Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (60) 2013, N05(060)
СУДАСНЫ УНТУУЛГАТАЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕД ДУРАНГИЙН СУВИЛАГЧИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО
( Судалгааны өгүүлэл )

А.Булганчимэг, Д.Соёлмаа, О.Оюун, Д.Гэрэлмаа, Ч.Норжмаа

 
Абстракт

Дурангийн тусламж үйлчилгээний орчин үеийн технологийг амжилттай нэвтрүүлэхэд дурангийн нарийн мэргэжлийн сувилагчийн үүрэг оролцоо улам ихэсч байна. Дурангийн оношлогоо, эмчилгээ үргэлжлэх бүхий л үеийн туршид  сувилагчийн мэдлэг, ур чадвар чухал үүрэг гүйцэтгэх болсон. Дурангийн сувилагч нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж, дурангийн ажилбарт эмчид туслах, дуран ба багажийн бүрэн байдал, ариутгал халдваргүйтгэл хэмээх 3 үндсэн үйл ажиллагааг гүйцэтгэдэг билээ. Эдгээр үүрэгт ажлаас үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх, шинжилгээний явцад амин чухал үзүүлэлтийг хянаж, шаардлагатай арга хэмжээг авах, шинжилгээний төгсгөлд  эрүүл мэндийн байдлыг үнэлэх олон талт ажиллагааг хамарсан сувилахуйн тусламж үйлчилгээ бол хамгийн чухалд тооцогдоно.

Үр дүнтэй сувилахуйн тусламжийг үзүүлэхийн тулд сувилагч бүр сувилгааны үйл ажиллагааны  5 шатлалын дагуу багийн хамтын ажиллагааг тасралтгүй хүргэх  хэрэгтэй. Сувилгааны үйл ажиллагааны 5 шатлалын бүтцийг стандарт болгон, дурангийн сувилагчийг үйл ажиллагааг дараах байдлаар бид тодорхойлж байна. Үүнд:

  1. Үнэлэх (мэдээлэл цуглуулах)
  2.  Оношлох (асуудлыг тодруулах)
  3.  Төлөвлөх (зорилтод хүрэх,төлөвлөгөө боловсруулах)
  4. Хэрэгжүүлэх (төлөвлөгөө хэрэгжүүлэх)
  5. Дүгнэх (үр дүнг үзэх)

1.Үнэлэх:

Дурангийн оношилгоо, эмчилгээнд орохын өмнө үйлчлүүлэгчтэй (түүний ар гэрийн хүмүүс)ярилцах,ажиглах,бодит үзлэг хийх, асуумж авах зэргээр асуудлыг илрүүлж,мэдээлэл цуглуулна

  • Үндсэн мэдээлэл цуглуулна.Үүнд:Үйлчлүүлэгчийн  овог нэр, нас хүйс,төрсөн огноо,гэрийн хаяг, яаралтай үед холбоо барих утас,даатгалтай эсэх
  • Эрүүл мэндийн байдал буюу өвчний түүх: Ж нь: 2012 оны 7 сараас  хооллосны дараа ходоод орчим хүчтэй өвдөнө. Цээж гашуу оргино. Дотор муухайрана.Заримдаа идсэн болон бор хүрэн зүйлээр бөөлжинө.Сүүлийн хэд хоногт баас  хар гарсан. Нойронд муу.Өвдөлтөөс болоод хоолны дуршил муу.Сүүлийн үед турж байгаа. ЦЕШ-нд үрэвслийн шинж,цус багадалтын шинж илэрсэн.Эмчид үзүүлж ,ходоод гэдэсний замаас цус алдаж байж  магадгүй.Дуран анх удаа хийлгэнэ г.м
  • Үйлчлүүлэгчээс дараах шалгуурын дагуу  асуумжийг авна:

- эмчид үзүүлсэн эсэх,ямар учраас дурандуулах гэж байгаа эсэх

-ходоод дурандуулахаас өмнө 8-10 цагийн өмнө хоол болон шингэн ууж идээгүй буюу өлөн эсэх

-Сүүлийн үед аспирин зэрэг цус шингэлэх эм уусан эсэх

-зүрх судас,амьсгалын замын өвчлөл болон чихрийн шижинтэй эсэх

-Хөдөлгөөнийг хязгаарласан  зүйл байгаа эсэх

-Өмнө нь ямар нэг мэс засал хийлгэсэн эсэх

-Хиймэл шүд,нүдний шил, саад болохоор үнэт зүйл байгаа эсэх

-Эмийн бодисын харшилтай эсэх

-Өмнө нь унтуулгатай ажилбарт орж байсан эсэх, унтуулгын явцад хүндрэл гарч байсан эсэх

  • Ходоод гэдэсний дурангийн үед судасны унтуулгыг хэрэглэх бол “унтуулгын өмнө өвчтөнг хянах хуудас”-ыг бөглөнэ. (Хавсралт 1)
  • Амин үзүүлэлтийг хянах. Үүнд: биеийн жин,халуун,даралт,пульс,амьсгалын тоо
  • Дурангийн оношилгоо эмчилгээнд орохыг зөвшөөрсөн үйлчлүүлэгч болон асран хамгаалагчийн  гарын үсэг бүхий  зөвшөөрлийн бичиг авна (Хавсралт 2)

2. Оношлох:

Энэ шатанд үйлчлүүлэгчидбий болох асуудал, үүсч болзошгүй эрсдэл, хүндрэлээс сэргийлэх, бий болсон асуудлыг шийдвэрлэж түүнд ямар үр дүнтэй тусламж хэрэгтэйг тодорхойлно.Үүнд:

  1. Сэтгэл зовинол: - судасны унтуулгатай анх удаа дурангийн шинжилгээ хийлгэнэ, ходоод гэдэсний замаас цус алдаж байгаа гэсэн айдастай
  2. Дурангийн шинжилгээний үед  ходоод гэдэсний замын цус алдах эрсдэлтэй: бор хүрэн зүйлээр бөөлжинө.Сүүлийн хэдэн удаа баас хар гарсан
  3. Шарх цоорох эрсдэл:
  4. Хэвлийн өвдөлт: хооллосны дараа хүчтэй өвдөнө.Өвдөлт удаан үргэлжилнэ
  5. Унтуулгын бодис эсвэл хэсэг газрын мэдээгүйжүүлгийн бодис,  эмийн харшил өгөх эрсдэл
  6. Бусад эрсдлийг тооцох, дурандах явцад  халдвар авах,гадны биет амьсгалын замыг бөглөх, цээжээр өвдөх, огиулж бөөлжих, хоол боловсруулах замын эрхтний хана гэмтэх,цоорох

3.Төлөвлөх:

Төлөвлөгөөний зорилго: Үйлчлүүлэгчид зовиур шаналгаа багатай,ая тухтай байдалд  ходоод гэдэсний дурангийн шинжилгээ хийж, онош тодруулах, сорьц авах

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал,физиологийн тогтвортой байдлыг хангах,гарч болох хүндрэлээс сэргийлэх, оношилгооны чанар, үр дүнг сайжруулах,үйлчлүүлэгч түүний гэр бүлд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой.Төлөвлөгөөг дараах 3 чиглэлээр төлөвлөнө.

Ажиглалтын төлөвлөгөө:

  • Сэтгэл зовинол- үйлчлүүлэгчийн сэтгэл зовинолыг багасгах

-үйлчлүүлэгчид дурангийн шинжилгээний тухай ойлголт өгөх

-үйлчлүүлэгчид дурангийн шинжилгээний үе болон дараах  нөхцөлийн талаар ойлголт өгөх

  • Цус алдалт байгаа эсэх
  • Өвдөлтийн хэмжээ ямар байгаа эсэх,хаана өвдөж байгаа
  • Эрсдэлтэй үйлчлүүлэгч болон унтуулгатай дурангийн явцад амин үзүүлэлтүүдийг тогтмол хянах

Хэрэгжүүлэх төлөвлөгөө:

  • Хэрэглэгдэх  цэвэр дурангийн багаж,дагалдах хэрэгсэл, сорьц авахад хэрэглэх зүйлс, яаралтай тусламж үзүүлэх эм тариа, багаж,хяналтын аппарат зэргийг үзлэгт бэлтгэж,шалгана
  • Шинжилгээнд ирсэн үйлчлүүлэгчийг бүртгэх,маягт хөтлөх
  • Үйлчлүүлэгчид  сорил тавьсны дараа  хэсгийн мэдээ алдуулалт хийж, үйлчлүүлэгчийг шинжилгээний орон дээр зүүн хажуугаар нь зөв байрлуулах
  • Дуранг залгиулах үед үйлчлүүлэгчийн аман дахь  зуувчийг хөдөлгөөнгүй барих,дуран хазахаас сэргийлэх, шинжилгээний явцад заавар өгөх,тайвшруулах
  • Оношилгоо,эмчилгээний үед эмчтэй хамтран зааврын дагуу ажиллах
  • Унтуулгатай шинжилгээ ажилбарын үед үйлчлүүлэгчийг ажиглаж, амин үзүүлэлтүүдийг тогтмол хянах, тэмдэглэл хөтлөх
  • Унтуулгатай шинжилгээ,ажилбарын дараа үйлчлүүлэгчийг сэрээх, амин үзүүлэлтийг хянах
  • Эдийн авсан сорьцыг дагалдах маягтын хамт лабораторид хүргэж өгөх

 

Эрүүл мэндийн боловсрол олгох төлөвлөгөө: үйлчлүүлэгч болон түүний гэр бүлд өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй зааварчилгаа,зөвлөмж,анхаарах зүйлс зэрэг хамаарна.

  • Шинжилгээнд биеэ хэрхэн бэлтгэх, ямар ач холбогдолтой болох
  • Шинжилгээ хэрхэн хийгдэх  явц, нэмэлт ямар  шинжилгээ авч болох талаар тайлбарлах
  • Шинжилгээ , ажилбарын үед үйлчлүүлэгчийн зүгээс хэрхэн туслах,хэвтэх байрлал, амьсгал авах,гаргах арга г.м тайлбарлах
  • Шинжилгээний явцад гарч болох  хүндрэл,түүнээс сэргийлэх, авах арга хэмжээ
  • Судасны унтуулгын тухай
  • Шинжилгээний дараах биеийн байдал,дурангийн шинжилгээний дараах санамж

4.Хэрэгжүүлэх:

Энэ шатанд үйлчлүүлэгчийн оролцоо, сувилагчийн гардан хийх ур чадвар, хандлага, сувилагч үйлчлүүлэгчтэйгээ байнга харьцаж байгаа зэргээс дурангийн оношилгоо, эмчилгээний  үр дүн гарна.Мөн энэ шатанд шинж тэмдгийн асаргаа сувилгаа болон ерөнхий асаргаа сувилгааны зарчмыг баримлан хэрэгжүүлнэ.

Сувилгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд сувилагч дараах үүргийг гүйцэтгэнэ.

  • Шинжилгээний өмнө  сувилагч үйлчлүүлэгчийг бүртгэх, шинжилгээний тухай, мэдээгүйжүүлэлт ,байрлалын талаар тайлбарлаж, үйлчлүүлэгчийг бие болон сэтгэл санааны хувьд бэлдсэн байна. Унтуулгагүй ходоодны дуран хийлгэх бол аманд хэсэг газрын мэдээ алдуулах цацлага хийж харшлын сорил тавьж харшлыг илрүүлэнэ.Эмийн харшил өгч буй эсэхийг дараах шинжүүдээр тодорхойлно.   Үүнд:толгой эргэх, дотор муухайрах, зүрх дэлсэх, ам бамбайх, огиудас бөөлжис цутгах г.т. Харшил өгсөн бол эмчид мэдэгдэж,эмчийн заавраар ажиллана.Харшил өгөөгүй тохиолдолд 2% лидокайны 2мл уусмалыг шрицээр ам залгиур руу цацаж, 30 секундын турш хоолойг зайлуулж залгиулна.

Судасны унтуулгатай дурангийн ажилбарт орох бол хэсгийн мэдээгүйжүүлэг шаардлагагүй. Харин гарт уян зүү тавина. Унтуулахаас өмнө монитороор амин үзүүлэлтүүдийг хянаж,тэмдэглэл хөтлөнө. Яаралтай тусламжийн тэргэнцэрийн бэлэн байдлыг хянаж, хангана.

  • Үйлчлүүлэгчийг орон дээр зүүн хажуугаар нь доодталын хөлийг нугалуулж, дээд талын хөлийг жийлгэн аятай нөхцөлд хэвтүүлнэ. Хиймэл шүдийг авахуулж, шүдний хавиралтаас дуранг гэмтээхээс сэргийлэн  зуувч зуулган, алчуур болон салфеткийг  нүүр, амны доор дэвсэнэ. Дуранг залгиулах үед үйлчлүүлэгчийн аман дахь  зуувчийг хөдөлгөөнгүй барих, дуран хазахаас сэргийлэх,  дуранг залгих явцад амьсгалаа зөв авч гаргах заавар өгөх, тайвшруулах,сэтгэл санааны дэмжлэг өгнө.
  • Дурангийн оношилгоо,эмчилгээний явцад эмчид туслахдаа сувилагч нь ажилбараас хамаарч хүнээ зөв байрлуулах, унтуулга тариаг эмчийн хяналтанд судсаар хийх, унтуулгын явцад монитороор хянасанг тэмдэглэх,биопси шинжилгээ авахад эмчид туслах, шаардлагатай үед дуран залахад эмчид туслах,үйлчлүүлэгчийг харж  ажиглах, хахаж цацах, амьсгал жигд бус болох, хөхрөх,амьсгалын зам бөглөрөх хэвлий болон цээжээр хүчтэй өвдөлт байгаа эсэх, цус алдалт зэргийг ажилбар дуустал хянаж, аливаа өөрчлөлт гарахад эмчид мэдэгдэх, эмчийн заавраар ажиллана.

Лабораторын шинжилгээний бичиг үйлдэх, эрхтний хэсэг бүрээс авсан эдийн шинжилгээг  зөв авч,өөр өөр шилэнд савлаж, нэр ус,аль хэсгээс авсан болохыг тэмдэглэх зэрэг үүрэгтэй.

  • Мэдээгүйжүүлгийн үед үйлчлүүлэгчийн эсвэл өвчтний амин чухал эрхтэн системийн үйл ажиллагаа хоромхон зуур гүнзгий алдагдах,өөрчлөгдөх осолтой учир эмч,сувилагчийн ажиглалт, аппарат багаж хэрэгслийн тасралтгүй хяналт зайлшгүй чухал ач холбогдолтой.Хянахын учир нь: үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, физиологийн тогтвортой байдлыг хангах, хүндрэлийг эрт илрүүлж арга хэмжээ эрт авах,сайн хяналт нь бага эрсдэл,үйлдлийн эцсийн үр дүнг сайжруулах явдал юм.
  • Дуран хийгдэж гарсны дараа унтуулга тарианы зарлага,унтуулгын дараах сэрэх үеийн хяналтын картыг бөглөнө.Унтуулгатай шинжилгээний дараа үйлчлүүлэгчийг бүрэн сэргэтэл нь сувилагч  хянана.
  • Багаж угаах,ариутгах , дурангийн цэвэр багажийг угсарч бэлтгэх, бохир багажийг дамжлагаар угааж ариутгах,шинжилгээний дараа дурангийн өрөөг дараагийн өдрийн ажилд бэлтгэх зэрэг үүрэгтэй.
  • Эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр–дурангийн шинжилгээний дараа дараах санамж, зөвөлгөөг үйлчлүүлэгч болон түүний ар гэрийн хүмүүст өгнө.Үүнд:

-Мэдээгүйжүүлэлт гүйцэд гараагүйн улмаас хоолойд юм торох, ханиалгах, хоолой хатах зэрэг мэдрэмж төрөх

-30 минутын дараа хэт халуун зүйл биш,бүлээн юм уух, хэрэв эдийн шинжилгээ авахуулсан бол 2 цаг орчим юм идэж болохгүй

-Шинжилгээ хийлгэсэн өдрөө архи,өөх тостой ,хуурч хайрсан хурц хоол идэхгүй байх

-Шүлс бага зэргийн цустай гарах тохиолдол гарч болзошгүй ба үргэлжлэн цус гарсаар байвал эмчид хандах

-Унтуулгатай дурангийн оношилгоо,эмчилгээ хийлгэсэн үед тухайн өдөр жолоо барих,биеийн хүнд хөдөлмөр хийхээс татгалзах,асран хамгаалах хүнтэй ирэхийг шинжилгээнээс өмнө хэлж сануулах

-Өөр бусад зовиур өгч байгаа тохиолдолд холбоо барих утас зэргийг хэлж өгнө.

5.Дүгнэх:

Төлөвлөгөөний зорилго: Үйлчлүүлэгчид зовир шаналгаа багатай, ая тухтай байдалд  ходоод гэдэсний дурангийн шинжилгээ хийж,онош тодруулах, сорьц авах

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, физиологийн тогтвортой байдлыг хангах, гарч болох хүндрэлээс сэргийлэх, оношилгооны чанар,үр дүнг сайжруулах, үйлчлүүлэгч түүний гэр бүлд эрүүл мэндийн боловсрол олгох гэсэн зорилго дэвшүүлэн төлөвлөгөөний дагуу ажиллаж  дурангийн шинжилгээ амжилттай хийгдэж,үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой,хэвэндээ орсон эсэхийг аман асуумж авч ярилцах,амин үзүүлэлтийг хянасны үндсэн дээр сувилгааны төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн гэж үзэж, үндсэн зарчмын дагуу зөвөлгөөг өгч, үйлчлүүлэгчийг гэр рүү нь явуулж болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт1  Шинжилгээ, эмчилгээг эхлэхээс өмнө өвчтөнг үнэлэх хуудас

 

Өвчний түүх

Өмнө нь унтуулгад орж байсан эсэх

Одоо эм тариа хэрэглэж байгаа эсэх

Харшилтай эсэх

Архи  уудаг эсэх                                                                                  Тамхи татдаг эсэх

Эрхтэн тогтолцооны асуумж

Зүрх судасүгүй

Гипертензи  Гүйлсэн булчирхайн цочмог үрэвсэл 

Зүрхний шигдээс   Зүрхний хэм алдагдал Бусад

Амьсгал   үгүй

Багтраа  Уушигны архаг бөглөрөлт өвчин

 Унтах үед амьсгал бөглөрөх  Бусад

Мэдрэл үгүй

Саа Инсульт  Тархины цус тасалдах дайрлага Бусад

Дотоод шүүрэл үгүй

Чихрийн шижин  Бахуу   Бусад

Бөөр шээс ялгаруулах   үгүй

Диализ  Бөөрний архаг дутагдал Бусад

Бусад өвчин  үгүй

Цус алдалт байдаг эсэх

Бодит үзлэг

Жингийн илүүдэл   Хүзүүний хөдөлгөөх хягаарлагдмал

Ам ангайлт хязгаарлагдмал Гавал нүүрний гажиг

Хиймэл шүд Шүд унасан  Үгүй

 

ASA  ангилал I

Эрүүл мэндийн байдал хэвийн

ASA  ангилал II

Эрүүл мэндийн байдал дунд

ASA ангилал III

Эрүүл мэндийн байдал хүнд

ASA ангилал  IV

Байнгын эмчилгээ шаардлагатай

ASA  ангилал V

Амьдрах найдваргүй

ASA ангилал VI

Гэнэтийн яаралтай тусламж шаардлагатай

Унтуулах төлөвлөгөө

                           Бага доз                                                Дундаж доз                                            Өндөр доз

Унтуулгын өмнө эм тариа хэрэглэсэн эсэх :

 

 

 

 

Хавсралт 2. Үйлчлүүлэгчдэд зориулсан таниулсан зөвшөөрлийн хуудас

 

 

Хавсралт 3. ASA- American Society of Anesthesiologists- Америкийн унтуулгын эмч нарын нийгэмлэг

 

Пропофолоор мэдээгүйжүүлэх үеийн хяналт

  1. Пропофол хэрэглэж буй хүн бүрт дараах үзүүлэлтийг хянана.
  • SaO2
  • Цусны даралт
  • ЗЦБ
  • Амьсгалын тоо
  • ЗЦТ
  1. Дурангийн сувилагч мэдээгүйжүүлсэн хүний цээжний амьсгалын хөдөлгөөн болон     амьсгалын идэвхийг хянана.
  2. Нэмэлт О2-р байнга амьсгалуулах албагүй боловч SaO2  90%-иас бага болж буурсан тохиолдолд амьсгалын замыг сайтар чөлөөлөх байрлалд оруулж,30 секундын турш ажиглахад 90%-иасдээш нэмэгдэхгүй бол О2-р 4л/мин хэмжээтэй амьсгалуулна.
  3. Энэ үед заавал сэхээн амьдруулах төхөөрөмжүүд дурангийн үйлдэл явагдаж буй өрөөнд хэрэглэхэд бэлэн байх ёстой.

 

Өвчтөнг сэрээх

  • Өвчтөнг бүрэн сэртэл сэрээх өрөөнд байлгах ба хяналтыг үргэлжлүүлэх болон нэмэлт О2-ыг үргэлжлүүлэн хэрэглэнэ.
  • Өвчтөнг бүрэн сэргэтэл дурангийн эмч биеийн байдлыг бүрэн хариуцах ба тодорхой нэг сувилагч хажууд нь байнга байна.
  • Өвчтөнг өөрөө босч биеэ цэхлэн 5 минутын турш суух болон өөрөө хувцсаа товчлон өмсөх чадвартай болтол хянаж байгаад гаргана.
  • Амбулаторийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд өвчтнийг гэрт нь явуулахдаа 12 цагийн турш хамт байж ажиглах боломжтоой насанд хүрсэн хүнтэй хамт явуулна.
  • 24 цагийн турш машин жолоодох,хүнд механизм ажиллуулах болон хуулийн бичиг баримтанд гарын үсэг зурах болон спиртийн төрлийн ундаа уухгүй байхыг зөвлөнө.

 

Хавсралт 4 Амилуулах  тусламж үзүүлэх ур чадвар, гүйцэтгэл

  1. Яаралтай мэдээлэх
  2. Сэхээн амьдруулах хялбар арга хэмжээг эрт эхлэх
  3. Дефибриллятораар цаг алдалгүй цохиулах
  4. Мэргэжлийн тусламжийг эрт хүргэх
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1846
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК