Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (59) 2013. N04(059)
ХБӨ-ӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААРХ ИРГЭДИЙН МЭДЛЭГ, ХАНДЛАГЫН БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )

Д.Дүгэр-Очир, Х.Дамдинжав

ЭМШУИС-ийн  НЭМС-ийн магистрант, Баянзүрх Эрүүл мэндийн нэгдэл

ЭМШУИС, Нийгмийн Эрүүл мэндийн сургууль

 
Абстракт

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тооцоолсноор Халдварт бус өвчин дэлхийн хүн амын өвчлөлийн 43 хувь, нас баралтын шалтгааны 60 хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 он гэхэд өвчлөлийн 60 хувь, нас баралтын шалтгаан 73 хувьд хүрэх магадлалтай хэмээн мэдэгдсэн.

2005 оны байдлаар Монгол улсад 611000 өрхийн 2562400 хүн амд 228 өрхийн эмнэлэг үйлчилж байгаа ба нэг ӨЭМТ-д дунджаар 11238.6 хүн ноогдож байна.

Эрүүл мэндийн тогтолцооны хувьд эрүүл мэндийн хамгийн наад захын асуудлаар сургалт, сурталчилгаа хангалтгүй, нийгэм эдийн засгийн бусад бэрхшээл, өвөл зуд, зуны ган гачиг ойр ойрхон болдог зэргээс шалтгаалаад  эмзэг бүлгийн иргэд болон ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлж байна.

Хөдөөгийн хүн амын болон нийслэлийн хүн амын эрүүл мэндийн тэр дундаа халдварт бус өвчний талаар мэдлэг, дадал, хандлагын түвшинг үнэлж, харьцуулан давуу болон сул талыг цаашид харьцуулан судлах нь шаардлагатай байна

Зорилго: Нийслэлийн зарим дүүрэг болон хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэхэд судалгааны ажлын зорилго оршино

МАТЕРИАЛ, АРГА ЗҮЙ

Иргэдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдлэг, хандлагыг судлахдаа нэг агшингийн судалгааны загварыг ашиглав.

Судалгаанд Нийслэлийн Баянзүрх  дүүрэг, Дорнод, Өвөрхангай аймгуудын хүн амыг санамсаргүй түүврийн аргаар, анхдагч шатлалын Өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумдын эмнэлгүүдийг системт түүврийн аргаар сонгосон болно.

Хувьсууруудын тархалтыг хэвийн эсэхэд үндэслэн үзүүлэлтийн  хоорондын ялгааг тооцохдоо хувиар илэрхийлсэн хувьсууруудад Пирсоны хи квадратын арга болох F тест, дундажийн ялгааг тооцоход Т тест аргуудыг тус тус ашиглан тооцсон.   Ялгааг Р утга 0,05-аас бага тохиолдолд статистикийн хувьд ач холбогдолтой гэж үзлээ

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Нийт судалгаанд хамрагдагсдын 100% (362)-ын 44,8% (162) нь Баянзүрх дүүрэг, 27,6% (100)- нь Дорнод аймгаас, 27,6% нь (100)- нь Өвөрхангай аймгийн  оролцогчид эзэлж байлаа.

Судалгаанд оролцогчдын дундаж нас 43±14.1 (эрэгтэйд 43.9±14.9, эмэгтэй хүйсэнд 42.4±13.4) байлаа.

ҮР ДҮН

  Бид судалгаанд оролцогчдын өвчний талаарх мэдлэгийг тандан судлахад доорх үзүүлэлттэй гарсан байна.

                                                                     

Урьдчилан сэргийлэлтийн талаарх мэдлэг өвчлөлүүдэд харилцан адилгүй байна. Зүрх судасны болон даралт ихсэлтийн үеийн урьдчилан сэргийлэлтийн талаарх мэдлэг өндөр байна. Бусад өвчнүүдийн үеийн урьдчилан сэргийлэлтийн мэдлэг ойролцоо буюу 4 хүн тутмын нэг нь энэ талын мэдлэгтэй байдаг байна. Хүйсийн хувьд даралт ихсэлтийн талаар мэдлэг ялгаатай буюу p=0.01, чихрийн шижингийн өвчний талаарх мэдлэг p=0.04 статистик үнэн магад бүхий ялгаа ажиглагдлаа.  

        Монголчууд яагаад жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэдэггүй талаарх асуултанд 29.3 хувь нь үнэтэй учраас, 43,9 хувь нь чанар муутай учраас, 35.9 хувь нь олдоц муу учраас,  12.4 хувь нь ногооны ач холбогдлыг мэддэггүй учраас гэж хариулсан байна.                 

             Харин 15.5 хувь нь жимс, хүнсний ногоонд дургүй бол, 18.5 хувь нь уламжлалт Монгол хоолны жортой холбоотой гэж үзсэн байна.

             Баянзүрх дүүргийн судалгаанд оролцогчдын 32,9 хувь нь, Өвөрхангай аймгаас судалгаанд оролцогчдын 14 хувь нь Монгол уламжлалтай холбоотойгоор хүнсний ногоо бага хэрэглэдэг гэсэн байна. 

             Судалгаанд оролцогчдын 19,3% нь хааяа, 9,7% нь баяр ёслолын үеэр жимсийг хэрэглэдэг бол үлдсэн хувь нь хэрэглэдэггүй буюу цөөн давтамжаар хэрэглэдэг байна.

              Харин хүнсний ногоог 4 хүн тутмын 1-нь өдөрт 1-2 удаа хэрэглэдэг бол, долоо хоногт 1-2, хааяа хэрэглэдэг бол үлдсэн хувь нь огт хэрэглэдэггүй болон баяр ёслолын үеэр хэрэглэдэг байна.

            Бид мөн VSO олон улсын байгууллагын “Олон нийтийн оролцоотойгоор нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайржуулъя” төсөл хэрэгжиж байгаа байдалтай уялдуулан СДИ нарын үйл ажиллагааны талаар иргэдийн мэдлэг үнэлгээ өгсөн

           Өөрийн харъяа эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээнээс эмчийн зөвлөгөө болон сувилагчийн зөвлөгөөг хамгийн түгээмэл авдаг байна. Оролцогчдын  40,6%  нь эмчийн зөвлөгөөг авдаг бол сувилагчийн зөвлөгөөг хамгийн өндөр болох 75,1%  нь авдаг байна. Харъяа эрүүл мэндийн байгууллагаас авдаг зөвлөгөөний дийлэнх хувийг жирэмслэлт болон хүүхэдтэй холбоотой ном товхимол эзэлдэг бол эвхмэл болон үзүүлэн материалыг түгээмэл хэрэглэдэг зөвлөгөөний материалаар нэрлэсэн байна.

             Олон нийтийн эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүд оролцогчдын гэрт нь ирсэн тухай асуултанд 48% нь ирж байгаагүй гэж хариулжээ.  Харин сүүлийн 6 сард 22,9%-д нь ирсэн бол 1,3%-д нь өнгөрсөн 7 хоногт болон өнгөрсөн сард ирсэн гэсэн хариултыг өгсөн байна. 

           

            Судалгаанд оролцогчдын 26,2% нь эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүдийг ажиллаж байхыг урьд нь харж байгаагүй бол 13.3%  нь харж байсан гэсэн хариултыг өгсөн байна. Харж байсан хүмүүсийн 2.9%  нь 2-3 удаа харж байсан бол 1.7%  нь 4 ба түүнээс олон удаа сайн дурын идэвхтнүүдтэй тааралдаж байсан байна.      

 

ДҮГНЭЛТ

  1. Судалгаанд оролцогчдын 73,5% өвчний халдварт бус өвчний талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй гаран байна.
  2. Өвчний эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийн хувьд архи, тамхи, зохисгүй хооллолт зэрэг нь өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйлс болдогийг мэддэгч чухам ямар өвчинд яаж нөлөөлдөг талаарх иргэдийн мэдлэг хангалтгүй түвшинд  байна.
  3. Судалгаанд оролцогчдын ихэнхи буюу 87,6% жимс, хүнсний ногооны ач холбогдлыг мэддэг ч үнэтэй, чанар муу, олдоц муу гэсэн шалтгаанаар хэрэглэдэггүй байна.

 

ХЭЛЦЭМЖ

2006 онд хийгдсэн Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар нийт хүн амын 24.2\0.05\ хувь өдөр бүр тогтмсол тамхи татдаг, 3.4\0.05\ хувь нь хааяа тамхи татдаг, харин 72.4\0.05\ хувь огт тамхи татдаггүй байсан байна. Бидний судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 17.8 хувь тамхийг өдөр бүр, 10.5 хувь нь хааяа, татдаг бол 8.4 хувь нь өмнө татдаг байсан байна.

ТАЛАРХАЛ

            Энэхүү судалгааны ажил нь ММСС-ийн “Эрүүл мэндийн төсөл”-ийн санхүүжилтээр хийгдсэн болно. Судалгааны ажлыг хийхэд туслалцаа үзүүлсэн Эрдэм шинжилгээний ажлын удирдагч Анагаах ухааны доктор, профессор Х.Дамдинжав судалгааны хамрагдсан нийт хүмүүс, VSO олон улсын байгууллагын ажилтнууд, СДИ нарт талархал илэрхийлье.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 826
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК