Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (43) 2009.No3(043)
ТОЙГНЫ СУДАСЖИЛТЫН АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

Л.Аня, Д.Дашдаваа, ГПүрэвдорж

 
Абстракт

Тойгны үрэвсэлт өвчнүүд , хавдар, гэмтэл зэргийн эмгэг жамыг ойлгох, эмчилхэд тойгны судасжилтын судалгаа чухал юм.

Судалгааны арга зүй: Бид тойгны судасжилтыг тогтоохын тулд рентген тодотгогч бодис болох хар туглага бүхий царцамтгай будгийг скипидарт уусган цогцосны гуяны артериар цутгаад формалинд бэхжүүлсний дараа рентген зураг авч гаргалгаа хийж тойгны артериудыг хэмжихэд  дундчаар өвдөгний дээд доод артерийн голч 1190 мкм, өвдөгний доод дотор артерийнх 680 мкм, булчин үений салаа артери 850 мкм голчтой, шаантны өгсөх артериуд 1360 мкм  тус тус байгааг тогтоосон бөгөөд эдгээр судаснууд өвдөгний үений артерийн торыг үүсгэдэг ба энэ тороос тойг цусан хангамжаа авдаг болох нь  тогтоогдлоо.
Өвдөгний артерийн торноос  гарсан жижиг салаанууд нь тойгны хуудасны артерийн торыг үүсгэж байлаа. 
2% цэлцэнгийн уусмалтай хар бэхээр цутгалга хийж бэхжүүлсний дараа хуудсыг хуулж авч үзэхэд түүний судсан торын бүх хэсгүүд эгэл болон бичил эргэлтийн түвшинд ялгарч байлаа. Том артерийн голч нь дундчаар 80-92 мкм, түүнээс салаалсан 1-р эрэмбийн артерийн голч нь 83-86 мкм, түүнээс цацраг маягаар салаалсан төгсгөлийн артерийн голч 56-70 мкм байв. 
Бичил эргэлтийн модулийн артериолын голч 50±0,67 мкм, прекапиллярын голч нь 10,95±0,46 мкм, посткапилляр голч нь 25,10±0,40 мкм мөн венулын голч нь 45,55±2,97 мкм байдгийг тогтоов.
      Дүгнэлт: Тойгны бичил судас нилээн нягтралтай байгаа нь ажиглагдаж байлаа. Энэ нь тойг араасаа шиллэг мөгөөрсөөр хучигдаж , зөвхөн урдаасаа хуудсаар хучигдаж байдаг ба 4 толгойт булчингийн шөрмөсөн дотор байрлан энэ шөрмөсөнд шим өгдөгтэй холбоотой мөн тойгны химт бодисын цусны эргэлтийг зохицуулах  ач холбогдолтой гэж үзэж болох юм. Бас нэг онцлог болох тойгны хуудасны бичил судасны артериол харьцангуй бүдүүн хүчирхэг байгаа нь өвдөгний үений шар усны хоригтой ерөнхий зүй тогтолтой холбоотой гэж дүгнэж байна.  
 
Ном зүй

Самодова О.В. Строение менисков коленного сустава человека. Журн.Морфология, 2000, ¹3, с.110
Павлова В.Н. Синовиальная среда суставов. 1980. 280с.
Лаврищева Г.И.,Бачу И.С. Регенерация и кровоснабжение кости. Кишинёв, 1981, 167с.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 325
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК