±1,5, эмчилгээний 3 дахь өдөр 3,4±1,1 болж буурсан байна. Лебиксин бүлэгт эмчилгээний өмнө ханиалгалтын тоо 24,1±2,9 байсан бол эмчилгээний эхний өдөр 15,5±1,4, эмчилгээний 2 дахь өдөр 7±1,1, эмчилгээний 3 дахь өдөр 1,9±0,9 болж эмчилгээний эхний өдрөөс эхлэн статистик ач холбогдолтой (P<0.001) буурсан байна.

Дүгнэлт

  1. Сороол-4 тангийн ханиалга намдаах үйлдлийг  судлахад Сороол-4 бүлэгт эмчилгээний өмнө ханиалгалтын тоо 24,6±3,8 байсан бол эмчилгээний эхний өдөр 20,1±2,6, эмчилгээний 2 дахь өдөр 10±1,5, эмчилгээний 3 дахь өдөр 3,4±1,1 болж буурсан байгаа нь гуурсан хоолойг өргөсгөж ханиалга намдаах захын үйлчилгээ үзүүлж байгаа нь харагдаж байна.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1192
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК