Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (54) 2012.N03(054)
БАРУУН АЙМГУУДЫН СУВИЛАГЧДЫН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Ч.Мандалсайхан1    Ц. Жавзан 2    Ж. Жаргал2

1,2 ЭМШУИС-Говь-Алтай салбар сургууль

 
Абстракт

Асаргаа сувилгаа нь гэр бүл хамт олон, нийгэм бүхлээрээ хамрагдаж, сувилгаа нь эрүүл болон өвчлөлийн үед тэр ч байтугай нас баралтын шатанд тасралтгүй хийж байх, чухал үйл ажиллагаа юм. Сувилахуйн тусламжийг зөв оновчтой зохион байгуулж чадсанаараа сая төрсөн нярай хүүхдээс эхлээд, өндөр настныг эрүүл аж төрөхөд нь туслаж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин эмгэг үүсэх нөхцөл бүрдүүлж байгаа хүчин зүйлийг судлаж илрүүлэх ажлыг зохион байгуулдаг. Орчин үеийн эмнэлгийн байгуулагуудын үйл ажиллагааны тулгамдаж байгаа  асуудлын нэг гол цөм нь асаргаа сувилгааг зөв дэс дараалалтай, үнэнч шударга хөнгөн шуурхай, сайн хийснээр асаргаа сувилгаа нь эмчилгээний 50 хувьтай тэнцдэг гэж үздэг. Иймд сувилахуйн тусламж үйлчилгээг 5 шатлалаар хэрэгжүүлэх нь нэн чухал шаардлагатай байгаа юм. Иймээс асаргаа сувилгаа нь үйлчлүүлэгчдийг өвчилсөн хойно нь биш, өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх зөвөлгөө өгөхөд нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг практикт нэвтрүүлэх нь бидний  судалгааны ажлын гол үндэслэл болж байна.
 

Зорилго:  Баруун аймгуудын сувилагчдын сувилахуйн тусламж үйлчилгээ, түүнд тулгамдаж буй асуудлыг илрүүлэхэд оршино .
Зорилт:
1.    Баруун аймгуудын сувилагчдын   ажлын  нөхцөл, онцлогийг  судлах
2.    Сувилахуйн тусламж үйлчилгээ түүний тулгамдаж буй асуудлыг аймгуудаар харьцуулан гаргах
3.    Сувилагчидын фокус бүлгийн ярилцлаганд дүгнэлт хийх
Судалгааны ажлын шинэлэг тал:
Энэхүү судалгаа нь баруун аймгуудын сувилагч нарын сувилахуйн тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудлыг харьцуулан гаргаж байгаагаараа шинэлэг болно.


Судалгааны ажлын практик ач холбогдол
Баруун аймгуудын сувилагч нарын сувилахуйн тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудлыг харьцуулан гаргаснаараа тэдэнд учирч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох
Судалгааны загвар: Судалгааг  дескриптив судалгааны  нэгэн агшингийн загвараар явуулсан ба тоо болон чанрын аргыг хослуулан авсан болно.
Судалгааны арга зүй:  Уг судалгаанд баруун аймгуудын төлөөлөл  болох нийт 256 сувилагч хамрагдлаа. Судалгааг авахдаа хаалттай 20 асуумжаар авсан ба аймаг тус бүрт фокус бүлгийн ярилцлагыг удирдамжийн дагуу явуулсан болно.
Судалгааны боловсруулалт:
Судалгааг  SPSS-17.0 программ ашиглан боловсруулалт хийсэн ба гарсан үр дүнг нэгтгэлээ.  
Судалгааны үр дүн:
Ерөнхий мэдээлэл: Судалгаанд нийт баруун аймгуудын төлөөлөл болох 256 сувилагч нар хамрагдасан. Насны хувьд авч үзвэл 20-30 насны 50, 31-40 насны 75, 41-50 насны 105, 50-с дээш насны 26 сувилагч хамрагдсан байна. Ажилласан жилийн хувьд авч үзвэл 1-5 жил ажилласан 45, 6-10 жил ажилласан 22 сувилагч,   11-15 ажилласан 40 сувилагч, 16-20 жил ажилласан 34 сувилагч, 20-с дээш жил ажилласан 115 сувилагч хамрагдсан байна.


Зураг 1.

Зураг 2.
 
Зураг 3.
 
Зураг 4.
 


Зураг 5.
 
Зураг 6.
 

Дээрх судалгааны үр дүнгээс харахад нийт сувилагчдын  44.1% нь сувилахуй хийх цаг гардаггүй гэсэн хариултыг өгч байгаа нь сувилагч нарын  ажлын ачаалал ихтэй байгаатай холбоотой болов уу.
Зураг 7. Сувилахуйн тусламж үйлчилгээг явуулахад  саад болж байгаа зүйл:  
 
P- 0.006 Статистик үнэн магадтай байна.
Дээрх судалгааны үр дүнгээс Сувилахуйн тусламж үйлчилгээг явуулахад Завхан, Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгуудын сувилагч нарын дийлэнх хувь нь Орчин нөхцөл бүрдэхгүй гэсэн хариултыг өгч байхад Увс аймгийн сувилагч нарын хувьд орчин нөхцөл дээр мөн зохион байгуулалт муу гэсэн хариултыг ойролцоо хувьтай өгсөн байна. Харин Баян-Өлгий аймгийн сувилагч нарын  хувьд Зохион байгуулалт муу гэж үзэж байгаа бол дараагийн дугаарт удирдлага ойлгохгүй гэсэн хариултыг өгсөн байна.


Зураг 8. Дипломын сувилагч , Бакалавр сувилагчийн ажил үүргийн ялгаа
 
P- 0.004 Статистик үнэн магадтай гарч байна.
Дээрх судалгаанаас харахад баруун аймгуудын сувилагч нарын маань 60-70% нь нэг их ялгаа байхгүй гэсэн хариултыг өгсөн байна.

Зураг 9. Хэрэв ялгаатай бол юун дээр байдаг вэ?


 
P- 0.010 Статистик ач холбогдолтой байна.
Дээрх судалгааны үр дүнгээс харахад бакалавр болон дипломийн сувилагчийн хувьд ойролцоо хувьтай эмчийн заасан эмчилгээг л хийдэг гэж хариулсан байгаа нь ажил үүргийн хувьд ялгаа байхгүй гэдэг нь энэ судалгааны үр дүнгээс харагдаж байна. Үүнээс дүгнэхэд Сувилагч нар маань одоог хүртэл эмчийн туслах хэвээр байна.

Зураг 10. Палатны тусламж үйлчилгээг явуулахад практикт хэр их үр дүнтэй эсэх:
 
P – 0.008 Статистик үнэн магадтай гарч байна.
Дээрх судалгааны үр дүнгээс харахад ерөнхийдөө бүх аймгийн сувилагч нарын хувьд 30-50% нь маш үр дүнтэй, мөн хүн нэг бүрт үйлчилгээ үзүүлж чадна  гэсэн хариултыг өгсөн байна. Гэхдээ Баян-Өлгий, Завхан аймгуудын сувилагч нарын 30 гаруй хувь нь сувилагч нарын ачаалал хөнгөрнө гэж үзэж байна.

Фокус ярилцлагын үр дүн:



Дүгнэлт:
1.    Судалгаанд хамрагдсан сувилагч нар хэдий мэргэжилдээ сэтгэл ханамжтай байгаа ч тэдний цалин бага, жилийн амралтын хоног цөөн, шөнөд ээлжийн асрагчгүй, орчин үеийн тоног төхөөрөмжийн хангалт муу зэрэг нь тэдний нийгмийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр байна.
2.    Сувилахуйн тусламж үйлчилгээг явуулахад баруун аймгуудын сувилагчидын дийлэнхи  хувь нь орчин нөхцөл , зохион байгуулалт муу гэсэн хариултыг өгсөн ба,  мөн дипломын болон бакалавр сувилагчдын хооронд онцын ялгаа байдаггүй гэсэн ба   нийт   сувилагчдын   дийлэнхи   нь эмчийн заасан эмчилгээг хийдэг гэж үзэж байгаа нь сувилагч нь одоог хүртэл эмчийн туслах хэвээр байна.
3.    Баруун аймгуудын сувилагчдын ихэнхи хэсэг нь олон жил ажилласан сувилагч нар  зэргийн шалгалтанд орохгүйгээр зэрэгтэй болох, мөн дипломын сувилагчидын хувьд 1-2 жил сураад бакалавр болох хүсэлтэй байна. Мөн Сувилахуйн гардан үйлдлийн сургалт, англи хэл компьютерын сургалтанд  хамрагдах хүсэлтэй байна.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1366
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК