Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (56) 2013 N01(056)
СҮХБААТАР АЙМГИЙН ХҮН АМЫН ДУНДАХ ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ХӨДЛӨЛ ЗҮЙ БОЛОН ШУУД БА ШУУД БУС ЗАРДЛЫГ ТООЦООЛОХ
( Судалгааны өгүүлэл )

А.Азжаргал1, Л.Ундрам1

ЭМШУИС НЭМС1

 
Абстракт

Нийгэм эдийн засаг, соёлын өөрчлөлт болон бусад хүчин зүйлээс шалтгаалан олон улсын хэмжээнд халдварт бус өвчлөлийн тархалт нэмэгдэж байна.Үүнтэй холбоотойгоор халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэгдсэн урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөр болон эрт илрүүлэх арга замуудыг нэвтрүүлэхд шаардлагатай хөрөнгө санхүүг тооцож, үнэлэхэд өвчлөлөөс үүдэлтэй гарч буй зардлыг тооцоолох нь  гол асуудлын нэг болж байна.Энэ асуудал нь эмчилгээ үйлчилгээний зардлыг бууруулах, шууд бус зардлын хэмжээг тодорхойлох болон алдагдсан боломжийн өртөг (хөдөлмөрийн чадвар түр алдалттай холбоотой) хэмжээг нарийвчлан гаргах зэрэг ойлголтыг агуулсан байдаг.
ДЭМБ-ын мэдээлснээр халдварт бус өвчин зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар нь дэлхийн хүн амын өвчлөлийн 43%, нас баралтын шалтгааны 60%-ийг эзэлж байгаа бөгөөд 2020  он буюу10 аад жилийн дараа гэхэд эдгээр өвчин нь 73 хувьд хүрч ихсэх хандлагатай байгаа ажээ.
Чихрийн шижин өвчний тархалт жилээс жилд өсөж, өвчлөл нас баралтаараа дэлхийд зүрх судасны өвчин, хорт хавдрын дараа орж байна.
Жил бүр 7 сая хүн шинээр оношлогдож, 3.8 сая хүн чихрийн шижингийн улмаас нас барж байна.10 секунд тутам ЧШ-гээс болж 1 хүн нас барж, 2 хүн шинээр оношлогдож байна.
Дэлхийн 2010 оны  эрүүл мэндийн салбарын нийт зардлын 11.6 хувь нь чихрийн шижин өвчинд зарцуулагдсан байна.
Сүхбаатар аймагт өвчлөлийн тоо болон нас баралт нэмэгдэхээс гадна эмчилгээ үйлчилгээний зардал өсөн нэмэгдэж  орон нутгийн төдийгүй улс орны эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа нь энэхүү сэдэвт ажлыг сонгон авах үндэслэл боллоо.

Судалгааны зорилго
Сүхбаатар аймгийн хүн амын дундах чихрийн шижин өвчний хөдлөл зүй болон эмчилгээ үйлчилгээний шууд ба шууд бус зардлыг тооцоолох.
Матераиал арга зүй
Сүхбаатар аймгийн хүн амын дундах чихрийн шижин өвчний тархалт болон хөдлөл зүйг судлахдаа 2001-2011 оны статистик мэдээнд тулгуурлан тооцоолсон.
Эмчилгээний шууд зардлыг тооцоолох арга аргачлал
Эмчилгээний шууд зардал нь эмчилгээ үйлчилгээний нэгжийн дундаж өртгөөр тооцно.Сүхбаатар аймгийн тасаг кабинет бүрийн өртгийг дээрээс доош хуваарилах аргыг ашиглан тооцох болно. Энэхүү аргачлал нь Их Британи улсын Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээний (MNS) системд туслламж, үйлчилгээний өртгийг тооцоход  ашигладаг бөгөөд Монгол орны онцлогт тохируулан “Эрүүл Мэндийн Салбар Хөгжил -2 Төсөл” –ийн хүрээнд боловсруулагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээ бүтээгдэхүүний өртөг тооцох гарын авлага нэртэйгээр гарсан ба энэхүү гарын авлагыг2003 онд гарснаас хойш нилээдгүй өргөн хэрэглэж байна.
Өртгийг дээрээс доош хувиарлах аргаар тооцох үе шат
1.    Өртгийн төвүүдийг нэмэлт, туслах болон үндсэн үйл ажиллагааны гэж ангилна
2.    Сонгогдсон эмнэлгийн санхүүгийн тайлангаас зардлыг зүйл ангиар нь жагсаана
3.    Байгууллагын түвшинд бүтээгдэхүүн тусламж үйлчилгээг хүргэхтэй холбоотой жагсаасан  зардлуудыг тодорхойлон шууд ба шууд бусаар ангилна
4.    Шууд бус зардлыг хуваарилахад шиглах зардлын чиглүүлэгчдийг тодорхойлно. Шууд зардлуудыг өртгийн төвүүдэд шууд ноогдууж, шууд бус зардлуудыг зардал чиглүүлэгчийн дагуу өртгийн төвүүдэд хуваарилна.
5.    Зардлын зүйл ангиудыг өртгүүд төвүүдэд бүрэн хуваарилсны дараа зардлыг дээрээс дошош үе шаттайгаар хуваарилах аргыг ашиглан туслах ба нэмэлт үйлчилгээний зардлыг үндсэн үйлчилгэний өргийн төвүүдэд хуваарилна.
6.    Үүнд 1-р үе шатанд тодорхойлсон өргийн объектуудын тусламжтайгаар  дотрын тасагт хэвтэн эмчлүүлэх нэгжийн дундаж өртгийг тооцно.
Шууд бус зардлыг тооцоолох
Чихрийн шижин өвчний үеийн шууд бус зардлыг тооцоолохдоо нэг хэвтэн эмчлүүлэгчдэд ноогдох дундаж шууд бус зардлын хэмжээг тооцоолж гаргана.Үүнд боловсруулсан асуумжийг өвчтнөөр бөглүүлж цуглуулсан мэдээгSPSS 17  программыг ашиглаж  шууд бус зардлыг тооцоолно.
Судалгааны хүрээ
 Аймгийн нэгдсэн эмнэлэг болон 12 сумын ЭМТөв нь эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулж байна. Эдгээрээс судалгаа явуулах хугацаанд уг эмнэлэгт чихрийн шижин онош (E10-E14)-тойгоор хэвтэн эмчлүүлж буй57 хэвтэн эмчлүүлэгссэдийг хамруулав.
Судалгааны ажлын үр дүн
1.    Сүхбаатар аймгийн хэмжээнд 2011 онд чихрийн шижин өвчний улмаас 3.2 сая төгрөгний шууд зардал гарсан нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 0.43 хувьтай тэнцэж байна.
2.    Уг өвчний улмаас Сүхбаатар аймгийн хэмжээнд хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн шууд бус зардал нь шууд зардлаас 2.3 дахин их байна.

Зураг-1 Чихрийн шижин өвчний шууд бус зардлын бүтэц
    Чихрийн шижин өвчний шууд бус зардлыг бүтэцээр нь авч үзвэл хөдөөнөөс ирж үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн унааны зардал 38 хувь буюу хамгийн их зардлыг эзэлж байгаа  бол аймгийн төвийн үйлчлүүлэгчдийн эмнэлэгт хэвтэхдээ зарцуулж буй унааны зардал хамгийн бага хувийг эзэлж байна.
Дүгнэлт
Судалгаанд хамрагдагсдын орлогын түвшин болон оршин суудаг газар, ажил эрхлэлтийн байдлаас хамааран тухайн өвчинд зарцуулж буй зардал нь харилцан адилгүй байна.

Хэлцэмж
2004 болон 2009 онд хийгдсэн Д.Жавхланбаяр, Ч.Батболд, Б.Амарсанаа нарын хийсэн судалгааны дүнтэй харьцуулахад чихрийн шижин өвчний эмчилгээний өртөг болон зардал нь бусад өвчнийг бодвол их байна.
Талархал
Энхүү судалгааны ажлыг хийх боломж олгож, санхүүгийн гүн туслалцаа үзүүлсэн Монголын мянганы сорилтын сан болон ЭМШУИС-д талархлаа илэрхийлж байна.

Ном зүй

1. ЭМЯ, ЭМХҮТ. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд 2007:45-47.2008 он
2. ЭМЯ, Азийн хөгжлийн банк. Эмнэлгийн тусламж үйлчилгээ/ бүтээгдэхүүний өртөг тооцох гарын авлагав 2008 он
3. Цэрэнлхагва Р.Эмийн эдийн засгийн шинжилгээ.Улаанбаатар:Эрхэс хэвлэлийн газар; 2006.x.10-64
4. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа.ЭМЯ, Нийгмийн Эрүүл, Мэндийн Хүрээлэн, ДЭМБ.Улаанбаатар; 2006.x.16-45
5. Мөнхбат С.Артерийн даралт бууруулах эмийн эдийн засгийн шинжилгээ. Эм зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар: Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль ; 2010

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 962
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК