Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (41) 2009. No1(041)
ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЧАНД АВИАГААР ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ БОЛОМЖИЙГ СУДАЛСАН ҮР ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Д.Нансалмаа, Ц.Дэлгэрэх

 
Абстракт
Элэгний анхдагч өмөн (ЭАӨ) дэлхий нийтэд хамгийн их тархсан хорт хавдрын нэг бөгөөд жил тутам нэг сая гаруй хүн нас барж 315000 хүн шинээр өвчилж байна. Манай оронд ЭАӨ-н өвчлөл сүүлийн 20 жилд 4 дахин нэмэгдсэн бөгөөд жил тутам 1200-13000 хүн шинээр өвчилж өссөөр байгаа ба 2000 оны байдлаар ЭАӨ 100000 хүн амд 53.4 үүнээс эрэгтэйчүүдэд 64.5, эмэгтэйчүүдэд 45 тохиолдол болж эрс нэмэгдэж өвчлөгсдийн 84.3% нь 40-49 насны эрэгтэйчүүд байгаа бөгөөд эмэгтэйчүүдээс 2-3 дахин их өвчилж байна.
 
ЭАӨ-өөр өвчлөгсдийн 85-89% нь хожуу үе шатандаа оношлогдож 80% орчим нь эхний 6 сараас нэг жилийн дотор нас барж байна. Мөн элэгний хатуурал вируст гепатитийн өвчлөл сүүлийн 10 жилд буурахгүй байгаа нь элэгний талаас зовиуртай шарлаж байсан хүмүүст вирусын маркер заавал тодорхойлж ИВУ, НС\/ илэрсэн идэвхтэй гэж оношлогдсон тохиолдолд хяналтанд авч тодорхой хугацаанд хавдрын маркер тодорхойлж хэт авианы оношлогоог хийж байх шаардлагатайг харуулж байна.
 
Зорилго
 
ЭАӨ-г хэт авианы оношлогоогоор ялган оношлох баримжаа үзүүлэлтийг тодорхойлох.
Д.Нансалмаа, Ц.Дэлгэрэх
 
Зорилт
 
1. ЭАӨ эрт илрүүлэх, оношлох аргыг боловсруулах
 
2. Элэгний хавдрын эхо бүтэц, хүрээ, хязгаар, хэлбэр хэмжээ судасжилт байрлал тоог харьцуулан судалж дүгнэлт гаргах
 
3. Элгэнд бусад эрхтэнээс үсэрхийлсэн хавдрын бүтцээр анхдагч хавдрыг тодорхойлох боломжийг судлах
 
Материал аргачлал
 
Хавдар Судлалын Үндэсний Төвд ЭАӨ оношлогдсон 0-60 насны 312 өвчтөнд хэт авиа оношлогоонд элэгний хорт хавдрын харагдах байдалд судалгаа хийснээс эрэгтэй 220, эмэгтэй 92 өвчтөн байлаа.
 
Судалгааны үр дүн
 
ЭАӨ 80% орчим нь элэгний хатуурлын суурин дээр үүсэх учраас хатуурлын голомтоос ялган оношлоход бэрхшээлтэй бөгөөд эсийн гарлаас нь шалтгаалж бүтэц янз бүр харагдахаас гадна хавдрын голомт ялгарч тодрох хугацаа харилцан адилгүй байна. ЭАӨ үед
 
1. Элэгэнд хэсэг газрыг хамарсан нэг юмуу олон тооны голомтот сүүдэр гарна.
 
2. Элэгний бүтэц жигд бус болж зах нь овойж хэмжээ томорсон байна.
 
3. Эхо ойлт голомтот хэсэгтээ буурсан, ихэссэн, холимог бүтэцтэй, тод хүрээтэй зангилаа хэлбэртэй эсвэл бүдэг хүрээтй нэвчиж ургасан (зураг 1) байдлаар байхаас гадна бусад эрхтэнээс үсэрхийлсэн бол тухайн эрхтэний эсийн гарлаас шалтгаалж жигд бус бүтэцтэй янз бүрийн эхо ойлттой хавдрын нягтрал элэгнийхээс ихэсч захаар нь нягтрал буурсан «бухын нүд» олон жижиг няттрал ихэссэн голомттой «цасан шамарга» үсэрхийлсэн хавдрын голомт элэгний хоёр дэлбэнг хамарч хоорондоо нийлж алаг цоохор болсон цагаан эрвээхэйд идэгдсэн мэт шинжүүдээр илэрнэ.
 
 
 
Зураг 1. Хавдар тод хүрээтэй голдоо задралтай, эхо ойлт ихэссэн өмөн
 
1. Голомтонд элэгний хэвийн бүтэц өөрчлөгдөж цусны судас, цөсний суваг тод харагдахгүй хавдрын байрлалаас шалтгаалж цөний хүүдий дарагдсан, түлхэгдсэн байна.
 
2. Хавдрын ард эхо ойлт саарна
 
3. Элэг доторхи судаснууд дарагдаж түлхэгдсэн байдалтай харагдана.
 
Хүснэгт 2.
 
Элэгний анхдагч өмөнг хэт авиа оношлогоогоор оношлоход гарах зураглал шинж
 
тэмдгүүд
 
 
Дээр дурьдаж байгаа шинж тэмдэгүүд хавдар бүр дээр гарахгүй болохоор тохиолдлын тоогоор нь тодорхойллоо.
 
Байрлалын хувьд ихэвчлэн баруун дэлбэнд 80% буюу 249 тохиолдолд хүрээ хязгаар нь бүдэг нэвчиж ургасан 62.1 %, холимог цоохор бүтэцтэй 258 тохиолдол 5см-с дээш хэмжээтэй 72,6% нь олон тоотой 76,7% нь судас хавдрыг тойрсон 201 буюу 64.5% байлаа.
 
ЭАӨ эхэлж үүсэхдээ ганц том эхо ойлт буурсан бүдэг хүрээтэй үүсгэвэр мэт эхэлж харагдах тохиолдол байх боловч олон жижиг уйланхай төстэй бүтэцтэй юмуу ганц жижиг эхо ойлт буурсан зурвас хүрээтэй ч байж болно.2. Эхо ойлт багассан өмөн Зураг 3. Эхо ойлт ихэссэн, дугуй
 
хэлбэртэй сүүдэр энэ нь гадуураа эхо ойлт буурсан хүрээтэй (9 мм)
 
Энэ үүсгэврийн тодрох хугацаа янз бүр байх учраас судалгаанд хамрагдсан хүмүүст нэг сар, нэг сар хагасын дараа хэт авиа оношлогоо хийж хавдрын эрт илрүүлэхэд өртөмтгий бүлгийн хүмүүсийг ямар хугацаанд эргэж үзүүлж байх хугацааг тогтоолоо.
 
Хавдрын бүтцийн нягт нь түүний дегөнеративөөрчлөлтөөс болж өөр өөр байна. Шинэ эхэлж байгаа хавдраас эхлээд удсан эм тан уусны дараа хими эмчилгээ хийлгэсэн, судас бөглөх болон этанол эмчилгээ хилйгэсний хавдрын нягтрал ихэссэнтэй холбоотой эхо холимог бүтэцтэй сорвижилттой болох ба хавдрын задрал үүссэн үед дунд хэсэгтээ эхо ойлт буурсан эсвэл шингэнтэй адил эхой ойлттой хэсэг харагдана.
 
Элгэнд бусад эрхтэнээс үсэрхийлсэн хавдрын эхо ойлт ихэссэн голомт
 
- Нойр булчирхай
 
- Ходоод
 
- Өндгөвч
 
- Мэнгэний хавдар
 
- Леймиосаркома
 
- Остеосаркомаас үүснэ.
 
- Эхо ойлт буурсан болон бай маягийн өөрчлөлт
 
- Лимфома
 
- Бүдүүн гэдэсний хавдар
 
- Хөхний хавдрын үед харагдана.
Зураг 4. Үсэрхийлсэн өмөн олон тооны эхо ойлт буурсан хаедрын сүүдэр
Уушигнаас элгэнд үсэрхийлсэн голомт хүрээ бүдэг, нягт нь элэгнийхтэй төстэй учир ялгаж
 
харахад хүндрэлтэй байдаг. Үсэрхийлсэн голомтын эдгээр шинж тэмдгүүдийг мэдсэнээр
 
анхдагч хавдар оношлогдохгүй байгаа үед оношийг зөв тогтоох баримжаа болно.
 
Дүгнэлт
 
1. Элэгийг чанд авиагаар шинжлэхэд эхо ойлт үгүй (педаИуе) эхо ойлт буурсан, дугуй хэлбэртэй сүүдэр 62%-д, эхо холимог бүтэцтэй, хавдар дотроо хавдартай юм шиг, эхо ойлт буурсан нарийхан нимгэн (6=2 мм) хүрээтэй, арын сүүдэр тод бөөрөнхий хэлбэрийн дүрс 72,6% -д илэрч харагдана.
 
2. Чанд авианд харагдах эдгээр дүрслэлийгэлэгний анхдагч өмөнгийн сонгомол шинжтэмдэг гэж үзнэ.
 
3. Элгэнд голомтот сүүдэр илэрсэн тохиолдолд нэг сараас, сар хагасын дараа заавал давтан харж хавдрын маркер тодорхойлж байх
 
4. Элэгний анхдагч өмнөгийн хэт авиа оношлогоонд илрэх үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсноор элэгний анхдагч өмөнг эрт илрүүлэх боломжтой болно.
 
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1242
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК