Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (54) 2012.N03(054)
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ӨМӨНГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ , УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТЭНД СУВИЛАХУЙН МЭРГЭЖИЛТНИЙ ОРОЛЦООГ СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )


Б.Сувд1 С.Сэдэддулам1 , Ж. Энхмаа 2, А.Бүрнээ 3,3. Дэлгэрмаа4


1 УБДС, 2ЭМШУИС. эмтс, :,худнэ ,
Багануур.НЭ

 

ДЭМБ-ийн мэдээллэлээр умайн хүзүүний өмөн нь 2008 оны байдлаар дэлхийд зонхилон тохиолдож буй хорт хавдруудын 3 дугаарт бичигдэж, жилдээ 530.000 умайн хүзүүний шинэ тохиолдол бүртгэгдсэн байгаа бөгөөд талаас илүү хувь ьь тэр жилдээ /274.000/ нас бардаг гэжээ. Умайн хүзүүний өмөнгийн нийт тохиолдлын 85% нь хөгжиж буй оронд бүртгэгдэж байгаа бөгөөд эдгээр орнуудад эмэгтэйчүүдийн байрлалтай хорт хавдрын 13%-ийг умайн хүзүүний өмөн дангаараа эзлэдэг байна. Олон улсын хавдарын бүртгэлийн төвөөс мэдээлснээр дэлхийд умайн хүзүүний өмөнгийн өвчлөлийн түвшин 100.000 эмэгтэйд 15.5 тохиолдол байна. Хөгжингүй орнуудад эмэгтэйчүүдийн хавдрын 3,6% -г умайн хүзүүний өмөн эзлэж байгаагийн зэрэгцээ Европ, хойд Америк, Японд хамгийн цөөн буюу 100.000 хүн амд 15-аас цөөн харин Латин Америкийн орнууд, Африк, Зүүн Өмнөд болон Тев Азийн орнуудад хамгийн өндөр тархалттай байна.
 

Умайн хүзүүний өмөн нь монгол эмэгтэйчүүдийн өмөнгийн өвчллөийн бүтцэд хоёрдугаарт ордог ба 2000-2008 онуудад ний хорт хавдрын 9%-ийг эзэлж байв. Эмэгтэй өвчтөнүүдийн өмөнгийн тохиолдолын 18%-ийг эзэлж байв. 1,2 Эдгээр жилүүдэд умайн хүзүүний өмөнгийн тохиолдол 100,000 эмэгтэйд 6.6-15.5 болж нас баралт 100.000 эмэгтэйд 3.02-аас 4.0 болж ихэссэн. 3

Монгол улсад жил бүр 250-350 эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөнгөөр шинээр оношлогдож, 100 гаруй эмэгтэйчүүд нас барж байгаагийн 80 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Умайн хүзүүний өмөнгийн урьдал үеийг илрүүлж төгс эмчилснээр өмөнгийн өвчлөл нас баралтыг бууруулах төдийгүй өмөнгөөр өвчлөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. Өмөнгийн урьдал үеийг илрүүлэхэд орчин үед эс зүйн үинжилгээний аргыг умайн хүзүүний өмөн, ялган оношлох, үүсгэгч нэг бүрийг нарийн тогтоох зорилгоор эмнэлэг амбулотарийн нөхцөлд эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт эс зүйн / скрининг/ шинжилгээний хэлбэрээр өргөн хэрэглэж байна.
Монгол улсын эмэгтэйчүүдийн дунд эрүүл мэндийн боловсролын талаарх мэдлэг хангалтгүй, эмнэлэг үйлчилгээний талаас умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх шинжилгээний эдийн засгийн боломж хомс, эрт илрүүлэхийн энгийн шинжилгээнд сувилагч нарыг сорилын үр дүнг үнэлж сургаж дадлагажуулахгүй байгаа зэрэг нь нөлөөлж байна.
ДЭМБ-аас буурай хөгжилтэй оронд умайн хүзүүний өмөн болон түүний урьдал өвчнийг илрүүлэх боломжийг судалж, зарим үр дүнтэй энгийн аргуудыг практикт нэвтрүүлэх зөвлөмжийг боловсруулан мөрдөн ажиллаж байгаа билээ. Энэхүү практик зөвлөмжийг хэрэгжүүлэхэд     умайн  хүзүүний  өмөнгөөс  урьдчилан  сэргийлэх,  эрт  илрүүлэлтэнд
анхааралаа хандуулах ялангуяа эрт илрүүлэхэд хүртээмжтэй үнэ өртөг багатай аргыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд үүнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ихэнхи хувийг эзэлдэг сувилагч нарын хүчийг дайчлан умайн хүзүүний өмөн болон түүний урьдал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх энгийн шинжилгээг авч сургах хэрэгтэй байгаа учраас энэхүү судалгааг хийлээ.
З^хрилго^
<0^вилагч"1иэргэжилтний^умайн   хүзүүний өмөнгийн   талаарх^мэдлэгийн түвшинг_уыэдж,   ^^^г-^г^ түүнии    урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтэд  сувилахуйн мэрг&жили |үүдийУтйэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх арга замыг боловсронгуй болгоход оршино.
Зорилт
►    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх шатлалд ажиллаж байгаа сувилагч мэргэжилтний умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтийн талаарх мэдлэгийг үнэлэх
►    Умайн хүзүүний өмөн болон урьдал өвчнийг эрт илрүүлэх энгийн шинжилгээг хийж чаддаг мэдлэг чадвар, хандлагыг эзэмшүүлэх аргачлал боловсруулах
►    Төгсөлтийн өмнөх ба дараах сургалтын хөтөлбөрийн агуулгад судалгаа хийж боловсронгуй болгох
Судалгааны арга зүй
Сувилагч нар умайн хүлүүний өмөнгийн эрт илрүүлэлтийн талаарх шийдвэрийг хэрхэн гаргаж байгаатай холбоотой мэдээлэл хомс байгаа тул энэхүү судалгаа нь дүрслэлийн аргаар эрэл хайгуул хийх хэлбэрээр хийгдсэн нэг агшингийн судалгаа юм. Манай орны газарзүйн бүсчлэлээр төв, зүүн, баруун бүсийн аймгуудын сувилагч мэргэжилтнүүдийн төлөөллөөс хамруулахыг зорьсон. Төвийн бүсийн аймгуудаас Өмнө-говь, Дунд-говь, Зүүн бүсийн аймгуудаас Сүхоаатар, Баруун бүсийн аймгуудаас Говь-алтай аймаг тус тус хамрагдав. судалгаанд нийт 157 сувилагч мэргэжилтэн оролцсон бөгөөд судалгааг асуумж судалгааны аргаар харилцан ярилцаж хийсэн ба боловсруулалтыг SPSS 12.0 программ дээр хийлээ.
Хэлцэмж
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх түвшинд ажиллаж байгаа сувилагч мэргэжилтэнүүдийн умайн хүзүүний өмөнгийн талаарх мэдлэг бага байгаа бөгөөд сувилагч Пап шинжилгээ авах аргыг бага мэддэг, эмнэлэгт ажилладаг мөртлөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь хангалтгүй байгаа умайн хүзүүний өмөнгийн талаарх мэдээллийг жирийн ард иргэдийн адилаар мэдээллийн хэрэгслээр авч байна. Иймээс сувилахуйн эмнэл зүйн төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх албан бус сургалтанд умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлт түүнээс урьдчилан сэргийлэх талаар умайн хүзүүний өмөн болон урьдал өвчнийг эрт илрүүлэхэд сувилагч нарт зориулагдсан аргачлалыг боловсруулах хэрэгтэй байна. Умайн хүзүүний өмөн, түүний урьдал өвчнийг илрүүлэх үйл ажиллагаанд сувилагч нарын оролцоог нэмэгдүүлсэнээр эрт илрүүлэх, урьдчилан сэригйлэх үзлэг болон эрүүл эмэгтэйчүүдийн дунд эс зүйн шинжилгээг өдөр тутмын үзлэгийн үед тогтмол хэрэглэх ач холбогдолтой.


Үр дүн
Судалгаанд Улаанбаатар хотод ажилладаг 79 сувилагч /50,3%/, хөдөөд ажилладаг 69 сувилагч /43,9%/ оролцсон. Насны ангиллаар 13,4% нь 50-59 нас, 38,3% 40-49 нас, 35,1% 30-39 нас, 13% 20-29 настай. Дээд боловсролтой 33/21%/, тусгай боловсролтой 118 сувилагч /75,2/ байсан.   Умайн хүзүүний   өмөнгийн илрүүлэлтийн аргуудын   мэдлэгийн байдлыг авч үзэхэд Пап шинжилгээ 3 жилд нэг удаа өгөхийг мэддэг 123 сувилагч буюу 78,3% , үтрээний дурангийн шинжилгээ 49 буюу 31,8%, сувилагч Рар шинжилгээ авахыг аргыг мэддэг 21 буюу 13,3%, биопси шинжилгээг мэддэг 28 буюу 17,8 байна. Пап шинжилгээ 3 жилд нэг удаа тогтмол өгдөг сувилагч 30 буюу 19,1%, пап шинжилгээ хааяа өгдөг 84 буюу 53,5%, огт хэрэглэдэггүй 35 буюу 22,3% байлаа
Сувилахуйн сургуулиудын "Эхийн сувилахуй" хичээлийн хөтөлбөрийн агуулгад умайн хүзүүний өмөнгийн тухай агуулга тусгагдаагүй байна.
Төгсөгчдийн умайн хүзүүнихй өмөнгийн урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдлэг ба мэдээлэл хангалтгүй байгаа нь төгсөлтийн дараах кредит сургалтын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн хавдрын тухай агуулгыг оруулах шаардлагатай нь харагдаж байна.

Хүснэгт 1

Умайн хүзүүний өмөнгийн талаарх мэдээлэл олж авсан байдал

Хүснэгт 1-ээс харахад умайн хүзүүний өмөнгийн талаарх ямар нэг мэдээлэлийг эмчээс авсан 74 буюу нийт судалгаанд оролцсон сувилагчдын 47,1%, сувилагчаас авсан 33 буюу 21%, найз нөхдөөсөө авсан 20 буюу 12,7%, мэдээлэлийн хэрэгслээс авсан 75 буюу 47,8%, ном сонингоос авсан 82 буюу 52,2%, интернетээс авсан 8 буюу 5,1% байна.
Гэтэл сувилагч мэргэжилтэн бэлтгэх сургалтаар умайн хүзүүний өмөнгийн талаархи мэдлэгийг мэргэжил олгох сургалтаар олж авсан 68 буюу 43,3%, төгсөлтийн дараах сургалтаар 38 буюу 24,2%, огт мэдлэг олж аваагүй 37 буюу 23,6% байлаа.
Умайн хүзүүний өмөнтэй эмэгтэй хандахад зөвлөгөө өгсөн 49 буюу 31,2%, умайн хүзүүг шалгасан 14 буюу 8,9%, ХСҮТ рүү явуулсан 37 буюу 23%, огт хандаж байгаагүй 28 буюу 17% байна. Судалгаанд хамрагдсан сувилагч мэргэжилтэний 82 буюу 52,2% АУДуС, 14 буюу 8,9% Дорноговийн АУДуС, 20 буюу 12,7 % Говь-алтай аймгийн АУДуС төгссөн байлаа.

Дүгнэлт
1.    Төгсөлтийн өмнөх ба төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтийн тухай агуулгын шинэчлэл хийх шаардлагатай байна
2.    Хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгосноор хүн ардын амьдралын чанар дээшлэх юм.
3.   Сувилахуйн мэргэжилтэнд зориулсан аргачлалыг боловсруулах шаардлагатай байна.


 

Ном зүй

1: ЭМЯ, ММСС эрүүл мэндийн төсөл: Эмнэл зүйн удирдамж. Умайн хүзүүний өмөн. Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, оношилгоо эмчилгээ, хяналт, хөнгөвчилөх тусламж. 2011 он
2. Д. Авирмэд. Умайн хүзүүний эмгэг өөрчлөлтүүдийн оношилгоо, эмчилгээ 2006 он
3. Д. Авирмэд, Самбуупүрэв Д. Умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх скрининг арга Хавдар судлал -2011 сэтгүүл
4. ХБӨОГ-ний чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн магистр бэлтгэх теслийн хүрээнд
мастерын судалгааны ажил бичих гарын авлага 2011 он
5. Д. Оюунчимэг, С. Эрдэнэчимэг ,Монголд зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн
байдлаар судалсан дүн, Хавдар судлал сэтгүүл 2006,1*10-11
6. Д. Авирмэд Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийн үеийн эрхтэн хадгалах
эмчилгээний алсын үр дүн Хавдар судлал сэтгүүл 2007,1*25-28
7. Body mass index and stroke mortality by smoking and age at menopause among Korean
postmenopausal women. Yi SW, Odongua N, Nam CM, Sull JW, Ohrr H.
Source Department of Preventive Medicine and Public Health, Kwandong University College of Medicine, Gangneung, Korea. 2005
8. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд 2007- 2010
9. Pakin DM, Pisani P, Ferlay J. Global cancer statistics CA Cancer J Clin 1999, 49;33-64 Abstract
Nurses working at the all level of health service delivery organizations shown with not proper knowledge and skill about cervix cancer prevention and early detection. Information received from media and other resources. We are recommend to development on undergraduate and post graduate curriculum content about cervix cancer prevention and early detection and to improve skill of nurses who working at all level Health service delivery organization.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1537
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК