Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 45(045)
Сувилуулагчдын дунд хийсэн сэтгэл ханамжийн судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

Г.Пүрэвдорж, Л. Аня, С.Оюунзаяа,  Л..Жавзмаа 

 

 

Судалгааны үндэслэл
Манай оронд бөөрний өвчлөл  улирал, нас, хүйс харгалзахгүйгээр жил дараалан ихсэж эхний 3 –д орох болсныг харгалзан өвчний дахилт хоорондын зайг уртасгах, хүндрэлийг багасгах нь бөөр судлалын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ. Бөөрний өвчнийг илааршуулах нэг чухал арга нь байгалийн сувилал эмчилгээ боловч бөөрний өвчний үед хийгдэх байгалийн сувилгааны арга техник боловсронгуй болоогүй, стандарт боловсрогдоогүй, сувилгаа үйлчилгээний ажилд үйлчилгээний шинэ арга ажиллагаа шаардлагатай байгаа  нь энэхүү судалгааг хийхэд хүргэсэн юм. 
Судалгааны зорилго
Байгалийн гаралтай эмчилгээ сувилгаа явуулдаг Говь – Алтай аймгийн Бигэр сумын “Шимт элс” бөөрний сувилалд 2008 онд очиж сувилуулсан сувилуулагч нараас түүвэр судалгааны аргаар  авсан сэтгэл ханамжийн судалгаанд тулгуурлан тус сувиллын сувилгаа, үйлчилгээний байдалд үнэлгээ өгөх зорилго тавьлаа 
Судалгааны зорилт
Сувилуулагчдын дунд сэтгэл ханамжийн судалгаа хийж, анхаарал татсан асуудлыг тодорхойлох.
Наран шарлага, элсэн хучлага, ингэний хоормог зэрэг бөөрний өвчний үеийн гол сувилгааны үр дүнгийн талаар сувилуулагчдаар  үнэлэлт өгүүлэх  
- Судалгааны үр дүнг үндэслэн сувилгаа үйлчилгээнд доголдож байгаа ажлыг сайжруулах аргачлал боловсруулах зорилт тавьсан
Судалгааны арга зүй
Орон нутгийн элсэн сувилалд сувилуулагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Бид судалгаандаа Говь – Алтай аймгийн Бигэр сумын “Шимт элс” бөөрний сувилалд 2008 онд 2-р ээлжинд сувилуулж байсан сувилуулагчдыг хамруулав.  Элсэн сувиллын сувилгаа, үйлчилгээний үр дүнг тооцох зорилгоор тус ээлжинд сувилуулж байсан нийт сувилуулагчдын гуравны нэг болох 61 сувилуулагчийг түүвэр судалгааны аргаар сонгон авч 9 асуулт бүхий сэтгэл ханамжийн асуумж судалгаа авч  үнэлэлт дүгнэлт өглөө. 
 
Наран шарлага хийснээр бие махбодь чийрэгжиж байна гэж үздэг үү? гэсэн асуултанд бүгд тийм гэж 100% хариулсан.
Элсэн сувилал таны биед эерэг нөлөө үзүүлсэн үү? гэсэн асуултанд бүгд тийм гэж 100% хариулсан.
Ингэний хоормогийг ууснаар хаван багасаж байна уу? гэсэн асуултанд хоёр буюу 3,3 % нь онцгой зүйл мэдэгдсэнгүй, 59 буюу 96,7 % тийм гэж хариулсан.
Ингэний хоормогийг өдөрт хэдэн грамм уувал хангалттай гэж та боддог вэ? гэсэн асуултанд 1 литр гэж 67,2% буюу 41 хүн, 0.5 литр гэж 32,8% буюу 20 хүн хариулсан. 
Сувилуулах талаар сувилалын эмч сувилагч нарын заавар зөвлөгөө хангалттай гэж та боддог уу? гэсэн асуултанд хангалттай гэж 46 хүн буюу 75,4 %, хангалтгүй гэж 15 хүн буюу 24,6 % хариулсан
Сувилалд сувилуулсанаар таны биеийн зарим буюу бүх зовиур арилж чадаж байна уу? гэсэн асуултанд 8 буюу 13,1 % нь одоохондоо тодорхой өөрчлөлт мэдэгдсэнгүй, 2 буюу 3,3 % нь биеийн байдал дордсон, 51 буюу 83,6 % нь  тийм гэж хариулсан 
Сувилалын хоолны амт чанар таны биеийн алдсан энергийг нөхөж чадаж байна уу? гэсэн асуултанд чадаж байна гэж  68,8 % буюу 42 хүн, чадахгүй байна гэж гэж 19,7 % буюу 12 хүн, 11,5 % буюу 7 хүн хариулт өгөөгүй байна.
Цаашид эхний ээлжинд цаг алдалгүй авч хэрэгжүүлэх ямар ажил байна?  гэсэн асуултын эхний 5 саналд 
- Байгалийн элсээ хамгаалах, элсний нүүдлийг зогсоох тодорхой ажил зохиох  34 буюу 55,7 % нь,
-Орон байрны хүрэлцээг нэмэгдүүлэх 32 буюу 52,5 % нь,
- Сувилуулагч нарыг өвчний хүнд хөнгөнөөр нь заагласан байр, хоолтой болгох  25 буюу 41 % нь,
-Хоол ундны нэр төрлийг олшруулах 21 буюу 34,2 % нь,
- Гадаад орчны тохижилтыг сайжруулах 21 буюу 34,2 % нь
 
Судалгааны үр дүн
Элсэн сувилалд олон жил тасралтгүй явж байгаа сувилуулагчдын ихэнх хувь нь өвчний дахилтын хоорондох хугацаа уртассан, өвчин илаарших болон эдгэрэлтийн явцад тодорхой үр дүнтэй байгаа нь ажиглагдав.
Сувилалын байгалийн сувилгаа эмчилгээний  зэрэгцээ үйлчилгээний ажлын чанарыг сайжруулж, тэдний хэрэгцээ шаардлаганд тохирсон үйлчилгээг үзүүлэх  
Гаргасан саналын дагуу сувиллын эмчилгээ, сувилгааны элсийг хамгаалах, элсний нүүлтийг зогсоох талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тодорхой ажил зохиох шаардлагатай байна гэж дүгнэж байна.
Ашигласан хэвлэл 
Сувилуулагчдын дунд явуулсан сэтгэл ханамжийн судалгааны 61 карт 
Байгалийн элс, экологи сувилал Бигэр-2006 эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл 9-84х
Пүрэвдорж Г. Бөөрний өвчний сувилал эмчилгээ 2007 -48х
Suvdantsetseg B, Fukui H, Tsolmon R, Purevdorj G 
Introduction of “Five sand” sanatorium  2008 1-2
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2747
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК