Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (60) 2013, N05(060)
ИХ СУРГУУЛИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДУРАНГИЙН ТАСГИЙН ДУРАН БОЛОН ДАГАЛДАХ ХЭРЭГСЛИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ
( Эмнэлзүйн хөтөлбөр )

Ц. Бямбажав, Д. Соёлмаа, А. Булганчимэг, Д,Гэрэлмаа

 

2008 оноос тус тасаг ажиллаж эхэлсэн бөгөөд  ЭМС-ын 165 дугаар тушаалын III хавсралт болон олон улсын удирдамжын дагуу уян дуран   болон  дагалдах хэрэгслийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг хийж байна.
I.    ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨМНӨХ ҮЕ ШАТ
1.    Шинжилгээ дуусмагц дурангийн ажлын хэсгийг  шингэн угаагч ба 3%  перекисийн уусмалын холимог бүхий уусмалаас  ариутгасан самбай даавуунд шингээж  зөөлөн арчина.     
2.    Жижиг шилэнд тасалсан ариутгах эсвэл дуран угаахад зориулагдсан уусмалд ажлын хэсгийн үзүүрийг дүрж сайн соруулж анхны бохирдолтыг арилгана.
3.    Дурангийн битүү эсэхийг ус агаар соруулан шалгана.
       
4.    Дуранг гэрэл үүсгэгчээс салгана. Салгаж авахдаа дурангийн тог хүчдэлтэй хэсгийг заавал таглана.


    
II.    МЕХАНИК  ЦЭВЭРЛЭГЭЭЭНИЙ ҮЕ ШАТ
Уян дурангийн цахилгаан холболтын хэсэгт уснаас хамгаалах тагыг хийж, соруулгад холбоод дурангаа эхний тосгуурт байрлуулна
 
      
1-р дамжлага: Дурангийн толгой хэсгийг хөөстэй порлоноор угаана, урсгал ус сайтар соруулан, доторхи агуулагдахууныг гүйцэд соруулна. Гадаргууг хөөстэй порлоноор дээрээс доош чиглэлээр, шувтрах үйлдлээр 4-5 удаа угаана.
    
2-р дамжлага: Цэвэрлэгч шингэн бүхий 2 дахь тосгуурт шилжүүлэн I дамжлагын адилаар  угаана. Дурангийн ажлын сувгуудыг зориулалтын  сойзоор 1 бүрчлэн сэтгүүрдэж угаана. Товчлууруудын тагыг авч сойзоор угааж    цэвэр усаар зайлна    
3-р дамжлага: Дурангаа 1 дахь тосгуурт буцааж шилжүүлэн урсгал ус сайтар соруулж,       гадаргууг зайлаад, соруулгын гуурсыг салгана.     
Leakage tester буюу уян дурангийн бүтэн байдлыг шалгахдаа дурангаа зөөвөрлөн цэвэр устай 3 дахь тосгуурт байрлуулан төхөөрөмжид дурангаа холбоно. “ON” товчлуурыг дарж төхөөрөмжийг асаана, дурангийн үзүүрээр хийн бөмбөлөг гарч байгаа эсэхийг шалгана.


    
III.    УЯН ДУРАНГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ
Дуран угааж ариутгах автомат угаалгын машин MERIT 9000 C –д дуранг зөв  байрлуулж ус агаар үлээлгэдэг таглааг авч угаалгын машинтай дуранг зааврын дагуу холбоно.
Дурангийн уснаас хамгаалах тагыг дахин сайтар шалгана , тохиргоог урьдчилан тааруулсан,халдваргүйжүүлэх уусмалтай  автомат машинд байршуулна, холбох гуурс, тагуудыг хийгээд “start” товчлуурыг дарж ажиллуулна.
    
MERIT 9000 C-ИЙН ТАНИЛЦУУЛГА, ХЭРЭГЛЭХЭЭС ӨМНӨХ БЭЛТГЭЛ
Төхөөрөмжинд ус, цэвэрлэгч бодис, халдваргүйжүүлэгч бодис хийн усны эргэх хөдөлгөөнийг ашиглан дуран дахь гадны бодис, материйг устгах зариулалттай.
Бүтэц:
1.    Их бие(хавхлаг, цэвэрлэх сав, бохирын сав, агаар үүсгэгчид бэхлэгдэх мотор)
2.    Удирдлагын хэсгээс бүрдэнэ    
1.    Их бие: Дуранг тавих ба цэвэрлэх
2.    Detergent  таг: Цэвэрлэх бодисыг хийнэ.
3.    Disinfection таг: Халдваргүйжүүлэх бодисыг хийнэ.
4.    Усны түвшин мэдрэгч
5.    Халдваргүйжүүлэгч бодисын гаргалт
6.    Усны гаргалт А
7.    Усны гаргалт Б
8.    Усны хоолойн нүх
9.    Төв цорго    
1.    Тэжээлийн товч
2.    Ажиллагаанд бэлэн эсэхийг шалгах хэсэг
3.    Удирдлагын самбар
4.    Түвшин хэмжигч








    
1.    Disinfection тагийг онгойлгон халдваргүйжүүлэх уусмалыг хийж  уусмалын түвшинг гэрэлтэж буй удирдлагын хэсгээр шалгана. Халдваргүйжүүлэх уусмалын нөхөн оруулах хугацааг тэмдэглэх хэрэгтэй. (Халдваргүйжүүлэх уусмалын тохиромжтой хэмжээ- 5-6литр)
Ариутгагч бодис нь дэлхийн дуран ариутгах стандартын бодис 2-2.2% -ийн глутаральдегид байна.
2.    Cleaner тагийг онгойлгон  цэвэрлэгч уусмалыг хийж  уусмалын түвшинг гэрэлтэж буй удирдлагын хэсгээр шалгана. (Цэвэрлэгч уусмалын тохиромжтой хэмжээ- 1-1.5 литр)    
Үйл ажиллагаа:
ECON: Угаах+цэвэрлэх
STAN: Цэвэрлэх + Халдваргүйжүүлэх+ Угаах
NORM: Цэвэрлэх+ Халдваргүйжүүлэх+ Угаах
RERF: Цэвэрлэх+ Халдваргүйжүүлэх+ Угаах    
Нийт хугацаа: 5минут
14 минут
22 минут
24 минут
VI. ДУРАНГИЙН ХАТААЛТ, ХАДГАЛАЛТ
1.    Гэрэл үүсгэгчинд дуранг холбон бүх сувгаар чийг арилтал үлээлгэнэ.
2.    Дуранг болон бусад гадаргууг ариутгасан самбайнд 70% спиртийн уумал шингээж дээрээс доош чиглэлтэй арчина.
3.    Дурангийн үзүүрт байгаа шилэн хэсгийг 70% спиртээр арчина.
4.    Дуранг хадгалахдаа дурангийн бүх суваг хатсан эсэхийг шалгаж гэрэл үүсгэгчээс салгаж дурангийн ажлын хэсгийн бэлтгэсэн ариун уутанд хийж дурангийн шкапанд хийнэ.
    
ДУРАНГИЙН ДАГАЛДАХ ХЭРЭГСЛИЙН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ
I.    УГААЛГА:
•    Багажний бариулаас барин, бариулаас үзүүр хүртэл 4-5 удаа шувтрах үйлдлээр угаана.
•    Тариур, шипци зэргийн ажиллагааг нэг бүрчлэн сайтар  шалгаж, зориулалтын сойзоор угаах урсгал цэвэр усаар зайлна.
    
II.    ХАЛДВАРГҮЙТГЭЛ
Халдваргүйжүүлэх уусмалтай (2% -ийн глутаральдегид) Ультра гэрлээр цэвэрлэдэг Ultrasonic cleaner машинд хийх багажуудыг уусмалд бүрэн далд оруулаад тагыг таглан   30 минутын турш ультра гэрлээр халдваргүйжүүлнэ.
    
III.    ХАТААХ
Уусмалаас аван тосгууртай нэрмэл усанд зайлна, даралтат агаараар гадаргуу болон суваг руу үлээлгэн хатаана, ариутгалын цаасан уутанд хийнэ.
    
ДҮГНЭЛТ,САНАЛ: Дээрх арга аргачлалын дагуу дурангийн ариутгал халдваргүйтгэлийг хийж ирсэн бөгөөд тус тасагт халдвар хамгаалалын зөрчил гарч байгаагүй бөгөөд цаашид дамжлагат угаалт, хатаалт, хадгалалт, дагалдах хэрэгслийн ариутгал дээр анхааран сайжруулан ажиллах шаардлагатай байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 995
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК