12ЭМШУИС, БиоАС
3Эм судлалын хүрээлэн
Артерийн даралт ихсэх өвчний улирал, хоног, сарын хэмнэлийг судлах зорилгоор 2009 оны нийслэлийн яаралтай тусламжийн төвийн дуудлаганд артерийн даралт ихсэх өвчний зовиур хэлж үйлчилгээнд хамрагдсан нийт 12676 үйлчлүүлэгчдийг хамруулж архивын материалыг excel, spss программ ашиглан статистикийн боловсруулалт хийн дүгнэн гаргасан. Судалгаагаар хамрагдсан үйлчлүүлэгчдийг хүйсээр ангилан үзэхэд эрэгтэй 3571 эмэгтэй 9105 байна. Нийт үйлчлүүлэгчдийг даралт ихсэлтийн үе шатаар нь авч үзэхэл 2 шатандаа үйлчилгээнд хамрагдсан тохиолдол 63 % эзлэж байна. Артерийн даралт ихсэх өвчний тохиолдлын улирлын хэмнэлийг судлаж үзэхэд хаврын улиралд хамгийн өндөр (5 сард 944 буюу 7,4%, 6 сард 828 буюу 6,5%), намрын улиралд хамгийн бага (11 сард 258 буюу 2%, 10 сард 480 буюу 3,7%, 9 сард 400 буюу 3,1% ) байна. Хоногийн хэмнэлийг судлаж үзэхэд тохиолдлын тоогоор 09.40-11.40 (1381 буюу 10,8%,), 19.40-21.40 (1192 буюу 9,4%), 17.40-19.40 (986 буюу 7,7%) цагуудад хамгийн олон, 05.40-07.40 (168 буюу 1,3%), 03.40-05.40 (156 буюу 1,2%), 01.40-03.40 (244 буюу 1,9%) цагуудад хамгийн бага тохиолдолтой байна.
Үндэслэл:
Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд 1980 оны дунд үе хүртэл халдварт өвчин давамгайлж байсан бол 1990 оноос халдварт өвчний нас баралт буурч нүүдлийн хэв маяг бүхий байдалаас суурин хэв маягт шилжин, хот жилт, үйлдвэржилт эрчимжсэн нь халдварт бус өвчний тархалтыг нэмэгдүүлэн өндөр хөгжилтэй орныхтой ижил төстэй өвчлөлийг бий болгож байна. /6/ Ýð¿¿ë ìýíäèéí õºãæëèéí ¿íäñýíèé òºâèéí 2010 îíû статистик мэдээллээр ìîíãîë óëñûí õýìæýýíä хүн амын íèéò ºâ÷ëºëèéí тохиолдол болон íàñ áàðàëòûí шалтгаан болж байгаагаар àâ÷ ¿çâýë ( 100000 õ¿í àìä íîãäîõ òîîãîîð) 1-ðò öóñíû ýðãýëòèéí òîãòîëöîîíû ºâ÷èí, 2,3-р байранд хàâäàð, бýðòýë гэмтэлийн өвчин орж, õîðäëîãî áà áóñàä ãàäíû øàëòãààíû ¿ð äàãàâàð òóñ òóñ эзлэж áàéíà гэж тэмдэглэгджээ. Зүрх судасны өвчнөөс сэргийлэх ажлыг хүн амын дунд зохион байгуулах, эрт оношлох, хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулах нь эрүүл мэндийн тулгамдсан асуудалын нэг болж байна. Ç¿ðõ ñóäàñíû ºâ÷ëºëèéí äîòîð 41.8 %-èéã артерийн äàðàëò èõäýõ ºâ÷èí, 16.8%-èéã ç¿ðõíèé òèòýì ñóäàñíû ºâ÷èí òóñ òóñ ýçëýæ áàéíà. Ç¿ðõ ñóäàñíû ºâ÷íèé óëìààñ òîõèîëäñîí íàñ áàðàëòûí 52 õóâü íü öóñíû äàðàëò èõäýõ ºâ÷èí, õàðâàëòààñ øàëòãààëäàã áîëîõûã ñóäàëãààíû ä¿í õàðóóëæýý. Ç¿ðõ ñóäàñíû ºâ÷í¿¿ä õóðäàí õóãàöààíä ÿàðàëòàé òóñëàìæ øààðäàãääàã áà НЯТТ-èéí дуудлага үйлчилгээний зонхилох õóâèéã ýçëýæ áàéíà. Энэ судалгааг монгол улсын хүн амын дунд тохиолдож буй артерийн даралт ихсэх өвчний тохиодолын сар, улирал, жилийн хэмнэлийг судлах зорилгоор хийлээ.
Зорилго:
НЯТТ-д артерийн даралт ихсэх өвчний улмаас хамрагдсан тохиолдолын жил, улирал, сар, хоногийн хэмнэлийг судлах.
Зорилт:
- НЯТТ-ийн дуудлаганд хамрагдсан артерийн даралт ихсэх өвчний тохиолдолын жил, улирал, хоногийн хэмнэлийг судлах.
- Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн дуудлага үйлчилгээнд хамрагдсан артерийн даралт ихсэх өвчний тохиолдолын хронофизиологи зүрх судасны үйл ажиллагааны биохэмнэл хоорондын хамааралыг судлах.
Судалгааны арга зүй:
Ретроспектив дескриптив судалгааны аргаар нийслэлийн яаралтай тусламжийн төвд артерийн даралт ихсэх өвчний улмаас дуудлага өгч үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн архивийн картаас түүвэр судалгаа хийсэн. Судалгаанд 2010 онд дуудлага үйлчилгээнд хамрагдсан эмчлүүлэгч болон үйлчлүүлэгчид хамрагдсан.
Баримтын судалгааг ашиглан судалгааны ажлын тоон мэдээллийг цуглуулсан.
Баримтын судалгаанд ашигласан материал:
2010 оны 1 сараас 12 сар хүртэлх хугацаанд НЯТТ-д зүрх судасны өвчний улмаас дуудлага өгсөн эмчлүүлэгч болон үйлчлүүлэгчдийн архивийн картаас түүвэр судалгаа хийсэн.
Үр дүн:
Судалгаагаар хамрагдсан үйлчлүүлэгчдийг хүйсээр ангилан үзэхэд эрэгтэй 3571 эмэгтэй 9105 байна. Нийт үйлчлүүлэгчдийг даралт ихсэлтийн үе шатаар нь авч үзэхэд эмнэл зүйн II шатандаа үйлчилгээнд хамрагдсан тохиолдол 48,3% эзлэж байна. Артерийн даралт ихсэх өвчний тохиодолын улиралыг хэмнэлийг судлаж үзэхэд хаврын улиралд хамгийн өндөр (5 сард 944 буюу 7,4%, 6 сард 828 буюу 6,5%), намрын улиралд хамгийн бага (11 сард 258 буюу 2%, 10 сард 480 буюу 3,7%, 9 сард 400 буюу 3,1% ) байна. Хоногийн хэмнэлийг судлаж үзэхэд тохиолдолын тоогоор 09.40-11.40 (1381 буюу 10,8%,), 19.40-21.40 (1192 буюу 9,4%), 17.40-19.40 (986 буюу 7,7%) цагуудад хамгийн олон, 05.40-07.40 (168 буюу 1,3%), 03.40-05.40 (156 буюу 1,2%), 01.40-03.40 (244 буюу 1,9%) цагуудад хамгийн бага тохиолдолтой байна.
Судалгаанаас үзэхэд артерийн даралт ихсэх өвчний II шат хамгийн олон тохиолдолтой байна. Насны хувьд 50-59 насанд 1967 буюу зонхилох хувийг эзлэж, 40-49 насанд 1202, 60-69 насанд 1560, 70-79 насанд 1394 тохиолдолтой байна. Артерийн даралт ихсэх өвчний III шат 40-49 насанд 390, 50-59 насанд 814, 60-69 насанд 724, 70-79 насанд 712 тохиолдолын тоогоороо 50-59 насанд зонхилох хувийг эзлэж байна. Артерийн даралт ихсэх өвчний I шат 40-49 насанд 421, 50-59 насанд 521, 60-69 насанд 384, 70-79 насанд 304 тохиолдолын тоогоороо 50-59 насанд зонхилох хувийг эзлэж байна. Дээрх үр дүнгээс харахад артерийн даралт ихсэх өвчин аль ч үе шатандаа 50-59 насанд тохиолдол их байна
Хүснэгт 1
2010 онд НЯТТ-ийн дуудлаганд хамрагдсадын нас, артерийн даралт ихсэх өвчний эмнэл зүйн хэлбэрийг судалсан дүн
Зураг 1. Артерийн даралт ихсэх өвчний эмнэл зүйн үе шат, тохиолдлын тоо насны ангилал
2010 онд НЯТТ-ийн дуудлаганд хамрагдсадын дотор АДИӨ түүний эмнэл зүйн II үеийн тохиолдол хамгийн олон насны хувьд 50-59 насанд 1967 байгаа нь зонхилох хувийг эзлэж, 40-49 насанд 1202, 60-69 насанд 1560, 70-79 насанд 1394 тохиолдолтой байна. Артерийн даралт ихсэх өвчний эмнэл зүйн III үений тохиолдол 3172, I үений тохиолдол 2033 тус тус байна. Насны хувьд 50-59 насанд 814 , 60-69 насанд 724, 70-79 насанд 712 тохиолдлын тоогоороо 50-59 насанд АДИӨ-ны эмнэл зүйн (I,II,III) хэлбэр аль ч үе шатанд тохиолдол ихтэй байна. АДИӨ-ний өвчний II,III үе зонхилох хувийг эзлэж байгаа нь яаралтай тусламж үйлчилгээ зайлшгүй чухал болохыг харуулж байгаагийн дээр эмнэлэгт хожуу хандаж хүндрэл өгч болох эрсдэлтэй байдал юм.
Хүснэгт 2
Дуудлага үйлчилгээнд хамрагдсан артерийн даралт ихсэх өвчний тохиолдол сар улирал жилийн хэмнэл
Дээрх зурагаас харахад өвлийн 1-р сар, хаврын 3,4-р сар, зуны эхэн 5,6 саруудад артерийн даралт ихсэх өвчний улмаас дуудлаганд хамрагдсан тохиолдлын тоо мэдэгдэхүйц өсөж харин хаврын 2-р сар зуны 7-р сар намрын 9-р сар, өвлийн 11-р сард тохиолдолын тоо харьцангуй цөөрсөн байгаа зэрэг нь хүн амын төвлөрөл шилжих хөдөлгөөн, байгаль цаг уур, ялангуяа өвөл, хаврын улирал, улирал шилжих үе, сэтгэл зүйн байдал зүрх судасны өвчний эрсдэл хүчин зүйлтэй холбоотой болохыг харуулсан үр дүн гарсан гэж үзэж байна. Бидний судалгааны энэхүү үр дүн нь өвчин түүний тохиолдол байгаль цаг уур, сар улиралтай холбоотой гэсэн зарим судлаачдийн үр дүнтэй тохирч байна.
Зураг 2. Систолын даралт ихдэлт түүний тохиолдолын тоо
Тохиолдлын тоогоороо 140-159 (6067), 160-179 (5559), 180-209 (4797) тус тус эхний байруудыг эзлэж байна.
Зураг 3. Дуудлага өгсөн цаг систолын даралт ихдэлт тохиолдлын тоо
Өглөөний ажил эхэлсэн болон 09.40-11.40 ажлын дараа оройн цаг 9.40-21.40 систолын даралт ихдэлтын тохиолдол эзлэх хувь нь бусад цагуудаас илүү байна.
Артерийн доод даралт буюу диастолын даралт нь 90-99 болж нэмэгдсэн 5137(20,6%) тохиолдол, 100-109 байсан 7687(30,9%), 110-119 байсан 1823(7,3%) тохиолдол, 120-иас их болсон 2734(11,0%) тус тус зонхилох хувийг эзлэж байна.
Зураг 4. Дуудлага өгсөн цаг диастолын даралт ихдэлт тохиолдлын тоо
Зураг 14-өөс харахад өглөө, оройн цагуудад тохиолдлын тоо харьцангуй ихссэж, өдрийн цагуудад харьцангуй бага байгаа харагдаж байна. Энэ нь зүрх судасны үйл ажиллагаа түүний биохэмнэлээс хамааралтай болохыг илтгэсэн үзүүлэлт юм.
Хэлцэмж:
Артерийн даралт ихтэй хүний зүрхний минутын ба агшилтын эзлэхүүний акрофаз өдрөөс шөнөрүү шилждэг гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ нь бидний судалгааны үр дүнд ажиглагдсан. АДИӨ-ний хоногийн хэмнэлийг НЯТТ-д дуудлага өгсөн цагаар нь судлахад ажлын дараа орой шөнийн цагуудад зүрх судасны өвчний улмаас ялангуяа артерийн даралт ихдсэн гэсэн шалтгаанаар дуудлага өгсөн тохиолдолын тоо (10575 ) мэдэгдэхүйц нэмэгдсэн байгаа явдал юм. Өвлийн сард зүрхны агшилтын тоо олширч, шүлсний найрлаганд агуулагддаг натрийн агууламж багассан байдагаар симпатик мэдрэлийн үйл ажиллагааг тодорхойлсон зэрэг өвлийн цагт адреналины норадреналины агууламж ихэсдэг, холинстераза агууламж ихэсдэг, өвлийн цагт багасаж намар ихэсдэг үүнтэй холбоотой парасимпатик идэвхждэг зэрэг судалгааны үр дүнгүүд нь НЯТТ-ийн дуудлага үйлчилгээнд хамрагдсан зүрх судасны зарим өвчний тохиолдол нь улиралын хэмнэлтэй болох нь тогтоогдсон нь бидний судалгааны үр дүнгийн онолын үндэслэл нь болж байгаа юм. Дуудлаганд хамрагдсан зүрх судасны зонхилон тохиолддог өвчин өвлийн саруудад (11,12,1-р сар) хавар (3,4-р сар) зуны эхэн (5,6) саруудад мэдэгдэхүйц ихэссэж улиралын хэмнэлтэй болохыг харуулсан үр дүн юм.
Дүгнэлт:
- 2010 онд НЯТТ-ийн дуудлага үйлчилгээнд хамрагдсан артерийн даралт ихсэх өвчний хронофизиологийг судлахад өвөл, хаврын болон улирал шилжих саруудад дуудлаганд хамрагдсадын тохиолдолын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж сар, улиралаас хамаарал бүхий хэмнэлтэй байна.
- Дуудлаганд хамрагдсан артерийн даралт ихсэх өвчний хоногийн хэмнэлийн хувьд өглөө эрт ажил эхэлсэн болон (9.40-11.40 /4339/), ажлын дараа оройн цагуудад (19.40-21.40 /3585/) тохиолдолын тоо өндөр байна.
- Зүрх судасны зонхилон тохиолдож байгаа өвчний тохиолдлын тоо сар, улирал, хоногийн хэмнэлтэй байгаа нь зүрх судасны үйл ажиллагаа, түүний хэмнэл алдагдаж (десинхронизаци) түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлтэй хамаарал, холбоотой байгааг харуулсан үзүүлэлт юм.
2. Туул.М, Баасанжав.Н, Пүрэвсүрэн.Д, “Монголын хүн амын дунд зонхилон тохиолдох зүрх судасны тогтолцооны өвчний газарзүйн тархалт” УБ, 2011 12х
3. Лхагва. Л. Биохэмнэл. Улаанбаатар 1998
4. Лхагва. Л. Ердийн болон онцгой нөхцөлд байгаа хүний хронофизиологийн судалгаа. Анагаах ухааны докторын зэрэг горилсон бүтээл Улаанбаатар 1994
5. McFadden E.R Circadian rhytms \\\\\\\\ Amer.J.med. 1988, 85,N1b p 2-5
6. Актуальные проблемы хронобиологии и хрономедицины // Материалы ХХ научно-практической конференций Научно –исследовательского института медицины. Улан-Батор, 1984 с 33-35