Онош, 2009, (44), 2009.No4(044)
III ШАТЛАЛЫН ЭМНЭЛГИЙН (УКТЭ, ШТЭ, ТТАХНЭ, ЭНЭШТ) ЭМч, СУВИЛАГчДЫН ДУНД ГЕПАТИТЫН В (HBV), С (HCV) ВИРУСЫН ХАЛДВАР ИЛРЭЛТ
( Судалгааны өгүүлэл )
Батболд.Д 1, Ганбаатар.Б2, Чимэдсүрэн.О3
ЭМШУИС1, “Монос” Дээд Сургууль2
Гепатитын В(HBV), С(HCV)-вирусын халдварын дараа 30-40% нь архагшин, архагшсан хүмүүсийн 50 орчим хувь нь элэгний анхдагч өмөнгөөр өвчилж байгааг М.СоIombo (1989), W.Lange (1992) нар судалж тогтоожээ. Гепатитын HBV-вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч (HВsAg), НСV-вирусын эсрэг бие хавсарч илэрсэн тохиолдлын 19.4% (8), полимеразын шинжилгээгээр НСV-вирусын РНХ-ын нуклеотид тодорхойлогдон хавсарсан халдварын 8% нь гепатитын С(HCV)- вирусын цочмог халдвар байгааг манай судлаачид мэдээлсэн байна. {8} Монгол оронд эмч, сувилагчдын дунд гепатитын HBV, HCV вирусын халдвар тархалтыг “халдварт өртөх” эрсдэлээр нь нарийвчилан судлах ажил тун хомс байна. (Ганбаатар.Б. 2004 он). Тийм учраас монгол орны нөхцөлд эмч, сувилагчдын дунд гепатитын В вирусын эсрэг төрөгч (НВsAg), C вирусын эсрэг бие (аnti-НСV) илрүүлэх шинжилгээг нарийвчилан судлах шаардлагатай байна. Элэгний эд эсийг эмгэгшүүлэгч вирусын геномын судалгаагаар гепатитын вирусын 9 (A, В, C, Д, Е, F, G, TTV) хувилбар бүртгэгдээд байна. (Hahn.H, Faeka. D, 2007 он) Вируст гепатит нь хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засагт үзүүлэх хор нөлөөгөөрөө халдварт өвчний дотор зонхилох байр эзлэх болов. Манай улс оронд эмч, эмнэлгийн мэргэжлийн ажилчин гепатитын халдварт өртөх эрсдэлийг тооцох, тогтоож нотлох, эмнэлгийн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх үедээ халдвар авсан нь тогтоогдвол, тухайн эмч, сувилагчийн эрүүл мэнд, эмчилгээний төлбөрийг төр хуулиар зохицуулах, эсвэл эрүүл мэндийн нэмэлт даатгалаар шийдвэрлэх, ажил хөдөлмөрийн нөхцөлийг Европын орнуудын жишигт ойртуулах асуудлаар хийгдсэн судалгаа, шийдвэрлэгдсэн асуудал учир дутагдалтай байгаа нь уг судалгааг нарийвчлан хийх шаардлагатай болоод байгааг харуулж байна.
Зорилго: Эмч, сувилагчдын дунд гепатитын В(HBV), C(аnti-HCV) вирусын эсрэгтөрөгч, эсрэг биеийн илрэлтийг тодорхойлох
Зорилт:
- Эмч, сувилагчдын дунд В(HBV) вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч тодорхойлох
- Эмч, сувилагчдын дунд С(HCV) вирусын эсрэг бие тодорхойлох
- В(HBV), C(HCV) хоёрын халдварт өртөлтийг эмнэлэг болон мэргэжлийн төрлөөр харьцуулах
Судалгааны арга
Судалгааны загвар Нэг агшингийн судалгааны аргаар гепатитын В вирусын гадаргуугийн антиген (эсрэгтөрөгч) болон С вирусын антител (эсрэг бие) илрүүлэлтийг Япон улсын Fujinebo пүүсийн Serodia оношлуур, баталгаажуулах, шинжилгээг ХБНГУлсын Beringnost оношлуур ашиглав.
Арга зүй
Судалгаанд Улаанбаатар хотын УКТЭ-1, ШТЭ, ЭНЭШТ, ТТАХНЭ-ийн нийт 100 сувилагч, эмч, эмнэлгийн мэргэжилтэнээс гепатитын В вирусын гадаргуугийн антиген (эсрэгтөрөгч) болон С вирусын антител (эсрэг бие) илрүүлэлтийг түүврийн аргаар сонгосон. Судалгааны өмнө судалгаанд хамрагдсан бүх сувилагч, эмч, эмнэлгийн мэргэжилтэнээс Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Анагаах Ухааны ёс зүйн хяналтын салбар хорооны 68/20 тоот хуудсаар таниулсан зөвшөөрөл авсан.
Мэдээлэл цуглуулсан байдал
Судалгаанд хамрагдсан эмнэлгийн ажилтан нартай биечлэн уулзаж, судалгааны зорилго, зорилт, ач холбогдлыг тайлбарласны дараа асуумжинд хариулт авлаа. Үүний дүнд сувилагчийн гардан ажилбарын явцад халдварын эрсдэлд өртөх тухай асуумжийг 100 сувилагчид ярилцлага хийсэн бөгөөд асуумжинд хариулсан дундаж хугацаа нь 35 минут, асуумжийг авахад 1 сар, ярилцлаганд 2 цаг 30 минут зарцууллаа.
Судалгаанд УКТЭ-1, ШТЭ, ЭНЭШТ, ТТАХНЭ-ийн эмч, сувилагч нар идэвхтэй оролцов. Асуумж судалгааг харьцуулж үзвэл ШТЭ-ийн сувилагч, эмч, ариутгагч нарын 85,4% нь зөв, 5,3% нь буруу, 9,3 хувь огт хариулаагүй, УКТЭ-ийн сувилагч нараас 86,7% нь зөв, 6,3% нь буруу, 7% нь хариулаагүй үзүүлэлттэй гарлаа.
Сувилагчийн гардан ажилбарын явцад халдварын эрсдэлд өртөх тухай 100 сувилагчаас асуумжаар судлахад ЭНЭШТ, ШТЭ, УКТЭ, ТТАХНЭ – сувилагчид халдварт өртөх эрсдлийг баруун гарын байрлалаар гэмтэл авдаг 58,75%, Японы эрдэмтдийн боловсруулсан аргачлалаар мэдлэг (65,5%) дадлага (69,5%), хандлагыг (59,25%), тооцож үзэхэд нийт 63,25% байв. Хүний Дархлал Олдмол Хомсдолт Вирусын халдварт өртөх эрсдлийг фермент холбоот эсрэг биеийн урвалыг техник ажилбартай холбон үзэхэд ЭНЭШТ- 0,136, ШТЭ -0,121, УКТЭ- 0,125, ТТАХНЭ- 0,138, нийт 0,138 байлаа.
Судалгааны ажлын үр дүн
Судалгаанд хамрагдсан мэргэжлийн ба мэргэжлийн бус гэж ялгалгүйгээр эмнэлгийн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх зэрэглэлийн хүмүүсийг хамруулсан юм. Клиникийн эмнэлгүүдээс их эмч 8%, сувилагч 64%, дипломын сувилагч 51%, бакалавр сувилагч 27%, магистр сувилагч 1%, магистрант сувилагч 2%, асрагч 9%, резидент эмч 1%, эх баригч 3%, ариутгагч 7%, лаборант 7%, туслах ажилтан 2%, галч, устгагч 1% хамрагдлаа.
Судалгаанд Улаанбаатар хотын 4 эмнэлгийн нийт 100 сувилагч, эмч, эмнэлгийн мэргэжилтэнээс В вирусын антиген (эсрэгтөрөгч) болон С вирусын антител (эсрэг бие) илрүүлэх сорьц авч шинжлэхэд эсрэгтөрөгч, эсрэг бие илрээгүй 40,3%, В эсрэгтөрөгч дангаараа тохиолдсон 9,12%, С эсрэг бие дангаараа илэрсэн 14,8%, В эсрэгтөрөгч, С эсрэг бие вирустэй сувилагч 20,8%, лаборант 1% байлаа.
Статистик боловсруулалт
Судалгааны үр дүнд SPSS-11,5, (StatisticaI Package for the SоciaI Sciences), STATA, EPIINFO, R программын бүрэн хувилбар хангамжийг ашиглан боловсруулалт хийлээ.
Боловсруулалтыг компьютерийн “Windows 2007”-н, ”Office 2007”, ”ЕХСЕL 2007” программ дээр хийж гүйцэтгэв.
Хэлцэмж
Дэлхийн улс орны хөгжлийн чиг хандлагыг дагаж, хүний хүчин зүйлээс нөлөөлсөн, байгаль экологийн өөрчлөлтөөс шалтгаалан янз бүрийн өвчин, түүний төрөл зүйл сүүлийн жилүүдэд өөрчлөгдөн хувьсах хандлагатай байна. Эмнэлгийн нөхцөлд аюулгүй цус сэлбэлт, мэс заслын болон яаралтай тусламжийн аюулгүй байдал, тарилга, цэвэр усны хангамж, ариутгал, хог хаягдлын менежментийн чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааны хамтаар Эрүүл мэндийн байгууллагад гарын ариун цэврийг сахих тухай удирдамжийг шинээр боловсруулан хүргүүлээд байна. Хатгалтын аюулгүй байдал алдагдсанаас цусаар халдвар дамжих тохиолдол хөгжиж буй оронд ихэсч байгаа нь анхаарал татаж байна. {22,27} Аюулгүй байдал алдагдсан хатгалтын 95 орчим хувь эмчилгээ, сувидгааны явцад, харин 5% нь дархлаажуулах үйл ажиллагааны явцад тус тус бүртгэгдэж байгааг эрдэмтэд нотолжээ. {3}
Дүгнэлт
Улаанбаатар хотын клиникийн төрөлжсөн эмнэлгүүд (ЭНЭШТ, ШТЭ, УКТЭ, ТТАХНЭ)-ийн хепатитын В(HBV), С(HCV)-вирусын халдварын байдлыг судалж үзэхэд дунджаар 45,53% байгаа нь халдвар хамгаалал аюулгүй ажиллагааны дэглэм алдагдах, сувилагч, эмч, эмнэлгийн тусламж үзүүлэх үедээ хөлдварт өртөх эрсдэл В(HBV), С(HCV)-вирусын халдвар авах магадлал харьцангуй өндөр байна.
Клиникийн төрөлжсөн эмнэлгүүдэд хийсэн судалгаагаар хепатитын В(HBV), 32,13%, С(HCV), 68,09%, хавсарсан тохиолдол В(HBV), С(HCV) 32,13%-68,09, ШТЭ-44%, ТТАХНЭ-41,6% эерэг байгаагаас үзэхэд халдвар хамгаалал, аюулгүй ажиллагааны дэглэм байна гэж хэлэх үндэстэй юм.
1.Алимаа.Д, Март.Г, Шижирбаатар.Б, Лхагважав.Б, Шижирбаатар. Ч, Бадамдорж.Г.(1996он) “Хөдөөгийн хүн амын дунд архаг гепатитын тархалт “,“АУДС-ийн багш нарын эрдмийн чуулган-38” УБ:.х. 192-193
2..Алимаа.Д, Оргодолбат.А, Шижирбаатар.А, Халтар.Ц, Алтанцэцэг.Л, Хадбаатар.Л, Пүрэвсүрэн.И.(1996он) “Төв аймгийн эмнэлгийн ба эмнэлгийн бус ажилчдад В гепатитын маркер биохимийн зарим үзүүлэлт тодорхойлсон нь”., АУДС-ийн багш нарын эрдмийн чуулган- 38” УБ:х. 194-195
3.Бадамсэд.Ц, Цэрэндаш. Б (2003.¹4 /126/) “Элэгний голомтод өөрчлөлтүүдийг хэт авиан оношлогооны аргаар ялган оношлох нь”., Монголын анагаах ухаан, УБ:,х. 14-2О
4.Баярсайхан.Б (1997он) “Элэгний хатуурал өвчний эмчилгээний өнөөгийн байдал, цус алдалтаас урьдчилан сэргийлэхэд дэлүүний артерийг бөглөх нь”. Магистрын ажил, УБ: х. 39
5.Болд.М.(1998он) “Элэгний хатуурлын бүтэц, хүндрэлийн зарим онцлог”. , АУ-ы магистрын ажил, УБ:х. 36
6.Ганбаатар.Б, Чимэдсүрэн.О.(2000.¹2он)” Гепатитын В,С вирусын халдвар тархалтыг серо-эпидемиологийн аргаар тодорхойлсон судалгааны тойм”. ”Онош” сэтгүүл, УБ,х.10-1
7.Гомбосүрэн.Т (1969он) “Некоторые вопросы эпидемиологии и профилактики инфекционного гепатита”. Афтореф.Канд.Дисс.УБ:
8.Ганцэцэг. Я, Зулхүү.Г. (1999он) “Архаг гепатитын шалтгаан, эмнэл зүйн зарим асуудалд”., Халдварт өвчний тулгамдсан асуудлууд. Илтгэлийн хураангуй.УБ: х.46-47
9.Дармаа.Б, Ганбаатар.Б, Hanh.Н, Мягмарсүрэн.Ш.(2004он)” Гепатитын В вирусын эсрэг төрөгч, С вирусын эсрэг биеийн илрэлтийг эмнэлгийн ажилчдын дунд тодорхойлсон нь”, ЭМШУИС-ийн Эрдмийн чуулган.УБ:
10.GabrieIIa De CarIi “Transmission of bIood- borne viruses in the heaIth-care setting: from patient, to patient, from patient, to heaIth- care worker, and from heaIth –care worker to patient” 26th hepatitis B, hepatitis C, and other bIood – borne infections in heaIth-care workers. ViraI hepatitis prevention board meeting Rome, ItaIy, March17-18, 2005 АvaiIabIe at: http: //www.cdc.gov/niosh/
11.Дорждавга.Д.(1998он) “Алтай хотод оршин суугч элэгний архаг үрэвсэлтэй хүмүүст В,С вирусын илрэл”. АУ-ы магистрын ажил, УБ: х.49.
12.Ian. Т. WiIIams, PhD,MS “НeaIthcare –reIated outbreaks of Hepatitis B and C in the United status”ViraI hepatitis prevention board meeting Rome 33, АvaiIabIe at: http: //www.cdc.gov/niosh/
13.Даваасүрэн.Д.(2001он) “Эпидмиология и некоторые особенности клиники вирусного гепатита В,С и Д среди детей города Улан-батор”. Афтореф.Диссс.К.М.Н. УБ.,.х.25
14.Давгадорж.Б.(1989он) “Некоторые вопросы клиники и диагностики хронического гепатита вирусной этиологии”. Афтореф. Дисс.К.М.Н. УБ.
15.Давгадорж.Я.(1987он) “Клинико патогенетическое значение некоторых показателей клеточного и гуморального иммунитета в хроническом вирусном гепатите В у детей”, Афтореф. Дисс.К.М.Н. УБ:
16.Дэлгэрэх.Ц. (2003он) “Элэгний хавдартай хүмүүст HBV, HCV илрэлтийг AFP-тай харьцуулан судалсан дүн”., АУ-ы магистрын ажил,УБ:,.х.54.
17.Зулхүү.Г. (1998) “Хүүхдийн дельта гепатит”., Дэд докторын зэрэг горилсон бүтээлийн хураангуй. УБ:.
18.Наран. Г, Мягмарсүрэн.Ш. (2004 он) “Эрүүл хүний лабораторийн шинжилгээний үзүүлэлтийн лавлах хэмжээ”., Эх барих сурах бичиг. УБ:,.х.865-870.
19.Нямдаваа.П. (1989 он) ”Вируст гепатиттай тэмцэхийн учир”., УБ:
20.Нямхүү.Д.(2003 он) ”Гепатит В-ийн эсрэг вакцины хамралт, үр дүнг хот хөдөөд харьцуулан судалсан нь”., Докторын зэрэг горилсон бүтээлийн хураангуй.УБ:
21.Оюунсүрэн.Ц, Одгэрэл.З, Шарав.Ч. (1996 он. ¹3) “Улаанбаатар хотын хүн амын дунд гепатитын В,С вирус тархсан байдал”., Монголын анагаах ухаан. УБ:, .х.17-20.
22.Оюунсүрэн.Ц. (1996 он. ¹3)” Улаанбаатар хотын хүн амын дунд гепатитын В,С вирус тархсан байдал”., Монголын анагаах ухаан.УБ:, .х.28-30.
Зохиогчийн оруулсан түлхүүр үгс
Нийтлэлийн нээгдсэн тоо: 1510