Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (55) 2012.N04(055)
ТЭНЭГРЭЛТЭЙ НАСТНУУДЫН АСРАН ХАМГААЛАГЧДЫН АЧААЛЛЫГ ZARIT-ЫН АРГААР ҮНЭЛСЭН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

      Л.Одгэрэл 1
                        З..Хишигсүрэн2 ( Анагаах ухааны доктор )
                С.Наранчимэг 2 ( Анагаах ухааны доктор, дэд проф )

Геронтологийн төв 1
 ЭМШУИС 2

 
Абстракт

 Бид судалгаандаа Геронтологийн төвийн олон мэргэжлийн “Тэнхлэг” багаас 2007, 2008, 2009, 2010  онд Улаанбаатар хотын 6 дүүрэгт амьдарч буй эрүүл мэндийн V бүлэгт харъяалагдах настангуудын үзлэгийн картнаас судасны шалтгаант тэнэгрэл ба өтлөлтийн тэнэгрэл гэж оношлогдсон 50 настны асран хамгаалагч 50 хүнийг сонгон авч тэдний ачааллыг Zarit-ын аргаар судлах зорилго тавьсан.
            Судалгаагаанд хамрагдсан асран хамгаалагчийн ачааллыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 22 асуумж бүхий Zarit-ын асуумжаар үнэлсэн болно. Судалгаанд хамрагдсан асран хамгаалагчид нь  17-82 насны хүмүүс байсан ба 17 ( 34 хувь ) нь эрэгтэй, 33 ( 66 хувь ) нь эмэгтэй байв. Судалгаанд хамрагдсан асран хамгаалагчдын дундаж нас 44.5 ±4.85 байна.

Үндэслэл:
Дэлхийн улс орнуудад Тэнэгрэл нь 65 –аас дээш настан хүн амын ихэнх хувийг эзэлсэн хэвээр байна. АНУ-д 4-5 сая хүмүүс  Альцгеймерийн өвчтэй амьдарч байна1. Японд 65 дээш насны эрчүүдийн 1,5% тэнэгрэлд өртөмхий байна 2. Германы эрдэмтэд 2060 он гэхэд Тэнэгрэл 2,5 тэр бум хүртэл өснө гэж таамаглаж байна3. Тэнэгрэлтэй  хүмүүсийн эрүүл мэндийн асуудал, амьдралын чанарыг хангахад нөлөөлдөг гол хүмүүс нь асран хамгааллын асуудал байдаг.Тэднийг асарч сувилж буй асран хамгаалагч, ойр дотны хүмүүс,харгалзан дэмжигч нарт нь биеийн болоод сэтгэлзүй, эдийн засгийн хувьд нэлээд ачаалал тулгардаг.   Иймээс бид тэнэгрэлтэй настнуудын асран хамгаалагчийн ачааллыг судлах үзэх шаардлагатай хэмээн үзсэн юм.  
Судалгааны зорилт:
1.    Тэнэгрэлтэй  настны асран хамгаалагчийн нас, хүйсийн байдлыг судлан тогтоох
2.    Тэнэгрэлтэй настны  асран хамгаалагчийн ачааллын зэргийг судлан тогтоох  
Судалгааны аргазүй, материал хэмжээ:
                  Бид судалгаандаа Геронтологийн төвийн олон мэргэжлийн “Тэнхлэг” багаас 2007, 2008, 2009, 2010  онд Улаанбаатар хотын 6 дүүрэгт амьдарч буй эрүүл мэндийн V бүлэгт харъяалагдах настангуудын үзлэгийн картнаас судасны шалтгаант тэнэгрэл ба өтлөлтийн тэнэгрэл гэж оношлогдсон 50 настны  асран хамгаалагч 50 хүнийг тохиолдлын судалгааны аргаар сонгон авсан. Судалгаанд хамрагдагсдаас таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авсны үндсэн дээр асран хамгаалагчдын ачааллыг  тусгай боловсруулсан  22 асуулга бүхий (Zarit- ийн) асуумжаар үнэлсэн. Судалгааны материалд статистик боловсруулалтыг SPSS 11.5 программыг ашиглаж хийсэн.



Судалгааны үр дүн:
                Судалгаанд асран хамгаалагчийн   17 ( 33 хувь ) эрэгтэй , 33 ( 66хувь ) эмэгтэй дундаж нас 44.5 ±4.85 байна. Доод нас 17, дээд нас 82 байлаа.

Хүснэгт 1

Асран хамгаалагчийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Монгол хүний насны ангилалаар дунд нас (30-54  ), хөгшрөх  нас ( 55-84 ) эмэгтэйчүүд 29
( 87,9 хувь ), дунд нас (30-54 нас ), хөгшрөх нас ( 55-84 ) насны эрэгтэйчүүд ( 76,5 хувь ) тус тус эзэлж байна.
                  Судалгаанд асран хамгаалагчийн ачаалал 1 (2 хувь ) огт ачаалалгүй,7 (14 хувь ) бага зэрэг ачаалалтай,22 ( 44 хувь ) нэлээд ачаалалтай, 20 ( 40 хувь ) маш их ачаалалтай байна.

Зураг 1.  Асран хамгаалагчийн ачааллын зэрэг

Судалгааны дүнгээс үзвэл асран хамгаалагчдын 1 (2 хувь ) нь огт ачаалалгүй,  7 (14 хувь ) нь бага зэрэг ачаалалтай, 22 ( 44 хувь ) нь нэлээд ачаалалтай, 20 ( 40 хувь ) нь маш их ачаалалтай байна. Энэхүү судалгаанаас үзвэл  тэнэгрэлтэй  настныг  асран  хамгаалагчид ачаалал ихтэй байдаг нь харагдаж байна.     

Хэлцэмж: Тэнэгрэлтэй настны асран хамгаалалын байдал нь Хонг-конг улсад хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд (52,5 хувь ), эрэгтэйчүүд (47,5 хувь ) байна. Хонг-конгийн  ( 2005 ) тэнэгрэлтэй настнуудын  асран хамгаалагчдын  дундаж нас 47,4 ± 6,79, асран хамгаалагчийн ачааллыг үнэлэх үнэлгээний дундаж оноо 24,6 байсан бол энэ үзүүлэлтээр монгол асран хамгаалагчийн  дундаж нас 44.5 ±4.85, эмэгтэйчүүд 33 ( 66хувь ), эрэгтэйчүүд 17 ( 33 хувь ) байна.

Дүгнэлт:
1.    Тэнэгрэлтэй настны асран хамгаалагчдын  дундаж нас 44.5 ±4.85 байна. Үүнээс 17 ( 33 хувь ) эрэгтэй , 33 ( 66хувь ) эмэгтэй, Доод нас 17, дээд нас 82 байна.
2.    Тэнэгрэлтэй настны  асран хамгаалагчийн ачаалал 1 (2 хувь ) огт ачаалалгүй,7 (14 хувь ) бага зэрэг ачаалалтай,22 ( 44 хувь ) нэлээд ачаалалтай, 20 ( 40 хувь ) маш их ачаалалтай байна.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 451
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК