Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (56) 2013 N01(056)
ХОВД АЙМГИЙН НАСТНЫ АРТЕРИЙН ГИПЕРТЕНЗИЙН ТАРХАЛТ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ СУДЛАХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

1Б.Анхбаяр 2Д.Энхбулган , 2А.Баасанцэрэн , 3С.Наранчимэг

1,3 ЭМШУИС, НЭМСургууль 2 Ховд аймгийн сумдын эмнэлэг

 
Абстракт

2002 онд Мадрид хотноо хуралдсан Насжилтын асуудлаарх дэлхийн 2 дугаар чуулганд НҮБ-ын ХАС-ийн гүйцэтгэх захирал Тораяа Овайд илтгэлдээ “Өнөөгийн байдлаар дэлхийн настан хүн ам хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Дэлхийн нийт хүн амын арван хүн амын нэг нь 60 ба түүнээс дээш насны хүн байгаа бол энэ тоо 2050 он гэхэд таван хүн тутмын нэг болох тооцоо гарч байна. Бид өнөөдөр амьдарч буй настнуудын хэрэгцээ шаардлагыг мэдэх төдийгүй маргаашийн настнуудын хэрэгцээг мэдэрч төлөвлөн ажиллах ёстой “гэж онцолсон нь XXI зууны хүн амын гол асуудлын дүр зургийг тодорхойлон харуулж байна1. Зүүн ба Зүүн өмнөд Азийн орнуудад насны тоо ойрын 30-40 жилд огцом нэмэгдэж, нийт хүн амын 20 гаруй хувийг эзлэх төлөвтэй байна3. Дэлхийн ихэнх орнуудад ахмад настанд 65 ба түүнээс дээш насны хүмүүсийг хамруулдаг4 бол харин манай улсад 55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд, 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийг ахмад настанд оруулдаг 5. 2010 оны статистик мэдээнээс үзвэл монгол эрэгтэйчүүдийн дундаж нас 64.9, эмэгтэйчүүдийнх 72.2 болсон байна. Настны өвчлөлийн бүтцэд халдварт бус өвчлөл тогтмол тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байгаа нь настны дунд ХБӨ-ний тархалт, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох шаардлагатайг харуулж байна.

Зорилго Ховд аймгийн настны дунд артерийн гипертензийн тархалтыг тодорхойлж, зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах Зорилт : 1. Ховд аймгийн настны дунд артерийн гипертензийн тархалтыг тодорхойлох 2. Артерийн гипертензид нөлөөлөх хоёрдогч хүчин зүйлийг судлах Материал, аргазүй Тархалтын судалгааг хүн амд суурилсан агшингийн загварыг ашиглан, судалгааны түүврийн хэмжээг эмэгтэй 55-аас дээш, эрэгтэй 60-аас дээш насны ахмадыг бүс, үндэс, нас, хүйсний хувьд төлөөлөх чадвартай байхаар тооцон санамсаргүй түүврийн аргаар баруун, уулын, төвийн, хээрийн бүсээс 324 настныг сонгон авч ДЭМБ-ийн ХБӨ тандалтын тогтолцооны аргачлалын дагуу орон нутгийн онцлогт уялдуулан бие махбодын хэмжилт, шинжилгээ хийлээ. Судалгааны мэдээллийн статистик боловсруулалтыг хийхдээ SPSS 17 программыг ашигласан. Артерийн гипертензийн хоёрдогч хүчин зүйлийн судалгааны үр дүнгүүд нь настны дундах тархалтын хувь ба дундаж үзүүлэлтээр илэрхийлэгдсэн. Үр дүн: Судалгаанд Ховд аймгийн 324 ахмад настан хамрагдсаны дундаж нас 67.1 (CI 95% 66.04) ба 29.3 хувийг эрэгтэй, 70.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байв. Боловсролын хувьд боловсролгүй настан 19.8 хувь, бага боловсролтой настан 37.9 хувь, бүрэн дунд боловсролтой настан 26.7 хувь, тусгай дунд мэргэжилтэй настан 9.5, дээд боловсролтой настан 6 хувь байв. Судалгаанд хамрагдсан настны 2.6 хувь нь мөнгөн орлогогүй, 97.4 хувь нь өндөр настны тэтгэвэртэй байв. Гэр бүлийн хувьд 53.8 хувь нь гэр бүлтэй, 35.3 хувь нь бэлбэсэн, 4.2 хувь нь гэр бүл салсан байлаа.

                                                                    Хүснэгт 1. Судалгаанд хамрагдсан настны хүн ам зүйн ерөнхий шинж (үндэс угсаа ба хүйсээр)

                                                               

Судалгаанд хамрагдсан настны баруун бүсийн настны 26,8 хувь (эрэгтэйчүүдийн 3,8 хувь, эмэгтэйчүүдийн 23,0 хувь ) , төвийн бүсийн настны 28,8 хувь (эрэгтэйчүүдийн 13,5 хувь, эмэгтэйчүүдийн 15,3 хувь ) артерийн даралт ихтэй байв. Настны даралт ихэсэлт эрэгтэй эмэгтэй хүйсэнд болон уулын ба хээрийн бүсэд статистик ая холбогдол бүхий ялгаатай байлаа. (P<0.001)

                                                                                

                                                                                        Зураг 1. Артерийн даралт ихэсэлтийн тархалт (бүс, хүйсээр)

Судалгаанд хамрагдсан настны артерийн даралт ихэсэлтд нөлөөлөх хоёрдогч хүчин зүйлсийг хүснэгт 2-т харууллаа. Эрсдэлт хүчин зүйлс бүсүүдэд ялгаатай байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлэн шинжлэхэд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байлаа. Хүснэгт 2. Судалгаанд хамрагдсан настны эрсдлийн байдал (бүсээр)

                                                               

Хэлцэмж

Р.Оюунгэрэл нарын (2011) судалгаагаар Монгол настны дунд артерийн даралт ихэсэлт 38,8 хувь байгаа нь бидний судалгааны дүнтэй (32,4) ойролцоо байна. Настны дундах чихрийн шижингийн тархалтыг судалсан (2004) судалгаанаас үзэхэд идэвхитэй илрүүлэлтийн тархалтын хувь 4,3 буюу 1000 хүн амд 43,33 байсан байна. Монгол настны дунд БЖИ багатай настнууд 4,3 байгаа нь Малайзаас 6 дахин , Филлипинээс 5 дахин бага байна гэсэн Р.Оюунханд нарын судалгаанаас бидний судалгаа бага гарсан байна.

Дүгнэлт

1.Ховд аймгийн настны 32,4 хувь нь даралт ихтэй байгаа нь уулын бүсэд хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Баруун болон хээрийн бүсийн эрэгтэйчүүдийн дунд даралт ихэсэлт харьцангуй бага буюу 2,1-3,8 хувь байна. Настны даралт ихэсэлт эрэгтэй эмэгтэй хүйсэнд болон уулын ба хээрийн бүсэд статистик ая холбогдол бүхий ялгаатай байлаа. (P<0.001)

2. Эрсдэлт хүчин зүйлс бүсүүдэд ялгаатай байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлэн шинжлэхэд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байлаа.

Ном зүй

1. Хүн амын Насжилтын асуудлаарх үндэсний стратеги. 2006. Х. 13
2..Хүн амын Насжилтын асуудлаарх Олон улсын II ассамблейн тунхаглал, үйл ажиллагааны төлөвлөгөө. 2002. Мадрид. Х. 6-8
3. Монгол улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги, 2009. Х. 9
4.Р. Оюунханд Монгол улсын настнуудын өвчлөлийн тархалт, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн байдал 2011 он
5. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Төрийн мэдээлэл. Улаанбаатар. 2006.х.85
6. Ethel Shanas, Healt status of Older People. AJPH.March, 1974, Vol. 64, № .38 261- 264
7. Yunhwan Lee. The predictive value of self assessed general, physival and mental healt on functional decline and mortality in older adults.Epidemiol Community Health. 2000: 54: 123 -129
8. Theresa J, Allan, Adrian O, Z.Aifred R. Gomo, Ebba Mushangi, Beuiah Senzanje, Donald J. Adamchak, Jonathon A Matenga. Morbidity and disability in elderly Zimbabweans. Age and Ageing 1997: 26 (2) 115- 21
9. Л.Буджав Анагаан ухааны статистикийн судалгааны аргазүй ба арга 2000
10. Н.Янжиндулам Эрүү мэндийн судалгааны статистик дүгнэлт 2009 11.Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын нэгдсэн дүн Ховд аймаг
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1110
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК