Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (59) 2013. N04(059)
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН НУТАГТ БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭЖ ГАР АРГААР НҮҮРС ОЛБОРЛОГЧ ИРГЭДИЙН ОСОЛ ГЭМТЭЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС
( Судалгааны өгүүлэл )

Б. Баттөгс1 Х.Дамдинжав2

1.Налайх ЭМН 2.ЭМШУИС

 
Абстракт

Манай улсын уул уурхайн салбарт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 278 удаагийн осол аваар гарсны улмаас 330 хүн нас барсан байна. Өнөөдөр манай улсын уул уурхайн салбарын осол аваарын тоо болоод түүнд өртөж гэмтэж бэртсэн, амиа алдсан хүмүүсийн тоог эрс нэмэгдүүлж буй хэсэг бүлэг хүмүүүс бол бичил уурхайд ажиллагсад буюу хууль бусаар ашигт малтмал олборлогчид юм. 2006-2011 оны хооронд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 120 гаран нүхэн цооног бүхий бичил уурхай үйл ажиллагаа явуулдагаас зөвхөн 32 нь тусгай ашиглалтын лицензтэй бусад нь хууль бусаар газрын гүнээс гар аргаар нүүрс олборлодог ба 2011 оны эцсийн байдлаар 1200 гаруй хүн эдгээр нүхэн цооног бүхий уурхайд ажилладаг бөгөөд 89-н хүн уурхайн ослоор амь насаа алдсан байна

Зорилго: Налайх дүүргийн нутагт гар аргаар нүүрс олборлож буй иргэдийн уурхайн осол гэмтэлд, нөлөөлж буй зарим шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлсноор гэмтлээс урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлэхэд оршино

Арга зүй: 2012 оны 9-11 сард Улаанбаатар хотын налайх дүүргийн нутаг дэвсгэрт гар аргаар нүүрс олборлож буй 1040 ажилчдаас санамсаргүй түүврийн аргыг ашиглан 382 хүнээс тусгайлан боловсруулсан асуумжын дагуу чанарын болон тоон судалгааг хийсэн. Мөн налайх дүүрэгт сүүлийн 5-н жилд гарсан уурхайн осол гэмтэлтэй холбоотой мэдээ бичиг баримтанд дискертив судалгаа хийсэн.

Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн хүйсийн хувьд 100 хувь эрэгтэйчүүд байсан бөгөөд уурхайд ажилласан жилээр нь авч үзвэл 45хувь нь 5-10 жил, 23 хувь нь 3-5 жил, 32 хувь нь 1-3 жил ажилласан байна. Мөн сүүлийн 5-н жилийн нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хүчил төрөгчийн дутагдалд орж агааргүй болсон 48%, шаварт цохиулж нурангад дарагдсан 35% тросс тасарч ковшинд дайруулсан 12%, бусад шалтгаанаар 5% тус тус эзэлж байна.

Нийт нас барсан хүмүүсийг насны ангилалаар нь авч үзвэл 18-25 насы залуучууд 28%, 25-35 насны залуучууд 36%, 35-45 насныхан 21%, 45-аас дээш 15%-ийг тус тус эзэлж байгаа нь хөдөлмөрийн насны залуучууд уурхайн осол аваарт өртөж харамсалтайгаар амь насаа алдаж байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Дүгнэлт: Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлогч иргэдийн осол гэмтэлд өртөж байгаа нь хөдөлмөр аюулгүй ажилгааны дүрэм баримталж ажиллахгүй байгаатай шууд хамааралтай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 608
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК