Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (56) 2013 N01(056)
Д АМИН ДЭМИЙН ТАЛААРХ ЭМШУИС-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙНСУВИЛАХУЙН ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН МЭДЛЭГ
( Судалгааны өгүүлэл )

Ц.Даваачимэг1 , С.Бүжмаа2, Э.Эрдэнэчимэг2,Б.Гэрэлжаргал3,

1,2 ЭМШУИС- ийн магистрант НЭМС, 3НЭМХ, ХСТ. Анагаах ухааны доктор

 
Абстракт

АХБ-ны JPFR 9131 төслийн хүрээнд ЭМШУИС-ийн НЭМС-аас эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын хоол судлалын чиглэлээр сургалт явуулж буй хичээлүүдийн хөтөлбөрт үнэлгээ, дүн шинжилгээ хийсэн бөгөөд судалгааны үр дүн, олон улсад баримталж буй хоол судлалын чиг хандлага, хэрэгцээ зэргийг харгалзан “НЭМ-ийн Хоол судлал” цөм хөтөлбөрийг боловсруулсан. Уг хөтөлбөрийг эмч, сувилагч бэлтгэж буй их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгаж өгснөөр тэдний хоол хүнс, хооллолттой холбоотой эрсдлүүдийг тооцох, тодорхойлох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдлэг, чадварыг цогцоор нь эзэмшсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргах ач холбогдолтой юм. Иймд сувилахуйн боловсрол олгож буй сургуулиудын оюутнуудын НЭМ-ийн хоол судлалын талаарх мэдлэгийн түвшин (дээрх хөтөлбөрийг сургалтад нэвтрүүлэхээс өмнөх үеийн буюу өнөөгийн)-г тодорхойлох шаардлагатай байна Судалгааны ажлын зорилго Д амин дэмийн талаарх ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуулийн сувилахуйн төгсөх дамжааны оюутнуудын мэдлэгийг үнэлэх

Зорилт.

Д амин дэмийн талаарх сувилахуйн төгсөх дамжааны оюутнуудын мэдлэгийг үнэлж, дүгнэлт хийх

Судалгааны материал, арга зүй

Судалгааг аналитик судалгааны агшингийн аргаар хийсэн. Судалгаанд сувилахуйн сургуулийн төгсөх дамжааны 150 оюутныг энгийн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар түүвэрлэж, асуулгын аргаар А амин дэмийн талаарх мэдлэгийг үнэлэхдээ урьдчилан бэлтгэсэн асуумжийн дагуу мэдээллийг цуглуулсан. Асуултанд хэрхэн хариулснаар тэдний мэдлэгийн түвшинг үнэлсэн. Үүнд нийт зөв хариултын 90-100%-д зөв хариулсан оюутныг “А” 80-89 %-г зөв хариулсан оюутныг “В” 70-79% -г зөв хариулсан оюутныг “С” 60-69%-г зөв хариулсан оюутныг “D” 59 ба түүнээс бага хувийг хариулсан оюутныг F гэж тус тус үнэлэв. Судалгааны мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS 17.0 программ ашиглан хийв.

Үр дүн:

Судалгаанд оролцогчдоос рахитаас хэрхэн сэргийлэх талаарх мэдлэгийг үнэлэхэд 56.2%(9) аль нэг зөв хариултыг сонгосон, 43.8%(7) нь бүх зөв хариултыг сонгосон байна.. Д амин дэмийн дутлаас сэргийлж өндөр тунт Д амин дэмийг хэзээ уух талаарх мэдлэгийг үнэлэхэд оролцогчдоос зөв хариулсан 19 хүн (20.4% )байна. Д амин дэмийн дутлын үед илрэх шинж тэмдгийн талаарх мэдлэгийг үнэлэхэд дан зөв хариулсан оролцогч 21(20.6%), зөв бурууг хольж хариулсан 41(40.4%)хүн байна. Зөв хариулсан оролцогчдын 50% нь дипломын ангийн оюутан байгаа ба төгсөн гарах мэргэжлийн зэргийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдахгүй байна.(p<0.125) Оролцогдоос агаарт гаргаснаар Д амин дэмийн дутлаас сэргийлэх боломжтой эсэхийг асуухад 7.5%(7) нь боломжгүй гэж зөв хариулсан байхад 71%(66) буруу хариулт өгсөн байна.

Дүгнэлт:

Судалгаанд оролцогчдын Д амин дэмийн дутлаас сэргийлэх мэдлэг хангалтгүй байна. Өндөр тунт Д амин дэмийг хэзээ уух талаар 79.6% нь F үнэлгээ авсан ба агаарт гаргаснаар Д амин дэмийн дутлаас сэргийлэх боломжтой гэсэн буруу хандлагатай байна.

Талархал:

Энэхүү судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн эрдэм шинжилгээний ажлын удирдагч анагаах ухааны доктор Б.Гэрэлжаргал, зөвлөх багш анагаах ухааны доктор Э.Эрдэнэчимэг, судалгааны ажлыг санхүүжүүлэгч ММСС-ЭМТ-ийг хэрэгжүүлэх нэгж, болон судалгаанд хамрагдсан нийт хүмүүсдээ гүн талархал илэрхийлье

Ном зүй

1. Бага насны хүүхдийн хооллолтын талаарх эхчүүдийн мэдлэг, хандлага, дадал судалгаа -2010: ЭМЯ, АХБ, НЭМХ. УБ, 2011 он, х.56-60.
2. Бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдал ба эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, хандлага, дадал -2010: ЭМЯ, Азийн хөгжлийн банк, НЭМХ. УБ, 2011 он. х.56-60.
3. Диссертаци бичих үлгэрчилсэн загвар. ЭМШУИС, Докторант Магистрантурын алба. Улаан баатар. 2010
4. Отгонжаргал Д “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт эмгэгийн тархалт, төрөөс баримталж буй бодлого” НЭМ-ийн докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. 2012 он. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
5. “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал”үндэсний 4-р судалгааны тайлан: ЭМЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын ХС, НЭМХ УБ, 2011 он. х.38-64, 169-170.
6. Нийгмийн эрүүл мэндийн үндэс.Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, оюутнуудад зориулсан гарын авлага. ЭМШУИС, НЭМС. УБ, 2011.х.62-73.
7. Батжаргал Ж. “Нийслэлийн хүн амын зохистой хооллолтын мэдлэг, дадал, хандлага судалгааны зарим дүнгээс” Монголын Анагаах Ухаан Сэтгүүл, 2008; 4: х. 20-22. 8. Цэвэгдорж Ц, Эрдэнэчимэг Э. Хүнсний эрүүл ахуй: УБ: 2009.
9. Халдварт бус өвчин, Осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа – 2009: ЭМЯ, ДЭМБ, ММСС, НЭМХ. УБ, 2010 он. х. 22, 108.
10. Теодоре Х, Тулчински, Елена А, Варавикова. Шинэ нийгмийн эрүүл мэнд: УБ, Nemo ; 2005 он.х. 367- 398.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 586
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК