Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2007, 1(4-1)
Коронарографийн шинжилгээ, коронарангиопластик эмчилгээний эдийн засгийн тооцоо, цаашдын төсөв
( Судалгааны өгүүлэл )

З.Лхагвасүрэн1, Ш.Зоригоо1

1П.Н.Шастины нэрэмжит нэгдсэн эмнэлэг

 
Удиртгал

Судас хатуурлын шалтгаантай зүрхний шигдээс, тархины цус харвалтын хүндрэл жилээс жилд улам ихсэж нас баралтын тоо буурахгүй байна. (МУЭМАлба 80 жил, 2002 он). АНУ-д жилд зүрхний шигдээсээр 1,5 сая хүн өвчилж, 500 мянган хүн зүрхний титэм судасны өвчний улмаас нас барж байна. (АЗХ., 2004 он). Манай оронд зүрх судасны өвчний шалтгаант нас баралт үхлийн гол шалтгаан болдог ба 2002 оны байдлаар 100 мянган хүнд 223 байгаа нь дэлхийд дээгүүрт орж байна. (ЭМЯ, статистик мэдээ 2003 он).

Судсан дотуурх мэс заслын эмчилгээний (СДМЗ) судас тэлэх аргаар хийгдэж байгаа титэм судасны нарийслыг тэлж, стент тавих эмчилгээ нь (РТСА-Percutaneus Transluminal Coronary Angioplastic) интервенциональ кардиологийн салбарт үр дүнтэй ирээдүйтэй хөгжиж байгаа салбарын нэг төдийгүй Америк, Англи, Герман, ОХУ, Францад жил бүр 800 мянган хүнд РТСА эмчилгээ хийгдэж2,3,4 ойрын үр дүн нь 99.7% алсын үр дүн нь 73.8% (5,6) байгаа нь энэ эмчилгээний үр дүнг харуулж байна.

Манай оронд анхны коронарографийн (КГ) шинжилгээг 1987онд Ж.Цог ЗХУ-ын мэргэжилтэн Б.В.Шобалкинтай хамтран хийж 1996 онд З.Лхагвасүрэн, Л.Жаргалсайхан нар Австралийн эмч В.Devid-тэй хамтран сонгомол аргаар титэм судсыг тодруулах шинжилгээг 1999 он хүртэл нийт 39 өвчтөнд хийсэн байна.1 Анхны РТСА эмчилгээг 2000 оны 10-р сард Францын доктор B.Gerardin эмч З.Лхагвасүрэн нар амжилттай хийснээс хойш Францын Avlom Sante кардио нийгэмлэгийн эмч нар 16 удаагийн томилолтоор 2007 оны 7-р сар хүртэл хугацаанд нийт 238 өвчтөнд хийгээд байна. Нэг удаад хийгдэх РТСА эмчилгээний тоо жилээс жилд өссөөр байна 1-›31.2

Зорилго

  1. Гадаадын хөрөнгө оруулалт зогсож манай орны мэргэжилтэн нар 2009 оноос бие дааж РТСА эмчилгээг хийж эхлэхэд, түүнд хэрэглэгдэх материалын эдийн засгийн тооцоо зайлшгүй хэрэгтэй тул түүнийг сар жилээр тооцон тогтоох зардлыг урьдчилан тодорхойлох.
  2. КГ-ийн шинжилгээ, РТСА эмчилгээний зардлыг ЭМД-с эсвэл хувь хүнээс ямар журмаар тогтоож эргэлтийн зардлын данстай болохыг санал болгох.
  3. Эдгээрийг шийдсэний үндсэн дээр Монгол улсын АУ-ны түүхэнд монгол эмч нар бие дааж РТСА эмчилгээг хийхэд материалаар гачигдахгүй техникийн хувьд саадгүй байхад зохих шатны байгууллагуудын анхаарлыг хандуулж зөв зохистой хөгжих шийдвэр гаргуулснаар дэлхийн хөгжингүй орнуудад хийгддэг эмчилгээний нэг эгнээнд зэрэгцэн очих.
Аргазүй

Тооцооны үндэслэлүүд: 2004 он дуустал 14 удаагийн томилолтонд Францын эмч нарын Avlom Sante Cardio нийгэмлэгийн анагаахын компаниудын хөрөнгөөр КГ-ийн оношлогоо, эмчилгээний материалыг тэд өөрсдөө авчирдаг байсан.

2004 оноос ШКТЭмнэлгийн санхүүжилтээр зөвхөн КГ-ийн оношлогооны материалд жилдээ 10 сая төгрөг зарцуулдаг болсон (хүснэгт 1).

Хүснэгтээс харахад жилээс жилд КГ-ийн болон PTCA эмчилгээний тоо улам өсч сүүлийн жилүүдэд оношлогоо хийгдсэн хүмүүсийн 50-60% нь эмчилгээнд хамрагдсан байгаа нь уг оношлогоо-эмчилгээний чанар, үр дүн дээшилж байгааг харуулсан үзүүлэлт юм. Дээрхи тооцоонд ариутгалын уусмал, тодосгогч бодисын үнэ, НӨТ татвар тусгагдаагүй болно.

Үр дүн

Хүснэгт 2  болон тооцоонд үндэслэн КГ-ийн оношлогоог -118$

Хүснэгт 3-аас харахад КГ-ийн оношлогоонд жилд дундажаар 32500$, РТСА эмчилгээнд 62500$ шаардагдахаар байна. Жилээс жилд КГ-ийн шинжилгээний тоо өсч байгаа нь хүснэгт 1-ээс харагдаж байгаа ба 2010 оноос ШКТЭ-г КГ-ийн оношлогоо, эмчилгээний бүх зардлыг хариуцна гэж үзэхэд жилд дунджаар 95,000$ төсөвлөгдөх шаардлага гарч байна.

Дүгнэлт
  1. 2009 он гэхэд манай эмч нар өөрсдөө РТСА эмчилгээг бүрэн хийж эхлэх ба 2010 оноос хойш тасралтгүй үргэлжлүүлэн явуулахад материалаар гачигдахгүй байхын тулд одооноос тодорхой арга хэмжээ авч, хөрөнгийн эх үүсвэртэй болох.
  2. Энэ тооцоог үндэслэн ШКТЭ нь холбогдох газруудад санал тавьж, уг зардлыг төсөвт суулгаж авах.
  3. КГ-ийн оношлогоо, РТСА эмчилгээний зохих хувийг хувь хүнээс эсвэл ЭМД сангаас авдаг болох
  4. Хэрэглэгдэх материалыг авахдаа тендерт шалгарсан гэх зуучлагч байгууллагаар дамжуулан НӨТ-ийн татвар нэмэгдүүлж, эмнэлэг ашиг төлөх бус үйлдвэрлэгчээс нь өөрсдөө шууд авах гэрээ хийвэл дээрх өртөг 50% буурах магадлал байгааг бидний судалгаа, өмнө хийгдсэн ажлын туршлагаар нотлогдсон болно.
Ном зүй

1. Баасанжав Н., Лхагвасүрэн З.,.Бадамсэд Ц.,Содгэрэл Б. Зүрхний төрөлхийн гажиг, судасны эмгэгийг судсан дотуур оношлон эмчлэх 2006.х-8-11
2. Цэгээнжав Д., Лхагвасүрэн З.,Дамдинсүрэн Ц. Титэм судасны нарийслыг сждсан дотуурх мэс заслын аргаар эмчилсэн дүн. МАУ.2005 ¹2 18-22
3. Абугов С.А., Пурецкий М.В., Саакян Ю.М. и др. Всероссийский съезд сердечно сосудистых хирургов.4-й: Тезисы докладов и сообщений. М 1998. ст 191.
4. Беленков Ю.Н., Акчурин Р.С., Савченко А.П., Ширяев А.А., Руденко Б.А. Резултаты коронарного стентирования у больных ишемической болезни серлца с много сосудистым поражениям коронарного русла.Кардиология. 2002.5:42-48.
5. Ганюков М.И., Шилов А.А., Сусоев Н.И., Шиганцов И.Н., Левченко Е.А., Бравее И.Ю. Непосредственные и отдаленные результаты коронарного стентирования в 1й Всероссийский конгресс по эндоваскулярной хирургии врожденных и приобретенных пороков сердца, коронарной и сосудистой паталогий. Москва. 5-8. Июня 2002.
6. Stephen N., Oesterle M.D. Where cardiac surgery and interventional cardiology mere: The future of catherer-based interventions for cardiovascular disease. The heart surgery forum.4(4):290-296.2001.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1365
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК