Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ӨМӨНГ ИЛРҮҮЛЭХ АРГЫН ТАЛААРХИ СУВИЛАГЧ НАРЫН МЭДЛЭГИЙН ТҮВШИН, ТҮҮНИЙГ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ
( Судалгааны өгүүлэл )

Ж.Энхмаа1 , Б.Сувд2, С.Сэдэддулам2

1- ЭМШУИС. ЭМТС

2-  УБИС

 
Абстракт

Монгол орны хүн амын хавдрын тархалтын судалгаагаар жил тутам  250-350 эмэгтэй умайн хүзүүний өмөнгөөр  шинээр оношлогдож, 100 гаруй эмэгтэй нас барж байгаа бөгөөд үүний 80 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байна4.

        Умайн хүзүүний өмөнгөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эрт илрүүлэхэд сувилагч онцгой үүрэгтэй. Сувилагчийн гүйцэтгэх үүрэг нь үйлчлүүлэгчийн бие махбод, сэтгэл зүй, нийгмийн  хэрэгцээнд үндэслэн тэдэнд цогц байдлаар тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэгддэг учир аливаа өвчлөл, ялангуяа хавдрын урьдчилан сэргийлэлтэд чухал ач холбогдолтой гэдгийг  судлаачид тогтоожээ.

          Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцооны өнөөгийн байдлаас үзэхэд  хавдрын чиглэлээр эмчилгээ тусламж үйлчилгээ үзүүлдэг хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн төрөлжсөн кабинетэд ажиллаж буй сувилагч нар тэр бүр мэргэшээгүй, улмаар  умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тэдний мэдлэг, чадвар нөлөөлөхгүй сул  байгаа нь  энэ талаар сувилагчдыг мэргэшүүлэх тодорхой бодлого, сургалтын үйл ажиллагаа шаардлагатай  байгааг илтгэж байна.    

         Үүнтэй холбоотойгоор Эрүүл Мэндийн Технологийн сургуулийн сувилагч мэргэжил эзэмшүүлж байгаа өнөөгийн хөтөлбөрийн агуулгад  сувилагчийн мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэхэд агуулгын шинэчлэл хийх, ялангуяа Эхийн сувилахуй хичээлийн   сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулгад умайн хүзүүний өмөнгийн тухай ойлголтыг нэмэгдүүлж, хорт хавдраас  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх аргыг оюутнуудад эзэмшүүлэх  шаардлага урган гарч байгаа нь энэхүү  судалгааны ажлыг хийх үндэслэл болсон юм.

Судалгааны ажлын зорилго, зорилт

         Умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэхэд сувилагчийн эзэмшсэн хавдрын өвчний талаархи мэдлэгийн түвшинг судлах  зорилго оршино.

Зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ.

  1. Умайн хүзүүний өмөн  түүний урьдал өвчнийг эрт илрүүлэх аргын тухай сувилагч нарын  мэдлэгийн түвшинг   үнэлэх  
  2. Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтэд сувилагч мэргэжилтний хавдрын мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөрт өөрчлөлт оруулах үндэслэл гаргах 

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй

          Эрүүл мэндийн III шатлалын тусламж үйлчилгээ явуулдаг   ХСҮТ, ЭХЭМҮТ,  II шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг НКНАГ, мөн Улаанбаатар хотын зарим дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, төвүүдийн хавдрын болон эмэгтэйчүүдийн кабинетэд ажилладаг 188 сувилагчийг нийлэнхүй түүврийн аргаар хамруулан нэг агшингийн асуумжийн аргаар судаллаа. Мөн Монгол улсад сувилагч мэргэжилтнийг  бэлтгэдэг төрийн өмчийн  4, төрийн бус өмчийн 5 сургуулийн эхийн сувилахуйн хичээлийн хөтөлбөрт судалгаа хийхийн зэрэгцээ гадаадын 4 орны сувилагч бэлтгэдэг 4 сургуулийн сургалтын хөтөлбөр агуулгыг өөрийн орныхтой харьцуулах зорилгоор судлав.

   Судалгааны үр дүн

           Судалгаанд хамрагдсан сувилагч нарын дундаж нас 40.1±10 байсан ба 82,4% нь 5-аас дээш жил ажиллаж буй дадлага туршлагатай сувилагчид болох нь харагдаж байна. Тэдний сувилахуйн мэргэжлийн    зэргийг тодруулахад 0.5 хувь нь сувилахуйн мэргэжлийн зөвлөх,  4  хувь нь сувилахуйн мэргэжлийн   ж тэргүүлэх зэрэгтэй, 26.3 хувь нь сувилахуйн мэргэжлийн  ахлах зэрэгтэй, харин сувилахуйн мэргэжлийн м зэрэггүй сувилагч 69.1    хувийг эзэлж байв. Иймээс судалгаанд хамрагдагсдын дунд умайн хүзүүний өмөнгийн урьдал өвчин, түүнд нөлөөлөх хүчин зүйлс,  умайн хүзүүний өмөнгийн  эрт илрүүлэлтийн аргууд, тэдгээрийн ач холбогдол,  умайн хүзүүний өмөнгийн илрэх шинж тэмдэг зэргийн талаарх мэдлэгийг судлахдаа нийт хамрагдагсдыг мэргэжлийн жн зэрэгтэй, зэрэггүй гэж бүлэглэн, тэр дотроо умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтийн сургалтанд хамрагдсан эсэхээр нь мөн ангилан харьцуулалт хийлээ.

          Сувилахуйн мэргэжлийн  зэрэгтэй хамрагдсдын 67.2 хувь умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн  зэрэггүй хамрагдагсдын  48.5 хувь сургалтанд хамрагдсан байна.      

        Судалгаанд хамрагдагсдын сувилахуйн мэргэжлийн зэрэгтэй, зэрэггүй  сургалтанд хамрагдсан хамрагдагсдын умайн хүзүүний өмөнгийн суурь өвчний талаар 60 дээш хувийн мэдлэгтэй байсан харин сувилахуйн мэргэжлийн зэрэгтэй, зэрэггүй  сургалтанд хамрагдаагүй хамрагдагсад умайн хүзүүний өмөнгийн суурь өвчний талаар бага мэдлэгтэй байна.

    Судалгаанд хамрагдагсдын умайн хүзүүний эмгэг  үүсгэдэг хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг үнэлэхэд сургалтанд хамрагдсан хамрагдагсдын мэдлэг хамрагдаагүй хамрагдагсдын сайн байсан бөгөөд харин хамрагдаагүй хамрагдагсдын 50.5 хувь нь умайн хүзүүний үрэвсэл, төрөлтийн тоо, 20 хувь нь төрөлтийн хүндрэл, 27.3-48.2 хувь нь үр хөндөлт, 33.3- 46.3 хувь нь БЗХӨ хариулсан нь  умайн хүзүүний эмгэг  үүсгэдэг хүчин зүйлсийн талаарх мэдлэг бага байна. Умайн хүзүүний өмөнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг үнэлэхэд сувилахуйн мэргэжлийн зэрэгтэй, сургалтанд хамрагдсан хамрагдагсдын мэдлэг 66.7-76.9 хувь,  сувилахуйн мэргэжлийн зэрэгтэй сургалтанд  хамрагдаагүй,  сувилахуйн мэргэжлийн зэрэггүй сургалтанд  хамрагдсан, хамрагдаагүй хамрагдагсдын умайн хүзүүний өмөнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх мэдлэг нь бага байна.  

       Монгол улсад сувилагч мэргэжилтнийг  бэлтгэдэг төрийн өмчийн  4 сургууль , төрийн бус өмчийн 5 сургуулийн эхийн сувилахуйн хичээлийн хөтөлбөрт судалгаа хийж харьцуулах явцад эдгээр 9 сургуулийн эхийн сувилахуйн хичээлийн агуулга,  кредит цаг, лекц, дадлагын харьцаа, хичээлийн нэршил болон кредитээрээ хоорондоо ялгаатай байна. ЭМШУИС-ийн ЭМТС болон салбар сургуулиудад Эхийн сувилахуйн хичээлийн агуулгад тусгагдсан агуулгын бүтцийг авч үзвэл Эмэгтэйчүүдийн хавдрын  чиглэлийн хичээлийн сэдэв  нийт онолын цагийн  6.25%, семинарын 12.5%, дадлагын 12.5%-ийг эзэлж байна. Харин төрийн бус өмчийн сургуулиудаас Улаанбаатар Их сургууль, Ач Анагаах Ухааны Дээд Сургууль, Оточ Манрамба болон, Энэрэл Дээд сургууль нийт лекц 12.5 хувь, дадлага 19хувь, Этүгэн дээд сургууль лекц 6.2 хувь, кабинетын дадлага 8.3 хувь, клиник дадлага 8.3 хувь эзэлж байна.   

        Төрийн бус өмчийн сургуулиуд нь сургалтын төлөвлөгөө хөтөлбөртөө Эхийн сувилахуй  хичээлийн агуулгад эмэгтэйчүүдийн хавдрын тухай  тодорхой хэмжээнд тусгасан байна. Мөн хичээл орж буй хөтөлбөр, хичээлийн сэдэв, агуулга, цаг, лекц, дадлагын харьцаа, сургалтын орчин, ном сурах бичгийн хүрэлцээ зэрэг нь өөр  өөр байгаагаас эхийн сувилахуй  хичээлийн хувьд сувилагч нарт олгох мэдлэг харилцан адилгүй байх боломжийг бүрдүүлж, тэдний эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагын түвшинд нөлөөлж байна.     

          Гадаад орны зарим сувилахуйн  сургалтын төлөвлөгөөний харьцуулалтаас үзэхэд сургалтын төлөвлөгөөнд нийт хичээлийн  кредит цаг манай орны сургалтынхаас нилээд ялгаатай байна. Үүнд: тухайн орны суурь боловсролын тогтолцоо, сувилахуйн хэрэгцээ, үзэл баримтлал, соёл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх магадлалтай. Мөн гадаад орны ижил түвшингийн сувилахуйн сургуулиудын сургалтын төлөвлөгөө өөр хоорондоо ялгаатай байдал ажиглагдлаа.

         Харин бидний судалгаагаар сувилагч  бэлтгэдэг 9 сургуулийн эхийн сувилахуй хичээлийн агуулгад үнэлгээ хийж үзэхэд умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт, оношлогоо,  эмчилгээ, сувилгаа, сувилахуйн  хөгжил, сувилагчийн баримтлах зарчим, сувилагчийн онцлог, үйчлүүлэгчтэй хэрхэн харилцаа тогтоох талаар тусгагдсан байна. Цаашид сувилагч бэлтгэдэг сургуулиудын хичээлийн төлөвлөгөө, хөтөлбөрт орж буй эхийн сувилахуйн  хичээлийн  агуулгад умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлт, анхдагч урьдчилан сэргийлэлт, ХХВ-ийн вируст халдвар, умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэг, эрсдэлт хүчин зүйлсийг  зайлшгүй оруулах хэрэгтэй байгааг харуулж байна.

  Судалгааны ажлын дүгнэлт

  1. Умайн хүзүүний өмөнгийн эрт үед илрүүлэлтийн  орчин үеийн аргын (ПАП шинжилгээ, цууны хүчлийн шинжилгээ) тухай судалгаанд хамрагдсан сувилагчдын 60.1-78.7 хувь нь зохих мэдлэгтэй. Харин сургалтанд хамрагдаагүй хамрагдагсад умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэг, эрсдэлт хүчин зүйл, умайн хүзүүний өмөнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх талаар бага мэдлэгтэй  байгаа нь умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэхэд нөлөө үзүүлэхгүй байна. 
  2. Бидний судалгаагаар сувилахуйн боловсрол олгодог сургуулиудын сургалтын хөтөлбөрийн агуулгад эмэгтэйчүүдийн хавдар судлалын чиглэлээр мэдлэг олгох цагийн хэмжээ ( онол 6.2 хувь, дадлага 6.2 хувь, семинар 12.5 хувь) умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтэнд нийцэхгүй байна.  Умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн талаар тусгаж эхийн сувилахуйн хөтөлбөрийн агуулгад  нэмж оруулах шаардлагатай байна.

 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 641
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК