Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (57) 2013 N02(057)
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ ДАХЬ ШИМТ ЭЛС БӨӨР СУВИЛАЛД БӨӨРНИЙ ТҮҮДГЭНЦРИЙН АРХАГ ҮРЭВСЭЛ ОНОШТОЙ ИРСЭН СУВИЛУУЛАГЧДЫН СУВИЛЛЫН ҮР ДҮНД ГАРСАН ЭМНЭЛ ЗҮЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Л.Жавзмаа, Г.Пүрэвдорж, С.Бадамжав

ЭМШУИС-ийн Говь-Алтай салбар сургууль, Улаанбаатар дээд сургууль, ЭМШУИС

 
Абстракт

Монголын эртний сурвалж бичгүүдийн нэг “ Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг ” хэмээх номонд : “ Хүйтэн чийгтэй газар удаан сууваас хүйтэн мөн чанартай өвчнөөр өвдөх....Үүнийг халуун бүлээн ерөндөгөөр засна” хэмээсэн байдаг. Уламжлалт энэ эмчилгээг орчин үед хэрэглэж байгаа Бигэрийн “ Шимт элс ” бөөрний сувилал нь олон жилийн турш бөөрний өвчнийг анагаахад тухайн орчны тогтоц , элсний бүтэц, нарны тусгал зэргийг шинжлэх ухааны үндэстэйгээр ашиглаж эмчилгээ, сувилгаа хийж байна. Бөөр өөрийн үйл ажиллагаагаар биеийн дотоод шингэний тогтолцоог зохицуулж, ус давсны хэвийн байдал,хүчил шүлтийн тэнцвэр, азотын солилцоо, артерийн даралтын түвшин, бодисын солилцоо зэргийг зохицуулдаг. Судлаачдын үзэж байгаагаар жилдээ нэг сая хүнээс 100-120 хүн бөөрний өвчний улмаас бөөрний архаг дутагдалд ордог байна. Орчин үед бөөрний өвчнийг эмээр эмчлэхээс гадна эмийн бус тухайлбал элсэн сувилал эмчилгээ хийлгэснээр арьсны цусны судсуудыг өргөсгөж, хөлсний булчирхайнуудын ялгаралтыг сайжруулан биеэс ус давс азотын бүтээгдэхүүн хорт бодисыг гадагшлуулж өгдөг. Мөн артерийн даралтыг бууруулах, хаванг багасгах, бөөрний цусны урсгалыг ихэсгэн, улмаар бөөрний цусан хангамжийг нэмэгдүүлж бие махбодийн эсэргүүцлийг сайжруулна. Мөн сувилал эмчилгээний гео-гелио-био-макро-уур амьсгалын нөлөөгөөр нүүрс-ус, ус, эрдэс, уургийн солилцоонд өөрчлөлт явагдаж цусан дахь уургийн синтез, эритропоэз идэвхиждэг. Ийм уур амьсгал нь үрэвслийн болон харшлын эсрэг нөлөө үзүүлдэг. Энэ сувилал нь өвчний даамжирлаас сэргийлж, эдгэрэлтэнд нөлөөлж, өвчний дахилтийн хугацааг уртасгадаг эерэг нөлөөтэй юмаа. Ингэснээрээ эмчлэн эрүүлжүүлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд чухал байр суурийг эзэлдэг. Сувилал эмчилгээний физик хүчин зүйлийн гол нөлөө нь бие махбодийн хамгаалах ,дасан зохицох чадварыг дээшлүүлэх, эрхтэн системийн идэвхижлийг сайжруулдаг. Манай сувилалд элсэн сувилгаа, наран шарлага, агаар эмчилгээ, ингэний хоормог сувилгаа, сувиллын хоол эмчилгээ хийгддэг. Сувилуулагчдын амьдралын чанар сайжирч, өвчний дахилт хоорондын хугацаа уртасч, эдгэрч байгааг зайлшгүй судлах шаардлага гарч байгаа юм

Зорилго:

Бигэр сум дахь “ Шимт элс ” бөөрний сувилалд бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл оноштой ирсэн сувилуулагчдад эмнэл зүйн дүгнэлт хийх.

Зорилт:

1. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл оноштой сувилуулагчдын шээсэнд ирэх болон буцах үед нь шинжилгээ хийж харьцуулж үзэх

2. Артерийн даралтын өөрчлөлтийг ирэх болон буцах үетэй нь харьцуулж дүгнэх

3. Сувилуулагчдын хавангийн байдалд дүгнэлт хийх. Судалгааны ач холбогдол: Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл оноштой сувилуулагчдыг элсэн сувилалд сувилсанаар: - Дахилт хоорондын хугацааг уртасгах - Бөөрний архаг дутагдалд орохоос урьдчилан сэргийлнэ. - Бүрэн эдгэрэх - Биеийн эсэргүүцэл эрс сайжрах - Артерийн даралт буурч, хаван багасч, шээсний өөрчлөлт арилах - Эмийн бус эмчилгээний хэлбэр гэдгээрээ бие махбодийг янз бүрийн эмийн гаж нөлөө, хордлогоос хамгаалах ач холбогдолтой6 - Эдийн засгийн хувьд хэмнэлттэй 6 - Амьдралын чанарыг сайжруулах 6 - Хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах Шинэлэг тал: Энэ судалгааг хийснээрээ гео-гелио-био-макро-уур амьсгалыг гүнзгийрүүлэн судлах, элс, хөлсний найрлага бүтцийг нарийвчлан судлах

Судалгааны арга зүй:

Судалгаанд “ Шимт элс ” бөөр сувилалд 2011 онд ирж сувилуулсан бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй 150 сувилуулагч хамрагдлаа. - Судалгааны материалыг цуглуулахдаа тусгайлан боловсруулсан судалгааны карт, асуумж, артерийн даралтыг хэмжих, биеийн жинг үзэх, шээсэнд солонгос улсад үйлдвэрлэгдсэн туузан оношлуурын аргыг хэрэглэв. - Судалгаанаас гарсан үр дүнг экстенсив аргаар тооцож, Комьпютерийн Power point, word программыг ашиглан үзүүлэлтийг графикаар илэрхийлэв.

Судалгааны үр дүн

                                

Дүгнэлт

1. Сувилуулагчдыг ирэх ба буцах үед нь туузан оношлуураар шээсний шинжилгээ хийж үзэхэд шээсэн дахь уураг, цус буурсан нь тодорхойлогдлоо.

2. Өдөрт 2 удаа артерийн даралтыг үзэхэд даралт буурч байгаа нь нотлогдлоо.

3. Сувилуулагчдыг ирснээс нь хойш буцах хугацаанд бодит үзлэг, жинлэж үзэхэд хаван эрс багассан нь батлагдлаа.

Санал

1. Элс, хөлсний бүтцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан судлах

2. Сувилуулагчдад тохилог орчин бүрдүүлэх

3. Сувилалын ажиллах хугацааг уртасгах арга замыг эрэлхийлэх

Conclusion

1. Evaluation of urine analyses changes are showed that decreased proteinuria and heamturia levels.

2. Arterial hypertension were decreased in many patients.

3. Body mass and oedema were improved in many patients.

Comment

1. In further need to research geophysical condition of climate is important.

2. To ensure the comfortable accommodation and condition for patients.

3. To find the solution to extend the working season time of sanatorium.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3670
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК