Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (56) 2013 N01(056)
БОДИСЫН СОЛИЛЦООНЫ ХАМ ШИНЖИД ЗАРИМ АЖЛЫН НӨХЦӨЛ НӨЛӨӨЛЖ БУЙ БАЙДЛЫГ СУДЛАХ
( Судалгааны өгүүлэл )

1Б.Сэлэнгэ , 2Д.Наранцэцэг , 2Н.Батцэрэн, 2 Ц.Энхцэцэг 3Эрдэнэсувд , 1Н.Одонгуа

1 ЭМШУИС, НЭМСургууль, ЭЗУМ-ийн тэнхим 2 Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газар 3Бүсийн оношилгоо эмчилгээний төв

 
Абстракт

1980-аад онд дэлхийн улс орнуудад олон талын судалгаа шинжилгээний ажил хийгдсэн ба нэг хүнд илрэх бодисын солилцооны хэд хэдэн эмгэг хам шинжийн бүрдлийг Х-хам шинж буюу метаболик синдром хэмээн янз бүрээр нэрлэх болсон байна. Бодисын солицооны хам шинж илэрсэн хүмүүсийг уг шинж илрээгүй хүмүүстэйхарьцуулахад зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 2 дахин, зүрхний шигдээс,цус харвалт зэрэг амь насанд аюултай хүндрэлээр нас барах эрсдэл 3 дахинөндөр байдаг байна2. Сүүлийн 20 жилд бодисын солицооны хам шинжийн тархалт эрчимтэйгээр нэмэгдэж, дэлхийн насанд хүрсэн нийт хүн амын 20-25 хувь нь бодисын солицооны хам шинжтэй гэж олон улсын чихрийн шижингийн холбооны мэдээлсэн2. АНУ, Испани зэрэг оронд хийгдсэн судалгаагаар ажил мэргэжлийн онцлог нь бодисын солилцооны хам шинжийн тархалтанд нөлөөлж байгаа ба зүрх судасны өвчний эрсдлийг ихэсгэж байсан байна10,11. Иймээс суугаа амьдралын хэв маягтай төрийн албан хаагчдын дундах бодисын солилцооны хам шинжийн тархалтын судалгааг цааш нарийвчлан судалж, ажлын онцлог БСХШ-д нөлөөлж буй эсэхийг тодорхойлох нь судалгааны ажлын үндэслэл юм.

ЗОРИЛГО:

Бодисын солилцооны хам шинжид ажлын онцлог нөлөөлж буй эсэхийг үнэлэх

ЗОРИЛТ:

1. Бодисын солилцооны хам шинжийн тархалт тогтоох

2. Бодисын солилцооны хам шинжид ажлын орчин нөлөөлж буй эсэхийг тодорхойлох СУДАЛГААНЫ АРГА, АРГАЧЛАЛ: Судалгааг нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн.Судалгааны мэдээллийг Өвөрхангай аймгийн 5200 төрийн албан хаагчдаас 19 сумаас санамсаргүй түүврийн аргыг ашиглан 7 сумыг сонгон авч нийт 278 төрийн албан хаагчдаас судалгааг авсан. Түүвэрийг томъёогоор бодолт хийж гаргасан баsimple size хүснэгтээр (Price, Dake, Murnan, Dimmig & Akpanudo, 2005 ) түүврийн хэмжээг шалгаж авсан6.7. Бодисын солилцооны хам шинжийгтодорхойлох шалгуур Судалгааг ДЭМБ-ийн боловсруулсан стандарт асуумжын арга болон зарим улс оронд хийгдсэн судалгааны ажлын асуумжыг үндэслэн 12 бүлэг 103 асуумжаар судалгааг авсан. Мөн бие махбодын хэмжилт болон цусанд биохимийн зарим үзүүлэлтийг тодорхойлсон. Бодисын солилцооны хам шинжийг илрүүлэхдээ NCEP-ATPIII критерийн үнэлгээний дагуу үнэлсэн 8,13,14,15. Ажил орчингоор ялгаж үзэхдээ төрийн албан хаагчдыг төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн тусгай албан хаагч гэж ангилан БСХШ-д нөлөөлж буй хамаарлыг тогтоосон. Статистик боловсруулалт Боловсруулалтыг SPSS 17 программ дээр хийж үр дүнг гаргасан. Судалгааг боловсруулахдаа descriptive, t болон Х2, ANOVAтестийг ашиглан тооцсон. эрсдлийг(OR)binary, multinomial logistic regression анализаар боловсруулалт хийсэн.

ҮР ДҮН

Бодисын солилцооны хам шинжийн тархалт Судалгаанд Өвөрхангай аймгийн 8 сумын 278 хүнийг хамруулсан ба 30,2% нь эрэгтэй 59,8% нь эмэгтэй байсан. БСХШ-ын бүрэлдэхүүн ба ЗСӨ-ний эрсдэлт зарим хүчин зүйлсийг 1-р Хүснэгтэнд харууллаа. Бодисын солилцооны хам шинжийн тархалт 14,74%[ 95% CI 10.23% -18.53%] эрэгтэйчүүдэд16.6% ( 95% CI 8.5%-24.5%)харин эмэгтэй 13,4 (95% CI 8.5%- 18.2%)байсан. БСХШ-ын шалгуур үзүүлэлтэнд үнэлгээ хийхэд: Судалгаанд хамрагдсан хүн амын 11.9% нь АД ≥130/85, 22.0% нь триглицерид, 25.5% холестрол, 15.4% нь глюкозын түвшин өөрчлөлттөй гарсан байна. 31.4% нь илүүдэл жинтэй, 20,1% нь таргалалттай, 62,9% нь төвийн таргалалттай( эрэгтэй- 65,5% ба эмэгтэй- 61,9% ) байсан.

ХүСНЭГТ 1.Бодисын солилцооны хам шинжтэй болон хам шинжгүй хүмүүсийн ерөнхий онцлог байдал

БЖИ- биеийн жингийн индекс, СХ- стандарт хазайлт, БСХШ- бодисын солилцооны хам шинж Судалгааг төрийн захиргааны болон төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчдын дунд хийсэн ба албан хаагчид тус бүрийн БСХШ-ийн бүрэлдэхүүнийг хүснэгт2-т харууллаа. Төрийн захиргааны албан хаагчид нь ихэвчлэн суугаа ажлын хэв маягтай, төрийн тусгай албан хаагчид нь байнгын идэвхитэй бэлтгэл сургуулилттай, төрийн үйлчилгээний албан хаагчид ажил амьдралын идэвхитэй хэв маягтай гэсэн таамаглал дэвшүүлэн тэдний дундах хоорондох эрсдлийн ялгааг судаллаа. Төрийн захиргааны албан хаагч, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчдын БСХШ-д өртөх эрсдлийг шинжлэхдээ binary, multinominal regression анализ хийн шинжиллээ.судлахад статистик ач холбогдол бүхий ач холбогдол бүхий ялгаагүй байлаа.

Хүснэгт 2. Төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг БСХШ-ийн бүрэлдэхүүнээр үзүүллээ.

БЖИ- биеийн жингийн индекс, БСХШ-бодисын солилцооны хам шинж,

ХЭЛЦЭМЖ:

Бидний судалгаагаар бодисын солилцооны хам шинжийн тархалт 14,4% гарсан ба 2005 онд Испани улсад хийгдсэн испанийн ажилчдын дундах бодисыг солилцооны хам шинжийн тархалтын судалгаагаар 10,2% (эрэгтэй-8.7% ба эмэгтэй-3.0%) гарсан нь Өвөрхангай аймгийн төрийн албан хаагчдын дундах БСХШ-ын тархалт өндөр байсан байна. Тайвань улсад хийгдсэн үйлдвэрийн ажилчдын хийгдсэн судалгаагаар БСХШ-ын тархалт 8,2%( эрэгтэй-14.0% ба эмэгтэй-2.3%)байсан бол АНУ-д хийгдсэн Америкийн ажилчдын дундахБСХШ-ын тархалт 20% (эрэгтэй-20.4% ба эмэгтэй- 21,4%) байсан байна. Испани улсад хийгдсэн испанийн ажилчдын дундах бодисыг солилцооны хам шинжийн тархалтын судалгаагаар эрэгтэйчүүдийн дундах БСХШ-ын бүрэлдэхүүн (БЖИ, артерийн даралт, глюкоз, триглицерид) эмэгтэйтэйчүүдээсээ илүү өндөр байсан бол бидний судалгаагаар эрэгтэйчүүдийн дунд таргалалт, триглицерид өндөр үзүүлэлттэй гарсан 10,11.

ДҮГНЭЛТ:

1. Судалгаанд хамрагдсан нийт хүний 7 хүн дутмын нэг нь бодисын солилцооны хам шинжтэй байна. Уг хам шинж нь эрэгтэйчүүдэд илүү их тохиолдож байсан ба эрэгтэйчүүдэд таргалалт болон триглицеридийн түвшин илүү өндөр үзүүлэлттэй байлаа.

2. Төрийн албан хаагчдын БСХШ-д өртөх эрсдэл статистикийн хувьд ялгаагүй байсан.

Ном зүй

1. Бодисын солилцооны хам шинжийн тархалт” 2008 Т.Баясгалан
2. Бодисын солилцооны хам шинжтэй эрэгтэйчүүдэд тестоэстроген үзсэн дүн” А.Энхжаргал 2010 он
3. Эрүүл Мэндийн Үзүүлэлтүүд 2010. Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төв, ЭМЯ, Улаанбаатар хот, 2010
4. Өвөрхангай аймгийн өвчлөл нас баралтын 2002-2010 оны тайлан
5. “Арвайхээр сумын төрийн зарим албан хаагчдын дундах ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт” 2010 Б.Сэлэнгэ
6. Health promotion program: from theory to practice Carl I. Fertman, Diane D. Allensworth
7. STEPS framework for surveillance, The WHO STEPwise approach to Surveillance of noncommunicable diseases, noncommunicable disease and mental health, WHO,
8. 2004. “Body mass index and stroke mortality by smoking and age at menopause among Korean postmenopausal women”.Yi SW, Odongua N, Nam CM, Sull JW, Ohrr H.Department of Preventive Medicine and Public Health, Kwandong University College of Medicine, Gangneung, Korea.
9. “Metabolic syndrome by the international diabetes federation definition in Hong Kong Chinese” G.T.C. Ko, C.S. Cockram, C.C. Chowb, V.T.F. Yeung, W.B. Chan, W.Y. So, N.N. Chan, J.C.N. Chan
10. “Prevalence of the metabolic syndrome among U.S. workers”. Davila EP, Florez H, Fleming LE, Lee DJ, Goodman E, LeBlanc WG, Caban-Martinez AJ, Arheart KL, McCollister KE, Christ S
11. “Prevalence of metabolic syndrome in the Spanish working population”Alegrнa E, Cordero A, Laclaustra M, Grima A, Leуn M, Casasnovas JA, Luengo E, del Rнo A, Ferreira IDepartamento de Cardiologнa, Clнnica Universitaria de Navarra, Pamplona, Navarra, Spain. ealegria@unav.es
12. “Familial concordance of metabolic syndrome in Korean population--Korean National Health and Nutrition Examination Survey 2005”.Lee MH, Kim HC, Thomas GN, Ahn SV, Hur NW, Choi DP, Suh I.
13. “Reproductive risk factors for cardiovascular disease mortality among postmenopausal women in Korea” the Kangwha Cohort Study, 1985-2005.Chang HS, Odongua N, Ohrr H, Sull JW, Nam CM.Department of Public Health, Yonsei University College of Medicine, Seoul, South Korea.
14. “Associations between smoking, screening, and death caused by cervical cancer in Korean women” Odongua N, Chae YM, Kim MR, Yun JE, Jee SH.Department of Health Promotion and Education, Graduate School of Public Health, Yonsei University, 134 Sinchon-Dong, Seodaemun-Gu, Seoul, Korea.
15. “Cigarette smoking, elevated fasting serum glucose, and risk of pancreatic cancer in Korean men” Yun JE, Jo I, Park J, Kim MT, Ryu HG, Odongua N, Kim E, Jee SH.Department of Public Health, Graduate School, Yonsei University, Seoul, Korea.
16. Насанд хүрэгчдийн артерийн гипертензийн эмнэлзүйн удирдамж 2011 он
17. Department of Preventive Medicine, Yonsei University College of Medicine, 250 Seongsanno, Seodaemun-Gu, Seoul 120-752, South Korea.
18. Journal of Hypertension 2006, 24:1157–1163 “Waist circumference and the metabolic syndrome predictthe development of elevated albuminuria in non-diabetic”subjects: the DESIR Study
19. ЭМЯ, ММСС, НЭМХ “Халдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа” 2006
20. “Хоол тэжээл ба эрүүл мэнд”, НЭМХ болон Япон улсын Кагава Хоол Тэжээл Их Сургуулийн хамтарсан судалгаа, 2002..
21. “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 2-р судалгаа1999
22. “Influence of the metabolic syndrome on aortic stiffness in never treated hypertensive patients” Giuseppe Mule, Santina Cottone, Rosalia Mongiovı, Paola Cusimano, Giovanni Mezzatesta, Giovanna Seddio, Vito Volpe, Emilio Nardi, Giuseppe Andronico, Giuseppe Piazza, Giovanni Cerasola
23. “Body Mass Index and Incident Ischemic Heart Disease in South Korean Menand Women” Sun Ha Jee, Roberto Pastor-Barriuso, Lawrence J. Appel, Il Suh, Edgar Eliseo Gu
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1337
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК