Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (54) 2012.N03(054)
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН НУРУУНЫ НУГАЛМЫН СУДАСЖИЛТЫН ОНЦЛОГ
( Судалгааны өгүүлэл )

Д.Оюунцэцэг1, А.Авирмэд2, С.Энэбиш2, Д.Амгаланбаатар2

 Говь-Алтай Анагаах Ухааны Коллеж1 ЭМШУИС2
 

 
Абстракт

Судалгаандаа 4-7.5 сартай 20 ураг, хөхүүл 4, балчир нас 4, нийт 8 хүүхдийн цогцосноос авсан нурууны нугалмын бүтцийг эд судлалын түгээмэл аргаар судасжилтыг нь 1x3-ын хар бэхийн усан хөвмөлийн цутгалгын аргаар судалсан [2]. 4-7.5 сартай ураг нярайн нурууны нугалам, түүний сэртэнгүүд хоёр янзын цусан хангамжийн эх үүсгэвэртэй байна. Нугалмын их биеийн дээд 1А, нугалам хоорондын жийрэг, дээд үений сэртэн, уул нугалмын дээгүүр хавирга хоорондын зайг чиглэн гарсан хавирга хоорондын арын артериас гарсан салаануудаар цусан хангамжаа авч, доод 54, үений доод сэртэн уул нугалмын доогуур хавирга хоорондын зайг чиглэн гарсан хавирга хоорондын арын артерийн салаагаар цусан хангамжаа авч байна. Нугалмын хөндлөн сэртэн эдгээр артериудаас ирсэн жижиг артериар тэнцүү хэмжээгээр цусан хангамжаа авч байна. Нугалмын хэсгүүдийг тэжээж байгаа нарийхан артерууд төгсгөлийн хэлбэрээр салаалаад бичил эргэлтийн судас болж байна. Нярай хүүхдийн нурууны нугалам дээр артериуд харьцангуй уртасч салаа нь олширч, бичил эргэлтийн судас руу шилжихийн өмнө өөр хоорондоо анастомоз үүсгэж бүхэлдээ судасны тортой болж байхад, хөхүүл насны хүүхдийн нугалмыг нярай хүүхдийнхтэй харьцуулж судалж үзэхэд нугалмын их биеийн дээд 54, дээд үений сэртэнг цусаар хангаж байгаа судаснуудын гаралтай орон торууд өөр хоорондоо анастомоз үүсгэж үргэлжилсэн судсан торны тогтолцоотой болж байна. Нугалмын их биений доод 54, үений доод сэртэнгүүдийн судсан торонд гарах хувирал дээр өгүүлсэн нугалмын дээд 14 тогтолцоотой адил бөгөөд нугалмын дээд доод хэсгүүдийн судсан торны хооронд анастомоз ажиглагдсангүй. Балчир насны хүүхдийн нурууны нугалмын бүх хэсгүүдийг тэжээж байгаа артериудын салаалал нь олширч, уртсаад насанд хүрсэн хүний нугалмын судасжилттай төстэй харагдаж байна. Нурууны нугалмын дээд 54 болон доод 54 артерийн судасны торны хооронд анастомоз холбоо тодорхойлогдож нугалмын цусан хангамж бүхэлдээ нэгдэж нэг бүрдэл болж байна.
 

Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дотор олонтаа тохиолдож удаан хугацаагаар буюу насан туршид нь тахир дутуу болгож байгаа нуруу нугасны эмгэг нь эмч, эрдэмтэн, судлаачдын анхаарлыг улам ихээр татаж өнөөгийн тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. Үүний дотроос нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчийн эвэрхий,остеохондроз ихээхэн хувийг эзэлж байна. Манай улсад одоогоор 100000 хүн амд 50-60 орчим нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчийн эмгэг тохиолдож байна. Иймээс нуруу нугасны эмгэгүүдийг бууруулахад тухайн эрхтэний бүтэц, цусан хангамж, мэдрэлжүүлэлтийг судлан түүний олон хувилбарыг тодорхойлох асуудал судлаачдийн анхаарлыг татсаар байна. Нийт өвчлөгчдийн дундаж нас 45 буюу хөдөлмөрийн насны хүмүүс байна[3,4]. Багана нуруу нь 5 хэсэгтэй.Хүзүүний хэсгийг a.vertebrales, Сээрний хэсгийг a.intercostales posteriors, Бүсэлхийн хэсгийг a.lumbales, Ууцны хэсгийг a.sacrales mediana цусаар хангадаг байна.[1,5]. Нурууны нугалмуудын цусан хангамж, мэдрэлжүүлэлт нь бүр ураг, хөхүүл насны болон балчир насанд бүрэлдцэг тул энэ насанд нь судалж түүний хувилбаруудыг тодорхойлох нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо.

Зорилго
Бид 20 ураг, хөхүүл насны болон балчир насны 8 хүүхдийн нурууны нугалмын яс, үе холбооны судасжилт, бичил судасны орон торыг харьцуулан тодорхойлох .

Арга зүй
Нурууны нугалмын судасжилтыг судлахын тулд В.В.Соколов (1985) нарын нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аргаар ургийн хүйний судсанд хар бэхийн 1:3 харьцаатай усан хөвмөлийн цутгалгын аргыг ашиглав. Цутгалгыг хийхээс өмнө цогцосыг бүлээн усанд байлгаж, хар бэхээ сайтар шүүж халуун бүлээн устай хольсон. Хар бэх цутгах гуурс артерийн судсанд тавих зорилгоор металл хушуутай уян гуурс бэлтгэсэн. Бэлдсэн гуурсаа судсандаа оруулж, тодруулагч бодисыг буцаан гаргахгүйн тулд гуурсаа бэхлэхдээ утсаа хөвөрхий чангалж боогоод хар бэхийг судсанд шахахад бэлэн болгосон. Эхлээд хар бэхнээсээ 10гр-г тариураар соруулж бэлтгээд лугших маягаар шахаж дуусгаад гуурсаа хавчиж, бодисоо эргэж гарахгүй болтол нь судасны амсрыг утсаар чангалж боосны дараа гуурсаа сугалан авч, үр хөврөл болон ургийг 12%-ийн формалины саармаг /рН=7.2/ уусмалд 14 - 21 хоног бэхжүүлэв. Эдгээрээс нугалмын судасжилтын байдал бүрэн тодорхой гарсан зүслэгүүдийг сонгон авч бэлдмэлээ бэлтгэж гэрлийн микроскопоор харж окуляромикрометр ашиглан хэмжилт хийсэн болно[2].

Үр дүн, хэлцэмж
Судалгаандаа бид 4-7.5 сартай 20 ураг, хөхүүл 4, балчир нас 4, нийт 8 хүүхдийн цогцосноос авсан нурууны нугалмын бүтцийг эд судлалын түгээмэл аргаар судасжилтыг нь 1хЗ-ын хар бэхийн усан хөвмөлийн цутгалгын аргаар судалсан. 4-7.5 сартай ураг нярайн нурууны нугалмын судасжилтыг хар бэхийн усан хөвмөлийн цутгалгын дараа янз бүрийн зузаантайгаар зүсч судалж үзэхэд эдгээр насны хүүхдийн нурууны нугалам, түүний сэртэнгүүд хоёр янзын цусан хангамжийн эх үүсгэвэртэй байна. Нугалмын их биеийн дээд 2-ны нэг, нугалам хоорондын жийрэг, дээд үений сэртэн, уул нугалмын дээгүүр хавирга хоорондын зайг чиглэн гарсан хавирга хоорондын арын артериас гарсан жижигхэн салаануудаар цусан хангамжаа авч байна. Харин нугалмын их биеийн доод 2-ны нэг, үений доод сэртэн уул нугалмын доогуур хавирга хоорондын зайг чиглэн гарсан хавирга хоорондын арын артерийн жижиг салаагаар цусан хангамжаа авч байна. Харин нугалмын хөндлөн сэртэнгийн судасжилтын хувьд дээр өгүүлсэн хоёр төрлийн хавирга хоорондын артериас ирсэн жижиг артериар тэнцүү хэмжээгээр цусан хангамжаа авч байна. Дээр өгүүлсэн судаснуудын тархалтыг ургийн нугалмын хэсэг болгон дээр авч үзэхэд нугалмын хэсгүүдийг тэжээж байгаа нарийхан артерууд өөрийнхөө хэсэг рүү ороод төгсгөлийн хэлбэрээр салаалаад цааш цусны бичил эргэлтийн судас руу шилжиж байна. Харин нярай хүүхдийн нурууны нугалам дээр эдгээр судаснуудыг харьцуулан судалж үзэхэд нурууны нугалмын хэсгүүд рүү орж байгаа нарийхан артериуд харьцангуй уртасч салаа нь олширч, бичил эргэлтийн судас руу шилжихийн өмнө өөр хоорондоо анастомоз үүсгэж тэр хэсэг бүхэлдээ цусны судасны иж бүрдэл тортой болж байгаа нь харагдаж байна. Хөхүүл насны хүүхдийн нугалмыг нярай хүүхдийнхтэй харьцуулж судалж үзэхэд нугалмын их биеийн дээд 2-ны нэг, дээд үений сэртэнг цусаар хангаж байгаа судаснуудын гаралтай орон торууд өөр хоорондоо анастомоз үүсгэж бүхэл бүтэн тасралтгүй үргэлжилсэн судсан торны тогтолцоотой болж хэлбэржиж байна. Нугалмын их биений доод 2-ны нэг, үений доод сэртэнгүүдийн судсан торонд гарах хувирал дээр өгүүлсэн нугалмын дээд 2-ны нэгийн тогтолцоотой адил байлаа.Энэ насны хүүхдүүдийн нурууны нугалмын   дээд   доод   хэсгүүдийн   судсан   торны   хооронд   төдийлөн   анастомоз
 
a.lntercostalis posterior
Зураг 1. Нярай хүүхдийн нурууны нугаламын цусан хангамжийн бүдүүвч зураг.
a.lntercostalis posterior
ажиглагдсангүй. Балчир насны хүүхдийн нурууны нугалмын цусан хангамжийг нярай болон хөхүүл настай харьцуулж үзэхэд нурууны нугалмын бүх хэсгүүдийг тэжээж байгаа артериудын салаалал нь олширч, уртсаад насанд хүрсэн хүний нугалмын судасжилттай нилээд төстэй харагдаж байна. Мөн нурууны нугалмын дээд 2-ны нэг болон доод 2-ны нэгийн артерийн судасны торны хооронд анастомоз холбоо тодорхойлогдож нугалмын цусан хангамж бүхэлдээ нэгдэж нэг цогцолбор бүрдэл болж хэлбэржиж байна.

Зураг 1. Нярай хүүхдийн нурууны нугаламын цусан хангамжийн бүдүүвч зураг

Зураг 2. Хөхүүл насны хүүхдийн нурууны нугаламын цусан хангамжийн бүдүүвч зураг.

Зураг 3. Балчир насны хүүхдийн нурууны нугаламын цусан хангамжийн бүдүүвч зураг.

Дүгнэлт
Ураг, нярай, хөхүүл нас, болон балчир насанд нурууны нугалмын яс, үе холбооны цусан хангамж нь судасны тоо болон салаалалт, хэлбэр, хэмжээгээрээ ялгаатай судасжилт, бичил судасны орон торноос бүрэлдэн тогтож байна.
 

Ном зүй

1. Амгаланбаатар. Д Дагданбазар Б, Сүхбаатар С, ба бусад \\\"Хүний биеийн эрүүл анатоми\\\" Улаанбаатар 2009xl29-141
2. Амгаланбаатар. Д Дагданбазар Б, Энэбиш С ба бусад \\\"Монгол хүний цул сав эрхтэнүүдийн бүтэц, судасжилтын насны онцлог\\\" Улаанбаатар.2009. х 35-37
3. Ганзоригт Ц, Гончигсүрэн Д \\\"Бүсэлхийн нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчний ивэрхийн оношлогоо, мэс заслын эмчшгээ\\\" ЭМШУИС-ийн эрдмийн чуулган-48 Улаанбаатар хои 2006. xl 7-18
4. Хайрулла Ж, Болд Ш \\\"Нуруу нугасны мэс засал 30 жилд \\\"Монгол улсад Мэдрэлийн мэс засал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурлын илтгэлүүдийн хураангуй\\\"Улаанбаатар 1996,х.14-16
5. Ratcliffe J.F. \\\"The arterial anatomy of the developing human dorsal and Lumbar vertebral body.A microarteriographic study.J.Anat. (1981), 133,4,625-638
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 994
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК