Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (60) 2013, N05(060)
2012-2013 ОНД УЛААНБААТАР-СОНГДО ЭМНЭЛЭГТ ХИЙГДСЭН УЛААН ХООЛОЙН ХОРТ ХАВДРЫН ESD ХАГАЛГААНЫ ДҮН
( Эмнэлзүйн хөтөлбөр )

А.Баттулга, Ж.Наранцацралт, Д.Даваадорж, Д.Авирмэд, Б.Туул, Т.Цэрэнтогтох, О.Болор

 
Абстракт

Монгол улсын эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн статистик судалгаагаанд 2004 оны байдлаар  улаан хоолойн хорт хавдарын өвчлөл нас баралт нь нийт хорт хавдарын өвчлөл нас баралтын  4-р байр буюу ойролцоогоор жилдээ 100000 хүн амд 10 тохиолдол, түүний 98% нь хожуу шатандаа оношлогдож байна.
 

Хүн амын хавдрын өвчлөлийн бүтэц
(10000хүнд бодит тоогоор ЭМЯ)
(Хүснэгт №1).






                                            Хүснэгт №1
Улаан хоолойн эрт үеийн хорт хавдар гэж юу вэ?
Анхдагч хавдар: Улаан хоолойн хучуур эд буюу салст давхаргаас цааш хэтрээгүй, тунгалгын булчирхайд үсэрхийлэлтгүй байна
Клиникийн хувьд TisN0M0, T1aN0M0
Эмгэг судлалын хувьд pTisN0M0, pT1aN0M0       
(Guide lines for the Clinical and Pathologic Studies on Carcinoma of the Esophagus  1999 Japanese Society for Esophageal Diseases)



Улаан хоолойн өнгөц хорт хавдар гэж
юу вэ?
Хорт хавдарын нэвчилт салстын доод
давхрага хүртэл хамарсан байхыг хэлнэ.
(Guide lines for the Clinical and Pathologic
Studies on Carcinoma of the Esophagus  
1999 Japanese Society for Esophageal Diseases)

Улаан хоолойн өнгөц хорт хавдрын орчин үеийн оношлогоо эмчилгээний чиг хандлага
Дуран болон EUS-ийн шинжилгээгээр улаан хоолойн өнгөц байрлах хорт хавдарын нэвчилтийг m1, m2, m3, sm1, sm2, sm3 гэж нарийвлан гүнийг тодорхойлдог ба энэ нь эмчилгээний заалтыг сонгоход чухал ач холбогдолтой юм.
Манай улсад ихэнх тохиолдолд ямарч гүнтэй хавдар байсан туяа эмчилгээний аргыг сонгох ба цөөн тохиолдолд мэс заслын эмчилгээ хийгдэж байна.
Япон улсын улаан хоолойн хорт хавдрын эмчилгээний удирдамжид  /2002 он/  m1, m2, хавдар нь улаан хоолойн хөндийн гадаргуугийн    талбайн 2/3-с илүү гараагүй бол тунгалагын булчирхайн үсэрхийлэлт ба судсанд нэвчсэн байх нь ховор гэж үзэн дурангаар   салстыг хуулах төгс эмчилгээний аргыг сонгодог.
Харьцангуй заалт болгож дагалдах хүнд өвчтэй хэт өндөр настай     хүмүүст m3, sm1 нэвчилттэй хавдарт СТ-н шинжилгээнд тунгалагын булчирхайн үсэрхийлэлт  тодорхойлогдохгүй бол дурангаар авах /ESD/ хагалгааны аргыг харьцангүй заалтаар  сонгож байна.
m3 нэвчилттэй хавдарт 9,3% sm1 нэвчилттэй хавдарт 19,6%-д тунгалагын булчирхайн үсэрхийлэлт тус тус байдаг  болохыг судалгаагаар тогтоосон байна.
sm3, буюу салстын доод давхарага руу гүн нэвчсэн тохиолдолд 50 %-д (хүснэгт -1) тунгалагын булчирхайн үсэрхийлэлт өгдөг учир мэс заслын болон туяа эмчилгээний аргыг хэрэглэдэг байна.
Хорт хавдрын нэвчилтийн гүн m1, m2 байсан ч EMR болон ESD хагалгааны заалтаас хэтэрсэн тохиолдолд туяа болон мэс засал эмчилгээний аргыг сонгодог байна.
EMR болон ESD хагалгааны дараа эд судлалын шинжилгээний үр дүн m3, sm1 байвал судсанд нэвчилт байгаа эсэх ургалтын хэлбэр ялгарлын зэрэг зэргийг тооцож дахих эрсдлийг үнэлэж мэс засал, туяа зэрэг эмчилгээний аргыг нэмж хийх шаардлага гардаг.

Улаанбаатар Сонг До эмнэлэгт хийгдсэн улаан хоолойн хорт хавдрын ESD хагалгаа

2012 оны 4-р сард анхны Улаан хоолойн
ESDхагалгаа УБСД эмнэлгийн эмч А.Баттулга
ахлагчтай баг хийсэн. Нийт өнөөдрийг хүртэл
12 хагалгаа хийгдээд байна. Хийгдсэн
хагалгааны өвчтнүүдийг нас хүйсээр ангилаж
хүснэгтээр үзүүллээ. (Хүснэгт №2).



Хүснэгт №2


Улаан хоолойн эрт үеийн хавдарт хийгдсэн хагалгаанд хавдрын нэвчилтээр тооцож үзвэл М түвшинд байрласан 8,  M2 байрласан 1, M3-SM байрласан 2, SM байрласан 1 тохиолдсон (Хүснэгт №4). Эрт үеийн хавдрын харагдах байдлаар нь авч үзвэл Type II c – 7, Type II b – 4, Type II c+ II a – 1 тохиолдсон (Хүснэгт №5).



Дүгнэлт    Биопси шинжилгээ    Хагалгааны дараах эдийн шинжилгээ
Squamous cell carcinoma in situ    10    11
Squamous cell dysplasia moderate grade    1    
High grade dysplasia of squamous epithelium        1
Chr.Ulcer of esophagus with a few atyphical squamous cells    1    Squamous cell carcinoma in situ
                                            (Хүснэгт №6)
Улаан хоолойн эрт үеийн хавдар хуулах ESD хагалгаанд орсон тохиолдлуудын улаан хоолойд хавдрын байрлах байрлалаар нь харж үзвэл Middle part буюу Улаан хоолойн дунд 1/3 байрласан 10 тохиолдол, Low part буюу доод 1/3 байрласан 2 тохиолдолд хагалгаа хийгдээд байна.


EEC Type O-IIb, Tis, M1

Эрт үеийн хавдрын өргөн улаан хоолойн 3/4 хэсгийг хамарсан ба эдийг хуулсны дараах хүндрэл болох нарийслаас сэргийлж пренидзолон эмчилгээг схемээр хийв.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1189
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК