12ЭМШУИС, БиоАС
3Эм судлалын хүрээлэн
Бид энэхүү судалгааг хийхдээ зүрх судасны зонхилон тохиолдох өвчнийг тодорхойлж, түүний сар, улирал, хоногийн хэмнэлийг судлах зорилго тавилаа. Зорилгодоо хүрэхийн тулд НЯТТ-ийн 2010 онд зүрх судасны өвчний улмаас дуудлаганд хамрагдсан 24913 тохиолдлыг сонгон авсан. Зүрх судасны зонхилон тохиолдох өвчинд АДИӨ, зүрхний ишеми, стенокарди нь тохиолдлын тоогоороо харьцангуй их байна. Зүрх судасны зонхилон тохиолдох өвчний хронофизиологийг сар, улирлын хэмнэлийг судлаж үзэхэд өвөл (10,11) хавар, зуны эхэн саруудад өвчлөлийн тохиолдлын тоо мэдэгдэхүйц ихсэж байна. Хаврын 2-р сар, зуны 7-р сар намрын 9-р сард тохиолдлын тоо багассан байна. Энэ нь сар, улирлын хэмнэлтэй болохыг харуулсан үр дүн юм. Энэ бүхэн нь байгаль, экологи, цаг уурын байдал, шилжих хөдөлгөөн сэтгэл зүйн байдал зэрэг хүчин зүйл нөлөөлж байна гэж үзэж болох юм.
Удиртгал:
ДЭМБ-ын мэдээгээр нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны өвчин бөгөөд нас ахих тусам тэр нь ихсэх хандлагатайг, мөн зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдол их байна. [1]. Одоо дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 58,8%, үүнээс хөгжингүй оронд 87,4%, хөгжиж буй оронд 53,8% нь халдварт бус өвчин бөгөөд зүрх судасны өвчин 30,9% хөгжингүй оронд 44,7% хөгжиж буй улсад 28,3% эзлээд байна. [2]. Анагаах ухааны эрдэм судлалын ажлын чиг хандлагад хүн амын нас баралт, тахир дутуу болох шалтгаан давамгайлж байгаа нь цусны эргэлтын тогтолцооны өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтын дэвшилтэд аргуудыг практикт нэвтрүүлэх асуудал эмнэл зүйн анагаах ухааны үндсэн чиглэл болон тавигдаж байна гэж онцлон тэмдэглэсэн байна.
Зорилго: Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн дуудлага үйлчилгээнд 2010 онд хамрагдсан хүн амын дунд зүрх судасны зарим өвчний тохиолдол тэдгээрийн сар, улирал, хоногийн хэмнэлийг (хронофизиологи) судлах.
Зорилт:
- Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн дуудлаганд 2010 онд зүрх судасны өвчний улмаас хамрагдсан үйлчлүүлэгчдийн тохиолдлын тоог 2009 оныхтой харьцуулан судалж, тэдгээрийн дунд зүрх судасны зонхилон тохиолдож байгаа өвчнийг судална.
- НЯТТ-ийн дуудлага, үйлчилгээнд 2010 онд хамрагдсан зүрх судасны зонхилон тохиолдож байгаа өвчний (тохиолдол) сар, улирал, хоногийн хэмнэлийг судлах.
Судалгааны арга зүй:
Бид судалгаандаа 2010 онд НЯТТ-ийн дуудлаганд зүрх судасны өвчний улмаас хамрагдсан 24913 үйлчлүүлэгч хамрагдсан. Үйлчлүүлэгчдийн мэдээлэлийг архивийн картаас ретроспектив дескриптив аргаар түүвэрлэн судалгаа хийсэн. Судалгааны үр дүнг Microsoft excel 2007, SPSS 17 программийн тусламжтай боловсруулалт хийсэн.
Үр дүн:
НЯТТ-ийн дуудлаганд зүрх судасны эмгэгийн улмаас 2010 онд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийн өвчний мэдээлэлийг яаралтай тусламжийн төвийн их эмчийн хөтөлсөн картаас түүвэрлэн судалгааг явуулсан.
2010 онд НЯТТ-ийн дуудлага үйлчилгээнд хамрагдсан зүрх судасны өвчний тохиолдол, сар, улирал, хоногийн хэмнэлийг судалсан дүн
Зураг 1. Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн дуудлага үйлчилгээнд 2010, 2009 онуудад хамрагдсан зүрх судасны өвчний тохиолдол
Зураг 1-ээс харахад НЯТТ-д зүрх судасны өвчний улмаас 2009 онд дуудлага өгсөн 22647 тохиолдол байсан бол 2010 онд 24913 болж өмнөх оноос 2266 тохиолдол буюу 10,5%-иар дуудлагын тоо нэмэгдсэн байна.
2010 онд зүрх судасны өвчний улмаас нийслэлийн яаралтай тусламжийн төвийн дуудлага үйлчилгээнд хамрагдсан эмчлүүлэгч болон үйлчлүүлэгчид нийт 24913 байсаны дотор 8193 буюу 35,2% нь эрэгтэй, 16594 буюу 64,8% нь эмэгтэйчүүд байна. Хүйсын хувьд эмэгтэйчүүд зонхилох хувийг эзлэж байна.
Зураг 2. 2010 онд НЯТТ-ийн дуудлаганд хамрагдсадын дотор зонхилон тохиолдож байгаа зүрх судасны өвчний эмнэл зүйн хэлбэр
НЯТТ-ийн их эмчийн хөтөлсөн картаас зүрх судасны өвчний оношийг түүвэрлэж судлахад АДИӨ-ний эмнэл зүйн II үе 7510, удаах байранд (ИБС) зүрхний ишеми өвчин 4005, АДИӨ эмнэл зүйн III үе 3189, дараа нь ХИБС 2486 тус тус зонхилон тохиолдож байна
Зураг 3. 2010 онд НЯТТ-ийн дуудлага үйлчилгээнд хамрагдсан зүрх судасны өвчний тохиолдол түүний сарын хэмнэл
Дээрх зурагаас харахад өвлийн саруудад (11,12,1-р сар), хаврын (3,4-р сар) зуны эхэн (5,6) саруудад өвчний тохиолдлын тоо мэдэгдэхүйц өсөж харин хаврын 2-р сар зуны 7-р сар намрын (8,9,10) саруудад тохиолдлын тоо харьцангуй цөөрсөн байна.
Хүснэгт 1
НЯТТ-ийн дуудлаганд хамрагдсадын дунд зүрх судасны зонхилон тохиолдож байгаа өвчнүүдийн эмнэл зүйн хэлбэр, хоногийн хэмнэл
НЯТ-ийн төвд дуудлага өгсөн цагаар зүрх судасны зонхилон тохиолдох өвчний хоногийн хэмнэлийг судалж үзэхэд 09.40-11.40 цагийн хооронд 3450 буюу 17,8%, 19.40-21.40 цагийн хооронд 2809 буюу 14,49%, 17.40-19.40 цагийн хооронд 2348 буюу 12,1% байна.
Хэлцэмж: Бидний судалгааны үр дүнгээр зүрх судасны өвчний улмаас НЯТ-ийн төвийн дуудлага үйлчилгээнд 2010 онд хамрагдсан зүрх судасны зонхилон тохиолдох зарим өвчний тохиолдлын тоо сар, улирал, хоногийн хэмнэлтэй байгаа нь тогтоогдсон. НЯТТ-ийн дуудлага үйлчилгээнд хамрагдсан зүрх судасны өвчний тохиолдлыг 2009 оныхтой харьцуулан судлаж тохиолдлын тоо өмнөх оныхоос 2157 буюу 10,5%-иар ихссэн үр дүн гарсан. Энэ нь 1998 он одоогоос 14 жилийн өмнө хийгдсэн Ш.Өлзийбат, Г.Цэрэнжигмэд нарын судалгааны зарим үр дүнтэй ойролцоо байна. Эдгээр судлаачид нь зөвхөн Улаанбаатар хотын хүн амын дунд артерийн даралт ихдэлтийн тархалтыг хотын түргэн тусламжийн төвийн дуудлагаар судласан үр дүн юм.
Юуны өмнө их тархи түүний сэтгэцийн үйл ажиллагаа анхаарал төвлөрөл, үйлдэл төрх, хэвийн нойрсолтын байдал зэргээр илэрч байдаг. Хэвийн 7,5 цаг үргэлжилсэн нойрсолтын үед хэмнэл 1,5-2 цаг үргэлжилдэг. Энэ хэмнэл алдагдаж нойр муудах, сэтгэл зүй хямрах нь зүрх судасны зонхилон тохиолдох өвчний эрсдэл хүчин зүйл болохыг гадаадын болон манай орны судлаачид тогтоосон юм.
Дүгнэлт:
- 2010 онд зүрх судасны өвчний улмаас НЯТТ-ийн дуудлага үйлчилгээнд хамрагдсадын тохиолдол 2009 оныхоос 10,5%-иар нэмэгдэж, хүйсны хувьд эмэгтэйчүүд (64,8%), зонхилж дуудлаганд хамрагдсан байна.
- НЯТТ-ийн дуудлага үйлчилгээнд 2010 онд хамрагдсан зүрх судасны өвчин түүний эмнэл зүйн хэлбэрт тохиолдлын тоогоорооо эхний байруудыг эзлэж АДИӨ II үе, зүрхний ишеми өвчин, АДИӨ III үе , зүрхний титэм судасны архаг дутагдал зонхилон тохиолдож байна.
- 2010 онд НЯТТ-ийн дуудлага үйлчилгээнд хамрагдсан зүрх судасны зонхилон тохиолдож байгаа өвчний хронофизиологийг судлахад өвөл, хаврын болон улирал шилжих саруудад дуудлаганд хамрагдсадын тохиолдлын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж сар, улирлаас хамаарал бүхий хэмнэлтэй байна.
2. The world Health report, 1999, Making a Difference WHO, Geneva, 1999
3. Лхагва. Л. Ердийн болон онцгой нөхцөлд байгаа хүний хронофизиологийн судалгаа. Анагаах ухааны докторын зэрэг горилсон бүтээл /автореферат/ Улаанбаатар 1994
4. Leiberman Harris R., Wurtman Judith J., Teicher Martin M.Circadian rhythms of activity in healthy young and elderly humans //Neurobiol.Aging 1989, 10. N3, p.259-265
5. Голиков А.П, Голиков П.П Физиологи ба эмгэгийн улирлын биохэмнэл нэг сэдэвт зохиол 1973