Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (54) 2012.N03(054)
НАСЖИЛТАНД НӨЛӨӨЛЖ БУЙ ЗАРИМ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Б.Халиунгэрэл.Ц.Цэцэгмаа

ЭМШУИС

 
Абстракт

Эрүүл насжилтын асуудал дэлхийн улс орнуудын эмч судлаачдын анхаарлыг ихэд татах боллоо.Эрүүл насжилт нь урт наслалтын (long time life ) үндэс юм (1,10,14,15). Насжилт нь хүний бие махбодийн эс.эдийн бүтэц.зохион байгуулалт биологи, удам зүйн онцлог, амьдралын хэв маяг.орчин, ястан үндэстний өвөрмөц онцлог /микросателлит/ хооллолтын шинж чанар.бодисын солилцооны урвалын эрчим.дасан зохицох зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг морфофизиологийн интеграль үзүүлэлт юм (2,4,6,9,11).
Биологийн нас (biological age ) болон хронологийн насны (chronological age) харилцах динамик тэнцвэрт байдал нь эрүүл насжилтыг илэрхийлдэг ба хөгшрөлтөөс хамгаалдаг чухал хүчин зүйлс юм (3,7,8,12).
Бодисын солилцооны урвалын эрчим нь хронологийн настай шууд шүтэлцээтэй байдгийг олон судлаачид (G.T.Baker R.L.Spratf К. Okuda 2001. 2006 онууд ) тогтоосон. Хоолны илчлэгийг бууруулан эсийн бодис,энергийн солилцооны динамик тэнцвэрийг бий болгоход хүний эрүүл насжилт идэвхтэй амьдралын хугацаа уртассан (Y.S Yoon, Kininori etal 2006) байна. Монгол улсын хүн амын дунд бие махбодийн бодисын солилцооны урвалын эрчмийг алдагдуулдаг бодисын солилцооны хам шинжийг эрсдлийн тархалт 20.7% байгааг Баясгалан нарын судлаачид (2008) тогтоосон байна.
Бодисын солилцооны хямралын улмаас эсийн мембранд ханасан тосны хүчил ихэсч мембраны төлөв байдал хатуу царцмаг болсноос мембраны тээвэрлэлт алдагдаж эсийн бодис энергийн солилцооны урвалын эрчим буурдаг ба амьдралын чухал эрхтэнүүдийн (зүрх.тархи, бөөр) судасны хатуурлын улмаас харыдангуй залуу насандаа зуурдаар нас барах шалтгаан болдог (12,13,14,15). Үүний зэрэгцээ эсийн мембраны фосфолипидийн давхаргат хэт исэлдэлт явагдаж чөлөөт радикал механизмаар эс гэмтдэг ба энэ нь хөгшрөлтийг түргэсгэдэг (9,10,13,15). Иймээс насжилтанд нөлөөлж буй хүчин зүйлсийг тал бүрээс нь судалж эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох нь хүн амын эрүүл насжилт, урт насжилтанд хүргэх онол практикийн ач холбогдолтой юм.
Судалгааны ажлын зорилго: Насжилтанд нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлсийг судлах

 Судалгааны ажлын зорилт:
1 .Бодисын солилцооны эрчмийг насны бүлгээр тогтоох
2.Биеийн жингийн индекс, биеийн нийт өөх.чөлөөт өөхийг наснаас хамааруулан судлах
Судалгааны ажлын материал ба арга зүй: Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн харьяалалын 17-69 насны харьцангуй эрүүл 106 хүн судалгаанд хамрагдсан Олон улсад мөрддөг физиологийн ангилалын дагуу судалгаанд хамрагдсан хүмүүсийг 17-24,25-29,30-39,40-49,50-59,60-69 гэж ангилсан. БНСУ-д үйлдвэрлэсэн lnbody-230 автомат аппаратаар биеийн нийт булчингийн хэмжээ (skeletal muscle mass) биеийн өөхний нийт хэмжээ (total fat mass), чөлөөт өөхний хэмжээ (fat free mass), body mass index, бүсэлхий ташааны харьцаа (waist hip ratio),бодисын солилцооны хурдыг (basal metabolic rate ) тодорхойлсон.Судалгааны ажлын үр дүнг боловсруулахад компьютерын Windows-2007 Microsoft office,SPSS-17 программыг ашигласан.
Судалгааны ажлын үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 42 гаруй хувьд биеийн жингийн индексийн дундаж үзүүлэлт 25±0,4 ихэссэн (р<0.01) Үүнийг насны бүлгээр авч үзэхэд: 17-24 насны хүмүүст 8%, 25-29 насанд 10%, 30-3,9 насанд 18%, 40-49 насанд 28%, 50-59 насанд 24%, 60-69 насанд 12% тохиолдсон. Биеийн жингийн дундаж үзүүлэлт физиологийн хэвийн хэмжээнээс ихэсч байгаа нь илүүдэл жин буюу таргалалттай холбоотой юм.
Таргалалт нь бодисын солилцоо алдагдаж байгааг харуулдаг клиникийн чухал үзүүлэлт юм. Хоол хүнсээр авсан илчлэгээ бүрэн зарцуулаагүйн улмаас таргалалт буюу илүүдэл жин үүсдэг.
Судалгааны үр дүнгээс харахад 40-49 нас, 50-59 насанд илүүдэл жинтэй хүмүүсийн тоо харьцангуй олон байна (р<0.05). Бодисын солилцооны урвалын эрчмийг тодорхойлоход үндсэн солилцооны үзүүлэлт чухал үүрэг гүйцэтгэдэг.
Өөрөөр хэлбэл бодисын солилцооны хам шинжийн үзүүлэлтүүд бий болсон. Биеийн өөхлөг ихэссэн хүмүүст бүсэлхий ташааны харьцаа (waist hip ratio) 0.91 болж биеийн галбир алдагдсан. Бие махбодын чийрэгжилтийг илэрхийлдэг. Булчингийн индекс буурсан нь дархлааны урвал суларч байгааг харуулдаг физиологийн интеграль үзүүлэлтийн нэг юм. 30-39 насны бүлэгт үндсэн солилцоогы үзүүлэлт 1410 ккал байхаас 1560±16.2ккал болж ихэссэн нь харьцангуйгаар үндсэн солилцоо алдагдаж болох эрсдэлтэй байгаа тул идэвхтэй хөдөлгөөнд суурилсан амьдралын хэв маягийг бий болгож хөдөлгөөний хомсдол, бодисын солилцооны хам шинж үүсэхээс урьдчилан сэргийлэх асуудал чухал юм. 60-69 насанд үндсэн солилцоо харьцангуйгаар буурч (р<0.05).17-24, 25-29 насанд body mass index waist hip ratio, total metabolic rate бусад насны бүлэгтэй харьцуулахад физиологийн үзүүлэлттэй ойролцоо байгаа үр дүн ажиглагдсан.
Судалгааны ажлын хэлцэмж: Y.S Yoon.Kuninori (2006) нарын судлаачид 30-39 наснаас бодисын солилцооны урвалын эрчим алдагдаж болдог гэсэн судалгаатай бидний судалгааны үр дүн (үндсэн солилцооны 1410ккал байхаас 1560ккал болж үндсэн солилцооны хазайлт 14±1.4 ) ойролцоо байгаа юм. Дээр дурьдсан судлаачид 30-39 наснаас амьдралын буруу хэвшлийн улмаас бодисын солилцооны хам шинжид өртөж болохыг анхааруулсан болно. R.P.Gruber (2001) нарын судлаачид насжилтанд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь бодисын солилцооны урвалын эрчим гэж дурьдсан ба 60-69 наснаас эхлэн үндсэн солилцоо буурдаг 1300ккал хүрч гэж тэмдэглэсэн байгаа нь бидний судалгааны үр дүнтэй 1370±12.3 ккал, хазайлт -1.1±0.025 үндсэндээ тохирч байгаа юм. Судалгааны иймэрхүү үр дүн Б.Бурмаа, Н.Төмөрбаатар , Н.Баасанжав 2006 он нарын судлаачдын бүтээлд бас дурьдсан байна. 60 наснаас бодисын солилцоо буурч байгааг эсийн мембраны фосфолипидэн давхаргат ханасан тосны хүчил ихсэч эсийн бодис энергийн солилцооны урвалын эрчим буурдаг гэж судлаачид тайлбарлаж байгаа. Үүнийг цаашдын судалгаандаа анхаарч энэ талаар хамтарсан судалгаа хийх нь насжилт судлалд чухал ач холбогдолтой юм.





СУДАЛГААНЫ АЖЛЫН ДҮГНЭЛТ
1 Бодисын солилцооны урвалын эрчим нь насжилтын үйл явцад нөлөөлж байна. Ялангуяа 40-49,50-59 насанд IN-BODY-230 аппаратаар биеийн бүтэц найралгын дүгнэлт (body composition analysis) хийхэд үндсэн солилцоо болон түүний хазайлт физиологийн утгаас ихэссэн байв. 60-дээш насанд бодисын солилцоо эрс буурч байна.
2.Биеийн нийт өөх, чөлөөт өөх бүсэлхий ташааны харьцаа алдагдсан, биеийн булчингийн хэмжээ багасч өөрөөр хэлбэл бодисын солилцооны хам шинж нь эрүүл насжилтанд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлүүд гэдэг нь бидний судалгааны үр дүн нь харагдаж байна.

Ном зүй

1.Ж.Батсуурь Монгол хүний генийн сан, хрономорфофизиологийн судалгаа. Төсөл-1.2004, 60-84х.
2.Б.Бурмаа, Н.Төмөрбаатар, Н. Баасанжав нар биологийн насжилт; биемахбодийн өвчлөлийн зүрхний титэм судасны эмгэгтэй уялдуулан судлах нь: ЭМШУ сэтгүүл 2006 хуудас 15-20
З.Т. Баясгалан Бодисийн солилцооны хам шинжийн тархалтын судалгаа 2008 он УБ.АУ.сэтгүүл х.48-51
4. K.David. Genetic Contribution to biological aging; Journal of Gerontology.2006 p. 180-190
5. M.E.Piche et al.Metabolic Syndrome in Women. American Journal of Gerontology 2008.6(2) p-30-35
6. KG Alberti et al. Indernafionol Association for the study of Obesity Circulation. 2010 120(16) p.870-887
7. M Abate.Metabolic syndrome: New York.2009 p.75-85
8. K.H Sidney R.J Shephard et al Endurance training and body composition of the humon body. Am.j din Hufr 2007 p.69-75
9. DM Smith, M.R.Khairi Age and metabolic Syndrome Invest New York 2009. P 120-128

10. Pij Shephard. Exercise and aging Public Health Rep. New York 2010-p. 160-180
11. Physical Fitness and the Aging Driver. Washington 2011 (2010)
12. R. Passmore. The regulation of body weigth in Healthy adults Med Clin Morth.Am 2003 p.350-360
13. R.J.Shephard Exercise and aging. Geriatrics. Washington. 2007 p.95-100
14. Aerobic exercise and weight. Chicago, Dorsey press 2009.p.161-166
15.Aging and Homeosfors American Blood Association. Wilkins press 2009. P. 105-120
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1510
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК