Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (44), 2009.No4(044)
ЛЕЙКЕМИ ӨВЧТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

Ц.Сарантуяа, Н.Бира,  Б.Сувд, Б.Болор,   А.Булганчимэг

 
Зорилго:
Лейкеми өвчтэй хүүхдүүдийн хоол тэжээлийн асуудалд үнэлгээ хийнэ.
Зорилт :
"Лейкеми өвчтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх" төслийн хүрээнд цусны хавдартай хүүхдүүдийн хооллолтын дадалд үнэлгээ хийж, хоол тэжээлийн асаргаа сувилгаанд асран хамгаалагч нарт тулгамдаж буй асуудлыг илрүүлэхэд оршино.
Аргачлал:
Бидний судалгаанд цусны хавдарын улмаас ЭНЭШТ-ийн цусны тасагт хэвтэн эмчлүүлж хяналтанд байдаг 13 сараас 16 насны 32 хүүхэд хамрагдсан.
Өвчтэй хүүхдийн хооллолтын дадлыг хоногийн хоолны илчлэг (ккал), хоногт хоол тэжээлээр авч буй уургийн хэмжээ (г), хооллох давтамжаар үнэлсэн.
Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг ДЭМБ-ын гаргасан хүүхдийн жин өндрийн зөвлөмж үзүүлэлтэнд тулгуурлан үнэлсэн. Үүнд хоол тэжээлийн хурц дутал буюу туранхай байдлыг “жин /өндөр (< -2 СХ)” ; жин алдагдал буюу тураалыг “жин / нас (< -2 СХ)” хоол тэжээлийн архаг дутал буюу өсөлт бойжилтын хоцролыг “өндөр / нас (< -2 СХ)” гэсэн үзүүлэлтээр тогтоосон. Тэжээлийн байдлыг өвчтэй хүүхдийн сийвэн дэх нийт уураг (г/л), альбумины (г/л), хэмжээгээр үнэлсэн . Өвчтэй хүүхдүүдийн асран хамгаалагч, эцэг эхэд зохистой хооллолт , эмчилгээ сувилалын хоол бэлтгэх сургалтыг долоо хоногт 1 удаа, 60 минутаар, нийт 25 цагийн хичээл явуулж, санал асуумжаар хоол тэжээлийн асаргаа сувилгаанд асран хамгаалагч нарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон.
Үр дүн :
Судалгаанаас харахад лейкеми өвчтэй хүүхдүүүдийн хоногт дунджаар 5,6 +-1,1 удаа хооллодог. Хоол болон хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн , илчлэг болон уургийн эх үүсвэрийг мах махан бүтээгдэхүүнээс авах бөгөөд сүү , цагаан идээ , хүнсний ногоо жимс жимсгэний хэрэглээ хангалттгүй байна. Хоногийн хоолны илчлэг нь 1546,7 ±524,2 ккал ба уургийн хэмжээ 73.2±9,7 г байлаа . Энэ нь хоногт хоол тэжээлээр авбал зохих илчлэгийн 73,6% , уургийн 98,1 % -ийг авч байгааг харуулж байна. Судалгаанд хамрагдсан цусны хавдартай хүүхдүүдэд хоол тэжээлийн дутал нь жин алдагдан , тураалд орох (жин/насны харьцаа < -2 СХ), байдлаар түгээмэл илрэх ба 14 хүүхдэд (43,8%) ажиллагдсан. Нийт хүүхдийн 12,5 %-д хоол тэжээлийн хурц дутал (жин /өндөрийн харьцаа < -2 СХ), хоол тэжээлийн архаг дутал (өндөр /насны харьцаа < -2 СХ) буюу өсөлт бойжилт хоцорч намхан болох нь 21,8% -тай тохиолдсон. Өвчтэй хүүхдүүдийн сийвэн дэх нийт уургийн дундаж 55,3 г/л , альбумин 34,1 г/л байгаа нь хоол тэжээлийн дутлыг илэрхийлж байлаа.Эдгээр хүүхдүүдийн гемоглобины дундаж хэмжээ 91,6±12,5 г/л , лимбоцитын хэмжээ 3,8x10у /л болж буурсаныг цусны эмгэгтэй хүүхдүүдэд зөвхөн хоол тэжээлийн байдалтай холбож ойлгох нь учир дутагдалтай байлаа.
 
Төслийн хүрээнд өвчтэй хүүхдүүдийн асран хамгаалагч, эцэг эхэд зөвхөн материаллаг тусламж үзүүлэхийг зорьсонгүй, тэдний цаашдын амьдралд тус нэмэр болох үүднээс эрүүл мэндийн боловсролыг дэмжих, амьдралын хэв маягийг өөрчлөхөд чиглэсэн зохистой хооллолт , эмчилгээ сувилалын хоол бэлтгэх хичээлийг долоо хоногт нэг удаа , нийт 25 удаа зохион байгуулсан. Сургалтын агуулгад зохистой хооллолтын үндэс, шим тэжээлийн бодис ба хүнсний бүтээгдэхүүний сонголт, хүүхдийн хоол тэжээлийн дутлын талаар үндсэн ойлголтыг багтааж, нийт 35 хоол , зуушны жох технологийг заасан юм. Энэхүү сургалт нь эцэг эхийн талархалыг хүлээж, тэдний сонирхолыг ихэд татсан бөгөөд улмаар сургалтын агуулга, хоолны технологийн талаарх эцэг эхэд тарааж өгсөн сургалтын материалыг нэгтгэн, гарын авлага болгон хэвлэлтэнд бэлэн болгосон билээ. Өвчтэй хүүхдийн хоол тэжээлийн асаргаа сувилгаанд асран хамгаалагч нарт тулгамдаж буй асуудлыг асуумж судалгаагаар тодруулсан юм.
Өвчтэй хүүхдүүдийн эцэг эхийн боловсролын түвшинг авч үзвэл дээд боловсролтой 6, дунд-18, бага -8 байсан. Нийт эцэг эхийн 2/3 нь хөдөө орон нутагт амьдардаг . өрхийн дундаж орлого 86500 төгрөгний орлоготой. Эцэг эхийн аль нэг нь хүүхдээ асрахын тулд эрхлэж байсан ажлаа орхисон нь 1/3 нь байлаа. Санал асуумжаас харахад зохистой хооллолтын талаар мэдлэг хангалтгүй гэж нийт эцэг эхчүүд өөрсдийгөө үздэг байна. Түүнчлэн хүүхдийнхээ хооллолтыг цаашид төлөвлөхөд нэнхүү сургалтаас зохих мэдлэг , чадвар эзэмшсэн гэж 26 хүн үнэлсэн бол сургалтын явцад заасан хоолны жорны дагуу, гэртээ хүүхэддээ хоол бэлтгэсэн эцэг эх 8 байсан. Хүүхдээ зохистой хооллох боломжгүй гэж 12 эцэг эх үзсэн. Энэ нь зохистой хооллох мэдлэггүй, хүнсний бүтээгдэхүүнийг сонгох чадваргүй, хүнсийг сонгон хэрэглэх эдийн засгийн боломжгүй, хүүхдээ байнга асрах тул гэртээ хоол хийх нөхцөл байхгүй гэж эдгээр асран хамгаалагч нар тодорхойлсон.
Дүгнэлт:
Цусны хавдар бүхий архаг өвчтэй хүүхдүүдэд хүүхэд бүрийн өвчний байдал, физиологийн хэрэгцээг тусгасан эмчилгээ сувилалын хоол тэжээл дутмаг байна. Цусны хавдартай хүүхдүүдийн хоногийн хоолны илчлэг бага байгаа нь хоол болон хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байгаатай холбоотой. Эдгээр хүүхдүүд харьцангуй хоногт авбал зохих уургаа авч байгаа сайшаалтай үр дүн харагдсан.
Өвчтэй хүүхдүүд өөрт тохирсон эмчилгээ сувилалын хоол тэжээл дутмаг байгаа нь хоол тэжээлийн дутал үүсгэх нөхцөл болж байна. Хоол тэжээлийн дутал нь жин буурах, хоол тэжээлийн цочмог болон архаг дутлаар илэрч байна. Цусны хавдартай хүүхдийн хоол тэжээлийн асаргаа сувилгааны чанарт эцэг эхийн эрүүл мэндийн боловсрол, хандлагаас гадна нь өрхийн эдийн засгийн байдал ихээхэн нөлөөтэй байна.
Зөвлөмж :
Архаг өвчтэй хүүхдүүд, ялангуяа цусны хавдартай хүүхдүүдэд зориулсан эмчилгээ сувилалын хоол, тэжээл дэмжлэг эмчилгээний асуудлыг манай улсын эрүүл мэндийн үйлчилгээний салбарт хөгжүүлэх шаардлагатай байна. Цусны хавдартай хүүхдийн гэр бүлд асран хамгаалагч нар нь ажлаас хөндийрөх, орлого багасах , эмчилгээний зардалд зарцуулах зэрэг нь амьдралын хүнд, эмзэг нөхцлийг бүрдүүлж байна. Олон улсын тусламжийн байгууллага , төслийн үйл ажиллагааг зөв зохион байгуулах, эцэг эхэд зөвхөн эдийн засгийн шууд тусламжаар хязгаарлахгүйгээр, тэдний амьдралын хэв маягийг өөрчлөх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зохих хувийг зарцуулах хэрэгтэй.
 
Study of the nutrition assessment among children with leukemia
Ts.Sarantuya, B.Bolor, B.Suvd, A.Bulganchimeg 
Statement of problem
Nutrition support is currently provided to hospitalized and home care patients throughout word. It is a mandatopy component of the care of most chronically and critically ill patients, who should have detailed nutritional assessments . In the developing world, the relationship between malnutrition, morbidity , mortality is well recognized, and the effects of intervention are an ongoing area of clinical practice and research . The interaction between nutrition , disease and the long-term consequences of nutritional status, are active areas of cancer disease, such as leukemia.
Purpose
Our general aim was to assess of current nutrition status among children with leukemia. 
Objective
Under the direct participation of “Project on Support to children with acute lymphoblastric leukemia” this study aimed to assess diet habits of the children with leukemia, and to explore the problems of their parents / caregivers for nutrition support in palliative care of their children.
Methods
In this descriptive study were involved 32 patients with age between 13 months to 16 years old in the Hemotology clinic at the Maternity and Child Health Research Center of Mongolia from 2007 until 2008. Infor mation for the study was collected using the following methods : questionnaire, physical examination, anthropometric measurements and laboratory analysis.
Patient's diet habit assessed by 24 hour diet recording , food consumption , energy intake (kkal), protein intake (g), and frequency of daily eating.
For malnutrition assessment of the leukemia children were used children's body weight, height, and length. Antropometric measurements to assess the status of nutrition in children's were taken in accordance with the Z score calculated with relation to NCHS/ WHO/ average population anthrometric reference (WHO, 1995). Weight-for-height indicators (<-2SD) reflect global malnutrition / chronic malnourished ; Height -For -age indicators (<-2SD reflect stunting. Additional information for malnutrition were serum protein (g/dl) and aibumin (g/dl)contents of children.
We provided health education traning for parents and caretakers by one-hour weekly. By using questionnaire we explored the some of problems and attitudes of parents and caretakers of leukemia children.
Results
The frequencies of the daily eating of children with leukemia were 5.6±1.1 times , food variety was just a few ture , majority of the source for the daily energy and protein intake tyas maet product. Consumption of dairy product , vegetable , and fruit was not adequate to the required norms. Energy intake was
1546,7±524,2 kkal (73.6% of daily requirements), protein intake was 73.2±9.7g (98.1% of daily requirements) among leukemia children.
Among the children the prevalence of the global malnutrition / chronic malnourished (weight-for-age indicators, <2 sd), and in 21.8% -stunting (neigjt-for -age indicators, <-2Ds). There were serum protein contents 91.6 ±12.5 g/dl, and lymphocyte 3.8 xlO/L, but there were not significant indicators for malnutrition among leukemia children.
This project gives not only the financial support for the parents / caregivers of leukemia children, but also education training about the healthy nutrition , diet technology and nutrition support for chronic ill children. Contents of the training included basics of the healthy diet , nutrients choice of the foods, technique of the food preparation. This training was accepted the great acknowiedment from parents , and the training materalis have been transformed into guide booklet for patient caregivers.
The questionnaire among parents of leukemia children showed that 2/3 of the family live in the rural area, most of parents have middle or low education level (22 and3), amount of the mean salary was 86500 tugrug, 1/3 of parents leave their job due to child take care, members of family were 3,6. All parents considered that their nutrition support education and ability were not enough for their ill child take care. 26 parents said that they obtained appropriate knowledge and practice from this nutrition support education. But only 12 parents realized or used this knowledge to their take care. All parents recognized their poor ability for nutrition support related with their health education, financial dependence, and long term treatment of their child in the hospital, no sufficient time to prepare food.
Conclusions
The all of leukemia children doh't have the adequate diet, assording to the their disease characters and individual metabolism. The energy intake of food comsumption was low, due to a few variety of food, There is good argument that leukemia patient's protein intake nearly is normal ievel.
Inadequate nutrition support influenced to risk of malnutrition status among leukemia children. Among leukemia children malnutrition manifestations, such as stunting , acute and chronic malnutrition are higher than healthy population.
The quality of the nutrition support for leukemia children related not only with knowledge and attitude of their parents / caregivers, but aiso family economic status and clinical nutrition support, such as enteral and parenteral nutrition.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 555
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК