Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (54) 2012.N03(054)
ЯСНЫ АРХАГ ИДЭЭТ ҮРЭВСЛИЙН АНТИБИОТИКТОЙ ҮРЭЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРХЛАА ХЯНАЛТ
( Судалгааны өгүүлэл )

А.Эрдэнэбилэг1 , О.Батсүх1, Л.Наранбат1 Ч.Пунцаг2

ЭМШУИС-ийн АУС ГССЗТ1
ЭМШУИС-ийн АУС МЗТ2

 
Абстракт

Ясны архаг идээт үрэвсэл /osteomyelitis грек гаралтай үг. osteon-яс, myelos-ясны чөмөг, itis-үрэвсэл/ ясны чөмөг эдэд тархсан үрэвсэл юм.  Ясны архаг идээт үрэвсэл нь тулгуур хөдөлгөөний эрхтэний гэмтлийн дараа тохиолддог архаг явцтай, олон  удаа эмчилгээ хийхэд удаан хугацаа шаардаж олон арван жилээр үргэлжилдэг хүнд хэлбэрийн хүндрэлүүдийн нэг юм. Чөмөгт ясны идээт үрэвслийг бүрэн төгс эмчлээгүйгээс болж халдварлагдсан хуурамч үе, эмгэг хугарал, арьс, зөөлөн эдийн дутмагшил, булчингийн хатингаршил үүсэж хөдөлмөрийн чадвар алдах, тахир дутуу болох хүндрэл элбэг тохиолдож байна.
    Ясны эдийн идээт үрэвсэл нь бага насны хүүхдэд цусаар дамжиж халдварлагддаг боловч сүүлийн үед гэмтлийн шалтгаант ясны идээт үрэвсэл ихэсч байна. Үүний дотор ямар нэгэн мэс заслын аргаар ясны хугарлыг эмчлэх үед хүндрэх байдлаар тохиолдохоос гадна ил хугарал, хавсарсан олон мөч эрхтэн гэмтэх, буудагдсан шарх, ясны татлага хийсэн үед шөргөөр дамжиж үүсэж байна. Ясны архаг идээт үрэвсэл нь 1982 оны байдлаар сэдрэлтэй гэмтлийн дотор 2.5%-г /Г.Дэмид/ эзэлж байсан бол 2010 оны байдлаар 16.6% -г эзэлж байна.  Ясны идээт архаг үрэвсэлийн үед бие махбодын үзүүлж буй хариу урвал болон эмчилгээний үр дүнг үндсэндээ цусны ерөнхий шинжилгээ,ялангуяа лейкоцитийн үнэмлэхүй тооны өөрчлөлт болон улаан эсийн тунах хурдаар хянаж байгаа бөгөөд аливаа нөлөөлөлд хамгийн мэдрэг дархлаа тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлтийн  талаар манай орны нөхцөлд хийсэн судлагаа хараахан байхгүй учраас дархлаа чадамжийн тухай ямар нэг мэдээлэлгүйгээр эмчилж байна.
Аливаа эмгэгийн үед дархлааны-хяналт хийж түүний үр дүнгээр эмчилгээний хэтийн төлөвийг чиглүүлэх нь клиникийн  дархлалаа судлалын  өнөөгийн зорилт болж байгааг академич Р.В.Петеров тэргүүтэй эрдэмтэд цохон тэмдэглэсэн байна. Монгол хүмүүст дархлааны үзүүлэлтүүдээс Т,В лимфоцит,Тs /дарангуйлагч-Т-эс/ эсийн  эзлэх хувь харьцангуй бага ,нейтрофилийн /нф/ залгих идэвхи бага байдаг зэрэг онцлогыг Г.Батбаатарын /Ясны идээт архаг үрэвсэлийн эмчилгээний дархлаа-хяналт/ судалгаагаар тогтоогдсон.Иймд ясны архаг идээт үрэвслийн байрлал, тархалт, эмчилгээний аргын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж,дархлалын эсийн хяналтын дор Ясны идээт архаг үрэвсэлийг антибиотиктой үрэлээр эмчлэх  зайлшгүй шаардлага гарч байна.
 

Судалгааны зорилго,зорилтууд
     Бидний судлагааны зорилго нь ясны идээт архаг үрэвслийг төгс эмчлэхийн тулд үрэвсэлийн голомтыг бүрэн арилгаж, мэдрэг антибиотиктой үрэлийг байрлуулж, эмчилгээний үр дүнг хянах дархлаа-хяналтын оновчтой аргыг боловсруулах явдал юм.
Зорилгодоо  хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн: Үүнд
1.    Ясны идээт архаг үрэвслийн тархалт, байрлалыг судлан тогтоох
2.    Ясны идээт архаг үрэвслийн уламжлалт эмчилгээ болон антибиотиктой үрэл эмчилгээний үр дүнг харьцуулан тооцох
3.    Ясны идээт архаг үрэвслийн үүсгэгч болон антибиотикд мэдрэг чанарыг тодорхойлох
4.    Тухайн эмгэгийн үеийн дархлалын эсийн өөрчлөлтийг тогтоох
Судалгааны аргачлал
Судлагааг 2010-2012 оны хооронд ГССҮТ, ЭХЭМҮТ, Нэгдсэн 3-р эмнэлэгийн яаралтай мэс заслын тасагт  Ясны идээт архаг үрэвсэл оношоор хэвтэж эмлүүлсэн 31 өвчтөнд бактериологи шинжилгээг үндэслэн антибиотиктой үрэл тавих мэс засал эмчилгээг дархлалын эсийг хянаж эмилгээний үр дүнг тооцох судлагаа хийв.
Хүснэгт1

Дүгнэлт
•    Судлагаанд хамрагдсан нийт өвчтөний  83%  эрэгтэй,17% -эмэгтэй,насны байдлаар 21-30 насны-51.6%, харьалалаар нь хөдөө-67.7%,хот-32.2%-г эзлэж байгаа нь хөдөө орон нутагт гэмтэлийн анхны тусламж үйлчилгээ,оношлогоо эмчилгээний асуудал дутмаг байгааг харуулаж байна.
•    Дээрхи  эмгэгийг шалтгаанаар нь авч үзвэл 48.3 %-ил хугаралын дараа гэмтлийн гаралтай, 22.5%-зөөлөн эдийн гэмтэл буюу цусаар дамжин халдварлагдсан тодорхойлогдож байгаагаас гадна байрлалаар нь 45.1%-шилбэ, 25.8 %-дунд чөмөгний ясанд байрлалтай байгаа нь тухайн ясны онцлогтой холбоотой юм.
•    Ясны идээт архаг үрэвсэлээр өвчилсөн хугацаагаар авч үзвэл 41.9 % 3-5 жил, 22.5% 1-2 жил болсон, хийсэн мэс засалын тоогоор 41.9 % 3-5 удаа, 35.4%  6-8 удаа ямар хэмжээгээр мэс ажилбар хийгдсэн болох тогтоогдсон нь энэ эмгэг архаг ужиг явцтай олон дахидаг болохыг харуулаж байна.
•    Дархлалын эсийн үзүүлэлтээр антибиотиктой үрэл тавихаас өмнө цусан дахь Т-лимфоцит 35.57±8.638, Тт-эс 29.24±4.680, В-лимфоцит 8.43±0.976 буурч хагалгааны дараа Т-лимфоцит 49.86±9.547,Тт-эс 40.14±3.338,В-лимфоцит 13.71±1.890  өсөж байгаа нь эмчилгээний үр сайжирч байгааг харуулж байна.
•    Ясны идээт архаг үрэвсэл нь ихэнх тохиолдолд Staphylococcus aureus-үүсгэгдэж эмчлэгдсэдийн 71,2%-нь Гентомицинд /20-32/ мэдрэг байгаа нь Гентомицинтэй цемент бүхий үрэл голомтод тавьж эмчилэх  нь үр дүнтэй байгааг харуулаж байна.
•    Нийт эмчлэгдсэдийн 67.7%-нь эдгэрсэн, 25.8 %-нь тодорхой үр дүнд хүрч эмчлэгдэж байгаа цаашид энэ судлагааг өргөжүүлэн хийж эмчилгээний практикт  нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.
 

Ном зүй

1. Н.Даш Г.Дэмид “Гэмтэл согогийн өвчин” УБ 1982 он
2. Р.Е.Житницкий,В.Г.Виноградов Д.Г.Шапурма “Хронический травматический остеомиелит длинных костей” 1989 г
3. Е.Г.Григорьев А.С.Коган “Хирургия тяжелых гнойных процессов” 2000г
4. Руководство “Травматология и ортопедия I,II,III, том” 1997 г
5. Gallie W.E.”First Recurens of Osteomyelitis eighty years after infection”
6. В,Г.Виноградов “Резекция кости изнутри в комплексном лечение хронического остеомиелита костей конечностей” 2000г
7. Б.Баярт “Дархлаа судлал” 1999 он
8. Г.Батбаатар “Ясны идээт үрэвслийн эмчилгээний дархлаа-хяналт” АУ-ны докторын зэрэг горилсон бүтээл 2000 он

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1611
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК