Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (59) 2013. N04(059)
ЦӨС ӨТГӨРЛИЙГ ТУУЛГААР ЭМЧИЛСЭН ҮР ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Г.Уранцэцэг , А.Мөнхсүх, С.Бадамжав

 
Абстракт

Нийслэлийн Эрүүл мэндийн Газрын 2010 оны статистик судалгаагаар цөсний хүүдийн эмгэгүүд манай улсын 10000 хүн ам тутамд 2078 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин цөсний хүүдийд чулуу үүсэх өвчний улмаас жилд 4438 хүн цөсний гэр авахуулах хагалгаанд ордог гэсэн судалгаа гарсан байна. /2010 оны эрүүл мэндийн статистик мэдээлэл/

Уламжлалт анагаах ухаанд /УАУ/ цөсийг шарын халуун өвчний орон хэмээдэг бөгөөд “ Увидсын үндэс ”-т: “Цөс нь шарын халуун өвчин бүгдийн гол суурь” хэмээсэн байдаг бол “ Хойдын үндэс ”-т:  “Туулга нь ялгамжтайд шарын халуун өвчинд дээдэд сайн” хэмээн номлосон байдаг. Харин цөсний өвчний талаар судалсан зарим эрдэмтдийн бүтээлд: “Туулга нь цөсний гэрийн агшилтыг түр зуур нэмэгдүүлж, цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсгэх, үрэвсэхээс сэргийлдэг.” Гэж бичжээ. /23/

 Иймд  цөсний хүүдийн өвчинд туулгах үйлийг өргөн хэрэглэхээс гадна Анагаах Ухааны Дөрвөн Үндэст /АУДҮ/  номлогдсон цөсний өвчинд тухайлсан туулгын жорыг практикт өргөн хэрэглэснээр хүн ам дах цөсний хүүдийн өвчлөл болон цөсний гэр авахуулах хагалгааны тоог бууруулж болох юм хэмээн энэхүү судалгааг хийлээ.

Зорилго

“Анагаах Ухааны Дөрвөн Үндэс”-т номлогдсон Т-7 туулгын жорыг  цөс өтгөрөлт бүхий өвчтөнүүдэд хэрэглэн үр дүнг тооцно.

Зорилт

  1. УАУ болон өрнийн анагаах ухаанд цөс болон цөсний өвчнийг хэрхэн авч үздэг талаар болон Т-7 туулгын жорын талаарх мэдээллийг цуглуулах.
  2. Т-7 туулгын жорыг АУДҮ-т номлогдсоны дагуу  найруулах.
  3. Цөс өтгөрөлттэй өвчтөнүүдийг сонгон авч багажийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулан, удирдагч багшийн хяналтан дор цөс өтгөрөлт бүхий өвчтөнүүдэд  туулга хийж үр дүнг тооцох.

Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол

Хойдын үндэст номлогдсон туулгын 82 жороос дэдбон 4 дээр цөсний халууныг арилгах хачир нэмсэн буюу цөсний халуунд тухайлсан жорын клиник үр дүнг тооцон гаргаж орчин үеийн багажийн шинжилгээгээр баталгаажуулснаараа онцлог юм.

Судалгааны материал

АУДҮ, түүний тайлбар зохиолууд болон Т-7 туулгах үйлдэлтэй эмийг судалгааны үндсэн судлагдахуун болгон авав.

Судалгааны ажлын аргазүй

 

  • Судалгаанд хэрэглэсэн Т-7 туулгын эмийн түүхий эдийг 2012.12.20-нд “Манба Дацан”  эмийн үйлдвэрээс авав.

 

  • 2012.12.24-2012.12.26-ны хооронд Т-7 эмийн түүхий эдийг АУДҮ-т номлосны дагуу номхотгож, 2013.1.10-нд  найруулав.
  • Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийг сонгохдоо тухайлан боловсруулсан асуумж болон чанд авиан шинжилгээгээр оношийг нь баталгаажуулж сонгож авав.
  • Туулга эмчилгээг “Хойдын үндэс”-т номлосон ёсоор бэлтгэл, бодьтой суурь, сүүлийг таслах гэсэн зарчмаар “Оюу дээвэрт” эмнэлэг дээр хийж гүйцэтгэсэн  бөгөөд туулгын бэлтгэлийг хийг дарж, бадган шарыг хөдөлгөх зорилгоор туулга хийхийн өмнөх орой ходоод болон хий, цөс шарын бэлчирт төөнүүр хийх, шарыг хөдөлгөх хурц, халуун, тослог идээ унд өгөх зэргээр гүйцэтгэсэн. Бодьтой суурийн хүрээнд судалгаанд оролцогчид өглөө 7-8 цагийн хооронд 1 тун Т-7 туулгах үйлдэлтэй эмийг жамц давстай буцалсан усаар ташуурдав. Туулгын сүүлийг таслахдаа суулгын тоо болон өнгийг харж тасалсан бөгөөд бие махбодыг тэтгэж, ходоодонд өнгөр суулган, өвчний үлдэгдийг доош гаргах зорилгоор туулга эмчилгээний дараа цагаан будааны зутан өгч, туулгын улмаас үүссэн хийг дарах зорилгоор хийн бэлчрүүдэд төөнүүр хийв.
  • Судалгааг  туршилт судалгааны аргаар явуулсан бөгөөд судалгааны үр дүнг тооцохдоо статистик боловсруулалтын SPSS 16.0 программыг ашиглав.

 

Эмийг  найруулсан байдал

           Т-7 туулгын эмийн түүхий эдийг АУДҮ-т номлогдсон хэмжээгээр хэмжин авч эм бутлагч цахилгаан  машинд  6 минут талхалсны дараа 0,32 мм голчтой шигшүүрээр шигшив. Шүүрэнд үлдсэн хэсгийг манчхоролд хийн 20 минут талхалсны дараа 0,32 мм голчтой шигшүүрээр дахин шигшиж, шигссэн нийт эмээ эм бутлагч машинд хийж 1 минут холив. Бэлэн болсон талхан эмээ 1 см-ийн диаметртэй тунгийн халбагаар тугнаж 5,5*8 см-ийн хэмжээтэй цэвэр цаасанд боож бэлтгэв.

 

 Цөс өтгөрөлт бүхий өвчтөнүүдийг Т-7 туулгын жороор эмчилсэн үр дүн

 Судалгааны ажлыг “Тэгш хүсэл” болон “Оюу дээвэрт” эмнэлэг дээр явуулсан бөгөөд тусгайлан бэлтгэсэн асуумж, хэт авиан шинжилгээгээр цөс өтгөрөлтэй гэж оношлогдсон 20 өвчтөнг сонгон авч Т-7 цөсний туулгын жорыг 1-2 тунг өгч туулга эмчилгээ хийв.

                                                                                     График 1

Судалгаанд нийт 20 хүн хамрагдсан бөгөөд тэдгээрийн 55% нь эмэгтэй, 45% нь эрэгтэй хүмүүс байлаа.

2010 оны байдлаар цөсний хүүдийн эмгэгүүд манай улсын 10000 хүн ам тутамд 2078 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 67%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. /2010 оны эрүүл мэндийн статистик мэдээлэл/. Энэ тоо баримтаас авч үзэхэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү их өвчилдөг нь харагдаж байна.

 

 

Судалгаанд оролцсон 20 оролцогчийн насны бүтцийг авч үзвэл:

                                                 График 2                      

Дээрхи графикаас  харахад нийт судалгаанд оролцогчдын дийлэнх хувийг  буюу 50%-ийг 30-40 насныхан эзэлсэн байна.

Судалгаанд оролцогчдын ажлын нөхцлийг авч үзвэл

   Судалгаанд нийт хамрагдагсдын 18 нь буюу  90% нь суугаа, хөдөлгөөн багатай нөхцөлд ажилладаг байлаа.

Бие махбодод хөдөлгөөн дутагдах нь бодисын солилцооны алдагдлыг  (таргалалт, чихрийн шижин) бий болгож, цаашлаад цөс зогсонгишиж, өтгөрөхөд нөлөөлөх хүчин зүйл болдог.  

Судалгаанд оролцогчдоос цөс өтгөрөлтөд нөлөөлж болох хоол ундыг хэтрүүлэн хэрэглэдэг талаар асуумж авахад:

                                                                                          График 3

АУДҮ-т  “ Хурц,  халуун, тослог мөн чанарын хоол ундыг хэтрүүлэн хэрэглэх нь шарыг аривдуулна ” хэмээсэн байдаг.

Дээрхи графикаас харахад судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь хуурч шарсан хоол, халуун ногоо, өөх тос хэтрүүлж хэрэглэдэг нь харагдаж байна.

 

Судалгаанд оролцогчдод туулга эмчилгээ хийсэн байдал:

                                                                                                          Хүснэгт 1

Судалгаанд оролцогчид туулга эмчилгээний явцад 7,3-12,3 л дунджаар 9,2 л жамц давстай буцалсан усыг ууж, 13-22 удаа дунджаар 18 удаа суулгасан бөгөөд туулга буруудсан тохиолдол гараагүй байна.

 

Т- 7  туулгын  жороор эмчлүүлсэн өвчтөнүүдийн эмчилгээний өмнөх болон дараах үеийн зовиурыг харьцуулан авч үзвэл:

                                                                                                 График 5

Эмчилгээ хийгдсэнээс хойш 3-4 хоногийн дараа судалгаанд оролцогчдоос дээрхи зовиурууд арилсан эсэхийг эргэн асуухад ам гашуун оргих,  цээж хорсох, исгэлэн гашуун зүйлээр хэхрэх, арьс загатнах, хүзүү, дал мөр хөших гэсэн зовиурууд  илүүтэй арилсан байлаа.

 

 

Судалгаанд хамрагдагсдын эмчилгээний өмнөх болон дараах үеийн хэт авиан шинжилгээний үр дүнг харьцуулж үзвэл:

                                                                                                                      Хүснэгт 2

                                                                      

Дэдбон 7 туулгах үйлдэлтэй эмээр туулга эмчилгээ хийсний дараа судалгаанд хамрагдагсдын цөсний өтгөрөл арилж, цөс шингэрсэн байлаа.

Судалгаанд хамрагдагсдын эмчилгээний өмнөх болон дараах үеийн цөсний хүүдийн урт, өргөн  \см-ээр\ , ханын зузаан \мм-ээр\ - ыг харьцуулж үзвэл:

                                                                                                   Хүснэгт 3

                                                                                     

Судалгаанд оролцогчдын цөсний хүүдийн урт эмчилгээний өмнө 3,9-9,6 см байсан бол эмчилгээний дараа 3-9,2 см болсон буюу 0,2-2,7 см-ээр буурч, цөсний хүүдийн өргөн эмчилгээний өмнө 2-3,7 см байсан бол эмчилгээний дараа  1,3-3,2 см болж  0,3-1,9 см-ээр буурсан байна. Харин цөсний хүүдийн ханын зузаан эмчилгээний өмнө 4-8 мм байсан бол эмчилгээний дараа  2-5 мм болж  1-4 мм-ээр буурсан байна.

Судалгаанд хамрагдагсдын эмчилгээний өмнөх болон дараах үеийн цөсний хүүдийн урт, өргөн  \см-ээр\ , ханын зузаан \мм-ээр\ - ы дунджыг харьцуулж үзвэл:

                                                                                       График 7

Эмчилгээний өмнө судалгаанд оролцогчдын цөсний хүүдийн уртын дундаж  6±1,6 см байсан бол эмчилгээний дараа 5±1,4 см болж, цөсний хүүдийн өргөний дундаж үзүүлэлт эмчилгээний өмнө 2,7±0,6 см байсан бол эмчилгээний дараа 2± 0,5 см болж  буурсан байна. Харин цөсний хүүдийн ханын зузааны дундаж үзүүлэлт эмчилгээний өмнө 5,8±1,6 мм байсан бол эмчилгээний дараа 3,7±0,9 мм болж буурсан байна.

Судалгаанд хамрагдсан зарим өвчтөнүүдийн  эмчилгээний өмнөх болон дараах үеийн хэт авиан шинжилгээний үр дүн

З.Д- нас 26, эр

                                                                                        Эмчилгээний өмнө                                         Эмчилгээний дараа

                                                                   

Дүгнэлт

  • УАУ-ны 14 ном зохиолоос цөс болон цөсний өвчний талаарх мэдээллийг түүвэрлэхэд ерөнхийдөө ижил төстэй бичигдсэн  байна. Харин Т-7 туулгын жорд орсон түүхий эдүүдийн номхотголын талаар харилцан адилгүй бичигдсэн байлаа.
  • Т- 7 туулгын жорд орсон түүхий эдүүдийн 4 нь номхотгож хэрэглэдэг,  туулгах үйлдэлтэй , 3 нь шарын халууныг арилгах үйлдэлтэй эмийн ургамлууд байлаа. Т-7 туулгын эмээр туулга хийх явцад бөөлжих, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг хордлогын шинж илрээгүй бөгөөд хэтрэх, замхрах, дүүрэх, задгайрах зэргээр туулга буруудсан тохиолдол гараагүй байна.
  • Т-7  туулгын эм нь цөсийг шингэрүүлж,  цөсний хүүдийн нугалааг арилган, цөсний хүүдийн уртыг 0,2-2,7см-ээр, цөсний хүүдийн өргөнийг 0,3-1,9 см-ээр цөсний хүүдийн ханын зузааныг 1-4 мм-ээр бууруулж  байна.

 

 

 

 

  1. 16. Лигаа.У  Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй  Улаан баатар 2006
  2. 17. Монгол эмийн номхотгол судлал. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо 1989
  3. 18. Хүний биеийн эрүүл анатоми Улаанбаатар 2006
  4. 19. ЭМШИУС Батмөнх .Г, Дашзэвэг.Г, Сүхбат.Г, Отгон.Г, Хүрэлбаатар.Н, Цэцэгмаа.Н, Эрдэнэтуяа.М, Амарцэнгэл.О, Мэнтэвдорж.Н Хүний физиологи Улаанбаатар 2006
  5. 20. Энхдолгор.Г,  Бира.Н,  Бадамжав.С,  Баярмаа.Н,  Даваадорж.Д, Долгор.Л, Оюунцэцэг.Х, Сарантуяа.Ц, Ууганбаяр.Ц, Энх-Амар.А Хоол боловсруулах эрхтний эмгэг УБ 2009
  6. 21. Одонцэцэг.Г, Нацагдорж.Д Оношзүй УБ 2010
  7. 22. Дундад улсын анагаах ухааны  нэвтэрхий толь. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо
  8. 23. Бадамжав.С Гүүний саам эмчилгээ 2007
  9. 24.Суран.Д Өмнөд говийн ургамал Улаанбаатар 2008

Товчилсон үг

МУАУ- монголын уламжлалт анагаах ухаан

АУДҮ-анагаах ухааны дөрвөн үндэс

 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2934
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК