1- Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 2-Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, 3-УБ-Сонгдо эмнэлэг, 4-Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг
Үндэслэл Өнөөгийн байдлаар Ходоод Улаан Хоолойн Сөөргөөт Өвчин \ХУХСӨ\ -нийг оношлох алтан стандарт батлагдаагүй байна. ХУХСӨ-г оношлох шинж тэмдэгт суурилсан болон нотолгоонд суурилсан \уян дуран, РН-метр\ аргууд бүгд өөрийн гэсэн сул талуудтай байдгаас аль нь ч оношлогооны төгс хэрэглэгдэхүүн болж чаддаггүй. Өвчтөн төвтэй шинж тэмдгийн илрэлд суурилсан GerdQ асуумжийн аргыг оношлогооны хэрэглэгдэхүүн болгож ашиглахыг Montreal-ын зөвлөмжөөр хэлэлцүүлсэн байдаг.
Судалгааны арга Дурангийн тасгаар үйлчлүүлж буй 18-аас дээш насны нийт 100 өвчтөнүүдийг санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэж өвчтөнүүдээр GerdQ асуумжийг бөглүүлсний дараа ходоодны дурангийн шинжилгээ хийж GerdQ асуумжийн оноо ба дурангийн шинжилгээний өөрчлөлтийг харьцуулан SPSS програмаар боловсруулалт хийнэ.
Үр дүн Өвчтөнүүдийн GerdQ асуумж бөглөсөн онооны дагуу дурангаар илэрсэн ХУХСӨ-г ROC анализаар шинжилж үзэхэд CI - 95% (0.68-0.87) мужид GerdQ-н босго оноо 7.5-д 62% мэдрэг чанартай, 80%-ийн өвөрмөц чанартайгаар ХУХСӨ-г илрүүлэх боломжтой гэж гарлаа GerdQ оноо≧8 тохиолдолд ХУХСӨ шархлаат үрэвсэл 72%-д батлагдсан бол GerdQ оноо≦7 тохиолдолд 28% байв. Хоёр талт Хи2 тестээр GerdQ болон дурангийн шинжилгээний үзүүлэлт шууд хамааралтай (Р=0.0001) байв.
Дүгнэлт Анхан шатны тусламж үйлчилгээний практикт GerdQ асуумжийн аргыг хэрэглэх нь ХУХСӨ-ийн оношлогоонд цаг хугацаа бага зарцуулсан, үр дүнтэй төсөв хөрөнгө бага зарсан оношлогооны хэрэглэгдэхүүн болж чадахаас гадна уг асуумжийг скрининг судалгаанд ашиглаж болно гэж үзлээ.
Түлхүүр үг: Ходоод Улаан Хоолойн Сөөргөөт Өвчин \ХУХСӨ\, GerdQ
Үндэслэл:
Өнөөгийн байдлаар Ходоод Улаан Хоолойн Сөөргөөт Өвчин \ХУХСӨ\ -нийг оношлох алтан стандарт батлагдаагүй байна. ХУХСӨ-г оношлох шинж тэмдэгт суурилсан болон нотолгоонд суурилсан \уян дуран, РН-метр\ аргууд бүгд өөрийн гэсэн сул талуудтай байдгаас аль нь ч оношлогооны төгс хэрэглэгдэхүүн болж чаддаггүй. Дурангийн шинжилгээ хэдийгээр өвөрмөц чанар өндөр боловч мэдрэг чанар нь дунд зэрэг. Дурангийн шинжилгээгээр ХУХСӨ-ний шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд 40-60%-д дурангийн өөрчлөлт илэрдэггүйгээс эмчлэгдэхгүй үлдсэн тохиолдол байдаг (1997 онд Лорицен, 1997 онд Ландел). Дурангийн илрэлгүй ХУХСӨ бүхий өвчтөнүүдийн шинжилгээний дараагийн алхам нь улаан хоолойн РН-метрийн шинжилгээ байдаг. Энэ арга нь дунд зэргийн мэдрэг чанартай, өвөрмөц чанараар өндөрт тооцогддог арга юм. Гэвч уян дурангийн болон РН-метрийн эдгээр шинжилгээнүүд харьцангуй үнэтэйн дээр үүний инвазив байдлаас нь өвчтөнүүд өөрсдөө татгалздаг учраас ХУХСӨ-ийн оношлогоо төгс болж чаддаггүй. Үүнээс үүдэлцэн өвчтөний шинж тэмдэгт суурилсан асуумжийн аргыг практикт нэвтрүүлэх туршилт судалгаа олон оронд хийгдсээр байна.
Судалгааны арга:
Дурангийн тасгаар үйлчлүүлж буй 18-аас дээш насны нийт 100 өвчтөнүүдийг санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэж өвчтөнүүдээр GerdQ асуумжийг бөглүүлсний дараа ходоодны дурангийн шинжилгээ хийж GerdQ асуумжийн оноо ба дурангийн шинжилгээний өөрчлөлтийг харьцуулан судална.
Зураг I (GerdQ асуумж)
Уг асуумж нь тус бүрдээ 0–3 баллын оноогоор дүгнэгдсэн А, В, С гэсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд А ба С хэсгийн асуултууд нь ХУХСӨ-ийг батлах, В хэсгийн асуултууд нь ХУХСӨ-ийг үгүйсгэх зорилготой. Дээрх хүснэгтийн дагуу нийт оноо 7 доош бол ХУХСӨ-тэй байх магадлал 50%-с бага, 8 дээш байвал 80%-с дээш байх магадлалтай гэж үздэг (2008 онд Дент нар). GerdQ асуумж нь ХУХСӨ-ийг оношлох 70% мэдрэг ба өвөрмөц чанартай ба ХУХСӨ-ийг оношлоод зогсохгүй эмчилгээний тактикыг сонгож, үр дүнгээ хянах бололцоо олгодог (2007 онд Холлин, 2007 онд Дент).
Үр дүн:
Өвчтөнүүдийн GerdQ асуумж бөглөсөн онооны дагуу дурангаар илэрсэн ХУХСӨ-г ROC анализаар шинжилж үзэхэд CI - 95% (0.68-0.87) мужид GerdQ-н босго оноо 7.5-д 62% мэдрэг чанартай, 80%-ийн өвөрмөц чанартайгаар ХУХСӨ-г илрүүлэх боломжтой гэж гарлаа \Зураг-1\. GerdQ оноо≧8 тохиолдолд ХУХСӨ шархлаат үрэвсэл 72%-д батлагдсан бол GerdQ оноо≦7 тохиолдолд 28% байв \Зураг 2\. Хоёр талт Хи2 тестээр GerdQ болон дурангийн шинжилгээний үзүүлэлт шууд хамааралтай (Р=0.0001) байв.
Зураг 2
Зураг 1 (GerdQ оноо болон Дурангийн өөрчлөлт)
График III
ХУХСӨ-ийн Лос Анжелесийн ангиллын дагуу GerdQ оноог үзүүлсэн байдал.
Хэлцэмж:
Судалгаанаас үзэхэд анхан шатны практикт GerdQ-г хэрэглэх нь ХУХСӨ-ийг гастроэнтерологи эмчийн үзлэгтэй ижил түвшинтэй оношилсон байдаг. Мөн эмчилгээний дараа үр дүнг хянахад ашиглаж болохыг судалсан байдаг (2007 онд Жонс, 2008 онд Рубин, 2009онд Жонс). Энэхүү өвчтөн төвтэй шинж тэмдгийн илрэлд суурилсан GerdQ асуумжийн аргыг оношлогооны хэрэглэгдэхүүн болгож ашиглахыг Montreal-ын зөвлөмжөөр хэлэлцүүлсэн (2006 онд Вакил). Одоогийн удирдамжинд клиникийн анхан шатны тусламж үйлчилгээний практикт GerdQ асуумжийн аргыг залуу хүмүүс, ХУХСӨ зовиур илрээд удаагүй, сэрүүлэг шинж тэмдэггүй өвчтөнүүдэд хэрэглэнэ гэсэн удирдамж бий (1999 онд Франко Белги, 2008 онд Карилас). Гэвч энэхүү асуумжийн арга нь дээрхийн адил өөрийн сул талтай. Үйл ажиллагааны биж хам шинж, гэдэсний үрэвсэлт хам шинж зэрэг ялган оношлох шаардлагатай өвчнүүдийн үед хэтрүүлэн оношлох мөн ХУХСӨ-ийн цээж хорсох болон гулигах шинж тэмдгийн өвөрмөц болон мэдрэг чанар нь түүний эрчим, давтамжаас хамааралтай байдаг (2006 онд Вакил, 2009 онд Шарма).
Дүгнэлт:
Анхан шатны тусламж үйлчилгээний практикт GerdQ асуумжийн аргыг хэрэглэх нь ХУХСӨ-ийн оношлогоонд цаг хугацаа төсөв хөрөнгө хэмнэсэн үр дүнтэй оношлогооны хэрэглэгдэхүүн болж чадна гэж үзлээ. Мөн уг аргыг скрининг судалгаанд ашиглаж болох талтай.
2. Dent et al. Gut 2007;56(Suppl III):A75
3. Julio Ponce, Vicente Garrigues, Lars Agre´us, Erminio Tabaglio, Michael Gschwantler,Eliseo GuЁallar, Mo´nica Tafalla, Javier Nuevo and Jan G. Adv Gastroenterol 2011; 4(1) 11-26
4. Franco-Belge Consensus Conference on Reflux gastro-esophagitis in the adult– diagnosis and treatment.
5. Jones R, Junghard O, Dent J, et al.Development of the GerdQ, a tool for the diagnosis and management of gastro-oesophageal reflux disease in primary care. Aliment Pharmacol Ther 2009; 30: 1030–8.
6. Jones R, Coyne K, Wiklund I. The gastro-oesophageal reflux disease impact scale: a patient management tool for primary care. Aliment Pharmacol Ther 2007; 25: 1451–9.
7. Halling et al. Gut 2007;56 (Suppl III) :A209
Kahrilas PJ, Shaheen NJ, Vaezi MF.American Gastroenterological Association Institute technical review on the management of gastroesophageal reflux disease. Gastroenterology 2008;135: 1392–413.
8. Kahrilas PJ, Shaheen NJ, Vaezi MF,et al. American Gastroenterological Association Medical Position Statementon the management of gastroesophageal reflux disease. Gastroenterology 2008;135: 1383–91.
9. Lauritsen, K. Management of endoscopynegative reflux disease: progress with short-term treatment. Aliment. Pharmacol. Ther. l1 (suppl 2):87-92, 1997.
10. Lundell, L. New information relevant to long-term management of endoscopy-negativereflux disease. Aliment. Pharmacol. Ther. 11(suppl 2):93-98, 1997.
11. Paris, France, 21–22 January 1999. Proceedings. Gastroenterol Clin Biol 1999; 23: S1–320.
12. Rubin G, Uebel P, Brimo-Hayek A, Hey KH, Doerfler H, Heading RC.Validation of a brief symptom questionnaire (ReQuest in Practice) for patients with gastro-oesophageal reflux disease. Aliment Pharmacol Ther 2008; 27: 846–51.
13. Sharma P, Chey W, Hunt R, Laine L, Malfertheiner P, Wani S. Endoscopy of the esophagus in gastroesophageal reflux disease: are we losing sight of symptoms? Another perspective Dis Esophagus 2009; 22: 461–6.
14. Vakil et al. Am J Gastroenterol 2006;101:1900–20
15. Vakil N, van Zanten SV, Kahrilas P, Dent J, Jones R. The Montreal definition and classification of gastroesophageal reflux disease: a global evidence-basedconsensus. Am J Gastroenterol 2006;101: 1900–20.
16. C. Jonasson, B. Wernersson, D. A. L. Hoff& J. G. Hatlebakk. Validation of the GerdQ questionnaire for the diagnosis of gastro-oesophageal reflux diseaseAliment Pharmacol Ther 2013: 37: 564–572