Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
ЖОНШ-6 БЭЛДМЭЛИЙН ЧИЙГЛЭГ, ҮНСЛЭГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Ч.Одгэрэл1, Т.Соёлт2, Х.Даариймаа1 С.Сээсрэгдорж3

1ЭМШУИС, Эм зүйн сургууль, 2ЭМШУИС, Уламжлалт Анагаахын сургууль

 
Абстракт

Монгол эх орны байгалийн баялаг болон уламжлалт анагаах ухааны арвин баялаг сан хөмрөгт тулгуурлан эмийн ургамлын биологи, фармакологийн үйлдлийг тэдгээрт агуулагддаг гол ба дагалдах нэгдлүүдтэй холбон судалж, өндөр идэвхи бүхий ургамлын бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь эмчилгээний төдийгүй эдийн засгийн ач холбогдолтой.
Уламжлалт ангаах ухаанд олон төрлийн өвчнийг анагаахад хэрэглэсээр ирсэн хэдий ч шинжлэх ухааны түвшинд судлагдаж амжаагүй олон төрлийн эмийн ургамал, эмт бодис байдаг билээ.
Жонш-6 бэлдмэл гол төлөв ходоод хамгаалах, ходоодны үрэвслийг эмчлэх үйлдэлтэй бөгөөд бид уг бэлдмэлийг бэлтгэх, ургамалд агуулагдах зохистой чийглэгийн хэмжээ болон үнслэгийн хэмжээг тогтоохыг судалгааны ажлын чухал хэсэг хэмээн үзсэн юм.
Органик нэгдлийг шатаасны дараа шатахгүй үлдсэн органик биш бодисын үлдэгдлийг үнс гэнэ.  Ерөнхий үнслэг гэдэг нь ургамлын эрдэс бодисууд ба бусад эрдэс хольцын нийлбэрийг хэлнэ.
Түүхий эдэд агуулагдах чийглэгийн хэмжээ, үйлчлэгч бодис ба хандлагдах бодисын хэмжээг мэдсэнээр шаардлагатай хэмжээний эмийн бэлдмэл үйлдвэрлэхэд хэрэглэгдэх түүхий эдийн хэмжээг нарийвчлан тооцоолж болдог.
Зохих горимын дагуу бэлтгэж хатаасан тодорхой чийгтэй түүхий эд нь чанар сайтай эм үйлдвэрлэх чухал нөхцөл болно.

Судалгааны ажлын зорилго, зорилт:
    Жонш-6 бэлдмэлийн үнслэгийг тодорхойлох
    Тус бэлдмэлийн чийглэгийг тогтоох

Судалгааны материал, арга зүй:
Жонш-6 бэлдмэлийн найрлагад Жонш (Calcitum), Библин (Piper longum L) , Рүда (Aucklandia lappa Decne), Мана (lnula helenium L.), Гүргэм (Carthamus tinctorius L), Сүгмэл (Amomum Kravanh Pierre ex Gagnep) орно.

    Ургамал, ургамлын гаралтай бэлдмэлд үнслэгийг  фармкопейн аргачлалын дагуу тодорхойлно.
1.0 цахилгаан жин дээр жинлэн авч урьдчилан тогтмол жинд оруулсан тигельд хийн шатаах зууханд 550-5500С хэмд цайвар саарал болтол улайсган үнсжүүлнэ. Тигельд байгаа үнсний үлдэгдэл бодисууд шатах нь удаан байвал аагтай азотын хүчил буюу 10% азот хүчлийн аммонийн уусмал дусааж норгоод усан халаагуур дээр сорох шүүгээнд ууршуулж дахин шатаана. Шатаалт дууссаны дараа тигелийг халуунаар нь эксикаторт тавьж хөргөөд жигнэнэ. Хүчилд уусахгүй үнсийг тодорхойлоход тигльтэй ерөнхий үнсэн дээр 2-3 мл 10% давсны хүчлийн уусмал нэмж, тигелийг цагны шилээр таглаж буцалж буй усан халаагуур дээр 10 минут халаагаад хөргөнө. Тигельд буй үлдэгдлийг 5 мл усаар сулруулж үнсгүй шүүлтийн цаасаар шүүж, 2%-ийн азот мөнгөний уусмал 1 дусал нэмэхэд булингар үүсэхгүй болтол тигель ба шүүлтийн цаасыг угаана. Тигель ба шүүлтийн цаасыг хатааж тигель дэх шүүлтийн цаасыг болгоомжтой шатаасны дараа тогтмол жинтэй болтол улайсгана.
Ерөнхий үнслэгийн хэмжээг дараах томъёогоор тооцно.
 

            M1 х 100 х 100                                   Х= ---------------------                               
                                                                                    M2 x (100-w)                                        

w - чийглэг
М1 - үнсний жин
М2 - түүхий эдийн жин

    Хатаах нөхцлийг эмийн ургамал тус бүрийн фармакопейн өгүүлэлд заасан байдаг. Хатаах аргаар чийглэгийг тодорхойлоход урьдчилан фармакопейд заагдсан хатаах температурыг нь тохируулсан хатаах шүүгээ, тогтмол жинд оруулсан бортого (бюкс)-ыг хэрэглэнэ. Бортогыг хатаах шүүгээнд 1 цаг хатааж хөргөөд дараалсан 2 жинлэлтийн ялгавар нь 0.0005г-аас ихгүй болж тогтмол жинд оруулж 0.0002 гр-ийн нарийвчлалтай жинлэн, эксикаторт таглаж хадгалсан байна. Тогтмол жинд оруулсан таглаатай, урьдчилан жинлэсэн бортогонд эмийн бэлдмэлээс фармакопейд заагдсан хэмжээгээр хийж 0.0002 г-ийн нарийвчлалтай жинлэж хатаах шүүгээнд таглааг нь авч өгөгдсөн температурт хатаах хугацааг нь заагаагүй бол 2 цаг тавьж хатаана. Эксикаторт 30-50 минут байлгаж хөргөөд бортгыг таглаж 0.0002 г-ийн нарийвчлалтай жинлэнэ. Хатаах шүүгээнд дээрх байдлаар дахин тавьж 1 цаг хатааж хөргөн дахин жинлэхэд 2 жинлэлтийн ялгавар нь 0.0005 г-аас илүүгүй бол хатаж гүйцсэн гж үзэх ба ялгавар нь их бол дахин хатаана. Хатааж дууссаны дараа хатаахын өмнөх ба хатаасаны дараах жингийн ялгаварыг томьёонд орлуулан чийглэгийг процентоор илэрхийлнэ.
 
m-эмийн бэлдмэлийн хатаахын өмнөх жин, гр
m1-эмийн бэлдмэлийн хатаасны дараах жин, гр m0-эмийн бодисын жин




Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж:
    Судалгааны ажлын явцад Жонш-6 бэлдмэлд агуулагдах чийглэгийн хэмжээ 6.14±0.12% болохыг тогтоов.

    Судалгааны ажлын явцад Жонш-6 бэлдмэлийн үнслэгийн хэмжээ 40.91 % байв.



 

Ном зүй

1. Эмийн ургамал судлал ЭМШУИС Улаанбаатар хот 2004 он
2. Государственная фармакопея-XI
3.The Second International Coиference on Chemical Investigation and Utilizati4.
4 . Лигаа.У Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. УБ1996
5. Эрдэм шинжилгээ онол-практикийн бага хурлын илтгэлийн хураангуй УБ 2005
6. С.Сээсрэгдорж, Ч.Чимэдрагчаа, С.Хишигжаргал, Д.Цэрэндагва, Б.Чулуунчимэг. Монголын уламжлалт анагаах ухааны өвчнийг анагаах увидас. Улаанбаатар хот 2005он
7. Я.Ганбаяр Монгол эмийн жорын хувилбар нэрийн түүвэр Улаанбаатар 2010 он
8. Монгол улсад эм хангамжийн алба үүсч хөгжсөний 80 жилд УБ хот 2003
9. С.Олдох, Б.Цэрэнцоо, П.Батхуяг Монгол эмийн судлал Улаанбаатар 2009 он
10. Дагвацэрэн Б., Хишигжаргал Л., Наранцэцэг Г., Наранцэцэг Д., Бархасдорж Б., Туул Л. “Уламжлалт эмт бодис, жорын хяналтын лавламж”. УБ. 2003, х.11,15, 20
11. Баясгалан Б. “Монголын уламжлалт зарим эмийн чанар үнэлэх ба стандартчилалыг боловсронгуй болгох асуудалд”. Эм зүйн ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ 2001, х. 88-89
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 715
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК