Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2013, 2(14)
Н.Гэндэнжамцын нэрэмжит ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасгийн түүх
( Түүх )

Ч.Лхамсүрэн

ЭХЭМҮТ

 
Абстракт

Улсын хүүхдийн клиникийн төв эмнэлгийн бүтцэд хоол боловсруулах эрхтэн (ХБЭ)-ий эмгэгтэй хүүхдийг эмчлэх бие даасан тасаг үгүй, суулгалт өвчний өвчлөл, нас баралт өндөр байсан учир суулгалт өвчнийг эмчлэх 4-р тасаг гэж байсан. Тус тасгийн эрхлэгчээр Б.Содномцэрэн, эмчлэгч эмчээр Р.Нямсүрэн, Б.Алдармаа, С.Чулуунбат, н.Цэрмаа, зөвлөх эмчээр Г.Бумдарь нар ажиллаж байжээ. 1987 онд ЭХХЭШУНТөв байгуулагдсанаас эхлэн 1990 он хүртэл хоол боловсруулах эрхтэний эмгэгтэй хүүхдийг  сургуулийн насны эмгэгийн  тасаг буюу тэр үеийн V тасагт эмчилдэг байсан юм. Тухайн үед хүүхдийн хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалаар мэргэшсэн нарийн мэргэжлийн гастроэнтеролог эмч ч байгаагүй.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК