Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (43) 2009.No3(043)
“ЭМН-ИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭМ-ИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ ХАНДЛАГЫН СУДАЛГАА”
( Судалгааны өгүүлэл )

С.Мягмарчулуун1 Х.Цацалмаа1

MPH, MD
БЗД-ийн ЭМН-ийн их эмч1
 
Абстракт

Эрүүл мэндийн талаарх дэлхийн нийтээр баримтлаж буй бодлого үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж амьдарч, сурч, ажиллаж буй орчиндоо эрүүл мэндэд таатай нөлөөллийг бүрдүүлэх явдал юм. Иймээс Баянзүрх дүүргийн 235000 хүн амд үзүүлж буй нарийн мэргэжлийн болон анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн НЭМ-ийн талаарх мэдлэг хандлагыг тодорхойлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг сайжруулах арга замууд, ололттой талуудыг тодорхойлох шаардлага тулгарч байгаа юм.

Судалгааны зорилго: Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн НЭМ-ийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ололттой талууд, тулгамдаж буй асуудлууд, хэрэгжилтийг сайжруулах ямар замууд байгаа мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн НЭМ-ийн талаарх мэдлэг, хандлагыг судлахад оршино.
Судалгааны зорилт:
1. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн НЭМ-ийн талаарх мэдлэг хандлагыг судлах
2.    НЭМ-ийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч буй тулгамдсан 
       асуудлыг тодорхойлох
3.    Хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах арга зам, хөтөлбөрийг   
       хэрэгжүүлснээр гарч буй ололттой талуудыг судлах
Шинэлэг тал: НЭМ-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах арга замуудыг судлах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн НЭМ-ийн талаарх мэдлэг хандлагыг тодорхойлсон явдал юм.
Практик ач холбогдол: Судалгааны үр дүнд үндэслэн цаашдын мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг сайжруулах боломж бүрдэнэ.
Судлагааны арга аргачлал: Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн НЭМ-ийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ололттой талууд, тулгамдаж буй асуудлууд, хэрэгжилтийг сайжруулах ямар замууд байгаа мөн эмч сувилагчдын НЭМ-ийн талаарх мэдлэг, хандлагыг судлах зорилгоор БЗД-ийн ЭМН-ийн нарийн мэргэжлийн болон, анхан шатны тусламж үзүүлэдэг 48  эмч, 52 сувилагчдыг хамруулав. Судалгаанд оролцогчдоос НЭМ-ийн талаарх мэдлэг хандлагыг тогтоох, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарч буй тулгамдсан асуудлууд, хэрэгжилтийг сайжруулах арга замууд, ололттой ямар талууд байгааг асуумжаар судалгааг авлаа.  Статистик боловсруулалтыг SPSS программ ашиглан дүн шинжилгээ хийсэн. Мөн нээлттэй асуумжийг энгийн нэгтгэлийн аргаар нэгтгэлээ. 
Судалгааны үр дүн: 
1.НЭМ-ийн талаарх мэдлэг шалгасан асуултанд 59% зөв, 34% буруу, 7% хариулаагүй байна. /эмч нарын 66% нь зөв, 29% нь буруу, 5% хариулаагүй/, /сувилагч нарын 57% нь зөв, 26 нь буруу, 17% нь хариулаагүй/
НЭМ-ийн мэдлэг шалгасан асуултууд:
1. НЭМ-ийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн 4 чиглэлийг заана уу? 
2. Эрүүл мэндийг дэмжих замуудыг нэрлэж бичнэ үү? 
3. Хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг 100% гэж үзвэл ямар хүчин зүйл нь хэдэн хувийг эзлэх вэ? 
2.Та ЭМТҮ үзүүлэхийн зэрэгцээ НЭМТҮ үзүүлэхийг хуулиар зааж өгсөн үү? /тийм 63%, үгүй 27%/ үүнээс эмч нарын 70% тийм, 30% үгүй гэж хариулсан байна, харин сувилагч нарын 59,6% нь тийм, 40,3% нь үгүй гэж хариулсан байна./
3.НЭМ-ийн Ү/Х-ээс хамгийн их ач холбогдолтой гэсэн 3 хөтөлбөрийг нэрлэнэ үү? гэсэн асуултанд  НҮЭМ Ү/Х-ийг 56, ХБӨ-нөөс сэргийлэх хянах Ү/Х-ийг 28, БЗДХ/ХДХВ/ДОХ-тэмцэх сэргийлэх Ү/Х-ийг 22 хүн нэрлэж бичсэн байна.
4.НЭМ-ийн Ү/Х-ээс хамгийн бага ач холбогдолтой гэсэн 3 хөтөлбөрийг нэрлэнэ үү? гэсэн асуултанд ЭМ технологийн сайжруулах Ү/Х-ийг 11, Халдварт өвчинтэй тэмцэх Ү/Х-ийг 9, ИДЭ Ү/Х-ийг 7 удаа нэрлэж бичсэн байна.
5.НЭМ-ийн Ү/Х-ийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй асуудлуудыг өрхийн эмнэлэгт гардаг асуудлууд, нарийн мэргэжлийн кабинетуудын эмч, сувилагчид гардаг асуудлууд гэж ялган үзлээ. 
Өрхийн эмнэлэгт гардаг бэрхшээлтэй нийтлэг асуудлуудад: 
Мөнгө санхүү хүрэлцээгүй
Иргэд идэвхгүй өөрсдийн эрүүл мэнддээ анхаарал тавих нь сул
ЭМАШТҮ-ний ажил их, 1 өдрийн ачаалал маш ихтэй 
НЭМТҮ-г хэрэгжүүлэхэд мэдлэг, хандлага, арга барил дутмаг
НЭМҮХ-ийг дан ганц өрхийн эмч, сувилагчаар явуулах нь хангалтгүй
Бусад
Амбулаторид гардаг бэрхшээлтэй асуудлууд: 
Иргэдийн мэдлэг хандлага муу
Мөнгө санхүү хүрэлцээгүй
Сургалт сурталчилгааны материал тоног төхөөрөмж хангалтгүй
Иргэд өвчнөөс у/с дадал эзэмшээгүй, өвчилсөн хойноо ирдэг
Үндсэн ажлын цагаас гадна нэмэлт цагаар ажиллахаар ЭМБО-г дутуу төгс шийддэггүй
Ачаалал ихтэй ураас ЭМБО олгох зав байдаггүй
Сургалт сурталчилгааг ЭМТҮ-тэй хамт хийхээр хүмүүс дургүйцдэг зөвхөн өөрийн хэрэгтэй тусламжаа аваад буцахыг боддог
 6.Хөтөлбөрийг хэрэгжилтийг сайжруулах ямар арга замууд байна вэ?
Өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн санал:
Сургалт сурталчилгааг үр дүнтэй хийх
Хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулах хөрөнгө мөнгө олгох
Нийгмийн ажилтантай болох
Сургууль цэцэрлэгээр түлхүү явах хэрэгтэй
Хөтөлбөр хариуцсан эмч сувилагчдад цалингийн хөшүүрэг байдаггүй
Хөтөлбөр хэрэгжүүлэгчдийг чадваржуулах
Нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн санал:
Хүмүүсийн ухамсрыг сайжруулах
НЭМ-ийн чиглэлээр ажиллах ажилтьны тоог нэмэгдүүлж орон тоогоор ажиллуулах
Оновчтой цөөхөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Ажилчдын идэвхийг өрнүүлэх
7.НЭМ-ийн Ү/Х-ийг хэрэгжүүлснээр гарсан ололттой талууд:
Хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь ололттой
Хүмүүс бага ч болов мэдлэгтэй болж байгаа
Нас баралт эндэгдэл буурч байна
Нөхөн үржихүйн хөтөлбөр нь эмэгтэйчүүдэд үнэгүй эм, бэлгэвч өгч байгаа иргэд сэтгэл хангуулан байдаг
Өвчнийг эрт илрүүлж,  гарах хүндрэлээс сэргийлэх
ЭМБО системтэй олгодог болсон.
Дүгнэлт:
1. Судалгаанд хамрагсадын НЭМ-ийн талаарх мэдлэг хангалтгүй байна.
2. Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх Ү/Х, Иод дутлын эмгэгээс сэргийлэх Ү/Х, ЭМ-ийн технологийг сайжруулах Ү/Х- зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гардаг бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг гарган ажиллах шаардлагатай байна.
 
Санал:
1. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд НЭМ-ийн талаар сургалтыг дотоодын сургалтаар түлхүү оруулах
2. Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх Ү/Х, Иод дутлын эмгэгээс сэргийлэх Ү/Х, ЭМ-ийн технологийг сайжруулах Ү/Х- зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд өрхийн эмнэлэг, амбулаториуд дээр СОРЕ-ийг ажиллуулах
4. Хөтөлбөрийг хэрэгжилтийг сайжруулах талаар эмч, сувилагчдын гаргасан саналуудыг ажлын төлөвлөгөөндөө тусгах
5. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарсан ололттой талуудыг иргэд, эмч, ажиллагсдад сурталчилж, иргэд, эмч ажилчдын идэвхийг өрнүүлэх ажил шаардлагатай байна.
6. Эрүүл мэндийн тухай хуулинд заасан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь ЭМТҮ үзүүлэхийн зэрэгцээ НЭМТҮ үзүүлэхийг хуульчилж өгснийг 27% нь мэдэхгүй байна. Энэ нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байна.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 687
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК