Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (59) 2013. N04(059)
БӨӨР ШЭЭСНИЙ ЗАМЫН ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ
( Лекц )

н.Баярмагнай

 
Абстракт

Эмнэлгээс шалтгаалах халдварын нэг томоохон голомт нь шээс бэлгийн зам юм. Шээс ялгаруулах замын  халдвар нь эмнэлгээс шалтгаалах халдварын                                                                                                          дотор 40 орчим хувийг эзэлдэг. Үүний 80  хувь нь шээсний гуурс, дренаж тавьсантай холбоотой үүсдэг. Халдвар үүсэх эрсдэл гуурс тавьсан хоногоор өсдөг бөгөөд бактереми болох эрсдэл өдөрт 5-10 хувиар нэмэгддэг байна. 

Бакте¬риеми  1-3%, нас  баралт 13% тохиолддог. Шээс ялгаруулах замын халдвар үүссэнээс эмчлүүлэгчийн ор хоног дунджаар 2.4-4.5 хоногоор уртасдаг.

Ихэвчлэн 2-3 төрлийн нян хавсран үүсгэх нь элбэг ба нэг төрлийн нян нь гол төлөв гэдэсний савханцар байна.15%-20%-д  нян илэрдэггүй. Нянгийн эсрэг эмэнд тэсвэртэй L хэлбэрт шилжсэн нян бөөрний эдэд оршмол байх ба өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлийн нөлөөгөөр идэвхижиж үрэвсэл сэдэрнэ.

Үүсгэгч нь грам сөрөг нянгууд түүн дотроо  E.coli  зонхилдог. Escherichia coli - 70-95% ,  Staphylococcus saprophyticus –5%  илэрдэг.  Олон төвт судалгаагаар  гэдэсний үүсгэгч 33,1%, P.aeruginosa - 18%, K.pneumoniae - 14,4% байсан байна. Мөн Enterococcus spp., Enterobacter spp., Serratia spp., Proteus spp., Staphylococcus spp., Acinetobacter spp тодорхой хувьд илэрдэг  байна.

Нөлөөлөх хүчин зүйлс:

Гадаад хүчин зүйл

–          Орчны тааламжгүй нөлөө: хүйтэн чийгтэй нөхцөл, хэт даарах

–          Шээс бэлгийн замын оношлогоо, эмчилгээ: давсагт катетр тавих, давсаг дурандах, шээсний сүв сэтгүүрдэх

–          Ахуйн соёл, ариун цэвэр

–          Хими болон туяаны хордлого

Дотоод хүчин зүйл

–          Нас, хүйсний онцлог

–          чихрийн шижин

–          Бэлгийн замын халдвар

–          Бие махбодийн дархлаа урвал сулрах

–          Шээс дамжуулах замын гаж хөгжил

–          Шээс дамжуулах замын саад

–          Бөөр шээсний замын төрөлхийн болон олдмол рефлюкс

–          Нуруу нугасны гэмтэл

Эмнэлзүй

Пиелонефрит, Цистит, Сепсис үүсдэг.

Хүндрэлгүй хэлбэрийн халдвар голдуу эмэгтэйчүүдэд тохиолдох ба шээс бэлгийн замын бүтцийн болон үйл ажиллагааны алдагдалгүй хүмүүст тохиолдоно. Эмэгтэйчүүдийн 20-30 хувьд жилд 1 удаа дизурийн шинж  илэрдэг бөгөөд энэ нь хүндрэлгүй хэлбэрийн шээс ялгаруудах замын халдвар юм.

 Эмнэл зүйн явцаар нь: Хөнгөн: субфебриль халууралт, бие сульдаж ядрах, дизурийн шинж болон ууц нуруугаар хөшиж чилж өвдөнө.• Дунд: өндөр халууралттай, хөлс дааварлана,ерөнхий хордлогын шинжтэй, ууц нуруугаар өвдөх,дизурийн шинж тод илэрнэ.

Хүнд үед: халуун тогтмол өндөр, их хөлөрч, чичрэн,нүүрний төрх хурц болно. Судасны лугшилт  түргэсч, дүүрэлт суларна. Бөөрний буглаа үүссэн үед биеийн байдал улам хүндэрч өдөр шөнийн  биеийн температурын зөрөө ихэснэ. Бүсэлхий орчмоор хүчтэй өвдөлт өгч, өвчтөн хөлөө хэвлий рүүгээ атирсан албадмал байдалтай болно.Хэвлийн булчингийн чангарал ажиглагдана.

Илрэх зовиур:

Гэнэт өндөр халуурна, дагжиж чичирнэ, хоол унданд дургүй болж огиулж бөөлжүүлнэ. Бөөрний орчмоор чинэрч өвдөнө, зарим үед өвдөлт ихэсч, шээлэйн дагуу дамжиж өвдөнө. Шээс дамжуулах доод замын халдвартай хавсарсан тохиолдолд шээсний гарц хэмжээ багасч, шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө.

Эмнэл зүй:

Өвчтөний биеийн байдал хүнд, хүндэвтэр, өндөр халуунтай, уруул омголтож хуурайшсан, хэл зузаан өнгөртэй. Бөөр орчим тэмтрэхэд эмзэглэлтэй, хэвлийн булчингийн чангаралтай, Пастернацкийн шинж тод илэрнэ. Хүнд үед ерөнхий хордлогын болон, усгүйжлийн шинж тод илэрнэ.Арьс хуурайшсан, хэл өнгөртэй, уруул омголтож хатсан байна.

Хүндрэл:

• Бөөрний эдийн болон өөхлөгийн буглаа

• Бөөрний эдийн үхжил

• Уросепсис

• Бөөрний цочмог дутагдал/-

• Архаг пиелонефрит

ПРОСТАТИТ

Простатитыг ангилахдаа эмнэлзүйн шинжүүд болон  үрийн шингэнд цагаан эс , нян байгаа үгүйгээс хамааарна.  Үргэлжлэх хугацаагаар нь цочмог,  архаг / 3 сараас дээш/ гэж ангилна. АНУ-ын Эрүүл мэндийн Үндэсний интститутын ангиллаар нянгийн ба нянгийн бус простатит, аарцагны архаг өвдөлтийн хамшинж гэж ангилдаг.

Хүндрэлтэй хэлбэрийн халдвар

Шээс бэлгийн замын бүтцийн болон үйл ажиллагааны алдагдалтай, эсвэл дархлааны системийн хямралтай хүмүүст тохиолдоно. Хүндрүүлэгч эрсдэлийг арилгаж чадахгүй бол өвчин архагшдаг. Шээс ялгаруулах замын халдвар эмнэлэгт хэвтсэнээс хойш 48 цагийн дараа үүсдэг. Ахимаг насны хүмүүс, байнгын гуурстай хүн,шээс бэлгийн замд  янз бүрийн мэс ажилбар хийлгэсэн , эмнэлэгт удаан хэвтэж байгаа хүмүүс илүү өртдөг.   Гуурснаас шалтгаалсан халдвар  их ноцтой бөгөөд шээсний байнгын гуурсан дээр биофильм үүссэнээс дамждаг.

Оношлогоо

Зовиур үзлэг, шинжилгээний өөрчлөлтүүд дээр тулгуурлан оношлоно.

Эмнэл зүйд:Ууц нуруугаар хөшиж өвдөх, нүд нүүрээр цэлхэрч хавагнах, дизурийн шинжүүд илэрнэ.

Шээсний шинжилгээнд: Шээсний хувийн жин буурч, шээсээр 0,5-1,0 г/л хүртэл уураг ялгарч цагаан эсийн тоо олширч нян ялгарна.

Шээсний бактерлогийн шинжилгээнд: Нитритийн сорил эерэг гарах ба нян ургуулах шинжилгээнд 1 мл шээсэнд 105-дээш нян ургана.

Зимницкийн шинжилгээнд:Бөөрний өтгөрүүлэх үйл ажиллагаа алдагдах, гипо-изостенури, никтурийн шинж илэрнэ.

Урограммын шинжилгээнд: Аяганцар тэвшинцэр өргөссөн байх ба 2 бөөрний зураглал ижил бус. Шээс дамжуулах замын саадыг тодруулна.

Хэт авиан шинжилгээнд: Бөөрний хэмжээ багасах, тэвшинцэрийн өөрчлөлт, цуллаг эд нимгэрэх, капсул нь зузаарах шинжүүд гарна.

Бөөрний изотопын шинжилгээнд: Бөөрний хэмжээ жигд бус, жижигэрсэн, изотопын муруй жигд бус, ялгаруулах үйл ажиллагаа удааширсан байна.

 

Халдвараас  сэргийлэх  стратеги

Мэргэжилтэнг сургах

Эмнэлгийн ажилтан нь шээсний замд гуурс тавих дадлыг пхртрколын дагуу зөв эзэмшсэн байх шаардлагатай.

Гуурсны хэмжээ

Гуурс нь олон янзын хэмжээтэй байдаг. Жижиг гуурс нь хэрэглэхэд хялбар байдаг бол том хэмжээтэй гуурс нь шээсний сувагны салстанд даралт учруулж гэмтэл үүсгэхээс гадна ишемийн үхжил үүсгэх аюултай. Тиймээс мэргэжлийн  хүнтэй зөвлөлдж хэмжээг тохируулах шаардлагатай.

Гуурсыг хийх

Шээсний замд гуурс тавихдаа дээд зэргийн ариутгасан багаж хэрэглэл, техник ашиглах шаардлагатай. Гуурсны халдвараас сэргийлэхийн тулд  гуурс тавих үедээ антисептик, асептикийг баримтлах шаардлагатай ба гуурс тавьсан газарт нямбай асаргаа хийх хэрэгтэй. Шээсний сувгийг бага гэмтээхийн тулд ариутгасан тос эсвэл хэсэг газрын өвчин намдаагч хэрэглэх нь зүйтэй.

Гуурсны нүхийг цэвэрлэх

Гуурсны нүхээр  чөлөөтэй байгаа эсэхийг тогтмол шалгаж савантай ус, ариутгалын бодис, эсвэл нянгийн эсрэг уусмалаар зайлж байх хэрэгтэй.

Гадагшлуулагч уут

Шээсний сүвд гэмтэл учруулахгүйн тулд гадагшлуулагч гуурсыг өвчтөний гуянд жийргэвч хийж өвчтөнд тухтай байхаар бэхэлнэ. Мөн шээс чөлөөтэй урсахаар байрласан байх ёстой. Гуурсны 3/4 ашиглагдсан байвал гадагшлуулагч гуурс болон уутны гоожуур  шалтай харьцахгүй болно. Өвчтөнг хөдөлгөх үед шээс буцаж орохоос хамгаалах хэрэгтэй. Шаардлагатай үед гадагшлуулах системийг хаана.

Гадагшлуулагч уутыг суллах

Уут 3/4 хэрэглэгдсэн үед доод цоргыг  нээж уутыг суллаж байх хэрэгтэй. Хэрвээ гоожуургүй ууттай бол асептик журмыг сайн мөрдөх шаардлагатай. Уутыг сулласны дараа бээлийг тайлж гараа ариутгалын уусмалаар угаана. Цоргын нүхний гадна дотно талыг спирт агуулсан хөвөн бөмбөлгөөр арчих нь халдвараас сэргийлнэ. Шээсний савыг дараа хэрэглэхэд бэлэн болгож ариутгана.

Гуурсыг авах нь гуурсны гадна ба дотор гадаргууд наалдсан нянг зайлуулж байгаа бөгөөд гэхдээ нянгийн өсөлт дээд зэрэгтээ хүрэхээс нь өмнө авах хэрэгтэй.

Давсгийг угаах

 Давсаг угаах, нянгийн эсрэг бэлдмэл бүхий бодис хэрэглэх зэрэг нь гуурснаас шалтгаалах халдвараас сэргийлэхгүй . Тиймээс  зөвхөн давсагны салст юмуу  гуурс гэмтсэн, эмэнд тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн хүнд үед л хэрэглэнэ.

Сорьц цуглуулах

Шээсний сорьцыг нян судлалын шинжилгээнд цуглуулахдаа  асептик дүрмийг баримтална. Сорьц авахдаа 70% изопропил спирттэй бөмбөлөг ашиглана. Сорьцыг ариун зүүгээр,тариураар соруулж, ариутгасан саванд хийнэ. Гадагшлуулагч уутнаас шинжилгээ хэзээ ч авч болохгүй. Шинж тэмдэггүй өвчтөнөөс шинжилгээ авах нь эмчилгээнд ямар ч үр дүнгүй.

Нянгийн эсрэг бэлдмэл хэрэглэх

Халдварын шинж тэмдэг илрээгүй үед нянгийн эсрэг бэлдмэл огт хэрэглэж болохгүй. Харин урьд нь халдвараар өвчилж байсан, эрсдэл ихтэй хүмүүсийг сонгон зөвхөн 1 удаа гуурсыг солих үед  хэрэглэж  болно. Гуурснаас шалтгаалсан халдвартай, удаан хугацаагар гуурстай байсан  өвчтөнд антибиотик эмчилгээ нь нэг бол тэсвэртэй нянг үржүүлэх, нэг бол эмчилгээ үр дүнгүй байхад хүргэдэг. Учир нь шалтгааны үүсгэгчид нь ихэнхдээ гуурсны гадаргуу дээр биофильм үүсгэн тухайн агшинд антибиотикоос хамгаалагддаг.

Сүүлийн үед кондом катетрийг богино хугацаагаар хэрэглэж байна.

 

Хүснэгт 1. 

Шээсний гуурстай өвчтөнүүдэд давсгийн нянгийн халдвараас сэргийлэх

                                         

                                        

 

Ном зүй

Department of Health. Epic Guidelines. Guidelines for preventing infections associated ith the insertion and maittenance of short-term indewelling urethral catheters in acute care. J Hosp Infect 2001;47 Suppl :S39-46
2. Society for Healthcare Epidemiology of America. Urinary tract infections in long-term care facilitities. Infect Control Hosp Epidemiol 2001; 167:167-75
3. Huang W-C, Wann S-R, Lin S-L, et al. Catheter associated urinary tract infections in intensive care units can be reduced by prompting physicians to remove unnecessary catheters. Infect Control Hosp Epidemiol 2004; 25:974-8
4. Basic Concepts of infection Control. International Federation of Infection Control.2007.p123-130.
5. Naber KG, Bergmann B, Bishop MC, Johansen TE, Botto H, Lobel B, et al. The Urinary Tract Infection (UTI) Working Group of the Health Care Office (HCO) of European Association of Urology (EAU). EAU Guidelines for management of urinary and male genital tract infections. Eur Urol. 2001; 40: 576-588.
6. Kahlmeter G. An international survey of antimicrobial susceptibilityof pathogens from uncomplicated urinary tract infections: the ECO.SENS Project. J Antimicrob Chemother. 2003; 51:69-76.
7. Лоран О.Б., Пушкарь Д.Ю., Раснер П.И. Осложненные инфекции мочевыводящих путей. Клин. антимикр. Химиотерапия. 1999; 3: 91-94
8. Раснер П.И.Б Дьяков В.В. Инфекции мочевыводящих путей. Этиология, патогенез, лечение. Опыт клинического применения препарата левофлоксацина. Фарматека 2002; 10:29-33.
9. Зайцев А.В., Пушкарь Д.Ю., Говоров А.В., Ларюшин М.С. Место левофлоксацина в профилактике и лечении инфекции мочевыводящих путей. Фарматека. 2003;13:42-47.
21-31.
10. Johansen TE. Nosocomially acquired urinary tract infections in urology departments. Why an international prevalence study is needed in urology.
Int J Antimicrob Agents. 2004 Mar;23 Suppl 1:S30-4.
11. Зайцев А.В., Пушкарь Д.Ю., Дьяков В.В., Годунов Б.Н. Современные тенденции в профилактике и лечении нозокомиальной инфекции в урологии. Фарматека. 2005; 4/5: 58-61.
12. http://www.inicc.org/flin/infection_control_guidlines.php
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4693
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК